1 / 27

Байгууллагын хөгжил, соёл Г.Ганчимэг , PhD, MPH

Байгууллагын хөгжил, соёл Г.Ганчимэг , PhD, MPH. 2014. Байгууллагын соёлын тодорхойлолт. 150 гаруй тодорхойлолтууд байдаг ч, ихэнх судлаачдын нэгдсэн нэг тодорхойлолт нь:

Download Presentation

Байгууллагын хөгжил, соёл Г.Ганчимэг , PhD, MPH

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Байгууллагын хөгжил, соёл Г.Ганчимэг, PhD, MPH 2014

  2. Байгууллагын соёлын тодорхойлолт 150 гаруй тодорхойлолтууд байдаг ч, ихэнх судлаачдын нэгдсэн нэг тодорхойлолт нь: Байгууллагын үнэ цэнэ, төсөөллүүд, хүлээлтүүд ба байгууллага болон түүний гишүүдийг илэрхийлж байдаг тодорхойлолтууд. Өөрөөр хэлбэл, байгууллагыг хамтад нь нэгтгэж байдаг цавуу.

  3. Байгууллагын соёл гэж юу вэ • Аливаа байгууллага зөвхөн даалгавар, дүрэм, журам, тоо баримт буюу “юу”гэсэн асуудлын хүрээнд оршин тогтнодоггүй • Тэнд “яаж” буюу тогтоосон хүрээний хэмжээнд хүмүүс яаж хамтран ажиллаж байна вэ гэдэг асуудал бас байх ёстой • Янз бүрийн орчинд ямар үйлдэл хийх, хэрхэн харах, аливаад хэрхэн хандахаа мэдрэх ерөнхий таамаглалуудын цуглуулгыг БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ гэнэ.

  4. Соёл • Соёл гэдэг нь аливаа байгууллагын дотоод амьдрал буюу тодорхой байгууллагын тодор амьдрах, бодох, ажиллах, гишүүн нь байх арга зам юм

  5. Байгууллагын соёл гэж.... Багийн гишүүдийн үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл, тэмүүлэл бий болохуйц хамтаар хүлээн зөвшөөрөгдсөн, эрмэлзэх үнэт зүйл, итгэл үнэмшил, хэм хэмжээг БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ гэнэ.

  6. Байгууллагын ой санамж Байгууллагууд хувь хүний нэгэн адил ой санамжтай байдаг. Энэ нь аливааг эргэн санах, өнгөрсөн үед болсон зүйлийг хадгалж, түүнийг өнөөгийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар юм. Валш, Унгсон (1991) нар байгууллагын ой санамжийг хадгалдаг 6 арга зам байдаг гэж үзжээ. Үүнд: • Хувь хүмүүсийн оюун санаан дахь санамж • Соёл, ялангуяа бэлэгдэл, түүх, домог • Захиргааны тогтолцоо, журам, дүрэм • Хувь хүмүүсийн гүйцэтгэж буй үүрэг • Байгууллагын материаллаг бүтэц, оффисийн байршил • Хуучин ажилтнууд, тохируулагч агентлаг зэрэг гадаад хүчин зүйлс

  7. Байгууллагын соёлыг тодорхойлогч хүчин зүйл • Хүмүүс юуг үнэн бөгөөд зөв гэж бодож байгаа вэ • Байгууллагын соёлд тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн юу бодож байгаа, юу ярьж байгаа, мөн юу хийж байгаа үйлдлүүд орно. • Ямар ажлыг яагаад хийж байгаа вэ гэсэн асуултанд хариулахад байгууллагын соёл тусалдаг

  8. Байгууллагын соёл яагаад чухал вэ? Ажилчид ажилдаа өөрийгөө бүрэн зориулах ёстой. Ажилчид, хийхэд тааламжтай, утга учиртай, холбоо хамаарлыг мэдрүүлдэг тийм ажлыг хүсдэг. Тэд ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан байх үед илүү бүтээлч, итгэлтэй, бас үйлчлүүлэгчдээ баярлуулах хүсэлтэй болдог. Тийм учраас аливаа байгууллага байгууллагынхаа • Ажлын орчин • Ажлын харилцаа холбоо • Ажилчид ажлаа хэрхэн хийдэг вэ гэдгийг сайтар бодох нь чухал

  9. Байгууллагын соёлыг хэрхэн бий болгох вэ? • Байгууллагын соёл нь өмнө нь хийсэн зүйл болон өмнө нь олж байсан амжилтын түвшингээс улбаалан бий болдог • Байгууллагын үүсгэн байгуулагчид нь байгууллагын эхэн үеийн соёлд гол нөллөөллийг үзүүлдэг. • Гурван арга замаар соёл бий болдог А. Зөвхөн өөрсөд шиг нь аливааг харж, мэдэрдэг ажилтнуудыг л байгууллагын үүсгэн байгуулагчид ажилд авч, цаашид ч авч үлддэг Б. Ажилчдаа өөрсөд шигээ сэтгэж, мэдэрдэг болгодог В. Үүсгэн байгуулагчдын зан байдал нь ажилчдад үлгэр дуурайлал болдог бөгөөд үүнээс улбаалан ажилчид нь тэдний итгэл үнэмшил, үнэ цэнэ, төсөөллийг өөрийн болгодог

  10. Байгууллагын соёлын түвшин • Хувь хүний түвшин • Багийн буюу бүлгийн түвшин • Байгууллагын түвшин • Байгууллагын соёлын эдгээр гурван түвшин нь өөр хоорондоо харилцан хамааралтайбайдаг.

  11. Хувь хүний түвшин • Хувь хүний түвшинд ажиллагсад хэрхэн ажлаа хийж байна, тэднийг илүү сайн ажиллуулахтай холбоотой мэдрэмж, үнэлэмж болон хандлагууд хамаардаг. • Мөн энэ үе шатанд анхаарах ёстой асуудлын нэг бол хувь хүн ажлаас сэтгэл ханамжтай байхын зэрэгцээ түүний боломжийг нь бүрэн дүүрэн ашиглахын тулд ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн гаргах вэ гэдэг асуудал юм.

  12. Багийн буюу бүлгийн түвшин Бүлгүүд манлайлалд ямар хариу үзүүлж байна, харилцаа холбоо болон зөрчил нь бүлгүүдийн зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг харгалзана.

  13. Байгууллагын түвшин • Байгууллагын түвшинд байгууллага нь өөрөө соёлыг бий болгодог, өөрөөр хэлбэл зохион байгуулалт, дотоод уур амьсгал, гадаад орчинтой харьцах харьцааны хүрээнд соёлыг тогтоодог. • Байгууллагын удирдлагын зохион байгуулалтын хэв маяг, өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь байгууллагын зорилтыг хангахад болон байгууллагын соёлыг бүрдүүлэхэд их чухал үүрэгтэй байдаг.

  14. Байгууллагын соёлыг тодорхойлох элементүүд Өөрийн гэсэн соёл бүхий байгууллагад ажиллагсдын зан үйлийн хэд хэдэн гол элемент байдаг. • Хэм хэмжээ ба үнэт зүйл; • Зан үйл ба ёслолын арга хэмжээ; • Түүх ба домог; • Тоглоом; • Бэлэг тэмдэг бөгөөд хэл.

  15. Хэм хэмжээ ба үнэт зүйлс Байгууллагын соёлын мөн чанар нь түүний хэм хэмжээ болон үнэт зүйлд тусгагдсан байдаг. Хэм хэмжээ нь байгууллага дахь хувь хүн болон бүлгүүдийн зан үйлийг захирах зүйл хэмээн тооцогддог. Энэ нь баримтжуулсан дүрэм журам шиг байгууллагын гишүүд биеэ хэрхэн авч явахыг заасан албан бус журам юм. Зан үйлийн хэм хэмжээ нь томоохон стандарт журмаас авахуулаад цайны өрөөнд хэн хаана суух, хүмүүс ямар хувцас өмсөх ёстой гэх мэтийг хэлж өгдөг жижиг дүрмийг багтаадаг.

  16. ҮНЭТ ЗҮЙЛ • Хэм хэмжээ нь тодорхой хүмүүс боловсруулж хэрэгжүүлдэг гадаад дүрэм байдаг бол үнэт зүйл нь байгууллагын гишүүн бүр өөрсдийн зан үйлийн талаар сонголт хийхдээ дагаж мөрддөг дотоод зарчим юм. • Үнэт зүйл гэдэг нь байгууллагын янз бүрийн асуудал,орчинтойгоо холбогдох арга замтай холбоотой хувь хүн аливаа зүйлийг үнэтэй, чухал гэж тооцдог итгэл үнэмшлийг хэлнэ. • Үнэт зүйл нь хэм хэмжээтэй харьцуулахад зан үйлд илүү их нөлөө үзүүлдэг. Үнэн хэрэгтээ, үнэт зүйлийг зөвхөн зан үйлд нөлөөлөх зарчим хэмээн тооцоод зогсохгүй зан үйл дотор биеллээ олсон зарчим хэмээн үзэх нь илүү зохистой. • Байгууллагын үнэт зүйл гэдэг нь байгууллагын ихэнх гишүүдийн хамтаараа хүлээн зөвшөөрсөн зүйлийг хэлнэ.

  17. Зан үйл ба ёслолын арга хэмжээ Бейер ба Трайс (1987) нь байгууллагын зан үйлийн дор дурдсан хэлбэрийг санал болгосон. Үүнд: • Хүлээн зөвшөөрөх зан үйл (тухайлбал. шинэ ажилтныг танилцуулах ёслол); • Бууруулах зан үйл (тухайлбал, удирдах албан тушаалтныг олны өмнө ажлааснь халах); • Сайжруулах зан үйл (тухайлбал, сайн ажилтныг урамшуулах); • Шинэчлэх зан үйл (тухайлбал, баг бүрдүүлэх дасгал); • Зөрчлийг бууруулах зан үйл (тухайлбал, эвлэлийн төлөөлөгчид хамтын хэлэлцээр хийх); • Уялдуулах зан үйл (тухайлбал, оффисын талууд).

  18. ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ • Ёслолын арга хэмжээ гэж арга барил, зан үйлийн стандартчилсан, дэлгэрэнгүй, цогц арга хэмжээг хэлнэ. • Байгууллагын ёслолын арга хэмжээний нэг жишээ нь хурал юм. Байгууллага албан ёсны хурал зохион байгуулахдаа хэрэглэж буй ёслолын арга хэмжээний цар хүрээ нь зөвлөгөөн болон ажиллагсдын оролцоог хэр үнэлдгийгхаруулна. • Албан ёсны хурал нь оролцогчдын анхаарал сулрахаас урьдчилансэргийлэхэд чиглэдэг.

  19. Түүх ба домог яриа Байгууллагын соёл нь түүх болон домог ярианд тусгагдсан байдаг. Домог яриаг ихэвчлэн байгууллагын түүхэнд тохиолдсон домогт шинж чанар бүхий хийсвэрээр зохиосон түүх гэж үздэг. Байгууллагад түүх яригчдын хэд хэдэн төрөл байдаг: Үүнд : • Түүхчид гэж байгууллагын хөгжлийн явцад тохиолдсон чухал үйл явдлын талаар ямар нэг хэтрүүлэггүйгээр ярьдаг хүмүүсийг хэлнэ. • Улс төрийн тоймчид гэж өнгөрсөн болон одоо үед эрх мэдлийн төлөө тэмцлийн тухай түүх яригчдыг хэлнэ. • Евангелистууд нь байгууллагын үнэт зүйлийн тухай домогт түүх яригчдыг хэлнэ. • Шүүмжлэгчид гэж байгууллагын тухай домог дахь худал хуурмагийг илчилж, баатруудыг нь үгүйсгэх хандлага бүхий хүмүүүс • Хов зөөгчид гэж заавал тухайн үеийн үйл явдлыг харуулсан бодит түүхийг ярих бус хүмүүсийн харилцаа холбоо зэрэг жижиг зүйлийг сонирхогчдыг хэлнэ. • Тагнуул гэж янз бүрийн бүлгүүдийн хооронд үйл ажиллагаа, төлөвлөгөөний тухай зөв, буруу мэдээлэл өгөхөөр элдэв зүйл ярьдаг хүмүүсийг хэлнэ.

  20. Нэг талыг баримтлагчид Нэг талыг баримтлах гэдэг нь байгууллага доторх хүн, үйл явдал,асуудлын талаарх товч эрэгцүүлэл юм. Хүн төрөлхтөн аливаа үйлдэлд үнэлгээ, тайлбар өгч улмаар шалтгаан, сэдлийг нь бусдад хамааруулж байдаг. Ийм үнэлгээ нь ихэвчлэн тэнцвэрт байдлыг хадгалсан ерөнхий үнэлгээнээс илүү хэт нэг талыг барьсан мэдэгдэл, эсвэл богино чанартай мэдэгдлээр илэрхийлэгддэг: • “Икс бүтээгдэхүүний талаар маш муу судалгаа хийсэн. Энэ бол гамшиг.” • “Эдгээр уулзалтууд нь дэмий цаг үрсэн ажил.” • “А менежер хүмүүст сайн ханддаг ч шийдвэр гаргахаас зайлсхийдэг.” • “Б нь зөвхөн нэр олж авахын тулд үүнийг хийсэн.” Нэг талыг баримтлагчид нь байгууллагын хамтын үнэт зүйл, хэм хэмжээ буюу соёлын хүчтэй үзүүлэлт байж болно. Эдгээр нь байгууллагын асуудлын талаар гишүүд ямар ойлголттой байгаа тухайн үеийн уур амьсгалыг илэрхийлж чадна.

  21. Бэлгэ тэмдэг • Байгууллагын соёлыг илэрхийлэх өөр нэг арга зам нь бэлгэ тэмдэг/лого/ байдаг • Өрөө тасалгааны байршил • Албан тушаал • Нэрийн хуудас • Тусгай хангамж

  22. Байгууллагын соёлыг өөрчлөхөд багийнхантайгаа ярилцах нь хамгаас чухал Харин бид юу ярилцах ёстой вэ • Байгууллагын бүтэц • Ажилтнуудын хийдэг ба хийдэггүй зүйлүүд • Шагнал урамшуулал ба шийтгэл

  23. Байгууллагын соёлын тухай буруу ойлголтууд • Байгууллагын соёлыг өөрчлөхөд амархан байдаг • Байгууллага бүр өөрийн гэсэн нэг л соёлтой • Зөвхөн байгууллагын удирдлага л байгууллагын соёлыг өөрчилж чадна • Байгууллагын соёлыг өөрчлөхөд том хэмжээний төлөвлөгөө шаардлагатай • Байгууллагын соёлыг өөрчлөх нь бусад ажлыг бодвол ач холбогдол багатай байдаг • Ямар нэгэн томоохон өөрчлөлт хийхгүй бол байгууллагын соёл тэр хэвээрээ л байдаг • Байгууллагын соёлыг өөрчлөх нэг л төрлийн арга зам байдаг

  24. Эерэг, сөрөг соёл

  25. Байгууллагын соёлын үр дүн хэрхэн илэрдэг вэ? Байгууллагын доторх нэгж хэсэг бүр өөр өөрийн соёлтой байдаг: • Ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах байдал дээшилнэ • Ажлаас чөлөө авах, өвчтэй байх хугацаа багасна • Ажлын гарц нэмэгдэнэ • Аливаа шинэчлэл, өөрчлөлтийг хурдан хэрэгжүүлдэг болно • Ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэнэ • Үйлчлүүлэгч, харилцагч, хамтрагчдын сэтгэл ханамж нэмэгдэнэ

  26. Байгууллагын соёлын нөлөө • Байгууллагын соёл нь түүний гүйцэтгэл болон байгууллагын удаан хугацааны үр ашигтай ажиллагаанд маш хүчтэй нөлөөтэй гэдгийг байгууллагын судлаачид тогтоосон • Байгууллагын соёл нь ажилтнуудын ёс зүй, зориулалт, бүтээмж, эрүүл мэнд, сэтгэл санааны эрүүл мэндэд нөлөөлдөг • Тогтвор суурьшилгүй ажилтнууд байгууллагад олон сая долларын зардлыг бий болгож байна. • Ажилтан солигдох хэрээр, байгууллагын нууц алдагдаж, улмаар шүүхийн зардал, сэтгэл ханамжгүйажилчдаас ирэсэн гомдлын зардал зэрэг нь байгууллагад ихээхэн хохирол учруулдаг. • Байгууллагын сайн соёлыг төлөвшүүлсэн байгууллагууд зах зээлийн хүчтэй тоглогчид болж чадсан. (Coca Cola, Disney, Toyota Apple гэх мэт)

  27. Байгууллагын хүчирхэг соёлыг бүтээхэд хүн бүрийн чармайлт хамгаас чухал “Би бүхэл бүтэн том байгууллагын тогтсон соёлыг өөрчлөхийн төлөө юу хийж чадах билээ” гэж өөрийгөө голох биш бид “ХАМТДАА ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА” гэсэн итгэл бий болсон цагт байгууллагын соёл өөрчлөгдөх боломж бүрддэг. Танд амжилт хүсье

More Related