200 likes | 374 Views
Түүвэрлэлтийн үндсэн зарчмууд. Сандра Бригса , МУНЭХБТ , 10-р сарын 25-26 , 2017. Дата цуглуулалтыг төлөвлөх. Үнэлгээний асуултуудад хариулахын тулд ЯМАР ДАТА хэрэгтэй вэ Аль дата нь БЭЛЭН БАЙЖ БАЙНА, алийг нь цуглуулах хэрэгтэй байна Мэдээллийн ямар ЭХ СУРВАЛЖ, АРГЫГ ашиглах вэ
E N D
Түүвэрлэлтийн үндсэн зарчмууд Сандра Бригса, МУНЭХБТ, 10-р сарын 25-26, 2017
Дата цуглуулалтыг төлөвлөх • Үнэлгээний асуултуудад хариулахын тулд ЯМАР ДАТА хэрэгтэй вэ • Аль дата нь БЭЛЭН БАЙЖ БАЙНА, алийг нь цуглуулах хэрэгтэй байна • Мэдээллийн ямар ЭХ СУРВАЛЖ, АРГЫГ ашиглах вэ • Танд дата ХЭЗЭЭ хэрэгтэй вэ • Датаг ХЭН цуглуулах вэ
Дата цуглуулалтын зураглалыг гарга! • Энэ нь чухам юу вэ? – ямар мэдээлэл цуглуулах, хаанаас цуглуулах, хэнээр, хэзээ цуглуулахыг тодорхойлж өгдөг • Хэн хийх вэ?– үнэлгээний баг • Яагаад хийх ёстой вэ?– зураглал нь дараах үр ашгийг дагуулдаг: • Судалгааны хүрээг тодорхойлж, үүнээс хэтэрхээс хамгаална • Нөөцөө тооцоолоход тусална • Бэлтгэл хангахад тусална
Датагийн төрөл • Ямар нэг зүйлийн талаар: Тоон (тооны талаар) ба чанарын (сэтгэгдэл, зан төлөв, учир шалтгаан) • Аль нэг эх сурвалжаас гаралтай: Анхдагч (хөтөлбөрт хамаарах оролцогчдоос үнэлгээ хийгч өөрөө мэдээлэл цуглуулсан) ба хоёрдагч (бичгийн эх сурвалжуудаас, бусдаар дамжуулан цуглуулсан) • Ямар нэг зүйлийн талаар, аль нэг цаг үед цуглуулсан: Уртрагийн (тухайн оноогдсон цаг хугацаанд хоёр удаа мэдээлэл цуглуулсан – үнэлгээнээс өмнө ба үнэлгээний үеэр) ба бүлэг хоорондын (тухайн цаг үед янз бүрийн субъектуудын талаар)
Цаг хугацаа Дата цуглуулах аргыг сонгох нь Зорилго Нөөц Шинжилгээний арга
Түүвэрлэлт • Түүвэрлэлт гэдэг нь судлахаар сонгосон хүн амаасаа (эх олонлогоос) нэлээд хэдэн нэгжийг сонгон авч, тухайн нэгж бүхий түүврийг шинжилсний дараа үр дүнг эргээд нийт хүн амд ашиглах зорилготой байдаг • Судалгааны нэгжүүд янз бүр байж болно - өвчтнүүд, эмнэлгүүд, сургуулиуд, замын ослууд, гүүрнүүд, фермерчидгм. • Анхаарах ёстой зүйлс: • Төлөөлөх чадвар • Нэг талыг баримталсан, өрөөсгөл үзэл бодлоос татгалзах • Сайтар жинлэн тунгаах хэрэгтэй
Түүвэрлэлтийн үе шатууд • ТҮҮВЭРЛЭЛТИЙН ХҮРЭЭГЭЭ тодорхойл • Түүвэрлэлтийн аргаа сонго • ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭГ тодорхойл • Түүвэрлэ • Дата цуглуул . 4
Түүвэрлэлтийн хүрээ Онолын түвшин дэх хүн ам Та хэнд хандан ерөнхий дүгнэлтийг гаргахыг хүсч байна вэ? Та хүн амын аль хэсэгт хүрч чадах вэ? Судалгааны хүн ам Тэдэнд хүрэх арга замыг хэрхэн олох вэ? Түүвэрлэлтийн хүрээ Таны судалгаанд хэн багтсан бэ? Түүвэр
Түүвэрлэлтийн аргууд • Магадлалынаргууд– энгийн санамсаргүй, системчилсэн, ангилан хуваасан, кластерчилсан, олон шатат • Магадлалын бус аргууд – зорилгот, квот заасан, сурвалжлагын
Энгийн санамсаргүй • Малгайн дотор хийсэн нэрнүүдээс сугалахтай адил • Давуу тал: • Судалгаанд хамрагдах адил тэгш боломжийг өгдөг • Сул тал: • Хүн амын жагсаалт үнэн зөв байх ёстой • Тархай бутархай хүн амд тохирохгүй • Хүн амын шинж чанаруудыг бүрэн гаргаж чадахгүй байх магадлалтай
Системчилсэн түүвэрлэлт • Тодорхой системтэй санамсаргүй түүвэрлэлт. Эхлэх цэгийг санамсаргүйгээр сонгож, үүний дараа тогтмол интервалаар сонгоно • Давуу тал: • Түүврийг хүн амын дундаас тэнцүү хуваарилан авч чаддаг • Хийхэд хялбар • Сул тал: • Тодорхой давтамжтай байдаг учир зарим нэг чухал асуудлыг илрүүлэхгүй, алгасах магадлалтай
Кластер түүвэрлэлт • Зорилтот хүн амыг бүлгүүдэд (кластеруудад) хувааж, нэлээд хэдэн кластерыг доторх бүх нэгжийх нь хамт санамсаргүйгээр сонгоно • Давуу тал: • Аялах цагийг багасгадаг • Зардлыг хэмнэдэг • Сул тал: • Ойролцоох нэгжүүд хоорондоо ижил төстэй байж болно • Түүврийн алдаа их байх магадлалтай
Ангилах түүвэрлэлт • Хүн амыг (эх олонлогийг)ижил төстэй бүлгүүдэд (ангилалд) хувааж, ангилал тус бүрээс нэгжүүдийг санамсаргүйгээр сонгодог • Ангилал тус бүрд түүврийн хэмжээг тогтоох шаардлагатай • Давуу тал: • Хүн амыг сайн хамруулж, шинж чанарыг гаргаж ирж чаддаг • Хуваарилахад хялбар • Сул талууд: • Ангиллыг тодорхойлоход хэцүү • Илүү нарийн шинжилгээ хийхийг шаарддаг • Өндөр өртөгтэй
Улс орон Санамсаргүй Бүс нутаг 1 Бүс нутаг 2 Санамсаргүй Дүүрэг 1 Дүүрэг 2 Дүүрэг 1 Дүүрэг 2 Санамсаргүй Сургууль 1 Сургууль 2 Сургууль 1 Сургууль 2 Сургууль 1 Сургууль 2 Сургууль 1 Сургууль 2 Олон шатат түүвэрлэлт • Янз бүрийн үе шатанд нь түүвэрлэлтийн янз бүрийн аргыг хослуулан ашиглах боломжтой байдаг • Давуу тал: • Зардал хэмнэдэг • Хүн амын бүрэн дүүрэн жагсаалт шаарддаггүй
Магадлалын бус түүвэрлэлт • ЗОРИЛГОТОЙ– үнэлгээ хийгчийн (мэргэжилтний) бодож шийдсэний дагуу нэгжүүдийг сонгодог • КВОТТОЙ– ангилсан түүвэрлэлт, нийтлэг тогтсон норм ба нэгжүүдийн санамсаргүй бус сонголтыг хоршуулсан хэлбэр • СУРВАЛЖЛАГЫН– чухал мэдээлэгчдийг олохын тулд анхны нэгжүүдийг ашиглах • Ашиглах үеүүд: • Цаг хугацаа, төсөв хязгаарлагдмал байх үед • Хүн ам, олонлогийг олж тогтооход хэцүү байх үед • Хүн ам цөөн
Түүврийн хэмжээг тогтоох • Түүврийн хэмжээ нь үргэлж хүрэхийг хүсч буй дээд хэмжээ болон бодит байдал дээр хэрэгжүүлж болохуйц хэмжээний хоорондох дундаж байдаг • Түүврийн хэмжээг тодорхойлох арга замууд: • Ижил төстэй судалгаануудын түүврийн хэмжээг ашиглах • Зохих түүврийн хэмжээг олохын тулд хүснэгт ашиглах • Интернэтэд суурилсан тооцоологч аргуудыг ашиглах • Томъёо ашиглах
Чанарын түүврийг тодорхойлох нь • Та шинэ мэдээллийг авч, танд шинэ ойлголт бий болохоо болих хүртэл түүвэрлэх ажлаа үргэлжлүүлнэ гэсэн ерөнхий дүрмийг дагана • Чанарын судалгаа нь цөөн хэдэн тооны тохиолдлын талаар нарийн гүнзгий мэдээлэл, ойлголтыг олж авахад чиглэсэн байдаг. Тиймээс түүвэрлэлтийг хийхдээ “мэдээллээр баялаг” онцгой тохиолдлуудыг оролцуулахыг эрмэлздэг тул ихэвчлэн САНАМСАРГҮЙГЭЭР БУС, ЗОРИЛГОТОЙГООР хийгддэг. • Түүврийг сонгохдоо дараахыг бодолцоорой: • Бодлогын хувьд чухал шинж чанарууд, асуудлууд • Үнэлгээний асуултууд
Зорилготой түүвэрлэлтийн арга барилын зарим нэг жишээнүүд • ОЛОН ТӨРЛИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ түүврүүд – чухал хэмээн тооцогдож байгаа хувьсагчдын төлөөлөх чадварыг хангахад чиглэсэн байдаг. Тухайлбал хот/хөдөөгийн хөтөлбөрүүд ба тэдний оролцогчид, насны бүлэг, хүйс, нийтлэг шинж чанарууд, хөтөлбөрийн явцын үе шат гм. • НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАРТАЙ түүврүүдийг фокус группууд дээр ашиглаж, зарим нэг асуудлын гол шинж чанаруудыг тусган харуулаад байгаа оролцогчдын дэд бүлгийн талаар нарийн дэлгэрэнгүй мэдээллийг олж авдаг • ЭРС ТЭС ШИНЖ ЧАНАРТАЙ буюу ердийн хэм хэмжээнээс хол давсан тохиолдлуудын түүвэрлэлтийг, тухайлбал хөтөлбөрийн үр дүнд туйлын сайн үр дүнд хүрсэн харилцагчдыг туйлын сөрөг үр дагаварт хүрсэн харилцагч нартай харьцуулж, ингэснээр тус хоёр туйлын үр дүнд хүрэхэд ямар шалтгаан нөлөөлсөн болохыг тогтоох