140 likes | 773 Views
Т.Цогтбаяр Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга. Фьючерсийн гэрээ, түүний үнийн бүтэц. Түүхий эдийн фьючерсийн гэрээ. ХАА-ны түүхий эдийн фьючерсийн гэрээ 1800 оны дунд үеэс хойш, санхүүгийн хэрэгслийн фьючерсийн гэрээ 1973 онд анх гарч ашиглагдаж байна.
E N D
Т.Цогтбаяр Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Фьючерсийн гэрээ, түүний үнийн бүтэц
Түүхий эдийн фьючерсийн гэрээ • ХАА-ны түүхий эдийн фьючерсийн гэрээ 1800 оны дунд үеэс хойш, санхүүгийн хэрэгслийн фьючерсийн гэрээ 1973 онд анх гарч ашиглагдаж байна. • Фьючерсийн гэрээ нь тухайн нэг түүхий эдийг ирээдүйн цагт, өнөөдөр тогтоосон ирээдүйн үнээр худалдах, худалдан авах гэрээг хэлнэ. • Тухайн түүхий эдийн хувьд өнөөдөр тогтоосон төлбөрийг түүнийг биетээр шилжүүлэн авах хүртэл хийхгүй. MACE
Түүхий эдийн фьючерсийн гэрээ • Гэрээнд худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагыг тодорхойлж өгнө. Зах зээлд оролцогчид нь фьючерсийн гэрээнээр тодорхойлогдож буй түүхий эдийг илүүд үздэг ч гэсэн түргэн хөрвөдөг байх хоёрдогч зах зээлийг байхыг хүсдэг. • Гэрээний онцлог: • Гэрээний хугацаа • Гэрээний хэмжээ • Төлбөр гүйцэтгэх арга • Түүхий эдийн чанар • Шилжүүлэх газар • Төлбөр гүйцэтгэх хугацаа MACE
Арилжааны процедур • Фьючерсийн арилжаа хийхийг хүсэж буй харилцагч нь брокерийн пүүс дээр дансаа нээнэ. • Захиалгын төрөл: зах зээлийн захиалга, хязгаартай захиалга, стоп-лосс захиалга • Зах зээлийн төрөл • Арилжаа эрхлэгчдийн төрөл: харилцагчийн нэрийн өмнөөс хэлцлийг биелүүлэх зуучлагч Брокер, өөрийн хөрөнгөөр худалдах, худалдан авах Мэргэжлийн арилжаа эрхлэгч (Зах зээл үүсгэгч, Дилер) • Арилжааны өртөг: брокерийн шимтгэл, зах зээл үүсгэгчийн авах, зарах ханшийн зөрүү • Үнийн мэдээлэл MACE
Клирингийн төв • Худалдагч, худалдан авагч хоёрын байгуулсан гэрээгээр онцгой эрх үүргийг тодорхойлж өгнө. Тухайн гэрээний тоо хязгааргүй, хувьцааны хувьд хувьцааны тоогоор хязгаарлагдана. • Дурын цагт гаргаж буй фьючерс, опционы гэрээний тоог нээлттэй санал болгож байна гэж үзнэ. • Клирингийн төв нь фьючерс, опционы гэрээний арилжаанд хамгийн чухал бөгөөд гэрээний төлбөр тооцоог гүйцэтгэх баталгаа болдог. • Худалдан авагчдын тоо худалдагчдын тоотой ямагт тэнцэж байдаг тул клирингийн төв дээр төлбөр тооцоо 0 байна. • Биржээр арилжих гэрээний хоёрдогч зах зээл байх 2 хүчин зүйл бол a) Клирингийн үйлчилгээ б) Стандартчилагдсан гэрээ. • Биржийн бус зах зээлийн хувьд хоёрдогч зах зээл байх боломжгүй 2 шалтгаан бол клирингийн үйлчилгээ байхгүй, гэрээ стандартчлагдаагүй. MACE
Дэнчин - Margin • Гэрээний батлан даагч нь клирингийн төв, түүний гишүүд. Ихэнх бирж нь клирингийн гишүүд, тэдний харилцагчдын хамгаалах зорилгоор баталгааны сан байгуулдаг. • Фьючерсийн зах зээл дээр клирингийн төв нь өөрийнхөө гишүүдэд дэнчингийн шаардлагыг тавьдаг. Брокерийн пүүс нь харилцагчийн дэнчинг клирингийн төвөөс тогтоосон дэнчингээс дээгүүр тогтоодог. • Фьючерсийн гэрээний дэнчин нь баталгааны шалгуур үзүүлэлт. Учир нь фьючерсийн гэрээнд оролцсон худалдагч, худалдан авагч хоорондоо төлбөр тооцоо хийхгүй. Түүхий эдийг биетээр шилжүүлэх үед бүрэн төлбөрийг шаардана. • Худалдагч, худалдан авагч хоёулаа дэнчин байршуулна. Фьючерсийн гэрээний нээлтэй хэлцлийн хувьд өдөр бүр тухайн гэрээний үнэ өөрчлөгдөж байгаа тул төлбөр тооцоо хийгдэнэ. MACE
Арилжаа & төлбөр тооцооны жишээ Table 1. Example of trading in futures and associated cash flows Margin deposits are required from both the buyer and the seller. We assume a constant margin deposit of $750 (5%) MACE
Жишээ • 2012 – 09 сарын улаан буудайн фьючерсийн гэрээ худалдан авсан гэвэл 2012-5-02-д 1 тн улаанбуудайн төлбөр хийх хаалтын ханш 2208 юань. Нэг гэрээ=10 тн. • Хэрвээ 2012-5-22-д хаалтын ханш 2107 юань бол Ашиг=(2107-2208)*10=-1010 юань. MACE
Фьючерсийн үнийн бүтэц • Фьючерсийн үнэ нь ирээдүйн гүйцэтгэх хэлцлийн үнийг өнөөдөр илэрхийлж байгаа тул ирээдүйн үнийн төсөөлөл юм. Фьючерсийн үнэ (futures price), ирээдүйн төсөөлж буй үнэ (spotprice) хоорондын хамаарлыг фьючерсийн үнийн бүтэц гэнэ. • Ft = St • Нийт суурь үнэ цэнэ гэдэг нь фьючерсийн гэрээний одоогийн үнэ болон бодит үнэ хоёрын зөрүү юм. • Нийт суурь үнэ цэн = Хугацааны суурь үнэ цэн+ чанар ба орон зайн суурь үнэ цэн • Нийт суурь үнэ цэн =(Ft-St)+(St-Sit) • Ft=St + B • B – хадгалалтын өртөг (хүү, агуулахын түрээс, даатгал, арчлалт)+ Тээвэрлэлтийн өртөг • Тээвэрлэлтийн өртөг, чанарын ялгааны улмаас бодит үнэ нь фьючерсийн гэрээгээр тодорхойлогдсон спот үнээс их, бага байж болно. MACE
Форвард ба фьючерс гэрээ • Фьючерсийн гэрээ нь өдөр бүр ашиг алдагдлын төлбөр тооцоог хийнэ. Форвард гэрээ нь фьючерсийн гэрээтэй адил нэг зүйл бөгөөд хугацааны эцэст л ашиг алдагдлыг тооцдог. • Фьючерсийн гэрээг худалдан авагч нь богино хугацаанд алдагдлыг шийдвэрлэж болно. Форвард гэрээг худалдан авагч нь богино хугацаанд алдагдлыг шийдвэрлэж чадахгүй. • Хугацааны эцэст форвард, фьючерс гэрээнүүд нь тухайн түүхий эдийг адил хэмжээгээр нэхэмжилнэ. Энэ 2 гэрээний үнийн хувьд зөрүү гарахгүй. Түүхий эдийн тоо ширхэгээс хамаараад нийт үнийн дүнгийн хувьд бага зэргийн зөрүү гарна. MACE