1 / 15

“ Чингис Хаан ” ОУНБ Хаврын салхины горим

Нислэгийн Цаг Уурын Төв. “ Чингис Хаан ” ОУНБ Хаврын салхины горим. Хавар 3 сарын 16-наас 5 сарын 18 хүртэл дунджаар 62 хоног үргэлжилнэ. Хавар цаг агаарын байдал тогтворгүй. агаарын температурын хэлбэлзэл ихтэй, өдөртөө дулаан, шөнөдөө хүйтэн байдаг.

jseger
Download Presentation

“ Чингис Хаан ” ОУНБ Хаврын салхины горим

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Нислэгийн Цаг Уурын Төв “Чингис Хаан” ОУНБХаврын салхины горим

  2. Хавар 3 сарын 16-наас 5 сарын 18 хүртэл дунджаар 62 хоног үргэлжилнэ. Хавар цаг агаарын байдал тогтворгүй. агаарын температурын хэлбэлзэл ихтэй, өдөртөө дулаан, шөнөдөө хүйтэн байдаг. 3 сарын агаарын дундаж температур -10°С, 4 сард 2.4°С, 5 сард 9.9°С хүрдэг байна. Энэ улиралд салхины хурд ихэсдэг ба дундаж хурд 2.5-3.8м/с хүрч шороон шуурга их тохиолддог байна. Хаврын улиралд хүчтэй салхи их тохиолддог ба 4-5 сард хүчтэй салхитай өдрийн тоо дундажаар 5-6 өдөр хүрч байдаг байна. Тус улиралд агаарын температур түргэн нэмэгдэхийн хамт хур тунадас бага учраас харьцангуй чийгшил хамгийн бага 5-дугаар сард 8% хүрнэ.

  3. “Чингис Хаан” ОУНБ салхины горим • Газрын гадарга орчмын салхины горим тухайн орон нутгийн уул зүйн онцлог, агаар мандлын орчил урсгал зэргээс хамаарна. Дулаан хүйтэн агаар, чийг, үүл зэрэг нь салхиар зөөгдөн нэг газраас нөгөөд шилжих бөгөөд салхины хүч ихсэхтэй холбоотой цасан ба шороон шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл үүсэх тул салхи бол цаг уурын хамгийн чухал хэмжигдэхүүн юм. • Салхигүй үе өвөл (XII-II сард ) байх бөгөөд өглөө орой, шөнийн цаг ихэвчлэн салхигүй байдаг нь агаарын даралт тухайн үед тогтворждогтой холбоотой. Мөн зайлшгүй авч үзэх шаардлагатай элемент нь салхины хурд юм. Салхины хурд 5м/с буюу түүнээс ихээр ажиглагдсан тохиолдолд онгоцны хөөрөлт, буултын үед сөрөг нөлөөлөл үзүүлдэг билээ. • ЧХОУНБ-ын салхины жилийн дундаж хурд 2.3 м/с байх бөгөөд өвөл салхины хурд харьцангуй тогтуун дундажаар 0.7м/с, хаврын улиралд IV-VI сард 3.8-4.4 м/с хүрдэг байна.

  4. “Чингис Хаан” ОУНБ салхины горим • Манай орны хувьд ӨФБ 40-550-ын өргөргийн хооронд байхад гол төлөв хүчтэй салхи үүсдэг. 15м/с ба түүнээс дээш хурдтай салхийг хүчтэй салхи гэдэг. Хүчтэй салхины 50 гаруй хувь нь III-V сард, ойролцоогоор 60% нь III-VI сард тохиолддог ба 20% гаруй нь 12-15 цагийн хооронд, 10% орчим нь 18-21 цагт, 3-6 цагийн хооронд 5% орчим нь ажиглагддаг. ЧХОУНБ орчимд хүчтэй салхи жилд дундажаар 29 хоног ажиглагддаг. Салхины хурд хавар 4-дүгээр сард 30 м/с хүрдэг ба салхигүй үеийн давтагдал жилдээ 16% байна. • Салхины чиглэлийн тухайд бараг жилийн турш Баруун хойд/310-340/, Хойд /340-010/ зүгийн салхи давамгайлах ба давтагдал нь 16.2-27.2% хооронд хэлбэлзэж байна. Ер нь зүүн өмнөдийн салхины давтагдал өвлийн саруудад нэмэгдэж XI-II саруудад 20-40%-д хүрдэг, тэгэхдээ 140-160 чиглэлийн давтагдал VI-VIII сард бусад саруудаас нэмэгдэж 12-15% болдог онцлогтой байна. • Онгоц хөөрч буух зурвасын дагуух салхины чиглэл болон хурд нислэгт нэн чухал ач холбогдолтой. Салхины хурд нь 12м/с-с дээш байх үеийн салхины чиглэлийн давтагдалыг Зураг 7-д үзүүлэв. Онгоцны хөөрөх чиглэл нь/ 140, 320/-с байх үеийн хамгийн их давтагдал нь V-IХ сард /32.4-5.8%/ ажиглагдсан байна.

  5. 5м/с-с их Салхины чиглэлийн давтагдал /жил/ Х ХЗХ ЗЗХ З ЗЗӨ ӨЗӨ Ө ӨБӨ ББӨ Б ББХ ХБХ

  6. 5м/с-с их Салхины чиглэлийн давтагдал ХБХ ХЗХ ХБХ ХЗХ ХЗХ ХБХ ББХ ЗЗХ ББХ ЗЗХ ББХ ЗЗХ ББӨ ЗЗӨ ББӨ ЗЗӨ ЗЗӨ ББӨ ӨЗӨ ӨБӨ ӨБӨ ӨЗӨ ӨЗӨ ӨБӨ

  7. 12м/с-с их Салхины чиглэлийн давтагдал ХБХ ХБХ ХЗХ ХЗХ ХЗХ ХБХ ББХ ЗЗХ ЗЗХ ББХ ЗЗХ ББХ ББӨ ЗЗӨ ЗЗӨ ЗЗӨ ББӨ ББӨ ӨЗӨ ӨБӨ ӨБӨ ӨЗӨ ӨБӨ ӨЗӨ

  8. 12м/с-с их Салхины чиглэлийн давтагдал /жил/ Х ХЗХ ЗЗХ З ЗЗӨ ӨЗӨ Ө ӨБӨ ББӨ Б ББХ ХБХ

  9. Салхины хурдны тухайн зайц дахь салхины чиглэлийн давтагдал, (%) 5 дугаар сар 4 дүгээр сар

  10. Нислэгийн Цаг Уурын Төв 2019 оны хаврын улирлын урьдчилсан төлөв

  11. Температур 2019 оны 4 дүгээр сар Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг. 2019 оны 4 дүгээр сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Булганы баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

  12. Тунадас 2019 оны 4 дүгээр сар Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог. Энэ сард Увс, Баянхонгорын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд, Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Дорноговь, Сүхбаатар ихэнх, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

  13. Температур 2019 оны 5 дугаар сар Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 5-10 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 15-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг. 2019 оны 5 дугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорнговийн нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

  14. Тунадас 2019 оны 5 дугаар сар Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хүртэл хур тунадас ордог. Энэ сард Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар, Увс, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Дорноговийн зүүн өмнөд, Архангайн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд Говь-Алтайн ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

  15. Анхаарал тавьсанд баярлалаа Web: http://amc.namem.gov.mn Email: amc@namem.gov.mn Утас: +976-11-283039, +976-11-283215 Fax: +976-70045622

More Related