320 likes | 786 Views
ОЛОН НИЙТИЙГ ДАЙЧЛАХ НЬ. ТУЛХТАЙ ХӨГЖИЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛ. М.Оюунчимэг, Е POS зөвлөх байгууллагын МСС ЗҮӨ хариуцсан зөвлөх. Олон нийт гэж юу вэ? Яагаад дайчлана гэж? Олон нийтийг дайчлахын ашиг нь юу вэ ? Олон нийтийг дайчлагч хүний үүрэг. Олон Нийт.
E N D
ОЛОН НИЙТИЙГ ДАЙЧЛАХ НЬ ТУЛХТАЙ ХӨГЖИЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛ М.Оюунчимэг, ЕPOS зөвлөх байгууллагын МСС ЗҮӨ хариуцсан зөвлөх
Олон нийт гэж юу вэ? Яагаад дайчлана гэж? Олон нийтийг дайчлахын ашиг нь юу вэ ? Олон нийтийг дайчлагч хүний үүрэг
Олон Нийт “ Олон нийт “ гэсэн үгийг сонсоод таны санаанд хамгийн түрүүндюу бууж байна вэ ?
Олон нийт гэж юу вэ ? Ямар нэг ашиг , сонирхол нэгтэйгээр хамтран аж төрж буй хүмүүсийн бүлэг юм. Бид бүгд олон нийтийн дунд амьдардаг. Биднийг нэгтгэдэг олон зүйл бий.. • Итгэл үнэмшил • Хэл • Газар нутаг • Шашин шүтлэг • Соёл • Ажил, мэргэжил
Яагаад олон нийтийг дайчлах хэрэгтэй вэ? • Үйл ажиллагааны хэрэгцээг бий болгох • Үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх • Үйл ажиллагааг эхлүүлэх • Үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх • Үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт эх үүсвэрүүдэд хувь нэмрээ оруулах • Хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх • Олон нийтийн өөрсдийн оролцоо, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх .
Олон нийтийг дайчлахын үр ашиг • Олон нийт, хувь хүн, бүлгийн өөрийн хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагаа хангах чадварыг нэмэгдүүлнэ. • Хөтөлбөрийн боловсруулалтыг сайжруулна. • Хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулна. • Хөтөлбөрийн үр дүн нэмэгдэнэ. • Хөтөлбөрийн үнэлгээг сайжруулна • Тогтвортой үр дүнд хүрэх зардал багатай арга зам • Хөтөлбөрт олон нийтийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлнэ.
Олон нийтийг дайчлахдаа... • Олон нийтийн дунд ярилцлага өрнүүлэх • Олон нийтийн төлөөллийг бүрдүүлж, бэхжүүлэх (Хороо, зөвлөл г.м) • Хувь хүн бүр өөрийн болон олон нийтийнхээ эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад анхаарч чадахуйц орчин бүрдүүлэх • Олон нийтийн оролцоог дэмжих
…үргэлжлэл • Олон нийтийн гишүүдтэй хамтран ажиллах • Төрөл бүрийн стратеги, арга замуудыг боловсруулахад олон нийтийн бүтээлч потенциалыг дэмжих, тодорхойлох • Олон нийтийг гадны эх үүсвэрүүдтэй холбоход туслах • Олон нийттэй болон тэдэнтэй ажилладаг хамтрагч нартай ажиллахад хангалттай хугацаа зарцуулахыг эрмэлзэх
Олон нийтийг дайчлагч хүний үүрэг Тухайн асуудлыг шийдвэрлэхэд хөдөлгөгч гол хүчин бол олон нийтийг дайчлагч хүн юм. • Хүмүүсийг хамтруулж, нягтруулна. • Итгэл төрүүлнэ. • Оролцоог дэмжинэ. • Ярилцлага өрнүүлэх, шийдвэр гаргахад чиглүүлнэ. • Олон нийтийг дайчлах үйл явцыг чиглүүлнэ.
ОН-ийг дайчлагчийн үүрэг Бэлтгэх • Зорилгоо мэддэг байх“Хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол ямар ч хамаагүй замаар явна ." • Зорилтот бүлгээ мэдэх Олон нийтийнхээ байршил, хэл, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудал гэх мэтийн талаар аль болох их зүйл мэдэх хэрэгтэй • Шаардлагатай ур чадвартай байх • Үндсэн ойлголтуудтай байхОлон нийтийн хөгжил? Олон нийтийн оролцоо? Ядуурал? Олон нийт? Тогтвортой байдал? • Гадны эх үүсвэрүүд
…үргэлжлэл Мэдлэг: • Олон нийтийг дайчлах үйл явц • Олон нийтийн дайчлах зарчим • Асуудалтай холбоотой бэрхшээл, шалтгаан болон үр нөлөө зэргийг багтаасан эрүүл мэндийн тодорхой боловсрол • Олон нийтийг дайчлахтай холбоотой ёс зүйн асуудлыг ойлгодог байх.
....үргэлжлэл хандлага: • Олон нийтийн бүх гишүүдийг хүндэтгэх • Хүмүүс олон янзын санал бодол, үзэл санаатай байж болно гэдгийг ойлгож хандах • Үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэсэн олон нийтийн чадавхид итгэх
…..үргэлжлэл Ур чадвар: • Харилцааны сайн ур чадвартай байх, ялангуяа бусдыг сонсох • Олон нийтийг өөрийн амьдралын нөхцөлд дүн шинжилгээ хийхэд чиглүүлэх ур чадвартай байх
Яагаад бид хүрч очих ажлыг хийх хэрэгтэй вэ? Дан ганц эрүүл мэндийн тусламж үзүүлэх нь хангалтгүй байдаг. ХАРИН: • Бидний санал болгож байгаа зан үйлийг хүмүүс сайтар ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ • Бидний санал болгож байгаа зан үйлийг төлөвшүүлэхийг хүмүүс өөрсдөө ХҮСЭХ ХЭРЭГТЭЙ • Бидний санал болгож байгаа зан үйлийг иргэдэд төлөвшүүлэх үйл хэрэгт хүмүүс өөрсдөө оролцож байгаагаа МЭДРЭХ ХЭРЭГТЭЙ байдаг. Ингэснээр зан үйлийг өөрчлөх үйл хэрэг маань жинхэнэ утгаараа үр дүнд хүрнэ.
Хүрч очих ажил гэж юу вэ? • Үйлчлүүлэгчид буюу зорилтот бүлгийн байгаа газар нь очиж холбоо тогтоох, хамтран ажиллах үйл ажиллагаа юм. • Хүрч очих ажил нь гудамж, гэр, шөнийн цэнгээний газар, ажлын байр гэх мэт хаана ч явагдаж болно. • Мэргэжлийн хүн эсвэл үе тэнгийн сургагчид энэ ажлыг хийдэг. • Гол зорилго нь “тогтмол” үйлчилгээнд хамрагддаггүй хүн амын бүлгийг илрүүлэх, мэдээллээр хангах, тэдний зан үйлд нөлөөлөх явдал юм.
ТОДОРХОЙЛОЛТ Эрүүл мэндийн боловсрол олгох сувгуудаар дамжуулан мэдээлэл хүлээн авдаггүй, эрүүл мэндийн суурь үйлчилгээнд хамрагддаггүй, харилцаа холбоо султайзорилтот бүлгийн хүн ам болон хувь хүнтэй холбоо тогтоож, тэдэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэгдсэн олон нийтийн үйл ажиллагаа юм.
Хүрч очих ажлын давуу талууд • Хүрэхэд төвөгтэй бүлэгтэй ажиллах боломж олгодог • Үйлчлүүлэгчдэд амар хялбар байдаг • Мэдээллийг тухайн үйлчлүүлэгчийн онцлог, мэдлэгийн байдал зэрэгт тохируулан өгөх тул зан үйлийн өөрчлөлтөнд хүрэх магадлал өндөртэй • Эрүүл зан үйл төлөвшүүлэхэд хамгийн үр дүнтэй арга замын нэг
Хүрч очих ажилтан гэж хэн бэ? Мэргэжлийн байгууллага, зорилтот олон нийтийг холбогч гүүр. Зорилтот олон нийтийг олж илрүүлэх, мэдээллээр хангах, зан үйлд нөлөөлөх, нийгмийн үйлчилгээнд хамрагдахад нь туслалцаа үзүүлэгч. • Зорилтот бүлгийг олж илрүүлэх: Зорилтот бүлгийн хүмүүсээ идэвхтэйгээр хайдаг. Ингэхдээ ихэвчлэн тухайн хүмүүсийн байж болох газар, байршлуудыг сонгодог. • Мэдээллээр хангах, зан үйлд нөлөөлөх: Зорилтот бүлгийн хүсэл болон ашиг сонирхол, онцлог талуудыг мэдэрч ойлгодог, үүнийгээ зан үйлийг өөрчлөх үйл хэрэгтэйгээ ашигтайгаар холбодог.
Хүрч очих ажилтны ажил, үүрэг • Тухайн асуудлын талаар үнэн зөв мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн мэдлэгийг сайжруулах • Мэдээлэл сургалт сурталчилгааны материал түгээх • Зөв зан үйл төлөвшүүлэхэд нь нөлөөлөх • Мэргэжлийн байгууллагуудын талаар мэдээлэх, холбон зуучлах гэх мэт
Баримтлах ерөнхий зарчмууд • Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах 2. Нэрийг нууцлах 3. Хүндэтгэн үзэх 4. Нинжин сэтгэлтэй байх 5. Хор хөнөөлийг бууруулах 6. Зохистой, нийцтэй байх 7. Ажилдаа мэргэжлийн үүднээс ханддаг байх.
Баримтлах ерөнхий зарчмууд 8. Мэдэхгүй зүйл гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ тохиолдолд уг асуудлыг мэргэжлийн хүнээс тодруулж эргэн хариу өгөх хэрэгтэй. 9. Өөрийн үйлчлүүлэгчдийн танилын холбоогоор дамжуулан мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх 10.Бусдыг ойлгон хүлээн авч, хүлээцтэй байх 11.Өөрийн хийж буй ажлыг баримтжуулж баталгаажуулах
Хүрч очих ажилтны анхаарах зүйлс #1: Хүргэх гэж буй гол илгээмжээ зорилтот бүлгийн хэрэгцээтэй холбох
#1: Хүргэх гэж буй гол илгээмжээ зорилтот бүлгийн хэрэгцээтэй холбох Тухайн асуудлаар хүмүүс яг юунд нь илүү анхаарал хандуулж байна тэр өнцгөөс нь мессежээ хүргэх. Жишээ нь: • Таргалалт нь Монголын эрүүл мэндийн салбар цаашлаад улс орны эдийн засагт хор уршиг учруулж байна. • Жин нэмснээр өвчинд нэрвэгдэх тул та ажлаасаа олон хоногоор чөлөө авахад хүрнэ. • Таны гоо сайхан байдал алдагдаж, Та наснаасаа хөгшин харагдана.
Хүрч очих ажилтны анхаарах зүйлс #2: Харилцан идэвхтэй байх оролцооны аргыг хэрэглэх
#2: Харилцан идэвхтэй байх оролцооны аргыг хэрэглэх Аль болох хувь хүмүүсийн түвшинд хүрч ажиллах. Хүмүүс сурталчилгааны материалыг анхаарч уншилгүй хаях, яриа таниулгын үед анхаарал хандуулахгүй байх нь элбэг тохиолддог. Тиймээс өөрсдийг оролцуулсан зүйл хийх хэрэгтэй. Сэдвийг аль болох өөртэй нь холбогдуулж ойлгуулан, засан залруулах арга замыг хамтдаа хайх хэрэгтэй.
Хүрч очих ажилтны анхаарах зүйлс #3: Тухайн орон нутагт, зорилтот бүлгийнхний дунд хүндлэгдсэн хүмүүстэй хамтран ажиллах
#3: Олны дунд хүндлэгдсэн хүмүүстэй хамтран ажиллах Зорилтот бүлгийнхний дунд хүндлэгдсэн хүмүүстэй хамтран ажиллаж тэднээр дамжуулан мессежээ түгээх нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс тухайн орон нутагт олноо хүндлэгдсэн бөгөөд зорьж буй зан үйлийг сурталчлахад тохирох хүмүүстэй холбогдон хамтран ажиллах хэрэгтэй.
Хүрч очих ажилтны анхаарах зүйлс #4: Төлөвшүүлэхээр зорьж буй зан үйлд хүрэх олон арга замыг санал болго
#4: Төлөвшүүлэхээр зорьж буй зан үйлд хүрэх олон арга замыг санал болго Зан үйлийн ач холбогдлыг сайтар ойлгуулсны дараа уг зан үйлд хүрэх арга замуудыг санал болгох хэрэгтэй. Жишээ нь: Жингээ хасах талаар • Хөдөлгөөнөө нэмэх: Фитнест явах, алхах, гүйх, гэр орны ажил хийхгэх зэргээр хөдөлгөөнөө нэмэх - Зохистой хооллох: Хооллох хэмжээгээ багасгах, өөх тостой хоол, чихэрлэг зүйлсийнхээ хэмжээг багасгах