1 / 10

Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд: Сум, багийнхаа байгаль орчны онцлог байдлыг Та хир мэдэх вэ?

МОДУЛЬ Е.5: ОРЧНЫ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ . ДЭД СЭДЭВ 4 Сум орон нутгийн байгаль орчны онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам. Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд: Сум, багийнхаа байгаль орчны онцлог байдлыг Та хир мэдэх вэ?

sadie
Download Presentation

Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд: Сум, багийнхаа байгаль орчны онцлог байдлыг Та хир мэдэх вэ?

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОДУЛЬ Е.5: ОРЧНЫ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ . ДЭД СЭДЭВ 4Суморон нутгийн байгаль орчны онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд: • Сум, багийнхаа байгаль орчны онцлог байдлыг Та хир мэдэх вэ? • Байгалийн баялгийн зүй бус ашиглалт, орчны доройтлын шинж тэмдэг бий юу? • Цаг уурын өөрчлөлт, ган, зудын тавтагдал гарч байна уу? • Бусад баг, сумын байдалтай харьцуулж жишиж үзсэн үү? • Орчны бохирдол, хог хаягдлын хуримтлал үүссэн үү? • Орон нутгийн цашдын хөгжлийн талаар Та аль хир мэдээлэлтэй вэ? • Эрчимжсэн фермийн аж ахуйн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тадлаар сонирхож үзэв үү?

  2. Суморон нутгийн байгаль орчны онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам • АСуудлын үндэс шалтгааныг тАНИН МЭДЭХээс эхэл • Сум орон нутагт болж байгаа байгаль орчны өөрчлөлтийг ажиглан мэдэж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн үндсэн шалтгааныг олох нь хамгийн чухал. • Цаг хугацаа өнгөрөхөд манай зуслан, намаржаа, хаваржаа, өвөлжөөний ойр орчимд байгаль орчны ямар доройтол, сөрөг нөлөөлөл хэдийд гарав? Хэнээс, юунаас шалтгаалав гэдгийг айл саахалт, малчдын бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, цаашилбал баг, сумын түвшинд ярилцан хэлэлцэх нь асуудлын үндсэн шалтгааныг олж тогтооход тусална.

  3. “Модгүй уул бол дээвэргүй байшинтай адил”.Уул толгод модтой бол бороо ороход тосгоны газрыг үерт автахаас хамгаалах учир байшингийн дээвэр хүмүүсийг үер, уснаас хамгаалалдагтай тэд ийнхүү зүйрлэжээ.

  4. АСуудлын үндэс шалтгааныг тАНИН МЭДЭХ • Байгаль орчноо доройтсон, бохирдсон хойно нь эсвэл нөөц баялгаа дуусан хойно нь ам уралдан гаслах бус аливаа шинэ төсөл, үйл ажиллагаа, аж ахуй эрхлэхийн өмнө энэ үйл явц нь одоо, ирээдүйд ямар аюул учруулж болзошгүйн учир шалтгааныг урьдчилан харж,танин мэдэж, үүсэх муу үр дагаврыг гаргахгүй байхын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, түүнийгээ хэрэгжүүлж байхыг дахин дахин сануулж байна.

  5. Сум орон нутгийн одоогийн хөгжил, цаашдын хэтийн төлөвтэй өөрийн үйл ажиллагааг уялдуулан орчны асуудлыг авч үзэх • Олон нийтэд тулгуурласан байгаль орчны үнэлгээ гэдэг нь тухайн орон нутгийн байгаль орчны болон хөгжлийн онцлог, тэр нутагт тулгараад байгаа одоогийн бэрхшээлийг өөр хэнээс ч илүү мэддэг нутгийн иргэдийн санаа бодлыг тусгаж, цаашид энэ бэрхшээлийг газар авахуулахгүй, түүнд нөлөөлөөд байгаа сөрөг үр дагаврыг үүсгэх тийм ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байх, одоо байгааг шинэчлэн сайжруулах зорилго агуулдаг бөгөөд нутгийн хүмүүс төслийг тунгаан хэлэлцэх нь сайн шийдвэр гарч байхын үндэслэл болдог байна.

  6. Сум орон нутгийн одоогийн хөгжил, цаашдын хэтийн төлөвтэй өөрийн үйл ажиллагааг уялдуулан орчны асуудлыг авч үзэх • Бидний ярилцах дараагийн чухал асуудал бол тухайн орон нутгийн өнөөгийн хөгжил ямар байна. Ажиллаж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуй амьдрал маань ямар байна. Айл өрх, бүлэг, нөхөрлөл, баг, сумын хэмжээнд байгаа мотоцикл, машин техникийн тоо, зам, тээвэр, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хангамж, үйлдвэр, үйлчилгээнйи техник, технологийн түвшин зэрэг хөгжлийн одоогийн байдал, ирээдүйд эдгээр нь ямар чиглэл, төрлөөр хөгжих хандлагыг ярилцах ёстой.

  7. Сум орон нутгийн одоогийн хөгжил, цаашдын хэтийн төлөвтэй өөрийн үйл ажиллагааг уялдуулан орчны асуудлыг авч үзэх • Түүнчлэн эдгээр нь байгаль орчны нөлөөлөх үнэлгээнд хамрагдсан уу, хамрагдсан бол байгаль орчны төлөвлөгөө, хяналт шинжилгээий хөтөлбөрөө хэрэгжүүлж байна уу, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, мод, зүлэг тарих, усны ундарга, эх хамгаалах, ан амьтанд тэжээл өгөх, өсгөх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг баталгаажуулахад ямар хувь нэмэр оруулж байна, үүнд орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд хэрхэн хяналт тавьж байна, олон нийтийн дэмжлэгийг хэрхэн авч байна зэрэг асуудлыг нийтээрээ хэлэлцэн өөрсдийн үнэлэлт, дүгнэлт өгч харилцан ярилцах хэрэгтэй.

  8. Сум орон нутгийн одоогийн хөгжил, цаашдын хэтийн төлөвтэй өөрийн үйл ажиллагааг уялдуулан орчны асуудлыг авч үзэх • Өмнөх хөгжлийн сайн туршлагыг авч, алдаа оноог давтахгүйгээр өөрсдийн шинэ төслийг зөв чиглэлээр, тэргүүний техник, технолги нэвтрүүлж, байгаль орчинтой зохистой харьцаж хөгжих боломжийг өөртөө нээнэ. • Байгаль орчны асуудалд болгоомжтой хандах, орчныг бохирдуулсан нь түүний төлөө төлбөр төлөх, байгалийн баялаг ашиглагч нь түүнийг хамгаалахад зайлшгүй хувь нэмэр оруулдаг дэлхий нийтийн зарчим орон нутагт хэрэгжиж байна уу гэдэгт иргэн бүр санаа зовж, тэдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд олон нийтийн хяналтыг харилцан бие биендээ тавьж ажиллавал бидний цөөхөн монголчууд байгалийн нөөц баялгаа үеийн үед тогтвортой зохистой ашиглах, цэвэр орчиндоо ая тухтай сайхан амьдрах бүрэн боломжтой.

  9. ЗӨВЛӨМЖ • Өөрсдийн оршин амьдарч байгаа нутгийн байгаль орчны онцлогийг сайн мэдэж байхын тулд байнгын ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх. • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, саар үйлдэлтэй хатуу тэмцэл хийхдээ аль болох олон нийтийн хэлбэрийг сонгох хэрэгтэй. • Орон нутгийн байгаль орчны өөрчлөлтийн мэдээллийн санг өөрийн бололцооны хирээр бүрдүүлэх. • Үүсч буй өөрчлөлт, доройтол, бохирдлын үндсэн шалтгааныг малчдын бүлэг, нөхөрлөл, хамт олноороо хэлэлцэн зөвшилцөж олох. • Орон нутгийн ирээдүйн хөгжил, хандлагатай уялдуулан өөрийн үйл ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлоход анхаарах. • Эрчимжсэн фермийн аж ахуйг хөгжүүлэхдээ орон нутгийн байгаль орчны давуу талд түших.

  10. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related