150 likes | 528 Views
Улсын бүртгэлийн төв архив. Улсын бүртгэлийн төв архивын товч танилцуулга. Архивын бүтэц, бүрэлдэхүүн УБТА нь Иргэний баримтын архив, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив, хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас бүрдэж байна.
E N D
Улсын бүртгэлийн төв архивын товч танилцуулга Архивын бүтэц, бүрэлдэхүүн УБТА нь Иргэний баримтын архив, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив, хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас бүрдэж байна. Үндсэн орон тоо 46 / Иргэний баримтын архив-24, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив-17, Хуулийн этгээдийн бүртгэлийн архив-3/, мөн 30 гаруй гэрээт ажилтан ажиллуулж байна
Улсын бүртгэлийн төв архивын үндсэн чиг үүрэг Улсын бїртгэлийн ерєнхий хуулийн 13 дугаар зїйл бїртгэлийн байгууллагын архивтай холбоотой 3 заал байдаг Хуулийн 13 дугаар зїйлийн 13.1-д Улсын бїртгэлийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зїйлд заасан бїртгэлийг бїртгэж баталгээжуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн тєрєлжсєн архивыг улсын хэмжээнд їїсгэн нєхєн бїрдїїлэлт, баяжилт хийж, тїїний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана гэсэн байгааг задалвал олон їйл ажиллагаа болно Энэ бїхэнд онцгой анхаарч ажиллах
Улсын бүртгэлийн төв архивын эрхэм зорилго Архивын цаасан суурьт баримтуудыг нэгтгэн, олон улсын архивын жишигт нийцсэн, орчин үеийн стандарт бүхий нэг байранд төвлөрүүлж, мэдээлэл технологийн ололтыг ашиглан тодорхой стандартын дагуу бар коджуулж, цахим хэлбэрт шилжүүлэн Улсын бүртгэлийн нэгдсэн цахим архив үүсгэнэ.
Улсын бүртгэлийн төв архивын үйл ажиллагааны зорилтууд Архивын баримт бичгүүдийг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх Нэг иргэнд хамаарах иргэний бүртгэл, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг нэгтгэсэн цогц системтэй болно. Архивын зориулалтаар баригдсан нэгдсэн байртай болох Бүртгэлийн байгууллагын архивын эрх зүйн орчинг боловсронгуй болгох Бүртгэлийн эх нотлох баримтыг хадгалах, хамгаалах нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх
Иргэд , байгууллагад чирэгдэлгүй, шуурхай, үнэн, бодитой үйлчилгээг хэрэгцээтэй цаг үед нь үзүүлдэг байх
Зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа ХААТР-1,11,12,13,14,15,16, зурагтай маягт-7, ХААТР-21 /шинэ, хуучнаар/ -ыг нийт........ ширхэг цаасан бааримтыг хүн тус бүрээр нэгтгэн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу галиглан хувийн хэрэгжүүлэх ажлыг дуусгаж байна Иргэний шинэчилсэн бүртгэлийн /ИБУ-31/ маягтыг тухайн иргэний хувийн хэргийн баримтуудтай нэгтгэн нэг дугтуйнд хийж нягтруулсан шүүгээнд байрлуулан “ХУВИЙН ХЭРЭГ” санг шинээр үүсгэн байгуулаад байна
“Бүртгэл, мэдээллийн цахим архив” төслийг хэрэгжүүлэх үйл ажилагаа эхэлсэн. БНСУ –ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ нь Иргэний баримтын, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цаасан баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, бүртгэлийн нэгдсэн систем бий болгох 4 сая долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлж эхлээд байна Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхий төслийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан баримтуудыг цахимд шилжүүлэх ажил эхлэхээр болж байна.
Цахим архивын 5 давхар, нийт 6764 м/к талбай бүхий барилгы зургийг хийлгэн батлуулж , 2012 оны улсын нэгдсэн төсөвт суулгах саналыг явуулсан Гадаадад амьдарч байгаа иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэл хамруулах тай холбогдуулан 2011 оны 7 дугаар сараас эхлэн төрсний бүртгэлийн болон иргэний їнэмлэхний зурагтай лавлагааг олгож эхлэв. 2011 оны 8 дугаар сарын байдлаар 403 иргэний хїсэлтийг хїлээн авч 325 иргэний лавлагаа олгоод байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын бүртгэлийн дэвтэр, журналуудыг шинэчилэн батлуулж үйл ажиллагаандаа мөрдөж байна
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2 дугаар байрны подвалийн хэсгийг архивын зориулалтаар засварлан иргэний баримтын архивын хадгаламжийн талбайг 250 гаруй м/к-аар нэмэгдүүлэв. Энэхүү хадгаламжийн талбайд 320 ширхэг сейф /нягтруулсан шүүгээ/-ийг байрлуулан Монгол улсын иргэдийн “ХУВИЙН ХЭРЭГ” санг шинээр байгуулав. Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын 2 дугаар байр буюу Иргэний баримтын архивын байрыг бүхэлд ньОХУ-ын Тунгус фирмийн “Тунгус-6” маркийн автомат гал унтраагуур бүхий галын дохиоллын системээр тоноглов.