1 / 26

ХАБЭА БА МҮЭ-ҮҮДИЙН ОРОЛЦОО

ХАБЭА БА МҮЭ-ҮҮДИЙН ОРОЛЦОО. Илтгэгч нь: МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа. Х АБЭА-Н ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДАЛ, МҮЭХ-НЫ БАЙР СУУРЬ. 21-р зуунд бизнесийн удирдлагын уламжлалт зорилтууд шинэчлэгдэж байна.

alea-huff
Download Presentation

ХАБЭА БА МҮЭ-ҮҮДИЙН ОРОЛЦОО

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ХАБЭА БА МҮЭ-ҮҮДИЙН ОРОЛЦОО Илтгэгч нь: МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа

  2. ХАБЭА-Н ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДАЛ,МҮЭХ-НЫ БАЙР СУУРЬ 21-р зуунд бизнесийн удирдлагын уламжлалт зорилтууд шинэчлэгдэж байна. Өнгөрсөн зууны бизнесмйн удирдлагад үйлдвэрлэлд хамгийн бага өртгөөр, хамгийн богино хугацаанд чанартай бүтэээгдэхүүн гаргах уламжлалт зорилтууд давамгайлж байсан бол өнөөдөр хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл аюулгүй үйлдвэрлэлийн зорилтууд шинээр тавигдах болов.

  3. XXI ЗУУНЫ УДИРДЛАГЫН ШИНЭ ЗОРИЛТ Уламжлалт 3 гол асуудал Шинэ загварын 5 гол асуудал асуудал Үнэ өртөг Цаг хугацаа Чанар Хүрээлэн буй орчин Аюулгүй байдал ба эрүүл ахуй

  4. Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүн эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж амьдрах эрхтэй. Гэвч энэхүү эрхийн хэрэгжилт хангагдахгүй байгаагийн улмаас 2011 онд бүртгэгдсэн ослын тоогоор авч үзвэл, Монголд өдөр бүр нэгээс доошгүй осол гарч байна. :Дунджаар 5 осолтутмын 1 ньхүнд, хүний амь үрэгдүүлсэн осол байна. Дээрх үзүүлэлтийг ослын төрөл, бүтцийн асуудлыг судлаач Хенрихийн онолын загвар, аргачлалаар харьцуулалт хийж үзвэл маш аюултай дүр зураг харагдаж байна. 2008 онд ХАБЭА- н тухай хууль гарч мөрдөгдөж эхэлснээс хойш үйлдвэрлэлийн ослын хэмжээ буураагүй байна. 2009\2012 оны ослын байдлыг харьцуулан үзвэл 10 орчим хувиар өссөн байна.

  5. ОСЛЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХАРЬЦАА /ХЕНРИХИЙН ОНОЛ//Статистикийн судалгаагаар/

  6. Судалгаанаас үзвэл, манай ажил олгогчдын ажлын байрыг аюул осолгүйгээр зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргийн биелэлт сул, үйлдвэрлэлийн техник технологи хоцрогдсон, ХАБЭА-н хууль, дүрмийн биелэлтэд тавих төрийн болон компанийн дотоод хяналт үр дүн муутай байгаа, аюулгүй ажиллах дархлаа, дадал заншлыг ажил олгогч, ажилтан бүрт суулгаж хэвшүүлэх үндэсний сургалт, боловсролын ажил системтэй, чанартай биш, осол, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, санхүүжилт, даатгалын механизм тодорхой бишээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл тууштай буурахгүй байна. Бүхэлд нь дүгнэж үзвэл Үндэсний хэмжээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, стандартыг нэвтрүүлж мөрдүүлэх ажил хөдөлмөр нийгмийн түншлэлийн талуудын нэгдмэл бодлого, өдөр тутмын үйл ажиллагааны төвд тавигдаж зохион байгуулагдаж чадахгүй байгаа нь аюулгүй, эрүүл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оновчтой нөлөө үзүүлэхгүй байна.

  7. ХАБЭА-н удирдлагыг аж ахуйн нэгж, байгууллага, компанийн түвшинд хэрэгжүүлэх ажил өдөр тутмын үйлдвэрлэлийн удирдлагын нэг үндсэн хэсэг болж зохион байгуулагдаж хэвшээгүй нөхцөлд тэнд осол, аюулаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулалтад орж чаддаггүйг олон улсын туршлага, судалгаа харуулж байна. Компанийн түвшинд үйлдвэрлэлийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх ажил системчлэгдэн загварчлагдаж эдгээр нь байнга сайжирч хөгжиж байх үйл явц байх ёстой. Үүнийг компаниуд ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, стандартыг нэвтрүүлж мөрдсөнөөр сая шийдэж чадна. Гэтэл уул уурхай, барилга, тээвэр зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэвшүүлэх замаар осол аюулаас урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй хэвээр байна. Үүнд салбарын яам, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд ч анхаарах шаардлагатай. МҮЭ-үүдийн Холбоо ХАБЭА-н удирдлагын тогтолцоог үндэсний компаниудад нэвтрүүлэх ажлыг Үндэсний гурван талт болон салбар, аймаг, нийслэлийн хэлэлцээрүүд, компани, аж ахуйн нэгжийн түвшинд ажил олгогчтой байгуулж байгаа хамтын гэрээнд тусгах замаар хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

  8. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ҮНДСЭН БҮТЭЦ БА ҮЭ-ИЙН ОРОЛЦОО Байнгын сайжруулалт ҮЭ-ийн төлөөлөл Удирдлагын тогтмол хяналт Бодлого, зорилт ҮЭ ҮЭ Хяналт, үзлэг Төлөвлөлт ҮЭ ҮЭ Хэрэгжилт ба үйл ажиллагаа ҮЭ

  9. Орчин үеийн үйлдвэрлэлийн менежерүүүд харилцагч, хэрэглэгчиддээ чанартай үйлчлэн тэдний эрхийг нэн тэргүүнд тавих , өрсөлдөх чадвараа үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх, компанийн нийгмийн хариуцлага, имижээ дээшлүүлэхийн тулд өөрийн үйлдвэрлэл, хөдөлмөрт өндөр шаардлага тавьж удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг нутагшуулж нэвтрүүлэхийг зорих боллоо. Энэ бол компанийн өсөлт хөгжлийн чухал асуудал юм. • Хүрээлэн буй орчны удирдлагын тогтолцоо\EMS\, Чанарын удирдлагын тогтолцоо\QMS\, Аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо\OHSAS|, эдгээрийн стандартуудыг энд юуны өмнө нэрлэж болно. Шинэ үеийн бизнес эрхлэгчид олон улсын стандарт шаардлагын төвшинд үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхлэхийг эрхэмлэж байна.. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид ч ийм шаардлага, шалгуурыг харилцагч түншүүддээ тавих болов.

  10. ЕРТӨНЦИЙН ҮҮД ХААЛГЫГ НЭЭГЧ 3 ТҮЛХҮҮР ISO 14001 ISO 14004 ISO 9001 ISO 9004 К-OHSMS OHSAS 18001

  11. МҮЭ-үүд ХАБЭА-н асуудлаар үндэсний хэмжээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох ОУХБ зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг гишүүн улс орнуудын өмнө дэвшүүлэн тавьсан бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь эрүүл аюулгүй хөдөлмөрийн асуудал юм. Монгол улсын Засгийн газар, Ажил олгогчмд,ҮЭ- үүд зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлыг ирэх жилүүдийн нийгмийн түншлэлийн үйл ажиллагааны гол зорилт байхаар тохирч хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт тодорхой асуудлуудыг тусган ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013, 2014 оны улсын гурван талт хэлэлцээрт тохирсоны дагуу Монгол улсын засгийн газар энэ онд Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ- аар батлуулна.

  12. МҮЭ-үүдийн Холбоо нь Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрмйн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон засгийн газрын шийдвэр, тогтоолыг боловсруулахад оролцохоос эхлээд тэдгээрийн хэрэгжилтийг салбар, төв орон нутагт зохион байгуулахад бүтцийн байгууллагууд, нийгмийн түншлэлийн механизмаараа дамжуулан өргөн хүрээтэй байнгын үйл ажиллагаа явуулж байдаг.

  13. Хуулийн төсөл боловсруулахад оролцох Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хороо ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг дэмжих дэд хороо Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /47/ Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд Хууль эрх зүй, өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв МҮЭХ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбарын хороо Салбарын хэлэлцээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /14/ Салбарын ҮЭ-үүдийн холбоо

  14. Аймаг, нийслэлийн ҮЭ-үүдийн холбоо Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймаг, нийслэлийн хороод Аймаг, нийслэлийн гурван талт хэлэлцээрүүд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /33/ Хууль эрх зүй, өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв Компани, аж ахуйн нэгж байгууллагын ҮЭ-ийн хороо Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл Хамтын гэрээ Хөдөлмөр хамгааллын итгэмжлэгдсэн төлөөлөгч

  15. Энэ онд МҮЭ- үүд эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө уриан дор ажиллаж байна. Нийгмийн түншүүдтэйгээ хамтран ойрын үед шийдвэрлэх асуудлууд юу байх бэ? МҮЭ-үүдийн Холбооны саналын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013/2014 оны улсын гурван талт хэлэлцээрт ХАБЭА- н чиглэлээр дараах тулгамдсан асуудлуудыг судалж шийдвэрлэхээр тусгаад байна.

  16. ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2013-2014 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД НЭГДЭН ОРОХ КОНВЕНЦИУД • Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай 161 дүгээр конвенц • Хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенц • Эхчүүдийн хамгааллын тухай 183 дугаар конвенц

  17. ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2013-2014 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД СУДАЛЖ БОЛОВСРУУЛАХ КОНВЕНЦИУД • Уул уурхайн ХАБЭА-н тухай 176 дугаар конвенц • Барилгын салбарын ХАБЭА, үйлдвэрлэлийн орчны тухай 167 дугаар конвенци • “ХАА-н ХАБЭА аюулгүй ажиллагааны тухай” 184 дүгээр конвенци • Зам тээврийн ажилчдын ажил, амралтын тухай 152 дугаар конвенци

  18. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2013-2014 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ХАБЭА-Н ТАЛААР ТУСГАСАН АСУУДЛУУД • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах • ХАБЭА-н үндэсний стандартыг баталж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах • Барилга, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын системийг нэвтрүүлэх ажлыг гурван тал хамтран зохион байгуулах

  19. ҮРГЭЛЖЛЭЛ • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний дөрөвдүгээр хөтөлбөрийн хэрэгжилтийн зохион байгуулах • Хөдөлмөрийн нөхцөлийн лабораторийг байгуулах асуудлыг талууд хамтран судалж шийдвэрлэх • Мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт ХАБЭА-н чиглэлээр заавал судлах агуулга тусгах • МҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн улсын байцаагчдын ажиллах нөхцөл, үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдвэрлэх

  20. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд ирэх 2 жилийн хугацаанд Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай 161 дүгээр конвенци, Хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенцид нэгдэн орохоор бэлтгэж байна. Мөн Уул уурхайн ХАБЭА-н тухай 176 дугаар конвенци, Барилгын салбарын ХАБЭА, үйлдвэрлэлийн орчны тухай 167 дугаар конвенци, ХАА- н ХАБЭА аюулгүй ажиллагааны тухай 184 дүгээр конвенци, Зам тээврийн ажилчдын ажил, амралтын тухай 152 дугаар конвенциудыг судалж үзэх болно.

  21. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАДАЛ, СОЁЛ • Өөрийнхөө эрүүл мэнд, сайн сайхны төлөө аюулгүй байдлыг ямагт эрхэмлэнэ • Гэр бүлийнхээ аз жаргал, эв нэгдлийн төлөө аюулгүй байдлыг ямагт эрхэмлэнэ • Өөрийнхөө алдаанаас болж нөхөртөө хор учруулахгүйн тулд аюулгүй байдлыг ямагт эрхэмлэнэ

  22. ҮРГЭЛЖЛЭЛ • Миний гаргасан ослоос болж компанийн эд хөрөнгөд хохирол учрахаас сэргийлэхийн тулд аюулгүй байдлыг ямагт эрхэмлэнэ • Миний анхаарал болгоомжгүй байдал, аюултай үйлдэл улс орны маань хөгжил цэцэглэлтэд саад учруулахгүй байхаар аюулгүй байдлыг ямагт эрхэмлэнэ

  23. Тулгамдаж буй асуудлууд, санал • ХАБЭА-н олон улсын болон үндэсний стандартуудыг компани аж ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэн нутагшуулах, үүнтэй холбогдсон зохион байгуулалт, мэдээлэл, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн улсын төсөвт суулгаж байх, эдгээрт нийцүүлэн ХАБЭА-н тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр нийгмийн түншүүд хамтран ажиллах, • Нийгмийн даатгалын тухай багц хуулийг боловсронгуй болгох хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд даатгалын тогтолцооны үүрэг ролийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлэээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн тодорхой хувийг ослоос урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтэд зарцуулж байх, мөн аюул осолгүй ажилласан байгууллагыг урамшуулах,түүнчлэн аюул осол гаргасан компаниудын даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг нэмэгдүүлэн тогтоож байх эдийн засгийн санкци буй болгох, монгол хүний үнэ цэнийг дээшлүүлэх үүднээс осол гэмтэлд өртсөн хүмүүст нөхөн төлбөр олгох үндэслэл зэрэг асуудлаар хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэн хэрэгжүүлэх,

  24. ХАБЭА- н удирдлагын тогтолцоог уул уурхай, эрчим хүч, тээвэр холбоо, барилга болон бусад хүнд үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх ажлыг ХАБЭА- н үндэсний хорооноос хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбар, аймаг, нийслэлийн зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулах, холбогдох санхүүжилтийн төсвийг ХАБЭАҮХ, салбарын хороод, аймаг, нийслэл, компани, байгууллагын төсөвт тусгаж байх, • ХАБЭА- н хөтөлбөрүүдийн санхүүжилтийн механизмыг бий болгох, үүнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлэээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн тодорхой хэсгийг зарцуулж байх асуудлыг шийдвэрлэх, \АНУ-ын Хөдөлмөрийн яамны судалгаагаар аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөрт 1 ам долларын хөрөнгө оруулалт хийхэд 4-6 ам долларын хэмнэлт гаргах үр дүнтэй нь нотлогджээ. • ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх замаар үндэсний хэмжээнд ажиллагсдад аюулгүй ажиллах дадал, соёлыг эзэмшүүлэх сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж хээрэгжүүлэх хэрэгтэй байна., Олон улсын туршлагаас үзвэл аюулгүй байдлын дадал, соёлыг ажилтан бүрт эзэмшүүлэх ажлыг үйлдвэрлэлийн удирдлагын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулдаг байна.

  25. Олон улсын туршлагаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлан бүртгэх дүрмийг боловсронгуй болгож осол аюулд хүргээгүй ч үйлдвэрлэл, ажлын явцад гарч буй ажулгүй ажиллагааны зөрчлүүдийг бүртгэж шалтгаан нөхцлийг нь судалж, зөрчлийг арилгаж байх ажлыг ослоос урьдчилан сэргийлэх ажлын чухал хэсэг болгон хэвшүүлэх • ХАБЭА- н удирдлагын тогтолцоо, ХАБЭА-н олон улсын болон үндэсний стандартыг нэвтрүүлэх хүрээнд хөндлөнгийн аудит, зөвлөхийн үйлчилгээг хөгжүүлэх, ISO 18001 буюуудирдлагынсистемийнаудитийгнэвтрүүлэх • Үндэсний хэмжээнд ХАБЭА- н удирдлага, сургалт, судалгааны ажлын нэгдмэл бодлогыг боловсруулх хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал, эрдэмтэд, судлаачдын оролцоотой бүтцийг үндэсний хорооны дэргэд бий болгох асуудлыг судлах • АБЭА-н орчин үеийн шаардлага хангасан лаборатори байгуулах.

  26. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

More Related