210 likes | 660 Views
Инженерийн математикийн сургалтад мэдээлэл харилцааны технологи нэвтрүүлэх боломж У.Мөнхцэцэг. Үндэслэл. Инженерийн математикийн боловсрол чанар. Хэрэгцээ хандлага. Тэргүүлэх чиглэл. МХТ-ийг сургалтад ашиглаж буй байдалд хийсэн SWОТ шинжилгээ.
E N D
Инженерийн математикийнсургалтад мэдээлэл харилцааны технологи нэвтрүүлэх боломжУ.Мөнхцэцэг
. Үндэслэл • Инженерийн математикийн боловсрол чанар • Хэрэгцээ хандлага • Тэргүүлэх чиглэл
МХТ-ийг сургалтад ашиглаж буй байдалд хийсэн SWОТ шинжилгээ
Мэдээлэл харилцааны технологийг сургалтад хэрэглэж байгаа арга туршлага • МХТ-ийг сургалтад нэвтрүүлсэн сургалт дэлхийн олон оронд янз бүрийн хэлбэрээр явагдаж, улам хөгжин сайжирсаар байна. Орос, Герман, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургууль, коллежид дээд математикийн хичээл нь лабораторитой байдаг. • Математикийн хичээлийн лаборатори нь инженер, техник технологи, эдийн засгийн чиглэлээр бэлтгэгдэж байгаа суралцагчдад ихээхэн ач холбогдолтой. Энэхүү лабораторид төрөл бүрийн инженерийн хэрэглээний бодлогуудыг боловсруулж тэдгээрийн математикийн олон хэмжээст өгөгдлүүд дээр математикийн тооцооллуудыг хийж шалгах, даалгаварыг дүгнүүлж сүлжээнд хамрагдах зэргээр ажилладаг байна. Энэ нь суралцагчдын судалгааны ажлын математик загварын лабораторийн үүргийг гүйцэтгэдэг байна.
Математикийн лаборатори гэж юуг хэлэх вэ? Янз бүрийн математик ухагдахууны томьёоллуудыг ашиглан тодорхой аргуудаар математикийн, онол, теорем, тодорхойлолтуудыг батлах, бодолтыг шалгах, математикийн практик хэрэглээг судалж ойлгох зорилготой багш суралцагч ба суралцагч хоорондын харилцаа бий болгох газрыг хэлнэ. • Инженерийн хэрэглээний бодлогуудыг шийдвэрлэхдээматематик аргуудыг ашиглан туршилтуудыг хийж математик ухагдахуунуудыг ойлгож судалдаг. • Дүрс эсгэх техникийг ашиглан геометрийн дүрсийг ойлгох ач холбогдолтой • Математикт дур сонирхолтой өөртөө итгэлтэй болгоход тусална. • Математик ойлголтыг өдөр тутмын практик хэрэглээтэй уялдуулан ойлгоно. • Бусдаас хамааралгүй зөвхөн өөрөө бие даан математик сурах боломж олдоно. • Оюутнуудад өөр хоорондоо бодлого дэвшүүлж туршлага солилцон багаараа бодох, олон талаас нь бодох багштай ижил түвшинд харилцах боломжтой • Оюун ухаан гар хоёрыг холбодог . • Багшид математик ухагдахууныг тайлбарлахад туслах загвар, диаграмм, зураг, график гэх мэт хэрэглэгдэхүүнүүдийг ашиглахад тусална.
Инженерийн математикийн хэрэглээ • физикт ба техникт хэрэглэх • Замын хөдөлөгөөний бодлого • Цахилгаан хэлхээний бодлого • Хялбар шугаман загвар • Компьютер графикт хэрэглэх • Химийн баланс тэнцүүлэх бодлого • Шулуун замын хөдөлгөөний бодлого • Уусалтын бодлого • Хувьсах индукцлэлтэй хэлхээний бодлого • Онгоцны нислэгийн траекторийн бодлого • Химийн урвалын бодлого тэгшитгэл • Хоолойгоор дулаан дамжих процесс • Дамнуурын гузайлт • Гармоник хэлбэлзэл • Унтрах хэлбэлзэл • Өсөлтийн бодлого (хүн ам, навч )
Ерөнхий дүгнэлт • ШУТИС-ийн инженерийн ангиудад үздэг дээд математикийн МТ101, МТ102 хичээлүүдийн уламжлалт хэлбэрийг баяжуулж, инженерийн математик боловсролын чанарыг сайжруулахын тулд суралцагчдын мэргэжлийн хэрэгцээтэй нийцүүлэн лекц , семинар, лаборатори гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулах. • Инженерийн мэргэжлийн оюутнууд дээд математикийн хичээлийг сургалтын шинэ хэлбэрээр судалсанаар тухайн хичээлээр гүн бат мэдлэг эзэмшиж инженерийн хэрэглээний бодлогуудын математик тооцооллуудыг хийх анхан шатны дадалтай болно. Үүний үндсэн дээр мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлдээ математик арга, аппаратуудыг ашиглан компьютерийн математик системийн тусламжтайгаар хэрэглээний бодлогуудыг загварчлан, тооцоолж сурахад нөлөөлнө. • Дээд математикийн сургалтад лабораторийн хичээлийг МХТ ашиглан явуулсанаар багшийн механик үйл ажиллагааг хөнгөвчилж оюутны үйл ажиллагааны мэдээллүүд болон бэлтгэсэн сургалтын материалуудыг хадгалах, ашиглах, байнга засаж сайжруулах боломжтой.
МХТ-ийг ашиглан, зөв оновчтой сонгож боловсруулсан сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний тусламжтайгаар суралцагчдын сурах чадвар дадлын түвшинг дээшлүүлэх боломжтой. • Сургалтын технологийн шинэчлэлийн асуудлаар их дээд сургуулиудын дунд уулзалт-семинар байнга зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, сургалтанд математикийн ямар програмыг хэрхэн ашиглах асуудлаар тогтсон систем нэвтрүүлэх сургалтын технологийн мэргэшсэн эрдэмтэн, багш нараар тухайн програмын талаар хичээл заалгах, зөвлөгөө өгүүлэх арга хэмжээ зохион байгуулан ажиллах хэрэгтэй байна. • Цаашид инженерийн математикийн лабораторийн хичээлийн агуулга, арга зүйг улам боловсронгуй болгон хөгжүүлж, оюутан судлаачдын эрдэм шинжилгээний хэрэглээний математикийн төв лаборатори байгуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.