230 likes | 871 Views
Жирэмслэлт ба тархины харвалт. Ж. Ариунаа, УГТЭ, Харвалтын Тасгийн эрхлэгч 2014 он. Агуулга. Шалтгаан, тархвар зүй Жирэмсний үед тохиолдох тархины харвалтын хэлбэрүүд ба онцлог. Тархвар зүй. Тархины харвалтын өвчлөл өндөр байна: жилийн өвчлөл 100-300 100000
E N D
Жирэмслэлт ба тархины харвалт Ж. Ариунаа, УГТЭ, Харвалтын Тасгийн эрхлэгч 2014 он
Агуулга • Шалтгаан, тархвар зүй • Жирэмсний үед тохиолдох тархины харвалтын хэлбэрүүдба онцлог
Тархварзүй • Тархины харвалтын өвчлөл өндөр байна: • жилийн өвчлөл 100-300\ 100000 • Гэхдээ төрөх насны эмэгтэйчүүдийн дунд тархины харвалтын өвчлөл нь их биш -Хөгжилтэй орнуудад харвалтын өвчлөл их биш 10 000 төрөлтөнд 1-2 тохиолдол гэж үзсэн байна [2] -хүн амд суурилсан судалгаанд жирэмсэн эхийн харвалтын өвчлөл 46,2 \100 000 -Үүний 67 хувь нь жирэмсний сүүлийн 3 сар ба төрсний дараахь үед тохиолдсон байна. • АНУ-д эхийн эндэгдлийн голлох шалтгааны 5-рт тархины харвалт ордог байна.
Монгол улсад тархины харвалтын өвчлөл нас баралт өндөр: жилийн өвчлөл 290\100 000 • Эхийн эндэгдлийн шалтгаанд тархины харвалт дээгүүр орох магадлалтай....
Шалтгаан Жирэмсэн үеийн мэдрэлийн талаас гарах эгзэгтэй асуудлуудыг 3 ангилж байна.[2, 5, 7, 10, 25]. • Жирэмсэн эхэд төрөхөөс өмнөх үед мэдрэлийн эмгэг далд үедээ явагдаж байгаад хүндрэх • Преэклампси, эклампсийн улмаас тархины харвалт болох (37%) • Төрөлтийн дараа тархины харвалт болох
Жирэмсэн үеийн харвалтын хэлбэрүүд: Тархины цусхарвалтын хэлбэр эхийн эндэгдлийн 5-10%-ийг эзэлдэг. Үүнээс хамгийн илүү тохиолдох нь • АДЦХ • Ховдлын харвалт • Дээрх 2 хэлбэр хавсарсан байх • Харьцангүй цөөн тархины эдийн цус харвалт • Маш цөөн субдурал цусхарвалт
Тархины цусхарвалт • Тархины доторхи Артерийн Аневризм хагарах 10000 жирэмсэн эмэгтэйд АА хагарах тохиолдол 1 байдаг нь жирэмсэн бус эмэгтэйчүүдийнхээс 2-3 дахин их юм. АА тай эмэгтэйчүүдийн тал хувьд нь өмнөх жирэмслэлт нь хүндрэлгүй явагдсан байдаг. Гавлын доторхи аневризм хагарах эрсдэл нь жирэмсэн эмэгтэй нас болон жирэмсний триместртэй шууд хамааралтай. • Артери – Венийн мальформациас цус алдах 15-25 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн цус харвалтын шалтгаан болох нь олонтой бөгөөд 2р тремистр буюу 15-20 долоо хоногт хагарах нь элбэг байдаг. АА тай жирэмсэн эмэгтэйгээс АВМ тай эмэгтэйн жирэмслэл хэвийн явагдах нь 6 дахин илүү байдаг. Зарим эмэгтэйчүүдэд толгой таллаж лугшиж өвдөх, таталтын хам шинж ажигдагдаж болно. • Тархины паранхимийн доторхи судас хагарах Тархины эдийн доторхи артери капилляр хагарснаар голдуу тархины доторхи цус хуралт заримдаа аалзавчийн доорхи болон ховдлын цус харвалт үүснэ. Үүний үндсэн шалтгаан нь АД ихсэлт байх бөгөөд жирэмсний үеийн АД ихсэхийн гол шалтгаан нь манас таталт юм.
Тархины цусхарвалт ба АД ихсэлт • АД ихсэлт жирэмсэн үед тохиолддог хамгийн түгээмэл хүндрэл ба нийт жирэмсэлтийн 2-3%-д тохиолдох ба үндсэн 4 хэсэгт ангилдаг ажээ. Үүнд: 1. Архаг АД ихсэлт 2. Преэклампси ба эклампси 3. Архаг АД ихсэлт дээр суурилсах преэклампси 4. Жирэмсэн үеийн АД ихсэлт (жирэмсэн үеийн түр зуурын АД ихсэлт болон жирэмсний хожуу үед анх оношлогдож буй архаг АД ихсэлт )
Тархины эдийн цусхарвалт • Нэвтлэгч + субкортикал артерийн судсуудад фибринойд үхжил микроаневризм • Цус харвалт • АД эмчилснээр ТДЦХ-ын эрсдлийг 50% бууруулж болно
Тархины цус хомсрох харвалт-Тархины шигдээс Рочестер, Миннесота судалгаагаар 25 жилийн хугацаанд 26 099 жирэмсэн эхээс 1 л тохиолдолд тархины шигдээс болж байжээ. Тархины венийн судасны тромбоз жирэмсэн эхийн тархины шигдээсийн гол шалтгаанд тооцогдож байсан боловч сүүлийн 20 жилийн барууныхны судалгаагаар артерийн судасны бөглөрөл 60-80 хувийг эзэлж байна. Артерийн бөглөрөл жирэмсний сүүлийн 2,3-р триместр ба төрөлтийн үе илүү байдаг бол венийн бөглөрөл төрсний дараах 1-4 дахь долоо хоногт илүү тохиолддог байна.
Атеросклероз • Атеросклероз хэдийгээр тархины ЦХХ-ын үндсэн шалтгаан болдог ч төрөх насны эмэгтэйчүүдийн зөвхөн 10 хүрэхгүй хувьд тохиолддог байна. Харин архаг ЦД ихсэх өвчин, чихрийн шижин, гиперлипидеми, тамхи таталт, хүзүүний хэсгийн туяа эмчилгээ зэрэг нь ЦХХ-д хүргэх хүчин зүйлс болдог ажээ. • Түүнчлэн жирмсэн үед хурц цус алдалт, синкоп, эпидурал ба спинал анестези, ЦД огцом буурах эпизодод хүргэж болзошгүй ба энэ үед түр зуурын эсвэл урт хугацааны тархины цусан хангамжийн дутагдалд хүргэж болно (watershed areas).
Артериит • Жирэмсэн эх тархины идээт халдварт өртөмтгий байдаг. (сүрьеэ ба тэмбүүгийн менингит,лептоменингит зэрэг) • Халдварын бус үрэвслийн ангиопати (Такаясугийн өвчин, чамархайн артериит, зангилаат периартериит)
Зүрхний өвчин Кардиоэмболизм: • хавхлагыншалтгаант (халдварт эндокардиттай жирэмсэн эхийн 20 %-д эмболт шигдээс үүсдэг, ревматизмын сэдрэл жирэмслэхэд нэмэгддэг тул үүнийг дагаад зүрхний эмггүүд дамжрана) Зүрхний хөндийн тромб: • Тосгуурын жирвэгнээ (жирэмсэн үед хам алдаглын шалтгаант эмболизм үүсэх эрсдэл 10-23%-р ихэсдэг) Зүрхний шигдээс: • 10,000 жирэмсэнд 1 тохиолдох ба эхийн эндэгдэл 30% байдаг байна.
Тархины венийн судасны тромбоз Эрт дээр үеэс жирэмсэн болон төрөх үеийн ЦХХ-ын үндсэн шалтгаанд тооцогдож ирсэн болно. Энэхүү тромбоз нь төрсний дараах 3 дах өдрөөс 4 долоо хоногийн хугацаанд илүүтэй тохиолдох ба үүний 80% нь төрсний дараах 2-3 долоо хоногт тохиолддог байна. Жирэмсэн үеийн ЦХХ-ын 20-40%нь венийн тромбозын шалтгаантай байдаг ба 25% нь нас бардаг байна.
Ховор шалтгаан Жирэмсний сүүлийн 3 триместрт физиологийн гиперкоагуляци үүсдэг байна. Иймд жирэмсэн эхэд цусны бүлэгнэлтийн байдалд анхаарах нь чухал болно. Цусны эмгэгтэй жирэмсэн эхэд ЦХХ болох магадлал багатай ч энэ нь ховор байдаг байна. Хориокарцинома Ургийн усны эмбол Жирэмсэн үеийн кардиомиопати