1 / 32

НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт

НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт. Сэдэв 10. Зорилго. Хөрөнгийг нөхөгдөх дүнгээс илүүгүй дүнгээр тусгах нөхцөлийг баталгаажуулахад аж ахуйн нэгжийн мөрдөх горимыг тодорхойлох явдал юм. Стандартын ерөнхий шаардлагууд.

lea
Download Presentation

НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт Сэдэв 10

  2. Зорилго • Хөрөнгийг нөхөгдөх дүнгээс илүүгүй дүнгээр тусгах нөхцөлийг баталгаажуулахад аж ахуйн нэгжийн мөрдөх горимыг тодорхойлох явдал юм.

  3. Стандартын ерөнхий шаардлагууд • Хөрөнгийн дансны үнэ түүнийг ашиглах эсвэл борлуулах замаар нөхөгдөх дүнгээс давсан бол хөрөнгийг нөхөгдөх дүнгээр тайлагнана. • Энэ тохиолдолд хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэж үзэх ба хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрөх ёстой. • Тайлант үеийн эцэс бүрт аж ахуйн нэгж хөрөнгүүдээ үнэ цэнэ нь буурсан байх болзошгүй байдлыг үнэлнэ. Үнэ цэнэ бууралтын тестийг зөвхөн үнэ цэнэ буурсан байж болзошгүй хөрөнгүүдэд хийнэ. Гэхдээ тестийг тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгүүд, гүүдвил, ашиглахад арай бэлэн болоогүй биет бус хөрөнгүүдэд жил бүр хийнэ.

  4. Стандартын ерөнхий шаардлагууд • Тестийг мөнгө бий болгогч нэгжид хийх бөгөөд нэгжид аль болох хамгийн цөөн хөрөнгийг оролцуулан бүрдүүлнэ. • Мөнгө бий болгогч нэгжийн /хөрөнгө эсвэл хөрөнгүүд/ дансны үнийг нөхөгдөх дүнтэй харьцуулна. Нөхөгдөх дүн гэдэг нь зах зээлийн үнээс борлуулалтын зардлыг хассан дүн ба хөрөнгийг ашигласнаас орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийн /ашиглалтын үнэ цэнэ/ аль их байна.

  5. Хамрах хүрээ • Дараахаас бусад хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг бүртгэлд тусгахад мөрдөнө: • Бараа материал НББОУС 2 • Барилгын гэрээ НББОУС 11 • Хойшлогдсон татварын хөрөнгө НББОУС 12 • Ажилчдын тэтгэвэр тэтгэмж НББОУС 19 • Санхүүгийн хэрэглүүр НББОУС 39 • Бодит үнэ цэнээр хэмжигдсэн хөрөнгө оруулалтын хөрөнгө НББОУС 40 • Бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүнгээр хэмжигдсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн НББОУС 41

  6. Үнэ цэнийн бууралтыг тодорхойлох • Тайлагнагч аж ахуйн нэгж тайлант үе бүрийн эцэст хөрөнгийн үнэ цэнэ буурсан байж болзошгүй байдлыг илтгэх аливаа нөхцөл байдал үүссэн байгаа эсэхийг тодорхойлно. • Хөрөнгийн үнэ цэнийг бууруулах нөлөөтэй аливаа нөхцөл үүссэн гэж үзэж байгаа бол цаашаа шинжилгээ хийнэ. Хэрэв тийм нөхцөл байдал байхгүй гэж үзвэл цаашаа авч үзэх шаардлагүй. • Хөрөнгийн үнэ цэнийг бууруулах нөлөөтэй нөхцөл байдлын хэдэн жишээг дор харуулсан бөгөөд эдгээр нь авч үзэх ёстой хамгийн доод талын нөхцөлүүд юм. Салбарын болон байгууллагын онцлогоос хамаараад үүнээс олон нөхцөлүүдийг харгалзан үзэж болно.

  7. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тодорхойлох • Мэдээллийн гадаад эх сурвалж: • Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь хэвийн ашиглалт эсвэл цаг хугацаа өнгөрсний үр дүнд буурна гэж хүлээгдэж байсан бууралтаас мэдэгдэхүйц илүүгээр буурсан. • Технологи, зах зээл, эдийн засаг, хууль эрх зүйн орчинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан эсвэл ойрын ирээдүйд гарах төлөвтэй • Зах зээлийн хүүгийн түвшин өссөн ба эдгээр өсөлт нь хөрөнгийн нөхөгдөх дүнг материаллагаар бууруулах нөлөөтэй • Тайлагнагч аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь түүний зах зээлийн капиталжуулалтаас их байвал

  8. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тодорхойлох • Мэдээллийн дотоод эх сурвалж • Хөрөнгө таамаглаж байснаас илүү хэмжээгээр хуучирсан эсвэл биет эвдрэл гарсан • Байгууллагын үйл ажиллагаанд дотоод өөрчлөлт /жишээ нь аливаа бүтээгдэхүүний шугамыг зогсоохоор шийдэх, дахин зохион байгуулах гэх мэт/ гарч хөрөнгийн ашиглалтын хугацаа ба ашиглалтын үнэ цэнэ мэдэгдэхүйцээр буурсан • Хөрөнгийн эдийн засгийн гүйцэтгэл нь хүлээгдэж байснаас бага эсвэл бага болно гэдгийг баталсан нотолгоог дотоод тайлангаас харж болно

  9. Жишээ: Хөрөнгийн үнэ цэнийг бууруулах нөлөөтэй нөхцөл байдал • Б аж ахуйн нэгж нь балансын өдөр хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй болохыг илтгэх шинж тэмдэг байгаа эсэхийг үнэлж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжийн гол бүтээгдэхүүний өрсөлдөгч барааны импортын татварыг тэг болтол бууруулах тухай хууль УИХ-аар батлагдсан /жишээ нь дотоодын хүнсний ногооны өрсөлдөгч нь импортын хүнсний ногоо/ ба балансын өдрөөс яг 30 хоногийн дараа хэрэгжинэ. Б-ийн хөрөнгийн үнэ цэнэ буурахаар байгаа учраас цааш тооцоолол хийж хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолно. Зарим тохиолдолд дээр дурьдсан нөхцөл байдал үүссэн байсан ч гэсэн хөрөнгийн үнэ цэнэ буурах албагүй байдаг. Тийм бол буурахгүй байх шалтгааныг тайлбарлана.

  10. Нөхөгдөх дүнг тодорхойлох Нөхөгдөх дүн нь дараах 2-ийн аль их байна. • Хөрөнгийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ • Ашиглалтын үнэ цэнэ Нөхөгдөх дүнг тодорхойлсны дараа түүнийг хөрөнгийн дансны үнэтэй харьцуулна. Хөрөнгийн дансны үнээс доогуур бол үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрвээ хөрөнгийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ, ашиглалтын үнэ цэнийн хоёрын аль нэг нь дансны үнээс дээгүүр бол үнэ цэнийн бууралт байхгүй гэж үзнэ, нөгөө дүнг олох шаарлагагүй.

  11. Бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн • Хөрөнгийн нөхөгдөх дүнгийн ашиглалтын үнэ цэнийг бодвол илүү найдвартай, обьектив тооцоолол бол бодит үнэ цэнээс хассан борлуулалтын зардлын дүн юм. • Идэвхтэй худалдаалагддаг хөрөнгүүдийн хувьд бодит үнэ цэнэ нь олон нийтэд мэдээлсэн дүн байна /үнийн жагсаалт юмуу дилерийн тогтоосон ханш/. Үүнээс борлуулалтын зардлыг /ачих, тээвэрлэх гэх мэт/ тооцоолж хасна. Тооцоолол хийхэд хялбар байна. • Гэхдээ ихэнх үйл ажиллагаанд хэрэглэгддэг хөрөнгүүдийн хувьд үнэ цэнийг хялбар тодорхойлоход бэршээлтэй байдаг нь яг тийм хуучин хөрөнгүүдэд зориулсан идэвхитэй зах зээл оршдоггүйтэй холбоотой юм. Тиймээс харьцуулан жишилж хэрэглэнэ. • Ижил төстэй ажил гүйлгээнээс дүнг нь ашиглалтын хугацаа, нөхцөл, үйлдвэрлэлийн хүчин чадал гэх мэт хүчин зүйлүүдийг оруулан тохируулах замаар өөрийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлно.

  12. Ашиглалтын үнэ цэнийг тооцоолох Ашиглалтын үнэ цэнийг тодорхойлох нь 2 шаттай процесс байна. • Нэгдүгээрт ирээдүйд хөрөнгийн ашиглалтаас орж ирэх мөнгөн урсгалыг тодорхойлох • Хоёрдугаарт ирээдүйн мөнгөн урсгалыг тохиромжит хүүгийн түвшнээр дискаунтчилж өнөөгийн үнэ цэнийг тогтоох Хөрөнгөөс орж ирэх ирээдүйн мөнгөн урсгалын таамаглалыг бодит үндэслэлтэй хийх ёстой. Орлогыг хэт их өснө гэж таамаглах эсвэл зардлыг ирээдүйд ихээр буурна гэж үзэх, ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр хөрөнгөд ашиглалтын хугацааг тогтоох зэрэг нь тооцооллыг гажуудуулдаг. Ерөнхийдөө ирээдүйн үйл ажиллагааны таамаглалын хамгийн үндэслэлтэй суурь бол өнгөрсөн үеийн гүйцэтгэл байдаг. Гэхдээ саяхнаас бий болсон хэт өсөлтийг ирээдүйд удаан үргэлжилнэ гэж үздэггүй. Жишээлбэл өнгөрсөн 5 жилийн өсөлтийн дундаж 5%, гэхдээ хамгийн сүүлийн жил 15% байсан бол ирээдүйн жилүүдийн өсөлтийг 5% буюу түүнээс үл ялиг илүү байна гэж үзнэ /15% дээр тогтоно гэж баттай үзэх үндэслэл байхгүйгээр бусад үед/

  13. Ашиглалтын үнэ цэнийг тооцоолох • Мөн ирээдүйн гүйцэтгэлийг таамаглахдаа таамаглаж буй жилүүдийн тоо суурь болгон авч үзэх жилүүдийн тооноос хэтрэх ёсгүй. Жишээ нь ирээдүйн 5 жилийн таамаглалыг дор хаяж өнгөрсөн 5 жилийн гүйцэтгэлийг авч үзэж байж хийх ёстой. • Түүнээс гадна өндөр өсөлттэй бизнес байсан ч тухайн өсөлт нь удаан үргэлжлэхгүй гэсэн таамаглалтай байх нь зөв. Жишээ нь өмнөх 5 жилийн дундаж өсөлт 20% /инфляцаар тохируулагдсан/ бол ирээдүйд цөөхөн жилүүдэд энэ өсөлтөө хадгалаад удалгүй буурна гэсэн хандлагыг барих нь зөв. –эдийн засгийн хуулиараа ашиг ихтэй бизнест өрсөлдөгч нар олширдог, ашиггүй болхоор багасдаг

  14. Ашиглалтын үнэ цэнийг тооцоолох • Ойрын хугацаанаас цааших жилүүдэд өсөлтийг аажмаар буурсан эсвэл тогтвортой байдалтай байна гэж таамаглах хэрэгтэй. Ерөнхийдөө онцгой нөхцөл байдал байхгүй бол байгууллагын өсөлтийн түвшин нь салбарын урт хугацааны өсөлтийн түвшнээс ихгүй байх ёстой. • Ашиглалтын үнэ цэнийг тооцооллын үед хөрөнгийг тасралтгүй ашигласнаас үүсэх ирээдүйн мөнгөн орлого, мөнгөн зардлагын гүйлгээ ба хугацааны эцэст данснаас хасалтаас хүлээн авах цэвэр мөнгөн урсгалыг авч үздэг. Харин хөрөнгийн элэгдэл энэ тооцоололд орохгүй. Мөн хөрөнгөтэй холбоотой ямар нэг өр зээлийн /зээл, лизинг, өмчийн үнэ цаас гарган худалдаж авах/ өртөгтэй холбоотой мөнгөн урсгалыг авч үзэхгүй. Мөн хөрөнгөөс орж ирэх орлогыг тооцоолохдоо хөрөнгөд аливаа засвар үйлчилгээ хийгээгүй одоо байгаа байдлаар нь ашиглана гэж төсөөлнө.

  15. Ашиглалтын үнэ цэнийг тооцоолох • Бүх тооцоолол татварын өмнөх байх ёстой. Татварын нөлөөллийг хасна. Хэрвээ хөрөнгөтэй холбоотой мөнгөн урсгал гадаад валютаар илэрхийлэгдсэн тохиолдолд тооцоолол хийгдэх өдрийн валютын ханшийг ашиглаж тайлагнагч валютруу шилжүүлнэ.

  16. Мөнгө бий болгогч нэгж • НББОУС 36-ийн дагуу хөрөнгийн ашиглалтаас үүсэх мөнгөн урсгал нь тусдаа хөрөнгө бүр дээр тодорхойлогдох боломжгүй учраас хөрөнгүүдийг нийлүүлэн мөнгө бий болгогч нэгж болгон бүлэглэх шаардлага гардаг. • Бүлгийг боломжит хамгийн цөөн хөрөнгөөр бүрдүүлэх ба энэ бүлэг нь бусад хөрөнгөөс хамааралгүй бие даан мөнгө бий болгох чадвартай байх ёстой. Практикт энэ нь хэлтэс тасаг, бүтээгдэхүүний шугам, үйлдвэр байж болно. Уг нэгжийн гарц ба орцыг тусад нь авч үзэх боломжтой байх ёстой. • Мөнгө бий болгогч нэгжид тодорхой хөрөнгүүдийг оруулсан бол уг ангиллаа дараачийн тайлант үеүдэд тууштай баримтлах ёстой.

  17. Дискаунтын түвшин буюу хөнгөлөлтийн хувь • Ашиглалтын үнэ цэнийн тооцоололд ашиглагдах хөнгөлөлтийн хувь нь дараах хоёр зүйлээс бүрдэнэ: • Одоогийн зах зээлийн хүү • Одоогийн зах зээлийн хүү дээр хөрөнгийн онцлогоос хамаарсан эрсдэлийн тохируулга Дээрх хоёр зүйлийг багтаасныг уламжлалт арга гэнэ. Зэрэгцүүлэгдэх хөрөнгийг тухайн зах зээлээс олж болох бол энэ аргыг хэрэглэхэд ихээхэн хялбар байдаг. Тухайн нэг эрсдэлд тохирох түвшнийг ижил төстэй хөрөнгийн мэдэгдэж буй хүүгийн түвшингээс илэрхийлж гаргах ёстой. • Практикт хөнгөлөлтийн хувийн хоёр дахь хүчин зүйлийг мөнгөн урсгалд шингээж өгдөг хандлага байдаг: Хүлээгдэж буй мөнгөн гүйлгээний арга. Үүнийг ашиглахдаа хамгийн тохиромжит нэг мөнгөн гүйлгээг бус харин байж болох мөнгөн гүйлгээнүүдийн талаарх бүх хүлээлтийг ашигладаг. Жишээлбэл мөнгөн гүйлгээ тус бүр нь 10%, 60%, 30%-ийн магадлалтайг харгалзан 100.0, 200.0, 300.0 байвал хүлээгдэж буй мөнгөн гүйлгээ 220.0 байна. Ашиглах хувь нь одоогийн зах зээлийн хүүгийн хувь байна.

  18. Үнэ цэнийн бууралтын бүртгэл • Мөнгө бий болгогч нэгжийн нөхөгдөх дүн нь дансны үнээсээ бага байвал үнэ цэнийн бууралтыг бүртгэх ёстой. • Үнэ цэнийн бууралтыг бүртгэх механизм нь байгууллага хөрөнгөдөө өртгийн загвар, дахин үнэлгээний загвар хоёрын алийг ашигладаг болохоос өөр өөр байна. • Өртгийн загвар ашигладаг бол үнэ цэнийн бууралт нь гарзын дт-д, хуримтлагдсан үнэ цэнийн бууралт/хөрөнгө дансны кт-д бичигддэг. Гарз нь орлогын тайланд хаагдана. Ингэхдээ тусдаа үнэ цэнийн бууралтын гарз гэх юмуу элэгдлийн зардал дээр нэмэгдэж бичигдэж болно.

  19. Үнэ цэнийн бууралтын бүртгэл • Хөрөнгүүд нь мөнгө бий болгогч нэгжрүү нэгтгэгдсэн бол мөнгө бий болгогч нэгжийн үнэ цэнэ буурсан гэж мэдэхээс биш яг түүн доторх аль хөрөнгийн үнэ цэнэ буурсныг мэдэх аргагүй. • Хэрвээ мөнгө бий болгогч нэгж дотор гүүдвил байгаа бол бууралт нь бүгд гүүдвилрүү шилжиж өртгийг бууруулна /0 хүртэл/ түүнээс хэтэрсэн дүн нь мөнгө бий болгогч нэгж дэх бусад хөрөнгийн өртгийг пропорционалаар бууруулна. • Стандартад үнэ цэнийн бууралт нь кр талдаа шууд хөрөнгөөс бичигдэх эсвэл хуримтлагдсан элэгдэлд бичигдэхийн аль нэгийг тусгайлж заагаагүй.

  20. Үнэ цэнийн бууралтын бүртгэл • Дт Үнэ цэнийн бууралтын гарз • Кт Хөрөнгө эсвэл Хуримтлагдсан элэгдэл гэж байна Европын практикт үнэ цэнийн бууралтыг хуримтлагдсан элэгдэлрүү бичиж өгдөг. Хэрвээ аж ахуйн нэгж дахин үнэлгээний загвар ашигладаг бол үнэ цэнийн бууралт нь өмнө нь бүртгэгдсэн дахин үнэлгээний нэмэгдлийг бууруулна. Дахин үнэлгээний нэмэгдэл буураад тэг болсон бол илүүдэл бууралт нь зардал гэж бүртгэгдэнэ.

  21. Үнэ цэнийн бууралт-жишээ • Xebobкомпаний бүлэг машиний нийт дансны үнэ нь 123000 доллар байсан /2010.12.31-нээр/. Эдгээр бүлэг машин нь мөнгө бий болгогч нэгжийн шаардлага хангаж байгаа. • Шинжилгээ хийхэд бүлэг машиныг ашиглахтай холбоотой мөнгөн урсгал нь дараах байдалтай байв. Хөрөнгөөс орж ирэх орлого нь машиныг ашиглах хэрээр буурах бол хөрөнгийн орлогыг олоход гарах зардал нь ашиглахын хэрээр өсч байгааг анзаараарай. • Машинуудын бодит үнэ цэнийг ийм төрлийн машин борлуулдаг дилерийн үнийн жагсаалтанд үндэслэж тодорхойлсон нь $84500байв.

  22. Үнэ цэнийн бууралтын жишээ Хөнгөлөлтийн хувийг 5% гэж үзсэн. Ингэснээр цэвэр мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ нь $91980.91 болсон. Энэ нь ашиглалтын үнэ цэнэ болно. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь $84500 бол нөхөгдөх дүн нь аль их буюу $91980.91 болно. Энэ нь дансны үнэ $123000-аас бага байгаа нь үнэ цэнийн бууралт байгааг харуулж байна.

  23. Үнэ цэнийн бууралтын жишээ • Үнэ цэнийн бууралт=$123000-$91981=$31019 болно. • Журналын бичилт нь: Дт Үнэ цэнийн бууралтын гарз 31019 Кт Хөрөнгө/Хуримтлагдсан элэгдэл 31019 Жишээ 2: Henan Corporation –ийн 2 мөнгө бий болгогч нэгжийн мэдээлэл дараах байдалтай байв:

  24. Өмнөх хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзыг үл хүлээн зөвшөөрөх – өртгийн загварын үед • Тайлант хугацаа бүрийн эцэст үнэ цэнийн бууралт, өсөлтийг бий болгох нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах үед үнэ цэнэ өмнө нь буурсан хөрөнгийн үнэ цэнийг өсгөх нөлөө бүхий аливаа гадаад, дотоод нөхцөл байдал үүссэн бол тооцоолол хийж хэрэв шаардлагатай бол өмнө хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтыг буцаана. • Өөрөөр хэлбэл хөрөнгийн нөхөгдөх дүн нь дансны үнээсээ давсан сэргээх бичилт хийнэ. Гэхдээ сэргээгдэх дүн нь хязгаартай. Энэхүү хязгаарлалт нь одоогийн байгаа дансны үнэ болон хэрвээ өмнө үнэ цэнийг бууруулах бичилт хийгээгүй байсан бол байх байсан дансны үнэ хоёрын зөрүү юм.

  25. Сэргээх бичилтийн жишээ-өртгийн загварын үед • 2009 оны 12 сарын 31 нд хөрөнгийн дансны үнэ $40000 байсан. Анхны үнэ нь $50000-аас хуримтлагдсан элэгдэл нь 10000 буюу 1/5 байсан буюу 10 жил ашиглах хөрөнгөөс 2 жил нь ашиглагдсан гэсэн үг. Уг өдөр хөрөнгийн нөхөгдөх дүн $32000 гэж үзээд 8000-ийн үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсөн. Үүний үр дүнд нийт хуримтлагдсан элэгдэл нь 18000 болсон. 2010 оны 12 сарын 31-нд хөрөнгийн үнэ цэнэ өссөн гэж үзээд өмнө хүлээн зөвшөөрсөн бууралтыг буцаах бичилт хийхийн өмнө дараах тооцооллыг хийнэ.

  26. Сэргээх бичилтийн жишээ-өртгийн загварын үед • 2010 онд хүлээн зөвшөөрөх элэгдэл=32000/8=4000 • 2010 оны эцэст дэх хөрөнгийн дансны үнэ = 32000-4000=28000 • 2009 онд үнэ цэнийн бууралт хүлээн зөвшөөрөөгүй байсан бол хөрөнгийн дансны үнэ = 40000-5000=35000 • Өмнө хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтаас сэргээгдэх дүн=35000-28000=7000 • Өмнө хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтыг гүүдвил дээр сэргээхийг стандарт дээр хатуу хориглосон байдаг. Учир нь гүүдвил үнэ цэнэ буурсны дараа өсвөл энэ өсөлт нь дотооддоо бий болгосон гүүдвилтэй холбоотой гэж үздэг.

  27. Сэргээх бичилтийн жишээ-өртгийн загварын үед • 2008 оны жилийн эцэст Х аж ахуйн нэгж А улс дахь үйлдвэрийг 24000-аар худалдаж авсан. Түүнээс 4000 ийг гүүдвил гэж тодорхойлсон. Уг үйлдвэрийг 10 жил ашиглалтын хугацаатайгаар тодорхойлсон. 2009 онд А улсад экспортын бүтээгдэхүүнийг хязгаарлах тухай хууль гарсан. Үүнээс үүдэн А улс дахь үйлдвэрийн үнэ цэнэ буурсан гэж үзээд нөхөгдөх дүнг тодорхойлсон: Ашиглалтын үнэ цэнэ 17000 байсан. 2009 оны эцэс дэх хөрөнгийн дансны үнэ: 20000/10=2000 20000-2000=18000+4000=22000 • 22000-17000=5000-ийн үнэ цэнэ бууралтын гарз • Үүний 4000-ийг шууд гүүдвилд хуваарилна. Гүүдвилийн үлдэгдэл 0, биет үйлдвэрийн үнэ цэнэ 18000-1000=17000 болсон.

  28. Сэргээх бичилтийн жишээ-өртгийн загварын үед • 2011 онд А улсын бизнесийн нөхцөл байдал сайжирч бизнест үзүүлэх хуулийн орчны сөрөг нөлөө удирдлын тооцоолж байснаас бага болж байгаа нь батлагдсан. Үүний үр дүнд А дахь үйлдвэрийн цэвэр хөрөнгийн нөхөгдөх дүнг дахин тооцоолох шаардлага гарч ирсэн. Дахин тооцоолол хийж үзэхэд нөхөгдөх дүн 14500 байсан. 2010 оны эцэс дэх хөрөнгийн дансны үнэ: 2010, 2011 онуудад элэгдсэн дүн: 17000/9*2=1889 дансны үнэ: 17000-3778=13222 үүнийг 14500 хүртэл сэргээж бичих: Гэхдээ сэргээгдэх дүн нь хязгаартай. Энэхүү хязгаарлалт нь одоогийн байгаа дансны үнэ болон хэрвээ өмнө үнэ цэнийг бууруулах бичилт хийгээгүй байсан бол байх байсан дансны үнэ хоёрын зөрүү юм.

  29. Сэргээх бичилтийн жишээ-өртгийн загварын үед • Хэрвээ үнэ цэнийн бууралт байхгүй байсан бол 2011 оны эцэс дэх дансны үнэ=20000/10*7=14000 байх байсан. Тэгэхээр 14500 хүртэл биш 14000 хүртэл сэргээж бичнэ гэсэн үг. • Дт үндсэн хөрөнгө 778 • Кт Үнэ цэнийн бууралтын буцаалт 778 /14000-13222/

  30. Өмнөх хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзыг үл хүлээн зөвшөөрөх – дахин үнэлгээний загварын үед • Хөрөнгөдөө дахин үнэлгээний загварыг ашигладаг бол өмнө хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтыг сэргээх нь өртгийн загвар ашигладгаас ялгаатайгаар хийгдэнэ. • Хөрөнгийн бодит үнэ цэнэд тохируулж тодорхой үе тутамд дахин үнэлдэг ба хөрөнгийн бодит үнэ цэнэ өссөн бол хөрөнгийн дт-ээс дахин үнэлгээний нэмэгдэл дансны кт-д бичилт хийдэг. • Үнэ цэнийн бууралт нь дээрхийн эсрэг нөхцөл бөгөөд уг бууралтыг зардал гэж хүлээн зөвшөөрөлгүйгээр дахин үнэлгээни нэмэгдлийг бууруулж бичнэ /дахин үнэлгээний данс тэг үлдэгдэлтэй болтол, түүнээс цааш гарз болно/. • Хөрөнгийг эхлээд үнэлж нэмэгдэл бүртгэсний дараа үнэ цэнэ буурсан. Үүний дараа үнэ цэнэ буцаад өссөн бол энэ өсөлтийг дахин үнэлгээний нэмэгдэл байдлаар бүртгэнэ. • Хэрвээ өмнөх бууралт нь дахин үнэлгээний нэмэгдлийг тэг болтол бууруулж мөн гарз бүртгэгдсэн байсанбол сэргээх бичилтээр дахин үнэлгээний нэмэгдлийг сэргээгээд илүү гарсан хэсэг нь олз болно.

  31. Сэргээх бичилтийн жишээ-дахин үнэлгээний загварын үед • 2008 оны 1 сарын 1-нд хөрөнгө 50000-аар худалдаж авсан ба 10 жилийн ашиглалтын хугацаатай ШША-аар элэгдүүлдэг. Дахин үнэлгээг 2008.12.31-нд хийсэн ба анхны үнийг 56250 гэж тодорхойлсон. • 2008.12.31-ний дахин үнэлгээ хийхээс өмнөх дансны үнэ=50000-50000/10=45000 • 2008.12.31-нийд дахин үнэлгээний тооцоолол: 56250-50000=6250-дахин үнэлгээний нэмэгдэл, 6250/10=625+5000=5625 хуримтлагдсан элэгдлийн дүн • 2010 оны элэгдэл=56250/10=5625*3=16875 2009 оны дансны үнэ=56250-16875=39375 • 2008 онд хийсэн нэмэгдлийн 2010 оны эцэст элэгдээгүй хэсэг=6250-625-625-625=4375

  32. Сэргээх бичилтийн жишээ-дахин үнэлгээний загварын үед • 2010 оны эцэст хөрөнгийн нөхөгдөх дүнг 34000 гэж тодорхойлсон. Дансны үнэ 39375 байгаа. Үнэ цэнийн бууралт нь 5375 байна. Журналын бичилт: • Дт Дахин үнэлгээний нэмэгдэл 4375 • Дт үнэ цэнийн бууралтын гарз 1000 • Кт хөрөнгө/Хуримтлагдсан элэгдэл 5375 • 2011 онд хөрөнгийн үнэ цэнийг 36500 гэж ангилсан. 2500-ийн үнэ цэнийн өсөлт үүссэн. Үүний 1000 нь олзоор бүртгэгдэж үлдсэн 1500 нь дахин үнэлгээний нэмэгдлийг нэмэгдүүлнэ: • Дт Хөрөнгө/хуримтлагдсан элэгдэл 2500 • Кт Үнэ цэнийн бууралтын олз 1000 • Кт Дахин үнэлгээний нэмэгдэл 1500

More Related