260 likes | 846 Views
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ТӨЛБӨР, ӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ. 2012.10.15. Төслийн санхүүжилт, зохицуулалтын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Ч.ТАВИНЖИЛ. Агуулга. Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг Засгийн газрын гадаад өр Засгийн газрын дотоод өр Дамжуулан зээлдүүлсэн зээл Өрийн бүртгэлийн систем
E N D
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ТӨЛБӨР, ӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 2012.10.15 Төслийн санхүүжилт, зохицуулалтын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Ч.ТАВИНЖИЛ
Агуулга • Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг • Засгийн газрын гадаад өр • Засгийн газрын дотоод өр • Дамжуулан зээлдүүлсэн зээл • Өрийн бүртгэлийн систем • Бодлого судалгаа, стратеги • Өрийн тогтвортой байдлын шинжилгээ
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг Өрийн удирдлагын хэлтэс нь Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. • Засгийн газрын гадаад өрийн нэгдсэн бүртгэл мэдээллийг хөтлөх, тайлагнах • Монгол Улсын гадаад өрийн дарамт, өрийн тогтвортой байдлын судалгаа, дүн шинжилгээ хийх • Засгийн газрын гадаад өр төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн өр үүсгэхгүй байх; • Засгийн газрын шугамаар авсан гадаад зээлийг дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлт, төсвийн зээлийн эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг • Өрийн багцад эрсдлийн удирдлагын арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ явуулах; • Олон улсын өрийн удирдлага, зохицуулалтын шинэ арга, аргачлал, туршлагыг судлан нэвтрүүлэх • Засгийн газрын зээллэг, үнэт цаасны дунд хугацааны болон жилийн төлөвлөгөө боловсруулах.
Бүтэц бүрэлдэхүүн • Одоогоор 4 мэргэжилтэн, 2 дотоодын зөвлөхийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл/ДНБ
Зээл олгогч улс, байгууллагууд Засгийн газрын гадаад өрийн 55 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.
Засгийн газрын гадаад өрийн бүтэц /валютаар/ • Засгийн газрын гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн багцад эзэлж байгаа валютын нөлөөллийг авч үзвэл евро 7 хувь, иен 20 хувь, бусад валют 8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 55 хувийг зээлжих тусгай эрх бүрдүүлж байна. Зээлжих тусгай эрхийн 42 хувийг ам.доллар, 36 хувийг евро, 11 хувийг иен, үлдсэн 11 хувийг фунт стерлинг бүрдүүлж байна.
Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдал • Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны 3 дугаар улирлын байдлаар 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийн ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлж • Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2,751.2 тэрбум төгрөг байна.
Зээлийн үйлчилгээний төлбөрийн төсвийн орлоготой харьцах хувь
Гадаад өрийн дунд хугацааны төсөөлөл
Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлт
Улсын өрийг ДНБ-д харьцуулсан харьцааны судалгаа 2000-2015
Засгийн газрын дотоод өрийн бүтэц • Монголбанкны зээл - 152.0 тэрбум • Монголбанкны зээл - 152.0 тэрбум • Засгийн газрын үнэт цаас - 455.7 тэрбум • 4,000 орон сууц хөтөлбөр - 84.0 тэрбум • Банкны бүтцийн өөрчлөлтийн - 60.0 тэрбум • Ноос, ноолуур, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих - 221.6 тэрбум • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх - 89.7 тэрбум Нийт 607.4 тэрбум
Гадаад зээлийн хөрөнгийг дамжууланзээлдүүлсэн зээлийн тухай • Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас 2.7 тэрбум ам.долларын зээлээс 1.4 тэрбум ам.долларыг 95 төсөл, хөтөлбөрийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан зээлдүүлжээ. • Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл нь 2012 оны эхний хагас жилийн байдлаар 1,143.8 тэрбум төгрөг болсон байна. Зээлдэгчдийг өмчийн хэлбэрээр ангилвал : • Төрийн өмчийн 924.8 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 81 % • Хувийн өмчийн 219.1 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 19 % болсон байна.
Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдлийг салбарын ангиллаар авч үзвэл: • Эрчим хүчний салбар 395.6 тэрбум төгрөг буюу 35.0 %, • Зам тээврийн салбар 200.6 тэрбум төгрөг буюу 17.0%, • Жижиг дунд үйлдвэрийн салбар 59.8 тэрбум төгрөг буюу 5.0%, • Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 148.2 тэрбум төгрөг буюу 13.0%, • Харилцаа холбооны салбар 78.6 тэрбум төгрөг буюу 7.0%, • Аж үйлдвэрийн салбар 205.7 тэрбум төгрөг буюу 18.0%, • Бусад салбар 55.4 тэрбум төгрөг буюу 5.0% тус тус эзлэж байна.
DMFAS-Засгийн газрын өрийн мэдээллийн нэгдсэн систем 2002 онд Сангийн яам Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд НҮБ-ийн худалдаа, Хөгжлийн байгууллага (UNCTAD)-тай хамран ажиллаж “Өрийн бүртгэл, удирдлагын мэдээллийн систем” болох DMFAS программын 5.2 хувилбарыганх суурьлуулсан. 2005 онд уг системийг 5.3болгон шинэчлэн суурьлуулснаас хойш 2012 онд DMFAS 6.0 системийг нэвтрүүлээд байна. Өрийн Удирдлагын Санхүүгийн Шинжилгээний Програм хангамжийг 6.0 хувилбар болгон шинэчлэснээр зээлийн хөнгөлөлтийн түвшний тооцоолол, хүүгийн болон валютын ханшны төсөөлөл гэх мэт олон төрлийн санхүүгийн шинжилгээг хийх боломж бүрдэх юм.
Өрийн удирдлагын дунд хугацааны стратеги Өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь Засгийн газрын өрийн санхүүжилтийн шинж чанар болон өрийн удирдлагын зорилтод хүрэх арга замуудыг тодорхойлсон баримт бичиг юм. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой байна. Үүнд: • Зээл авах үйл ажиллагааны чиглэл, үндэс суурийг тавьж өгөх • Засгийн газрын санхүүгийн эрсдлийн сонголтыг тодорхойлох • Дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг бусад зорилтыг хэрэгжүүлдэг болно.
Өрийн тогтвортой байдлын шинжилгээ • ОУВС, Дэлхийн банкны зүгээс жил бүр Монгол Улсын хувьд “Гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээ”-г хийж, өрийн хүндрэлийн эрсдлийг тооцоолдог. • 2011 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2012-2032 оны төсөөлөлд суурилсан “Гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээ”-гээр Монгол Улс өрийн хүндрэлийн эрсдэл багатай гэсэн дүгнэлт гарчээ.
Өрийн тогтвортой байдлын шинжилгээ ОУВС, Дэлхийн банкнаас өгсөн дүгнэлт, зөвлөмж: • Шинжилгээний үр дүнгээр өрийн тогтвортой байдлын таван харьцаа стресс тестийн хүрээнд тус бүрийн шалгуур үзүүлэлтээс давахааргүй байгаа тул Монгол Улс өрийн хүндрэлийн эрсдэл багатай гэсэн ангилалд багтаж байна. • 2012 онд Хөгжлийн банкны гаргасан бонд өрийн үлдэгдлийг мэдэгдэхүйц өсгөсөн; • ТТБТХ, ТТХуулиудын дагуу төсвийн сахилга батыг хангаж, хөнгөлөлтгүй зээлийг үр ашигтай буцаан төлөгдөхүйц төслүүдээр хатуу хязгаарласнаар өрийн хүндрэлийн эрсдлийг бага түвшинд барихаар байна.