1 / 14

БЗДХ, ХДХВ / ДОХ-ын тархалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ

БЗДХ, ХДХВ / ДОХ-ын тархалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ. 2013 онд бүртгэгдсэн БЗДХ. Б үртгэгдсэн нийт БЗДХ-ын євчлєлийн 32.5%-ийг заг хүйтэн, 41.9%-ийг тэмбүү, 25.4%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ / ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

Download Presentation

БЗДХ, ХДХВ / ДОХ-ын тархалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалтын өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудлууд,цаашид авах арга хэмжээ

  2. 2013 онд бүртгэгдсэн БЗДХ Бүртгэгдсэн нийт БЗДХ-ын євчлєлийн 32.5%-ийг заг хүйтэн, 41.9%-ийг тэмбүү, 25.4%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна. Єнгєрсєн оны мєн үетэй харьцуулахад тэмбүү євчин 1292тохиолдлоор нэмэгдсэн ба 10000 хүн амд ногдох євчлєлєєр Улаанбаатар хот, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Хєвсгєл, Баянхонгор зэрэг аймгуудад улсын дунджаас єндєр байна.

  3. 2001-2013 оны зонхилон тохиолдох БЗДХ-ын өвчлөлийн байдал, 10000 хүн амд

  4. БЗДХ-ын хавьтал судлал, 2013 он

  5. Тулгамдаж буй асуудал – 1БЗДХ-ын эмч, СДЗШТ-ийн зөвлөгөө өгөгч, сувилагч, лабораторийн эмч, ажилтны хүний нөөц хүрэлцэхгүй байна. Шийдвэрлэх арга зам: ЭМС-ын 2009 оны 429 тоот тушаалын дагуу “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын диспансер”-ийг байгуулах ажлыг 2010 оны ЭМС-ын 405 тоот тушаалын дагуу “Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба”-ны бүтцэд байгуулан тухайн орон нутгийн хүн амын тоонд харьцуулж, шаардлагатай орон тоогоор (БЗДХ-ын 2-5 эмч, 3-5 сувилагч, 1-2 лаборант, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн зөвлөгөө өгөгч 1) ажиллуулах төсөв хөрөнгийг тухайн орон нутгийн ЭМГ яаралтай шийдэж өгөх шаардлагатай байна.

  6. Сүүлийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2013 онд нийт 23 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 13, Дорнод 4, Орхон 3, Өвөрхангай 3, Хэнтий 1, Архангай 1, Баян-Өлгий 1 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдол

  7. 2012 - 2013 онд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдолд эргэн судалгаа хийсэн судалгааны үр дүн (жирэмсний хяналтанд хамрагдсан байдал)

  8. ЭХЭЭС УРАГТ ТЭМБҮҮ ӨВЧИН ХАЛДВАРЛАХ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛОН ТЭДНИЙ БЭЛГИЙН ХАВЬТАГСДАД ЧИГЛЭСЭН “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ ГАЗРУУД 6 дүүрэг, 8 аймагт 2008-2013 онд хэрэгжсэн төсөлд Глобал сангаас 560.765$ зарцуулсан. Үүнээс ханган нийлүүлэлтэнд 284.000$ зарцуулжээ.

  9. Тулгамдаж буй асуудал – 2 • Жирэмсний хяналтанд эрт хамруулж, бүрэн хянах үйл ажиллагаа дутмаг • Жирэмсний хяналтын чанар сул • Ийлдэс судлалын шинжилгээнд бүрэн хамруулдаггүй • Шинжилгээ эерэг гарсан тохиолдлыг эмчилгээнд хамруулдаггүй, дутуу хийгддэг • Лабораторийн шинжилгээ болон оношлуурын чанарын асуудлыг анхаарах • Бэлгийн хавьтлыг бүрэн илрүүлж, эмчлэх

  10. Шийдвэрлэх арга зам: Жирэмсний хяналтыг 100% болгох, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах тал дээр өрх, сум, дүүргийн нөхөн үржихүйн болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлж, “Тэмбүү өвчин эхээс урагт халдварлах эрсдлээс сэргийлэх, жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний хосуудад чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

  11. Тулгамдаж буй цаашид анхаарах асуудлууд - 3 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээний зарцуулалтын 70 орчим хувь нь олон улсын байгууллагын санхүүжилтээс бүрдэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагын санхүүжилт багасах, зарим тохиолдолд бүр зогсох хэмжээнд хүрэх эрсдэл байна. Иймд нэн тэргүүнд шаардлагатай санхүүжилтийг (эм бэлдмэл, урвалж оношлуур, тоног төхөөрөмж, аймаг орон нутагт хийгдэх хяналт-шинжилгээ үнэлгээ, үе шаттай тасралтгүй сургалтууд г.м) улсын төсөвт суулгах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

  12. Тулгамдаж буй цаашид анхаарах асуудлууд - 4 БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторуудын үйлчилгээнд яаралтай хяналт, шинжилгээ-үнэлгээг хийж гарсан зөрчлийг арилгуулах тал дээр дорвитой арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.

  13. Тулгамдаж буй цаашид анхаарах асуудлууд - 5 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг хаанаас авч болох зэрэг мэдээллийн сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нийт хүн амд чиглүүлэн явуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

  14. Анхаарлаа хандуулсанд баярлалаа

More Related