460 likes | 1.34k Views
РХА-ын төхөөрөмжийн үйл ажиллагааны статистик судалгааны үр дүн. ШУТИС Профессор Н.Цэвгээ, Доктор ( Ph.D ) С.Эрдэнэтуяа. РХ-ын ажиллагааны магадлалын нягтралын функц гүйдлээс хамаарсан хамаарал.
E N D
РХА-ын төхөөрөмжийн үйл ажиллагааны статистик судалгааны үр дүн ШУТИС Профессор Н.Цэвгээ, Доктор(Ph.D) С.Эрдэнэтуяа
РХ-ын ажиллагааны магадлалын нягтралын функц гүйдлээс хамаарсан хамаарал
АЦДШ-ын металл б,з-ны гэмтэлийн үеийн хамгаалалтын мэдрэх чадварын коэффициентоос(Км) РХ ажиллах магадлалын хамаарал(Pаж)
Найдвартай ажиллагааны үзүүлэлтүүд • Тасралтгүй ажиллагаа • Эдэлгээний хугацаа • Засвар авах чадвар • Хадгалагдах чадвар • Амьдрах чадвар • Аюулгүй ажиллагаа • Тогтвортой ажиллах чадвар • Горимын удирдлагын чадвар
Тасралдалтын эрчимжилт хугацаанаас хамаарах
Реле хамгаалалтын “Татгалзалт” нөхцөлтэй хийх тэмцэл • Хамгаалалтын горимын тооцоо • <<Голлох гэмтэл>> ямар горимын үед гарч буйг тодорхойлох • “Гэмтлийн эсрэг” алдааг багасгах үндсэн гэмтлийг устгах арга эсрэг үйлчлэлийн факторуудыг цуглуулах • Гэмтлийн эсрэг <<эсрэг үйлчлэл>> үзүүлэх арга хэмжээг хамгаалалтын схемийн хувьд бодит хугацаанд хэрэгжүүлэх (жил, сар...) • Хамгаалалтын найдваржилтын үзүүлэлтийн тооцооггүйцэтгэх • Хамгаалалтын ажлын горимын дундач найдваржилтын үзүүлэлтийг тодорхойлох • Найдваржилтын интеграл үзүүлэлтийг тодорхойлох. Үүнд: • РХ-ын найдваржилтын үзүүлэлтийг нарийвчлах • РХ-ын “Ажиллаагүй” үйл ажиллагааны эсрэг тэмцлийн үр дүнг харгалзан найдваржилтанд үнэлгээ өгөх
МП-ын хамгаалалтын тодорхойломжийн давуу талууд • Хурдан үйлчлэлтэй • Хамгаалалтын буцах коеффициентөндөр (0,96-0,97) • МП-ын терминаль нь олон үйл ажиллагаатай • Өөрөө өөрийгөө хянаж мэдээлэх боломжтой • Хэрэглэх чадал бага (0,1-0,5 ВА) • Алдаа бага (2-5%) • МП хамгаалалт, МП терминаль нь системд болсон хэд хэдэн аваарын үеийн параметрүүдийг хадгалах тоон осциллографтай.
МП-ын РХА төхөөрөмжийн үйлдвэрлэлтээр европынболон АНУ-ын зэрэг концернууд тэргүүлж байна
Манай орны байгаль цаг уурын нөхцөлтэй адил төстэй ОХУ-д РХА-ын цахилгаан механик төхөөрөмжүүдийн ажиллах дундаж хугацааг хэрхэн нормчилсныг доорх хүснэгтэд үзүүлэв.
ЭХС-д өргөн хэрэглэгдэж байгаа РХА төрлүүд ДФЗ-504, ДЗ-503 комплект панелийн бүрэлдэхүүнд ордог реленүүд нь цахилгаан механик, хагас дамжуулагч элементийн бааз дээр хосолсон бэлтгэл хамгаалалтын бусад реленүүд нь цахилгаан механик элементийн бааз дээр үндэслэгдэж хийгдсэн реленүүд юм.
Систем үүсгэгч 110кВ-ын шугамуудад үндсэн хамгаалалт өндөр давтамжийн ПВЗУ пост, хамгаалалт, бэлтгэл хамгаалалт нь ЭПЗ-1636-67/2, ЭПЗ-1644 төрлийн комплектууд, радиал 110кВ-ын шугамын хамгаалалтанд РТ-40, РН-50, РВ100 серийн реленүүд ашиглагдаж байна. Трансформаторын хамгаалалтанд РНТ-565, ДЗТ-11, РТ-40, РН-50, КЗ-9, КЗ-12, 35кВ-ын шугамын хамгаалалтанд КЗ-9, КЗ-12, КЗ-13, КЗ-17, КЗ-36, КЗ-37, КЗ-7, КЗ-6, РВ-220, РТ-40 серийн реленүүд хэрэглэгдэж байгаа ба эдгээр нь мөн цахилгаан механик элементийн бааз дээх үндэслэгдсэн.
Өндөр чадлын трансформаторын хамгаалалтанд ДЗТ-21 маягийн дифференциал хамгаалалт хэрэглэгдэж байна. ТЭЦ-4-ийн генераторуудад РТФ-7 типийн урвуу дарааллын гүйдлийн хамгаалалт, асинхрон горимын хамгаалалт /БРЭ-2801 серийн электрон хагас дамжуулагч элемент дээр хийгдсэн/, хэт ачааллын ППЗ электрон хамгаалалт тавигдсан.
РХА төхөөрөмжийн ажиллагааны талаар • Системийн хэмжээгээр 1997 онд 6-220кВ-ын шугам тоноглолд гарсан аваари саатлын үед нийт 1467 удаа реле хамгаалалт ажилласны 98,4%-д реле хамгаалалт зөв ажиллаж 1,6%-д буюу 23 удаад буруу ажилласан. • 1998 онд ирсэн мэдээгээр системийн хэмжээнд 2122 удаа реле хамгаалалт ажиллаж 99,24% нь зөв ажиллаж 0,76% нь буюу 16 удаа реле хамгаалалт буруу ажилласан байна. • 1999 онд 2268 удаа хамгаалалт ажилласнаас 2251 буюу 99,15%-д зөв ажиллаж 17 удаа буюу 0,75%-д буруу ажилласан байна. • 2000 онд 2325 удаа хамгаалалт ажилласнаас 2312 удаа буюу 99,44%-д зөв ажиллаж 13 удаа буюу 0,56%-д буруу ажилласан байна. • 2001 онд нийт 1737 удаа РХ ажилласнаас 99,37% буюу 1726 удаа хамгаалалт зөв ажилласан, 11 удаа буюу 0,63% хамгаалалт буруу ажилласан байна.
Цахилгаан станцын генераторуудын хувьд судалгаанд 107 төрлийн РХА-ын төхөөрөмж авагдсаны 38 нь 25-аас дээш жил, түүний зарим нь 1961 онд ашиглалтанд орсон бараг 50 жил ашиглагдаж буй төхөөрөмж байна.
Генераторууд дээр тавигдсан РХА-ын төхөөрөмжийг элементийн баазаар нь ангилж үзвэл нийт 142 төхөөрөмжийн 94 % нь цахилгаан соронзон релены, 6% нь интеграль микросхемийн элементийн бааз дээр хийгдсэн төхөөрөмж байна.
Нийт 241 хамгаалалтаас 160 нь буюу 66,4% нь 25-аас дээш жил ажилласан хамгаалалт байна.
220кВ ба 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нийт 329 төрлийн РХА-ын төхөөрөмжийн 88% нь цахилгаан механик реле, 10% нь микросхемийн, 2% нь МП бааз дээр хийгдсэн төхөөрөмж байна.
110кВ, 220кВ хүчдэлтэй ЦДАШ-н РХА-ын төхөөрөмжийг ашиглалтанд орсон оноор жагсааж үзвэл 1984-1985 онд 102 хамгаалалт ашиглалтанд орсон нь их үсрэлт харагдах ба эдгээр хамгаалалтууд бүгд 25-аас дээш жил ажиллажээ. ЦДАШ-ын РХА-ын төхөөрөмжийн 67,4% буюу 222 хамгаалалт 25-аас дээш жил ажиллажээ.
Шугамын автоматикийн төхөөрөмжийн 81,8% нь 25-аас дээш жил ажилласан байна.
Трансформаторын хамгаалалтын 24 хувийг ДЗТ-11, SEL-478E, ПДЭ-2001, SEL-311A маягийн дифференциаль хамгаалалтууд эзэлж байна.
Ашиглагдсан хугацаагаар нь үзвэл хамгийн олон жил ажилласан нь 1965 онд ашиглалтанд орсон реле хамгаалалт байна. 1990-1991 оны үед харьцангуй олон хамгаалалт (40 орчим) шинээр ашиглалтанд оржээ. • 110кВ-ын трансформаторын РХ-ын төхөөрөмжийн 178 нь 1985 оноос өмнө ашиглалтанд орсон, өөрөөр хэлбэл 40,5% нь 25-аас дээш жил ажилласан төхөөрөмж байна.
110кВ-ын трансформаторт АВР, АПВ, БАР, 7SJ62 гэх мэт автоматикууд тавигдсан байна. Эдгээрээс 79%-ийг нь АПВ-ын төхөөрөмж эзэлж байна. 110кВ-ын хүчний трансформаторын хувьд РХА-ын төхөөрөмжийг хамтатган авч үзвэл цахилгаан соронзон релений бааз дээр хийгдсэн төхөөрөмж 72%, механик төхөөрөмж (хийн реле) 15%, МП-ын төхөөрөмж 12%, хагас дамжуулагч микросхем дээр хийгдсэн төхөөрөмж 1% тус тус эзэлж байна.
110кВ-ын трансформаторын РХА-ын төхөөрөмжийн 216 нь буюу 40,5% нь 25-аас дээш жил ашиглагдсан байна
Монгол орны ЭХС-д РХА-ын МП-ын техник нэвтрүүлэх шаардлага Монголын цахилгаан эрчим хүчний системд МП-ын РХА-ын төхөөрөмжийг нэвтрүүлэх, уламжлалт элементийн баазтай РХА-ын төхөөрөмжүүдийг үе шаттай солих асуудлыг шийдвэрлэхэд Монгол орны нөхцөлд тавигдах техникийн бодлого, шаардлага, стандартыг боловсруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна. Монголын цахилгаан эрчим хүчний системд ашиглагдаж байгаа МП-ын РХА-ын төхөөрөмжүүдийг ашиглалтын статистик нь төдийлөн хангалтгүйбайна. (Энэ төрлийн хамгаалалт, автоматик нь шинээр нэвтэрч байна) Монголын ЦЭХС-д нэвтэрсэн МП-ын төхөөрөмжүүд нь ОХУ, БНХАУ, Япон, Герман,АНУ зэрэг олон улсын янз бүрийн стандартын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь техник хангамж ба программ хангамжийн нийцлэл, хоорондын уялдаа холбоог зохицуулах боломж, хүндрэлтэй байгаагийн зэрэгцээ хамгаалж буй төхөөрөмжүүд дээр гэмтэл гарсан нөхцөлд саатал гарах нөхцөл бий болж байна
35-220кВ-ын цахилгаан дамжуулах шугамын гэмтэлийн судалгаа
ДҮГНЭЛТ • РХА-ын төхөөрөмжийн дийлэнх хэсэг нь буюу 411 нь 1981-1990 оны хооронд ашиглалтанд оржээ. Харин нийт РХА-ын төхөөрөмжийн • 87% буюу 740 нь 10-аас дээш жил ажилласан, • 15-аас дээш жил ажилласан 712 буюу 84% нь, • 20-оос жил ажилласан 646 буюу 76%, • 25 жилээс дээш ажилласан РХА-ын төхөөрөмж нь 437 буюу 52 хувийг тус тус эзэлж байна. Шинэчлэх шаардлагатай байна • Орчин үеийн МП-йин РХА төхөөрөмжийг монгол орны нөхцөлд тохирох стандартын шаардлагын дагуу төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх.
РХА төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд анхдагч схемийн найдваржилтийг дээшлүүлэх оновчлолтойгоор схемийг сонгох шаардлагатай. Монгол орны ЭХС-ийн РХА төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг үе шаттайгаар жил бүрийн улсын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх Шинээр барьж байгжуулж буй ЭХ-ийн үйлдвэр, ЦДШС-ний техникийн нөхцөл, техникийн зураг төслийг ДҮТ-ийн техникийн комиссоор хянуулж баталгаажуулах системд шилжүүлэх РХА-ын мэргэжилтэнгүүдийг мэдлэг мэргэжлийг орчин үеийн МП-ын РХА-ын чиглэлийн дагуу тусгай программаар үе шаттайгаар дээшлүүлэх, давтан сургалтыг системтэйгээр явуулах, зохион байгуулах
ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ МП-ЫН РХА ТӨХӨӨРӨМЖИЙГ МОНГОЛ ОРОНДОО НЭВТРҮҮЛЭХ АЖИЛДАА ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ ! Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа