1 / 22

Илтгэгч: МУИС-н ХЗС-н Эрүүгийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Бадам (Ph.D)

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ОНОГДУУЛАХ ХОРИХ ЯЛ БА ДЭЛХИЙН ЭРҮҮГИЙН ЗАГВАР ХУУЛЬ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХАНДЛАГА. Илтгэгч: МУИС-н ХЗС-н Эрүүгийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Бадам (Ph.D). ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN. Агуулга:.

honey
Download Presentation

Илтгэгч: МУИС-н ХЗС-н Эрүүгийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Бадам (Ph.D)

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ОНОГДУУЛАХ ХОРИХ ЯЛБА ДЭЛХИЙН ЭРҮҮГИЙН ЗАГВАР ХУУЛЬ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХАНДЛАГА Илтгэгч: МУИС-н ХЗС-н Эрүүгийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Бадам (Ph.D)

  2. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN

  3. Агуулга: • Насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын хөгжлийн үе шат, үр дүн жишиг • Монгол улс дахь насанд хүрээгүй хүнд оногдуулж буй хорих ялын практик судалгаа • Харьцуулалт • Дэлхийн эрүүгийн загвар хууль дахь насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын талаарх заалт • Насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын үзэл баримтлал, хандлага

  4. Насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын онолын үзэл баримтлал хөгжлийн үе шатыг дэлхийн улс орнуудын туршлага, үр дүн жишгээр тодорхойлж авч үзэхэд: I шат:Нийгмээс тусгаарлах, казармын дэглэмийг дэнслэх онолын хүрээнд хэрэгжүүлэх болсон(1800 оны сүүлч 1900 оны эхэн үе)

  5. Хорих ялын анхны загварын онцлог шинж: • Нийгмээс тусгаарлагдах хугацаа тодорхойгүй, засрах хүртэл тусгай байгууллагад байлгаж байсан • Тусгай хамгаалалтын дор хүмүүжил сургалтын олон хөтөлбөрүүдэд хамруулж байсан • Халамжийн хэлбэртэй Үр дүн нь: Нийгмээс удаан хугацаагаар тусгаарлагдсанаар хүүхэд хүмүүжих бус гэр бүл хамт олноос улам бүр хөндийрч “гэмт хэрэгтэн бэлтгэх сургууль” болж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон

  6. II үе шат: Залхаах таслан зогсоох онолын хүрээнд чанга дэглэмтэй шоронгийн системд ял эдлүүлэх болсон.Онцлог шинж:-Нийгэмшүүлж, засаж залруулахын оронд чанга хатуу дэглэмд нийгмээс эрс тусгаарлах болсон -Ялын “үл тэвчих хандлагыг” дэлгэрүүлсэнҮр дүн:Хүмүүжсэн бус зан байдлын хувьд эвдэрсэн олон хүүхдийг нийгэмд бэлтгэсэн

  7. III үе шат: Нөхөн сэргээх онолын хүрээнд хорих ялыг түгээмэл хэрэглэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял ,хариуцлагыг оногдуулах, шүүхийн өмнөх шатанд ял бус хариуцлага хүлээлгэх, гэмт этгээд хохирогч хоёрыг эвлэрүүлэх асуудлыг шүүхийн бус байгууллага шийдэх асуудалд анхаарлаа хандуулах болсон.Онцлог шинж:-Нийгмээс тусгаарлахгүйгээр хамт олон гэр бүлд хүмүүжих боломжтой-Хорихоос бусад төрлийн ялд ач холбогдол өгөх-Шүүхийн өмнөх шатанд ял бус хариуцлага хүлээлгэх-Гэмт этгээд хохирогчийг эвлэрүүлэх асуудлыг шүүхийн бус байгууллага шийдэх-Хугацаанаас өмнө аль болох эрт суллах

  8. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN

  9. Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 953 гэмт хэрэг бүртгэгддэг. Нийт гэмт хэрэгт хүүхдийн эзлэх хэргийн хувь 4.6 хувь байгаа юм . Үндэсний статистикийн хорооны гаргасан хүн амын албан ёсны статистикийн мэдээлэлд үндэслэн 18 ба түүнээс доош насны 10000 хүн амд ногдох хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоог тооцоолоход жилд дунджаар 7.9 гэмт хэрэг ногдож байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

  10. Хэргийн төрлөөр авч үзвэл Эрүүгийн хуульд заагдсан 330 гаруй үйлдэл, эс үйлдэхүйгээс дунджаар 7 төрлийн гэмт хэргийг үйлддэг болох нь харагдаж байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 орчим хувь нь хөнгөн, 50 гаруй хувь нь хүндэвтэр, 20 орчим хувь нь хүнд, 3-4 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлдэг. Үүнээс насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн нийт гэмт хэргийн 64.6 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 9.0 хувь нь бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, 7.5 хувь нь танхайрах, 5.5 хувийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 3.9 хувийг хүчиндэх, 3.8 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах, 1.2 хувийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, 1.0 хувийг хүнийг санаатай алах, 0.6 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, 2.8 хувийг бусад гэмт хэргүүд тус тус эзэлж байна.

  11. Шүүхээр хэргээ шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд Тообаримтаасхарахадгэмтхэрэгтхолбогдсоннасандхүрээгүйэтгээдийн 60-70 орчимхувьньшүүхээрхэргээшийдүүлдэгбөгөөдэдгээрээс80-90хувьньхорихялсонсдогбайна. Дэглэмээр авч үзвэл дунджаар 70-80 хувийг жирийн, 20-30 хувийг нь чанга дэглэмд ял эдлүүлдэг. Шүүх оногдуулсан хорих ялын 70-80 хувийг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж дунджаар 20орчим хувийг биечлэн эдлүүлдэг .

  12. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN

  13. Эрүүгийн Загвар хуулийн 85 дугаар зүйлд Насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялыг хуульчилсан томъёоллыг авч үзвэл:85.1.Насанд хүрээгүй этгээдэд хорих ялыг оногдуулахдаа дараахь нөхцлийг удирдлага болгоно.85.1. а/....16 наснаас 18 хүртэлх насны этгээд зохион байгуулалттай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол85.1.в/.Онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн бол85.1.с/.Онц ноцтой нөхцөлд хүчирхийлэл, харгислах аргаар үйлдсэн хүнд гэмт хэрэгт85.1.d/.Шүүхээс тухайн хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж тооцсон нөхцөлд хорих ял оногдуулахаар тус тус заажээ.Харин 85.3 дахь хэсэгт насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь насанд хүрсэн хүний хорих ялын дээд хэмжээний дунджаас /50% / доогуур байхаар тооцно. Ялын хэмжээний доод, дээд хязгаарыг зөвхөн шүүх тогтоох, 85.4 дэх хэсэгт насанд хүрээгүй хүний хорих ялын дундаж хэмжээг шүүх тогтоохдоо нийтлэг тохиолдолд эрүүгийн загвар хуулийн ялын хэмжээний доод хязгаараас аль болох хэтрэхгүй байхаар тооцно хэмээн тус тус заажээ.Model Codes for Post- conflit.Criminal Justice Model Criminal Code.Vivienne O/ Connor and Colette Raush editors, Peasbuilding and the Rule of Law. W.2007

  14. Харьцуулалт:Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эрүүгийн ялын хууль, шүүхийн практик жишгээс үзэхэд насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын хүрээ маш хязгаарлагдмал, насны хязгаарлалтыг доод хэмжээнээс татахыг /14- 16/ хориглох, ихэнхдээ хорихоос өөр төрлийн ялын хэрэглээ нийт ялын дотор зонхилох /70- 80 хувь/ хувийг эзэлж буй нь дээрх загвар хуулийн заалтад нийцэж байгаа юм.

  15. -Баруун Европын орнуудад хорих ялыг түгээмэл байдлаар хэрэглэдэггүй, онцгой тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэдэг-Хойд Европын болон Скандиновын орнууд Япон зэрэг хосолсон тогтолцоотой орнуудадуг институтыг нилээд иж бүрэн байдлаар багц хуулиудаар үр нөлөөтэй зохицуулалтыг буй болгосон -АНУ-ын хувьд олон муж улсууд насанд хүрээгүй хүмүүсийн хорих ялын хувьд нэгдмэл бус өөр зохицуулалттай хорих ялыг түгээмэл хэрэглэдэг ч тухайн ялын суллагдах болон хойшлогдох нөхцөл нь нилээд нээлттэй уян хатан, насанд хүрэгсдээс өөрн нөхцөлд ялыг эдлүүлдэг онцлогтой

  16. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN

  17. Загвар хуулийн заалттай уялдуулан насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын чиг хандлага, үзэл баримтлалыг дараахь байдалд тодорхойлж болох юм.1. Дэлхийн хөгжлийг тодорхойлж буй ихэнх оронд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийг эрүүгийн журмаар мөрдөн шалгах боловч аль болох шүүхээр шийтгүүлэхгүйгээр шүүхийн өмнөх шатанд хэргийг ял бус эрүүгийн нөлөөллийн арга хэрэгслээр дамжуулж шийдвэрлэх, хорих ялыг шүүхээс гарцаагүй оноох нөхцөлд нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр сургах, засах, төлөвшүүлэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх нөхцөл, баталгааг урьдчилан нөлөөлж бүрдүүлэх зэргийг төрийн бодлогын гол чиглэл болон хөгжүүлэх. 2.Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд хорих ялыг аль болох хэрэглэхгүй байхад тусгайлан зориулсан шинэ төрлийн ялыг (альтернатив) буй болгох3.Хорих ялыг эцсийн арга хэмжээ болгон хамгийн богино хугацаагаар тогтоож өгөх. Энэ нь тооны (хамгийн богино хугацаагаар), цаг хугацааны (эцсийн арга хэмжээ болгож) гэсэн 2 хязгаарлалтаар илрэх юм.

  18. 4.Дээрхтэй уялдаатайгаар хорих ял оногдуулах гэмт хэргийг зөвхөн онц хүнд гэмт хэрэг түүний дотор гагцхүү хүн амины санаатай хэргээс бусад тохиолдолд хорих ялыг аль болох оногдуулахгүй байх чиглэлийг баримтлах

  19. 5.Түүнчлэн гадаадын орнуудад хорих ялыг биечлэн эдлүүлэхдээ нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр нээлттэй дэглэмд сурч боловсрох, сайн дурын ажил хөдөлмөрт хамрагдах, нийгмийн үйлчилгээ, нийгмийн тустай ажилд оролцох замаар хорих ялыг эдлүүлдэг жишгийг манайд тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл хорих ял эдлүүлэх газар нь ерөнхий боловсрол ба мэргэжил олгох сургалт бүхий, насанд хүрээгүй хүний ёс суртахууны төлөвшилд анхаарсан, чөлөөт амьдралын хэвшилд ойртсон хүмүүжил сургалтын тусгай байгууллага байхаар зохион байгуулагдах ёстой.

  20. 6.Орчин үеийн эрүүгийн эрх зүйн хөгжлийн нэгэн чиг хандлага нь өсвөр үеийнхний эрүүгийн эрх зүйг бий болгон хөгжүүлэх чиг хандлага юм. Насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүй нь хэм хэмжээг ухамсарлан ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хүмүүжүүлэх шинж чанартай эрх зүй мөн. Өөрөөр хэлбэл “juvenile justicesystem” буюу насанд хүрээгүй хүний хэргийг шийдвэрлэх бие даасан тусгайлсан тогтолцоог буй болгох шаардлагатай. Эл асуудлын хүрээнд насанд хүрээгүй хүний хэргийг шийдвэрлэх мэргэшсэн тусгай байгууллага, тусгайлсан ял болон ял бус хариуцлагын тогтолцоо, ял эдлүүлэх хүмүүжил сургалтын тусгай байгууллага тэдгээрийн бүтэц зохион байгуулалт чиг үүргийг тусгах нь зүйтэй.7.Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнийг ялаас чөлөөлөх онцлог зохицуулалтыг буй болгох. Шүүхээс оногдуулсан ялыг хугацаанаас өмнө суллах бүхий л боломжийг хуульчлан тогтоохын зэрэгцээ тэдэнд ялтай байдлыг тогтоохоос татгалзах

  21. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN

  22. Анхаарал тавьсанд баярлалаа.

More Related