1 / 22

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО

Д.БОЛДБААТАР Мөнгөний бодлого, судалгааны газар Монголбанк. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО. ТАНИЛЦУУЛГЫН БҮТЭЦ. Барилгын салбар Барилгын салбарын үйлдвэрлэл Барилгын салбарын зээлжүүлэлт Орон сууцны санхүүжилтийн систем Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бий болгох шаардлага

ophira
Download Presentation

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Д.БОЛДБААТАР Мөнгөний бодлого, судалгааны газар Монголбанк ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО

  2. ТАНИЛЦУУЛГЫН БҮТЭЦ Барилгын салбар • Барилгын салбарын үйлдвэрлэл • Барилгын салбарын зээлжүүлэлт Орон сууцны санхүүжилтийн систем • Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бий болгох шаардлага • Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ • Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөр • Тулгарч буй сорилтууд ОУ-ын байгууллагуудын үнэлгээ, зөвлөмж 2

  3. БАРИЛГЫН САЛБАРЫН БОДИТ ӨСӨЛТ 3

  4. БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ДНБ-ий өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн салбарын нэг нь барилгын салбар байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар барилгын салбар 154.4 хувиар өссөн. 4

  5. БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ 5

  6. БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ 6

  7. АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОРОН СУУЦ Ашиглалтадоруулсаноронсууц, нийтталбайгаар, мян.м2 7

  8. БАРИЛГЫН САЛБАРЫН ЗЭЭЛ Засгийн газар болон Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн нөлөөгөөрбарилгын салбарын зээлийн өрийн үлдэгдлийн улирлын өсөлт 2013 оны 2 дугаар улиралд 61.9 хувьд хүрэв. 8

  9. ХҮН АМЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХШААРДЛАГА Улаанбаатар хотод нийт 479.5 мянган айл өрх байгаагаас 66 хувь нь гэр хороололд, 33 хувь нь орон сууцанд амьдарч байна; Хотжилт хурдастай явагдаж, жил бүр 17,000 өрх шинээр нэмэгдэж байна; Хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнөх үеийн ипотекийн зээл/ДНБ = 6%. Энэ нь БНХАУ-ын түвшнээс 3 дахин, Хонг Конг, Япон улсаас 7 дахин, харин хөгжсөн орнуудаас 10-15 дахин бага үзүүлэлт юм. 9

  10. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО Зарчим: Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өртөгийг нь хямдруулах; Зах зээлийн зарчимд суурилсан төрийн зохистой оролцоог бий болгох; Орон сууцны санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны тогтолцоог бэхжүүлэх. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалыг нэмэгдүүлэх 10

  11. ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН БОДЛОГЫН УЯЛДАА Нийлүүлэлтийг дэмжсэн бодлого: Эрэлтийг дэмжсэн бодлого: 11

  12. Монголбанк Банк Өрх НДС Институциональ хөрөнгө оруулагч Засгийн газар МИК Ипотекийн зээл ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО Санхүүжилт Давуу эрхтэй ИЗББ ИЗББ ЗГҮЦ Хөрөнгийн зах Зээлийн багц Давуу эрхтэй ИЗББ 90% Энгийн ИЗББ 10 % Алдагдал түрүүлж хүлээнэ Зээлийн төлбөр (банкаар дамжуулан) ЗГҮЦ 12

  13. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО Ипотекийн хоёрдогч захад суурилсан орон сууцны санхүүжилтийн системийг бий болгох хүрээнд: Монголбанк эхлэлийн санхүүжилтийг шинээр зээл олгох болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулан банкинд олгох; Банк ипотекийн зээлийн анхдагч захын үйл ажиллагааг (зээл олгох), МИК ипотекийн зээлийн хоёрдогч захын үйл ажиллагаа (ИЗББ гаргах)-г хийх; Монголбанк үнэт цаасны хөрөнгө оруулагч томоохон байгууллага (тухайлбал НДС)-ууд бий болох хүртэл ИЗББ-ыг түр хугацаанд эзэмших. 13

  14. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход тулгарч буй сорилтууд: Нийлүүлэлтийн талаас: Суурь дэд бүтцийн хүчин чадлын хомсдол • Газар, инженерийн дэд бүтэц • Сууршилын бүсийн нийгмийн дэд бүтэц Эрэлтийн талаас: Ипотекийн хоёрдогч захын идэвхижил • Хууль эрх зүйн зохицуулалт (Тухайлбал, Засгийн газраас баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын хязгаарлалт: 80м2, нийтийн орон сууц гэх мэт) • Үнэт цаасжуулах үйл ажиллагааны удаашрал 14

  15. БАРИЛГЫН САЛБАР:ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР ХЭРЭГЖҮҮЛСЭН УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГААС Орон сууцны бодлого тодорхойлох зорилготой зөвлөмж: • Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх; • УБ хотод шилжин ирэгсэд, шинэ гэр бүлд зориулсан түрээсийн орон сууцны бодлого боловсруулах; • Бага орлоготой иргэдийн амьдрах орчныг сайжруулах; - агаар, ус, хөрсний бохирдол нэмэгдсэнээр байгаа тул иргэд, оршин суугч, ТББ-ын оролцоонд тулгуурласан өөрсдийн санаачлагаар амьдрах орчныг сайжруулах ажлыг хийх (жишээ нь орон нутгийн ипотекийн зээл); - бага орлоготой, ядуу иргэдийг орон сууцаар хангах чиглэлд гэр хороололд иргэд бие даан орон сууцаа барих нөхцөлөөр хангах. 15

  16. БАРИЛГЫН САЛБАР:ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР ХЭРЭГЖҮҮЛСЭН УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГААС Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх стратеги: • Барилгын материалын өртөгт нөлөөлдөг цемент, арматур төмрийн үйлдвэр барих; • Үйлдвэр хөгжүүлэх санг бий болгох; • Цемент, тоосго зэрэгт зориулсан тээвэрлэлтийн болон нийлүүлэлтийн хямд өртөгтэй тогтолцоог судлах г.м төсөл, төлөвлөгөөг боловсруулах; • Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны загвар боловсруулах. 16

  17. БАРИЛГЫН САЛБАРТ ХИЙСЭН ДЭЛХИЙН БАНКНЫ ҮНЭЛГЭЭ, ЗӨВЛӨМЖ (2013 ОН) Үнэлгээ: • Орон сууцны санхүүжилтын нэгдсэн бодлого, стратегийг зөвшилцөлд хүрэх замаар тодорхойлох • Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг • Барилгын салбарын дахин санхүүжилт, орон сууцжуулах хөтөлбөр нь мөчлөг дагасан бус, холыг харсан үндэсний ипотекийн зээлийн системийг хөгжүүлэхийг зорьж буй нь сайшаалтай. • Орон сууцны зээлийн багц сайн, чанаргүй зээл 2 хувиас бага байна. • Хөтөлбөр макро эдийн засгийн тодорхой бус орчинд, зохистой бус сувгаар дамжуулж байгаа нь эрсдэлтэй 17

  18. БАРИЛГЫН САЛБАРТ ХИЙСЭН ДЭЛХИЙН БАНКНЫ ҮНЭЛГЭЭ, ЗӨВЛӨМЖ (2013 ОН) Зөвлөмж: • Ипотекийн зээлийн санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх (зээл олгох) болон тогтвортой байдлыг хангах (дахин санхүүжилт хийх) гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг салгах. Бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хувьд хэрэгцээг тодорхойлох урьдчилсан үнэлгээ хийх. • Татаас олгох хэлбэрээр шинээр зээл олгох болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлэхдээ зээл хүсэгчдэд тавих шалгуурыг дахин нягталж сайжруулах. Татаас олгох загварыг дахин хянаж сайжруулах. • Ипотекийн зээлийг үнэт цаасжуулах хууль эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоонд үнэлгээ хийж түүнийг бэхжүүлэх. • МИК-ийг институцийн хувьд бэхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх. 18

  19. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН СИСТЕМ, ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ: MARJA C. HOEK-SMIT, WHARTON SCHOOL, UNI. OF PENNSYLVANIA Ипотекийн анхдагч захад оролцогч банкуудад: • Банкуудын дунд хугацааны орон сууцны зээл, ипотекийн зээлийн багц өсч байгаа, төлбөрийн чадвар нь сайн, өрсөлдөөн хүчтэй; • Ипотекийн зээл олгох стандарт систем; • Зээлийн мэдээллийн сан, хууль, эрх зүйн орчин; • Цаашид зээлийн хүү, орон сууцны үнэ боломжийн түвшинд байх, зохистой татаасын бодлого хэрэгжвэл бага орлоготой иргэд рүү чиглэх боломжтой; Тулгарч буй асуудлууд: • Ипотекийн зээл ихээр өсөх тохиолдолд актив, пассивын хугацааны зөрүүнээс шалтгаалж ипотекийн зээлээ худалдах шаардлага үүснэ; • Хямд өртөгтэй, чанартай орон сууцны нийлүүлэлт хязгаарлагдмал. 19

  20. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН СИСТЕМ, ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ: MARJA C. HOEK-SMIT, WHARTON SCHOOL, UNI. OF PENNSYLVANIA Ипотекийн хоёрдогч захын байгууллага (МИК)-д: • Буцах нөхцөлтэй санхүүжилтийн ил тод систем: • Үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн систем нь ойлгомжтой; • Эрсдэл багатай (буцах нөхцөлтэй), ипотекийн зээлийн багцын чанар сайн. Тулгарч буй асуудлууд: • МИК санхүүгийн чадавхиас хамаарч үйл ажиллагаагаа тэлж чадахгүй; • МИК-ийн үүсвэрийн зардал өндөр байх эрсдэлтэй. 20

  21. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН СИСТЕМ, ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ: MARJA C. HOEK-SMIT, WHARTON SCHOOL, UNI. OF PENNSYLVANIA Хоёрдогч захад суурилсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход МИК-д дэмжлэг үзүүлэх нь чухал: • Монголбанк зах зээлийг хөгжүүлэх үүднээс ИЗББ-ыг худалдан авах; • ИЗББ-ын хүү тохиромжтой түвшинд хэлбэлзэх боломж олгох; • МИК-ийн зэрэглэлийг өсгөснөөр эх үүсвэрийн зардлыг бууруулах; • МИК-ийн үйл ажиллагааг өргөтгөснөөр банкуудын ипотекийн зээлийн багцыг нэмэгдүүлэх. Анхаарах зүйлс: • Засгийн газраас хувийн компанид үзүүлэх дэмжлэгээс үүдэх ашиг сонирхлын зөрчил; • Дэмжлэг үзүүлэх хугацааг хязгаарлах/зогсоох; • МИК-ийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай. 21

  22. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 22

More Related