1 / 14

санхүүгийн бүртгэл

u0438u0430u0438u043cu043c u043c u0430u0438u0438u0442u044cu0438u0432 u0442u043cu044cu043c u044c

sak2143
Download Presentation

санхүүгийн бүртгэл

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Нягтлан бодох бүртгэлийн данс Нягтлан бодох бүртгэлийн үндэс

  2. Нягтлан бодох бүртгэлийн данс Аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулснаар хөрөнгө, түүний эх үүсвэрт өөрчлөлт ордог. Дансны тусламжтайгаар ажил гүйлгээнээс үүссэн нөлөөллийг бүртгэлд нэг бүрчлэн тусгах боломжтой болдог. Жишээлбэл: Тайлант хугацааны эхэнд Хөрөнгө-1000000 Эх үүсвэр ба өр төлбөр-1000000 Хөрөнгө=Эх үүсвэр ба өр төлбөр 1000000=1000000 Тайлант хугацааны эцэст Хөрөнгө-3200000 Эх үүсвэр ба өр төлбөр-3200000 3200000=3200000

  3. Дээрхи тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээг дансанд тусгаж бүртгэсний үр дүнд тайлант байдлын эцэс дэх санхүүгийн байдлын талаархи мэдээлэл бий болно. Үүний тулд олон төрлийн данс ашигладаг.

  4. Данс Данс гэдэг нь хөрөнгө=өр төлбөр+эзний өмч болон орлого, зарлагыг эдийн засгийн хувьд ангилан бүлэглэж, бүртгэл хөтлөхөд ашиглагддаг арга хэрэгслийг хэлдэг. Данс нь: -дансны нэр -дебет буюу баруун тал -кредит буюу зүүн тал гэсэн 3хэсгээс бүрдэнэ. Ажил гүйлгээг дт кт талд дансанд бичилт хийхийг дт-лэх кт-лэх гэж ангилдаг

  5. Дансны загвар Дт Дансны нэр Кт

  6. Дансны ангилал Дансыг шинж чанараар нь хэд хэд ангилдаг. Үүнд: Агуулгаар нь: -Хөрөнгийн данс -Өд төлбөр ба эх үүсвэрийн данс -Орлогын данс -Зарлагын данс Хөрөнгийн данс: Энэ дансанд мөнгөн хөрөнгөнөөс эхлээд урт хугацаатай хөрөнгө оруулалт хүртэлх бүх төрлийн хөрөнгийн данс орно. Хөрөнгийн данс нь дт талаараа нэмэгдэж кт талаараа буурч ямагт дт талдаа үлдэгдэлтэй байдаг.

  7. Эх үүсвэрийн данс: Энэ данс нь кт талаараа нэмэгдэж дт талаараа буурч ямагт кт талдаа үлдэгдэлтэй байдаг.

  8. Бүтцээр нь: -актив бүтэцтэй данс -пассив бүтэцтэй данс Хөрөнгийн дансыг актив, эх үүсвэрийн дансыг пассив данс гэж нэрэлдэг. Хөрөнгийн данс Дт Кт Эхний үлдэгдэл Нэмэгдэх утга Хасагдах утга Дебетийн дүн Кредитийн дүн Эцсийн үлдэгдэл

  9. Эх үүсвэрийн данс Дт Кт Эхний үлдэгдэл Хасагдах утга Нэмэгдэх утга Дебетийн дүн Кредитийн дүн Эцсийн үлдэгдэл

  10. Санхүүгийн тайланд хамрагдах байдал буюу шинж чанараар нь: -балансын данс буюу байнгын данс -орлогын тайлангийн буюу түр данс Балансын буюу байнгын дансанд хөрөнгө эх үүсвэрийн данс, орлогын тайлангийн буюу түр дансанд орлого, зарлагын данснууд хамаарна.

  11. Тайлант үе Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага нь үйл ажилагаагаа зохистой байлгах үүднээс ийм их мэдээллийг аль нэг үеээр тасалбар болгосноор цэгцлэн нэгтгэж, үйл ажилагааныхаа явцын болон эцсийн үр өгөөж ямар байгааг мэдэж, тааламжгүй үр дагавартай зүйл байгаа бол түүнийг газар авхуулалгүйгээр арилгах талын арга хэмжээ авч хэрэгжшшлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Ийнхүү үйл ажиллагааны мэдээллийг тасалбар болгон дүгнэснээр үр дүнг тодорхойлж тайлагнах хугацаа нь сар, улирал, хагас жил, жилийн эцсээр байдаг бөгөөд үүнийг тайлант үе буюу тайлант хугацаа гэнэ.

  12. Дансны гүйлгээ Аж ахуйн үйл ажиллагаа явагдахын хэрээр буюу ажил гүйлгээ гарахын хэрээр тухайлсан олон дансдад тусгах үзүүлэлт нэмэгдсээр байдаг. Үйл ажиллагаа хэрэгжих бүр аль нэг хөрөнгө юм уу эх үүсвэр уг үйл ажиллагаанд оролцон ашиглагдсанаар дүн хэмжээ нь өөрчлөгддөг бөгөөд тэрхүү нэмэгдсэн, хорогдсоныг илэрхийлж нягтлан бодох бүртгэлд тусгах үзүүлэлтийг ажил гүйлгээ буюу ажил гүйлгээний дүн гэнэ. Хэрэгжсэн үйл ажиллагааны үр дагавраар холбогдох дансдын дт, кт талд бичсэн ажил гүйлгээ бүрийг дансны гүйлгээ гэж нэрлэдэг.

  13. Тест Нягтлан бодох бүртгэлийн данс гэдэг нь: Зөвхөн нягтлан бодох бүртгэлийн ойлголт Хөрөнгө, эх үүсвэрийг балансад харуулдаг бүртгэлийн арга Ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн элементүүдээр хуримтлуулан бүртгэх, нэгтгэн дүгнэхэд хэрэглэдэг бүртгэлийн арга Орлого, зарлагын өөрчлөлтийг бүртгэхэд хэрэглэдэг бүртгэлийн хэрэгсэл

  14. Гэрийн даалгавар Нягтлан бодох бүртгэлийн үндэс-Дасгалын дэвтэр Хуудас: 54-55 Энгийн тест: 1-10

More Related