1 / 34

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХАРИЛЦАА ХАМААРАЛ

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХАРИЛЦАА ХАМААРАЛ. Доктор, профессор Д.Нарандэлгэр.

selene
Download Presentation

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХАРИЛЦАА ХАМААРАЛ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХАРИЛЦАА ХАМААРАЛ Доктор, профессор Д.Нарандэлгэр

  2. Дэлхийн байгаль орчин, хөгжлийн хорооноос 1987 онд гаргасан барим бичигт “Өнөөдрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахдаа хойч үеийнхнийхээ хэрэгцээг хангах боломжийг алдагдуулахгүй байх хөгжлийг тогтвортой хөгжил гэнэ” гэж тодорхойлжээ. Мөн 1992 онд Рио Де Жанейрод болсон чуулга уулзалтаар нийт хорин долоон зүйлтэй функцийг баталснаар тогтвортой буюу даацтай (sustainable) хөгжлийн үзэл баримтлалын үндэс суурийг тодотгож өгсөн. Орчин үеийн хөгжлийн үзэл баримтлалууд нь энэхүү тогтвортой хөгжлийн онолд үндэслэдэг .

  3. Хөгжил одоо болон хойч үеийн эрх ашгийн үүднээс хөгжлийн үндсэн гурван багц асуудлыг агуулах бөгөөд эдгээр нь: • хүний хөгжил, • амьдралын чанар, • амьдрах орчны чанар болно. Улс үндэстний хөгжлийн түвшин хүний амьдралын энэ гурван нөхцөлийг цогцод нь хөгжүүлж чадсан тэр хэмжээгээр тодорхойлогдоно.

  4. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлтийг байх ёстой байранд нь тавьж байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь баялгийн тодорхой түвшинг бий болгох, эдийн засгийн өндөр түвшинд хүрэхэд биш харин хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, хүмүүсийн эрүүл саруул, үр өгөөжтэй, аз жаргалтай амьдрах орчинг бий болгоход байдаг. Эдийн засгийн өсөлт нь хөгжилд хүрэх чухал, магадгүй хамгийн чухал хэрэгслэл юм. Гэвч энэ бол зөвхөн арга хэрэгслэл. Эдийн засгийн өсөлт нь хөгжилд шаардлагатай боловч хангалттай нөхцөл биш юм. Эдийн засгийн өсөлт бүр хөгжилд хүргэдэггүйг Ази, Африк, Латин Америкийн зарим орны туршлагаас харж болно.

  5. Эдийн засгийн өсөлт нь өөрөө өртөгтэй. Энэ үнэ өртөг нь энэ үе болон хойч үеийнхэнд ямар үр дагавартай болохыг тооцож үзэх нь чухал юм. Эрдэмтдийн тодорхойлж байгаагаар эдийн засгийн таван төрлийн муу өсөлт байна. Энэ нь: • Ажилгүй өсөлт • Дуу хоолойгүй өсөлт • Эдийн засгийн тэгш бус өсөлт буюу харгис өсөлт • Соёл уламжлалаа хүнийсгэх өсөлт • Ирээдүйгүй өсөлт

  6. ДНБ болон бүтээмжийн өсөлтийн үзүүлэлт(%-иар)

  7. Шинжлэх ухаан, техникийн өндөр хурдацтай хөгжилтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлтөд үйлдвэрлэлийн зориулалттай капиталын болон ажиллах хүчний өсөлтөөс гадна өөр хүчин зүйлс, тухайлбал, хүмүүн капиталын тоо, чанарын үзүүлэлт илүү хүчтэй нөлөөлж болохыг эрдэмтэд нотолсоор ирсэн. Энд 1988 онд Р.Лукас [8],1992 онд Г.Мэнкью, Д.Ромер, Д.Уэйл [9] нар 2009 онд В.Б.Зангын [11]боловсруулсан эдийн засгийн өсөлтийн загварууд нь өөр өөрийн онцлог шинж чанартай боловч тэдгээрийг нэгтгэж байгаа нэг гол асуудал нь эдийн засгийн өсөлтөд хүмүүн капиталын үзүүлэх нөлөөллийг илүү чухалчлан авч үзсэнд оршиж байна.

  8. Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд ихэнх улс оронд хүмүүн капиталд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ирсэн байна. Зарим улс оронд хүмүүн капиталд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэд дахин илүү гарах боллоо. Жишээлбэл АНУ-д 1985 онд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хангамж зэрэгт оруулсан хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө орууулалтаас 2,4 дахин их байсан бол 1990 онд 3,2 дахин их болж өссөн байна.

  9. Боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын байдал

  10. Өндөр хөгжилтэй орнуудад боловсролын түвшин, амьдралын турш олох орлого хоёрын хооронд тогтвортой хамаарал хэдийнээ бий болжээ. Жишээлбэл АНУ-д бага боловсролтой хүмүүсийн бүх амьдралынхаа турш олох орлого нь 1985 онд 384 мянган ам. доллар, 1990 онд 756 ам.доллар байсан бол дээд боловсролтой хүмүүсийнх 1985 онд 805 мянга, 1990 онд 1720 мянган ам.доллар болсон байна. Үүнээс үзэхэд дээд боловсролтой хүмүүсийн олох орлого нь бага боловсролтой хүмүүсийнхээс бараг нэг сая доллараар илүү байсан юм. Манай орны хувьд хүний боловсрол, чадвар, туршлагын түвшингээс хамааран олох орлогын хэмжээ илүү байх нь тэр бүр илэрч харагдахгүй байна.

  11. Зарим аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалингийн үзүүлэлт (мян.төг)

  12. Одоогийн байдлаар ДНБ-ий өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийн үндсэн дээр бий болж байна.Үүнийг дараах үзүүлэлтээс харж болно. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн бүтэц (хувиар)

  13. Манайорныхувьдэдийнзасгийнөсөлтийг ДНБ-нийөсөлтөөрбиш, харинҮндэснийорлогынөсөлт, хүнамынбодиторлогынөсөлт, хүмүүнкапиталынчанарынөсөлтзэрэгүзүүлэлтээрхэмжиж, эдийнзасгийнтогтвортойбайдлынхаазамналыг зөв жолоодохасуудалнэнчухалбайна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад түшиглэсэн эдийн засгийн өсөлт буюу хөөсөн өсөлтийн үеийнхний хэрэгцээ хэрхэн хангагдаж байгааг бодитоор тодорхойлох нь өсөлтийн үр дүнг зөв жолоодохтой холбоотой.

  14. 2009-2012 оны өрхийн орлогын өсөлтийн түвшинд хийсэн судалгаанаас харахад өрхийн бодит орлого нь ердөө 1%-иар өссөн байдал ажиглагдаж байна. Мөн өрхийн мөнгөн орлогын нэрлэсэн хэмжээ нь огт өсөөгүй байгаа юм. Гэтэл эдгээр онуудад ДНБ-ний өсөлт өндөр хувьтай байсан. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, болон мөнгөн орлогын хэмжээ нь эдийн засгийн өсөлттэй харьцуулахад бараг өсөлтгүй байгаа нь орлогын бүтцээс тодорхой харагдаж байна.

  15. Нэг өрхийн сарын дундаж орлогын бүтэц(хувиар)

  16. Хүний хөгжлийн индексээрээ адил төвшний бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улс доройтсон газар нутагт амьдарч буй хүн амынхаа хувь хэмжээгээр дээгүүр орж байна. Доройтсон газар нутагт амьдарч буй хүн амын талаарх тоо мэдээлэлтэй дэлхийн 150 улсаас Монгол улс 12 дугаарт орж байна. Газрын доройтол хамгийн их нүүрлэсэн 10 орны 8 нь Африк тивийн улсууд байна. Харин Камбодж, Йемен гэсэн Азийн ердөө хоёрхон улсад доройтолд нэрвэгдсэн газар нутагт амьдарч байгаа хүний тоо Монгол улсынхаас илүү байна. Газрын доройтлоос болж хүмүүсийн орлого хомсдож, ажилгүй болж амьдралын төвшин буурахаас гадна хүний эрүүл мэнд, боловсролын төвшин зэрэг хүний хөгжлийн олон асуудалд сөргөөр нөлөөлөх талтай. Газрын доройтол манай орны бүх аймагт илэрч байна. Гэхдээ Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгууд газрын доройтлын хэмжээгээр илүү байна.

  17. Манай орны хувьд хүн амын ихэнх нь хүнсний болон бусад зүйлийн наад захын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа нөхцөлд хүнсний зарлагын хувь хэмжээ буурах нь сөрөг үзэгдэл болж байна. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаж байж л эрүүл, урт насалж, эрчимтэй ажиллаж, баялгийг бүтээж чадах билээ. 2010 оны байдлаар хүн амын цөөн хувийг эзэлж байгаа чинээлэг хэсгийн 20 хувийн хэрэглээний дундаж хэмжээ нь ядуу хэсгийн 20 хувийнхаас 5,3 дахин өндөр байна.

  18. Өрхийн нийгэм эдийн засгийн 2007-2008 оны болон 2010 оны судалгаагаар нийт хүн амын 20 хувийг эзлэх нийгмийн ядуу бүлэгт нийт хэрэглээний дөнгөж 7,3 хувь ногдож байхад нийт хүн амын 20 хувийг эзлэх чинээлэг бүлэгт хэрэглээний 43,4 хувь ногдож байна. Харин хүн амын 60 хувийг эзлэх ядуувтар болон дунд төвшний бүлэгт хэрэглээний 49 хувь ногдож байгаа юм. Энэ нөхцөлд хүнсний зүйлийн зарлагын хувийн жин буурах нь тийм ч таатай үзүүлэлт биш юм.

  19. Нэг хүний хоногт хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний илчлэг, найрлага

  20. Нэг өрхийн орлого, зарлагын өнөөгийн байдалд хийсэн судалгаанаас үзэхэд эдийн засгийн өсөлтөөс хамаарч өрхийн орлого зарлага тоон болон чанарын үзүүлэлтээр өссөн байдал ажиглагдахгүй байна. Манай орны хүн амын ядууралд хамрагдалтын төвшин үндэсний хэмжээнд төдийлөн өөрчлөгдөөгүй ч ядуурал 2002-2010 онд Улаанбаатарт 27,3-29,8%, хөдөөд 42,7-54,2% болж тус тус өсчээ. 2010 онд Монгол улсын хүн амын 39,2 хувь нь ядуу буюу ядуурлын шугамаас доогуур орлоготой байна. Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээгээр хөдөөгийн хүн амын 47,8 хувь, хотын хүн амын 32,2 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байна.

  21. Ядуурал нь зөвхөн орлогын хомсдлоор тодорхойлогдохгүй. Энэ нь хүмүүс амьдралдаа сонголт хийх бололцоо боломжоор гачигдан хомсдож байгааг илэрхийлэх үзүүлэлт юм. Манай орны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хот, аймгийн хувиарлалт харилцан адилгүй эрс зөрөөтэй байгаа нь ядуурал, орлогын хомсдолд нөлөөлж байна. 2010 оны байдлаар төвөөсөө алслагдсан аймаг болох Баян-Өлгий аймгийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн бага байхад Орхон аймгийн хувьд хамгийн өндөр байгаа юм. Энэ ялгавартай байдал нь тухайн аймгийн эдийн засгийн бүтэц, хотожсон байдал, дэд бүтцийн хөгжил зэрэгтэй холбоотой байна.

  22. Эдийн засгийн өсөлтийг олон тулгууртай, хүн амд хүртээмжтэй, тогтвортой болгохын тулд эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага нэн тулгамдан гарч ирж байна. Манай орны ДНБ-ий салбарын бүтцийг харахад уул уурхай олборлолтын салбар давамгайлж байна. Энэ салбарт ДНБ-ний 20-30 хувийг үйлдвэрлэж байгаа боловч нийт ажиллагсдын дөнгөж 4% ажиллаж байгаа юм.

  23. Хэрэв бид байгаль орчны өртгийг тооцож үзвэл ДНБ-ий өсөлт одоогийнхоос хамаагүй бага байх юм. Жишээ нь: Мексикт 1986-1990 оны хугацаанд байгаль орчны өртгийг хассан ДНБ нь хэвийн байдлаар тооцсон ДНБ-ээс 13% -иар бага байна. Энэ нь тус орны дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн биш харин ч буурсан үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлтийг ДНБ-ий өсөлтөөр хэмжиж энэхүү өсөлтийн давамгайлах хувь нь уул уурхай, олборлолтын салбарт оногдож байгаа тохиолдолд байгалийн баялагийн өртгийг зөв тооцож, манай орны жинхэнэ олж байгаа ашиг, орлого юу болохыг тодорхойлох нь чухал юм. Зөвхөн хохирол учирсан газрын талбайн хэмжээг авч үзвэл ухагдаж эвдэрсэн газрын хэмжээ 2009 онд 45,7 мян.га, 2010 онд 19,4 мянга болж байжээ. Энэхүү газрын эвдрэлд геологийн эрэл хайгуулын ажил, ашигт малтмалын олборлолт тодорхой хувийг эзэлж байна. Хэрэв бид ухагдаж эвдэрсэн газрын хөрсөн дээр тэжээлийн ургамал тариалсан бол 2009 онд 137100 цн, 2010 онд 52800 цн тэжээл авч болох байсан. Энэ нь тухайн онуудад тариалсан нийт тэжээлийн ургамалтай бараг тэнцүү хэмжээ юм.

  24. ДНБ-ий салбарын бүтцийн байдлаас харахад уул уурхай олборлолтын салбарын дараа орох гол салбар нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болж байна. Энэхүү салбарт ДНБ-ий 20 гаруй хувь үйлдвэрлэгдэж байна. Хөдөө аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт нийт ажиллагсдын 40 орчим хувь хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ салбар нь хөдөлмөрийн бүтээмж хамгийн багатай, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөртэй салбар юм.

  25. Манай орны хувьд хөдөө аж ахуйн салбараас, бусад салбарт шилжиж ирж байгаа ажиллагсдын тоо өндөр хурдтай өсөж байгаа хэрнээ хувь хүмүүсийн болон үйлдвэрлэлийн ашиг орлого нэмэгдсэн байдал төдийлөн ажиглагдахгүй байна. Харин энэхүү шилжилт хөдөлгөөн нь хот доторх хөдөөг бий болгож, энэ нь эдийн засгийн болон нийгмийн олон сөрөг асуудлын үндэс болж байгаа юм. Малчдын тоо 2009 онд 349303 байсан бол жил бүр буурсаар 2012 онд 289646 болжээ. Ажиллах хүчний ихэнх хувийг хамарч, уламжлалт аж ахуйгаа авч явж байгаа энэхүү салбарыг хөгжүүлэх, ирээдүйтэй өрсөлдөх чадвартай болгох гол арга зам нь үйлдвэржсэн мал аж ахуйд тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр шилжүүлэх асуудал юм. Үүний тулд суурь капиталыг бий болгох асуудал дээр төрөөс шууд татаас, дэмжлэг үзүүлэх, малчдыг сургалтанд хамруулах, мал эмнэлэг, зоотехникийн үйлчилгээг тодорхой хугацаанд төрөөс үнэгүй үзүүлдэг болох, сайн үүлдэр, угсааны мал үржүүлгийг дэмжих зэрэг арга хэмжээ авах нь чухал санагдана.

  26. МУИС-ын багш, доктор Б.Эрдэнэбатын хийсэн судалгаанаас үзэхэд байгалийн баялагаа ашиглаж олборлох үйлдвэрлэлийг голлон хөгжүүлсэн улс орнуудын хөгжил дорой, өсөлт бага байхад боловсруулах үйлдвэрлэлийг буюу үйлдвэржсэн орнуудын эдийн засаг нь тогтвортой өсөлттэй байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарыг дорвитой хөгжүүлж байж бид байгалийн баялгаа олборлож дуусах үедээ элгээрээ газар хэвтэхгүй нэг ч болов хөл дээрээ тогтох боломжтой болох юм. Боловсруулах аж үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэрлэлийн төвшинд төдийгүй улсын хэмжээний, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай томоохон үйлдвэрүүдийг алсын хараа, бодлоготой байгуулах явдал чухал юм.

  27. Манайорныхөрөнгөоруулалтын салбарын бүтцийг 2011оныбайдлааравчүзвэлшинэбарилгаугсралтынажил66,8% инженерийнбайгууламж 31,7%, ихзасварынажил13,1%-ийгэзэлжбайна. Жилдашиглалтандоруулжбуйүндсэнфондын 59%-ийгоронсууцныбарилга, 17,5%-ийгхудалдааүйлчилгээ, эмнэлэг, сургууль, соёлынбарилга, 6,7%-ийгэрчимхүчнийбарилга, 5,3%-ийгавтозам, 2,4%-ийггүүр, гүүрэнгарцэзэлжбайна. Хөрөнгөоруулалтынэнэхүүбүтцээсхарахадхөрөнгөоруулалтынашигтчанаралдагдажбайгааньажиглагдажбайгааюм. Хөрөнгөоруулалтньэргээдашигөгчбайдаг, тодорхойхугацааныдараанөхөнтөлөгддөгзүйл. Алсыгхарсанбодлоготой, зөвбүтэцтэйхөрөнгөоруулалтыгхийхньэдийнзасгийнтогтвортойэрчимтэйөсөлтийгхангахголүндсэннөхцөлюм. Манайэдийнзасагньэкстенсивөсөлттэй, гадныорчнынөлөөлөлдөртөмтгий,үрашиггүйбүтэцтэйбайгаамөртлөөүрэлгэншинжтэйбайна.

  28. Нийтажиллагсдынсалбараархтархалтыгерөнхийдньавчүзвэлуулуурхай, олборлолтынсалбарт 4%, хөдөөажахуй, ойнажахуйзагасбарилт, анагнуурынсалбарт 37%, боловсруулахүйлдвэрлэлд 6,1%, цахилгаан, хий, уур, агааржуулалт, усанхангамжзэрэгүйлчилгээнд 2%, барилгад 5,6%, худалдаанысалбарт 12,4%, тээвэр, агуулах, зочидбуудал, нийтийнхоолныүйлчилгээнд 8,1% ньхамрагдажбайна. Харинболовсролынсалбарт 8%, эрүүлмэнд, нийгмийн халамжийн салбарт 3,5, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаанд 1% хамрагдаж байгаа юм. Ажиллагсдын салбарынбүтцээсхарахадажил хөдөлмөр эрхлэгчдийн ихэнх хувь нь орчин үеийн өндөрмэдлэгболовсролшаардахгүйтүвшнийажилэрхлэж байна.

  29. Манайоронддээдболовсролтойхүмүүсийнажилэрхлэлтийнтүвшинөндөр (70-80%) байгаа ч гэсэногтболовсролгүйхүмүүсийнажилэрхлэлт 42,5 хувьбагаболовсролтойхүмүүсийнх 53,8% байна. Энэньманайорондогтболовсролгүйбуюубагаболовсролтойхүмүүсажилэрхлэхболомжбайсаарбайгаагхаруулна. Энэньхэдийгээруламжлалтмалажахуйэрхэлжбайгаабайдалтайхолбоотой ч гэсэнбусадсалбаруудад ч боловсролгүйхүмүүсажилэрхлэхболомжбайсаарбайна. Энэньтехниктехнологийнхоцрогдол, эдийнзасгийнсалбарынбүтэцоновчгүйбайгаатайхолбоотойюм.

  30. Аливааулсүндэстнийхөгжлийнтүвшингтодорхойлохнэгголүзүүлэлтньхүнөөрөөхамгийнүнэтбаялаг, үнэтхүмүүнкапиталболохявдалюм. Манай орны хувьд хүмүүнкапиталыгбийболгонхөгжүүлэхэдтөрөөсхэрэгжүүлжбуйболовсрол, эрүүлмэндийнбодлогыгуламгүнзгийрүүлэхасуудалчухалболжбайна. 2009-2012 онддотоодыних, дээдсургууль, коллежтөгсөгчдийнтоо 33 мянгаас 37,7 мянгаболж 4,7 мянгаарөсчээ. Гэхдээтөгсөгчдийнмэргэжлийнбүтцийгшинжилжүзвэлэнэхугацаандхуульэрхзүй, нийгмийншинжлэл, худалдаа, бизнесийнудирдлагаартөгсөгчдийнтооилүүхурдтайөсч, инженер, багш, сурганхүмүүжүүлэхчиглэлээртөгсөгчдийнтоотөдийлөн өсөөгүй байна. Ихдээдсургууль, коллежтөгсөгчдийнмэргэжлийнбүтцийнасуудалньмөн л эдийнзасгийнбүтцийнхэтийнтөлөвтодорхойгүйбайгаатайхолбоотой.

  31. Хүмүүнкапиталынонолоорболовсрол, дадлага, туршлаганьцалинорлогыгбүрдүүлэгчголэлементүүдбайдаг. Математик загварынтооцооноосүзэхэддээдболовсролтойхүмүүсньдундболовсролтойхүмүүсээс 56,9%-иар, ТМД боловсролтойхүмүүсээс 40,1%-иарилүүцалинавчбайна. Энэньбусадоронтойхарьцуулахадмашбагаялгавартайбайгааюм. АНУ-д дээдболовсролтойхүмүүс, дундболовсролтойхүмүүсээс 2 дахинихцалинавдагбаЕвропынхолбооныорнуудадэнэүзүүлэлт 1,5-3,5 дахиныхоорондхэлбэлзэжбайна. Энэньманайорондболовсрол, мэдлэгчадварыгүнэлэхүнэлэмжбагабөгөөдүүнтэйхолбоотойгоорболовсрол,мэдлэг, чадварынөгөхбүтээмжбагабайгаагаарилэрхийлэгдэнэ.

  32. Дүгнэлт • Монгол орны эдийн засгийн өсөлтийн байдалд хийсэн судалгаанаас үзэхэд өсөлт нь өөрийн дотоод эрчим хүч болох хөдөлмөр, капиталын бүтээмж хүмүүн капитал зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарахгүй байгаа байдал ажиглагдаж байна. • Эдийн засгийн өсөлтийг улс орны хөгжлийг хангах гол үндэс суурь болгохын үүднээс юуны түрүүнд салбарын бүтцийг оновчлох асуудал тулгамдан гарч ирж байна. Салбарын бүтцийг оновчлох асуудлыг хөдөө аж ахуйг аж үйлдвэржүүлэх, дэвшилтэт шинэ технологид суурилсан орчин үеийн үйлдвэрүүдийг алс хэтийн бодлоготойгоор байгуулах нь чухал юм. • Салбарын бүтцийг оновчлох бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын бүтцийг ашигт чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр өөрчлөн сайжруулах боломжтой юм. • Хөрөнгө оруулалтын бодлого, бүтцийг оновчлохын хирээр ажилгүйдэл буурч, хүн амын амьжиргааны төвшин дээшилж, хөдөлмөр, капиталын бүтээмж өсөх боломжтой.

  33. Дүгнэлт • Монгол орны хөгжлийн гол тулгуур болох хүмүүн капиталын хөгжилд эртнээс анхаарч, боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. • Боловсруулах аж үйлдвэрийн салбар ДНБ-ий 8-хан хувийг эзэлж байгаа байдлыг өөрчилж үйлдвэржилтийг нэн хурдацтай явуулах хэрэгтэй байна. Гэхдээ чухам ямар үйлдвэрийг, ямар кластерийг, хаана яаж байгуулах вэ гэдэг асуудлыг шийдэхдээ нэн хурдтай түрэн орж ирж байгаа цөлжилт (20 жил тутам 150 км-ээр) эргэн сэргээгдэхгүйгээр элэгдэж бохирдсон байгаль орчны нөхцөл, хүмүүсийн боловсролын төвшин, усны нөөцийн эрс бууралт зэргийг нарийн нягт харгалзан үзэх нь чухал байна. • Тогтвортой хөгжлийн нэг гол эрхэм зорилго болсон хойч үеийнхэндээ амьдрах таатай орчныг үлдээхийн үүднээс эрүүл, ажилтай, ухаалаг, бүтээлч монгол хүнийг хөгжүүлэхийн тулд өндөр боловсролтой, бүтээлч залуучуудыг урамшуулах, тэдний мэдлэг чадварыг аль болох бүрэн ашиглах, өндөр цалин, амьдралын нөхцлөөр хангах асуудал чухал юм. • Хүний хөгжих боломж, амьдрах таатай орчныг нь бүрдүүлсэн олон тулгуурт баттай эдийн засгийн суурийг бий болгох нь монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл мөн бөгөөд энэ нь зөв бодлогын үндсэн дээр биелэх бүрэн боломжтой асуудал юм.

  34. Анхаарал хандуулсанд баярлалаа.

More Related