1 / 24

Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг

Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр АУ-ны доктор. Үндсэн сэдвүүд. ДЭМБ-ын зөвлөмж, Цусыг зохистой хэрэглэх ДЭМБ-ын стратеги Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн зорилго, үйл ажиллагаа Бүтэц, бүрэлдэхүүн Үүрэг, эрх

Download Presentation

Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр АУ-ны доктор

  2. Үндсэн сэдвүүд • ДЭМБ-ын зөвлөмж, • Цусыг зохистой хэрэглэх ДЭМБ-ын стратеги • Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн зорилго, үйл ажиллагаа • Бүтэц, бүрэлдэхүүн • Үүрэг, эрх • Цусыг эмчилгээнд хэрэглэх зарчим • Цус захиалах төлөвлөгөө • Цусны нөөц зохицуулга

  3. ДЭМБ Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл нь: • Үндэсний бодлого, ЦЦБ-ийг зохистой хэрэглэх удирдамжийг хэрэгжүүлэх, ЦЦБ-ийг хэрхэн хэрэглэж байгаад хяналт тавих зорилоготой • Эмнэлэг дээрээ цус сэлбэлтийн талаар баримтлах бодлогоо тодорхойлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, цусны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулна.

  4. Цусыг зохистой хэрэглэх стратеги Эмнэлгийн цус сэлбэлтийн хороо: • Удирдамж хэрэгжүүлэх тогтолцоог боловсруулах • ЦЦБ-ний байнгын нөөцийг бий болгох • Цус орлох шингэнүүдийн нөөцийг бүрдүүлэх • Цус захиалах хувиарь • Сургалт • Хяналт, үнэлгээ • Цусны сонор сэрэмжийн тогтолцоог хэрэгжүүлэх үүрэгтэй

  5. ЭМСайдын 2008 оны 266 тушаалын 2-р хавсралт Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл нь: • Клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд ажиллаж, донорын ЦЦБ-ний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах төрийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг өөрийн эмнэлэг болон харъяа нутаг дэвсгэрт байрлаж буй эмнэлгүүдийн хүрээнд зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус нэгж

  6. ЭМСайдын 2008 оны 266 тушаалын 2-р хавсралт ЦСЗЗ: • Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал, хяналт тавих, биечлэн оролцох хэлбэртэй байна • Дүгнэлт, зөвлөмжийг олонхийн саналаар баталж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулна • Үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор ЦССҮТ-д ирүүлнэ.

  7. ЦСЗЗөвлөлийн бүрэлдхүүн Дарга : Ерөнхий эмч, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Гишүүд: • Ерөнхий мэргэжилтнүүд, тасгийн эрхлэгчид (мэс засал, эх барих, сэхээ, лаборатори, дотор, хүүхэд...) • Чанарын менежер • Эмийн мэргэжилтэн • Ерөнхий сувилагч • Цусны албаны төлөөлөл • ЭМГ-ийн төлөөлөл

  8. ЦСЗЗөвлөлийн үүрэг /1/ • Үйлчлэх хүрээндээ цусны аюулгүй байдлыг хангаж ажиллах • Төрийн бодлого, ЗГ-ын төлөвлөгөө, ЦЦБ хэрэглэх үндэсний бодлого журмыг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх,хянах • ЦЦБ, цус орлох бэлдмэлүүдийн аюулгүй байдал, хүрэлцээ, эмчилгээний үр дүнг байнга хянах

  9. ЦСЗЗөвлөлийн үүрэг /2/ • Орон нутаг, эмнэлгийн хэмжээнд цусны бүтээгдэхүүний тасралтгүй хангалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн дутагдсан үед зохицуулах ажлыг удирдан зохион байгуулах • Цус захиалах календарчилсан төлөвлөгөө боловсруулах, хянах, тасаг нэгжүүдэд шаардлагатай ЦЦБ-ний хэрэгцээг тооцож гаргах • Орон нутаг, эмнэлэгтээ тохирсон цус сэлбэх зохистой, батлагдсан аргуудыг нэвтрүүлэх

  10. ЦСЗЗөвлөлийн үүрэг /3/ • Бүтээгдэхүүний хангамж, олгогдоогүй бүтээгдэхүүний хэмжээг нэр төрлөөр гаргах • Цус сэлбэх үйл ажиллагаатай холбоотой чанарын стандартуудыг (САА) эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлэх • Цус сэлбэлттэй холбоотой урвал хүндрэлийг бүртгэж, шалтгааныг илрүүлж, засах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах • Эмнэлгийн эмч ажилчдад аюулгүй цус сэлбэлтийн талаар тасралтгүй сургалт зохиох

  11. ЦСЗЗөвлөлийн үүрэг /4/ • Цус сэлбэлтийн үйл ажиллагаанд аудит хийж дүнгээ эмнэлгийн ажилчдад тайлагнах • Сумдынхаа цусны аюулгүй байдал, хангамжийн асуудлыг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх • Тулгамдсан асуудлаа шийдэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, тодорхой асуудлаар зөвлөмж,шийдвэр гаргаж, ЭМГ, НЭ-ийн дарга нарт уламжлан холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх

  12. ЦСЗЗ-ийн гишүүдийн үүрэг Тасгийн эрхлэгч, ерөнхий мэргэжилтэн: • ЦЦБ хэрэглээг бүртгэнэ • Хэрэгцээгээ тооцно • Цус захиалах төлөвлөгөө гаргана • Нөөц зохицуулалт • Нөхцөл бүрдүүлэх • Баримтжуулалт • Цус сэлбэх үйл ажиллагааг хянана • Сургалт

  13. ЦСЗЗ-ийн гишүүдийн үүрэг Лабораторийн эрхлэгч: • Заалт, үр дүнг хянах нотолгоог зөв гаргаж өгөх • Оношлуурын найдвартай, тасралтгүй хангамж, баталгаа • Баримтжуулалт • Донор болон ЦЦБ хийгдэх шинжилгээг бүрэн, чанартай хийх • Тендер • Сумдын лабораторийн ажиллагааг хянан, зөвлөх

  14. ЦСЗЗ-ийн гишүүдийн үүрэг Эмийн мэргэжилтэн: • Тендер • Цус орлох шингэний нөөц, хэрэглээ • Цус тогтоох эм, эмнэлгийн хэрэгсэлүүдийн бэлэн байдал, нөөц • Цус сэлбэх систем • Сумдын асуудал

  15. ЦСЗЗ-ийн гишүүдийн үүрэг Ерөнхий сувилагч: • Цус сэлбэх бэлэн байдал • Баримтжуулалт • Хадгалалт, тээвэрлэлт • Сорьц авах гэх мэт ажилбарын стандарт • Баримтжуулалт • Орны дэргэдэх хяналт • Сургалт

  16. ЦСЗЗ-ийн гишүүдийн үүрэг ЦССЗ-ийн дарга: • Цусны аюулгүй байдал • ЦЦБ-ний үндэсний удирдамжийн хэрэгжилт • ЦЦБ-ний эмчилгээний үр дүн • Цус захиалах төлөвлөгөө, нөөц Чанарын менежер: • ЦЦБ-ны захиалгын болон сэлбэсэн протоколын хөтлөлт • Хяналт үнэлгээ: - ЦЦБ сэлбэх үйл ажиллагааны чанар • Цусны сонор сэрэмжийн хөтөлбөр

  17. ЦСЗЗөвлөлийн эрх • Байгууллагын чанарын албатай хамтран цусны аюулгүй байдал, хангамжийг бүрдүүлэх, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд хамтран ажиллах • ЦЦБ, цус орлох бэлдмэлүүдийн аюулгүй байдал, хүрэлцээ эмчилгээний үр дүн, зохистой хэрэглээг хэвшүүлэх асуудлаар ЭМЯ бусад холбогдох байгууллагуудад санал дэвшүүлэх, асуудал шийдвэрлүүлэх • Зөвлөлийн бүрэлдэхүүний мэдлэг мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалтанд хамрагдах

  18. Цусыг эмчилгээнд хэрэглэх зарчимууд /1/ • Цус сэлбэлт өвчтөнийг эмчилэх аргуудын зөвхөн нэг нь л гэдгийг анхаарах • Цус хэрэглэх заалт нь үндэсний заавар журам болоод өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцсэн байна. • Цус хийх шаардлагыг багасгахын тулд аль болох түргэн цусыг тогтоох • Сэлбэх шаардлагыг үнэлэхийн зэрэгцээ сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хийх (судсаар цус орлох шингэн, хүчилтөрөгч)

  19. Цусыг эмчилгээнд хэрэглэх зарчимууд /2/ • Гемоглобины түвшингээс гадна өвчтөний зовиур шаналгааг багасгах, хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагад тулгуурлах • Цус сэлбэлтээр дамжих халдварын аюулын талаар мэдэж байх • Цус сэлбэснээс гарах үр дүн нь эрсдэлээс давсан тохиолдолд хийх • Цус хийх заалтаа тодорхой бичих • Сэлбэлтийн үед байнга хянах, сөрөг урвал илэрвэл яаралтай арга хэмжээ авах

  20. Цусны захиалгыг (хэрэгцээг) урьдчилан төлөвлөх Хэрэгцээний урьдчилсан төлөвийг боловсруулахдаа: • Эмчилгээний ажилбаруудын хүнд хөнгөн • Цус алдаж болзошгүй байдал зэргээс хамааран • Эмч нараас ердийн үед хэрэглэдэг хэмжээг тусгахаас гадна • Тухайн орон нутагт элбэг тохиолддог өвчин эмгэг • Цус, цусны бүтээгдэхүүний хангамж, цус орлуулах бэлдмэлүүдийн хүрэлцээ хангамжийг харгалзаж үзэх ёстой.

  21. Эмнэлэгт байх ЦЦБ-ны нөөц • Эмнэлгийн орны тоо • Эмнэлгийн үйлчилгээний төрөл • - Нарийн мэргэжлийн лавлагаа төв • - Гэмтэл яаралтай тусламж үзүүлэх хэлбэр • - Хавдарын үеийн тусламж үйлчилгээ • - Эд эрхтэн шилжүүлэн суулгах • - Үйлчилгээ хамрах хүрээ зэргээс шалтгаалж өөр өөр байна.

  22. ЦЦБ-ны нөөцийн зохицуулга • Хомсдол, илүүдэл • Донор зохион байгуулалт • Хөргөгч, хөлдөөгчийн багтаамж • 150 ортой эмнэлэг 2 долоо хоногийн нөөцтэй байх • Хагалгааны төрөл, цус хэрэглэх шаардлагаас хамаарч ийлдсийг авч бүлэг тодорхойлон бэлэн байдалд байлгах юмуу хэдэн нэгж цусанд тохироо тодорхойлон бэлтгэсэн байх ёстойг тогтоож өгнө

  23. Цус болон эсийн бүтээгдэхүүний хэрэгцээг тооцох Тухайн орны цусны хэрэгцээ нь : • Эмнэлгийн тусламжийн хөгжлийн түвшин • Зарим өвчний хэрэглэдэг орлуулах буюу дэмжих эмчилгээ • Ямар мэс засал хийгддэг зэргээс хамаарна Цусны хэрэгцээг тогтоохдоо эмнэлгийн үйлчилгээний чанар, цар хүрээтэй бусад хүчин зүйлүүдээр тогтоодог: • 1000 хүн ноогдох цус өгөлт • Цус өгөлтийн тоог эмнэлгийн орны тоо • Цус өгөлтийн тоог эмнэлэгт хэвтэгчдийн тоо

  24. Дүгнэлт • Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийг зохих бүрэдхүүнтэй байгуулж үйл ажиллагааг нь идэвхижүүлэх • Орон нутаг, тухайн эмнэлгийн өвөрмөц онцлогийг тусгасан цус захиалах хувиарийг боловсруулж, хянан засварлаж, мөрдөж ажиллах • Цус сэлбэлтийн зохистой хэрэглээг хэвшүүлэхэд эмчлэгч эмч нар голлох үүрэг гүйцэтгэнэ.

More Related