1 / 22

Монгол улс ба МСС- аас тавьж буй орчны ба нийгмийн ШААРДЛАГА

Модуль Б4 : ОРчны менежмент Дэд сэдэв 2. Монгол улс ба МСС- аас тавьж буй орчны ба нийгмийн ШААРДЛАГА. Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд:. Одоо үед тавьж буй Байгаль орчны болон нийгмийн шаардлагын талаар Та юу мэдэх вэ?

denzel
Download Presentation

Монгол улс ба МСС- аас тавьж буй орчны ба нийгмийн ШААРДЛАГА

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Модуль Б4: ОРчны менежмент Дэд сэдэв 2 Монголулсба МСС-ааставьжбуйорчныбанийгмийнШААРДЛАГА

  2. Ярилцлага/хэлэлцүүлгийн асуултууд: • Одоо үед тавьж буй Байгаль орчны болон нийгмийн шаардлагын талаар Та юу мэдэх вэ? • Орчны болон нийгмийн шаардлагын ач холбогдлын талаар Та өөрийн бодлыг хэлнэ үү? • Орчны болон нийгмийн шаардлагад ямар асуудал тусгагддаг вэ? • Орчны болон нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэхэд Танд ямар зөвлөлгөө хэрэгтэй байна вэ? • Фермийн аж ахуйн орчны болон нийгмийн шаардлагын онцлог юу вэ?

  3. Үндэсний хөгжлийн цогц бодлогод томъёолсон “Орчны болон нийгмийн шаардлага”-ын тухай • “Монгол улсын хүний хийгээд нийгмийн хөгжил” бүлгийн “Яäóóðàë, àæèëã¿éäëèéãáóóðóóëàõáîäëîãî”-д “ÌîíãîëÓëñûíýäèéíçàñãèéí ºñºëòèéãýð÷èìæ¿¿ëýõ, àæëûíáàéðûíòîîãìýäýãäýõ¿éöíýìýãä¿¿ëýõ, ãýðá¿ëèéãáýõæ¿¿ëýõ, õ¿íèéàìüæèðãààíû ÷àäàìæèéãõºãæ¿¿ëýõ, õºäºëìºðýðõëýëò, íèéãìèéíõàìãààëàë, õàëàìæèéíòîãòîëöîîãýðñøèíý÷ëýõ ¿íäñýíäýýðÿäóóðëûãàðèëãàæ, Ìÿíãàíûõºãæëèéíçîðèëòóóäûãáèåë¿¿ëýõáîäëîãîáàðèìòàëíà” гэж тусгасан . 

  4. Үндэсний хөгжлийн цогц бодлогод томъёолсон “Орчны болон нийгмийн шаардлага”-ын тухай • Монгол улсын õºãæëèéí“Ýêîñèñòåìèéíòýíöâýðòáàéäëûíàëäàãäëûãçîãñîîõ, õàìãààëàíàøèãëàõçàìààðõºãæëèéíòîãòâîðòîéîð÷èíáîëãîíî.”òýðã¿¿ëýõ ÷èãëýëèéíõ¿ðýýíä:     “Àãààðìàíäàë, ãàçàð, ò¿¿íèéõýâëèéíáàÿëàã, óñ, îé, àíàìüòàí, óðãàìëûíòºðºëç¿éëèéãõàìãààëàõ, áàéãàëèéí íººöèéãçîõèñòîéàøèãëàõ, íºõºíñýðãýýõ, öºëæèëò, ãàíãèéííºëººã áóóðóóëàõ, õèìèéíõîðòáîäèñ, öàöðàãèäýâõèòõàÿãäëûãáàãàñãàõ, õîãõàÿãäëûíìåíåæìåíòèéãñàéæðóóëàõçýðýãõ¿ðýýëýíáóéîð÷íûãõàìãààëàõàä ÷èãëýãäñýííèéãýì, ýäèéíçàñàã, ýêîëîãèéíöîãöàðãàõýìæýýõýðýãæ¿¿ëýõáîäëîãîáàðèìòàëíà.” гэж тус тус тодорхойлсон.

  5. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол • Тогтвортой хөгжил гэдэг нь хүний үйл ажиллагааг хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийлүүлж ирээдүй хойч үеийхээ хэрэгцээг хохироохгүйгээр одоогийнхоо нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах зарчмыг хэрэгжүүлэх тухай хөгжлийн шинэ хандлага юм. 

  6. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол

  7. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол • Эдгээр гурван зорилго нь өөр хоорондоо хавсарсан нэгдмэл байдлыг агуулна. • Үүнд: Эдийн засаг-экологийн хавсарсан нэгдмэл байдал нь аливаа нэг төсөлд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх, үнэлэмж, дүгнэлт гаргах, тухайн үйлдвэрлэлээс байгаль орчныг доройтуулах, бохирдуулахад учруулах хор нөлөөг багасгах, бууруулах өртөг, зардлыг тусгах, өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжил нь байгаль орчинд халгүй байх нэгдлийг хангана.

  8. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол • Экологи-нийгмийн хавсарсан нэгдмэл хандлага нь аливаа асуудлыг шийдэхэд байгаль орчин, нийгэм хоорондын харилцан уялдааг зохицуулахад олон нийтийн оролцоог сайжруулах, хүний хөгжлийг дээдлэх, зөвлөмж зөвлөлгөө өгөх, олон ишт үзлийг дэмжин тэтгэхэд голлон анхаарна.

  9. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол • Эдийн засаг-нийгмийн хавсарсан нэгдмэл хандлага нь нийгмийн орлогыг тэгш хуваарилах, ажилгүйдлийг арилгах, хөгжлийн үр ашгийг хүн бүр хүртэх, амьдралын түвшин жигд дээшлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ.

  10. Тогтвортой хөгжлийн зарчим, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол • Тогтвортой хөгжлийн тухай асуудал нь хүн бүрийн сайн сайхан, эрүүл аюулгүй нөхцөлд сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг хангах, байгалийн нөөц баялгийг урт хугацаанд зохистой ашиглан, хамгаалах үзэл баримтлалд тулгуурладаг тул байгаль дэлхий, хүний нийгэм харилцан бие биеэ хүндэтгэн зохицож мөнх оршин тогтнохын хамгийн оновчтой шийдэл бөгөөд түүний мөн чанар, ач холбогдол үүнд оршино.

  11. Тогвортой хөгжлийн үндсэн зарчмууд: • Хүний нийгмийг дээдлэн халамжлах • Хүний амьжиргааны түвшинг дээшлүүлэх • Газар дэлхийн оршин тогтнол, олон талт байдлыг хангах • Үл сэргээгдэх нөөцийн хамаарлыг багасгах • Газар дэлхийн чадавхи, даацыг хамгаалах • Хүний зөвхөн ашиглахын төлөө гэсэн үзэл бодол, хэрэглээний үрлэгэн үйл ажиллагааг өөрчлөх • Хөгжил, байгаль хамгаалах асуудлыг улс үндэстний хүрээнд нэгдмэл бодлогоор зохицуулах • Дэлхий дахины улс хоорондын холбоо, эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг болно.

  12. Байгаль орчны ба нийгмийн хамгааллын тухай шаардлага, ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зарчмаар хөгжихөөс өөр арга замгүй гэдгийг анх дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, 1992 онд Бразил улсын Рио де Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Байгаль орчин, хөгжил “ бага хурлаар “Даян дэлхийн 21 зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталгаажуулж, хэрэгжүүлж эхэлсэн. • “Монгол улсын 21 зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр“-ийг Монгол улсын Засгийн газар 1998 онд батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэл, бүх аймаг шинэ зуунд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө олон улсын нэгдсэн аргачлал, шаардлагын дагуу боловсруулан 1999 оноос хэрэгжүүлж эхлэв.

  13. Байгаль орчны ба нийгмийн хамгааллын тухай шаардлага, ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ирсэн 10 жилийн ажлын үр дүн, сургамж, цаашид хэрэгжүүлэх асуудлыг 2002 онд Өмнөд Африкийн Иохоннесбург хотноо НҮБ-ын гишүүн 100 гаруй орны Төр, Засгийн газрын тэргүүн оролцсон “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн Их чуулган”-аар хэлэлцэн 21 дүгээр зууны хөтөлбөрийг улам эрчимжүүлэн хэрэгжүүлэхийг дэмжин сайшааж, “Тогтвортой хөгжлийн дэлхий дахины хэрэгжүүлэх төлөвлөгөө” баримт бичгийг батлан гаргасан байна.

  14. Байгаль орчны банийгмийн хамгааллын тухай шаардлага, ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ • “ Тогтвортой хөгжлийн талаархи дэлхийн тунхаглал”,”Нэгдсэн үндэсний мянганы тунхаглал”, “Тогтвортой хөгжлийн талаархи Иоханнесбургийн тунхагалал”,”Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Мянганы хөгжлийн зорилтууд”, эдгээрт тулгуурлан боловсруулан хэрэгжүүлж байгаа Монгол улсын урт болон дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, эрх зүйн баримт бичгүүдэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаар баримталж буй үзэл баримтлал, зарчим, шаардлагуудыг тодорхойлсон болно. Эдгээр бодлогын баримт бичгийн үзэл санаа, шаардлагад нийцүүлэн ажил, амьдралаа зохицуулах нь өнөөгийн хүний баримтлах зарчим гэдгийг хэн бүхэн ухамсарлах үүрэгтэй.

  15. Байгалийн тэнцэл, сайн засаглал, эрүүл аюулгүй орчин, экологийн цэвэр бүтээгдэхүүний харилцан хамаарал, нэгдмэл байдал • Шинэ мянган эхлэнгүүт “Хүний аюулгүй байдлыг хангах”, түүний зохистой орчныг бүрдүүлэх үүрэг бүхий “ Сайн засаглал байгуулах” гэсэн хоёр шинэ үзэл баримтлалыг нэгдмэл байдлаар авч үзэн хөгжил нь хүний төлөө байх шаардлагыг дэлхий дахинд дэвшүүлсэн. Энэ нь тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэхэд хуучин засаглалыг өөрчлөх шаардлагаас урган гарсан байна.

  16. СаЙн засаглалын үндсэн шинж чанар: • Үр өгөөжтэй, өсөлттэй эдийн засагтай • Иргэдийн эрх тэгш, шударга байдал хангагдсан • Ажилгүйдэл, ядуурал байхгүй • Байгаль орчинг тогтвортой хөгжлийн зарчмаар хамгаалсан • Засаглалын зохистой бүтэцтэй • Ард түмэнд үр нөлөөтэй, тэдний төлөө шуурхай үйлчилдэг зэрэг болно.

  17. ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ • Цэвэр үйлдвэрлэлийн үндсэн зарчим нь орчинд халгүй технологи, арга хэрэглэхтэй шууд холбогдоно. Орчинд халгүй технологи нь бохирдлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “технологийн явц ба бүтээгдэхүүн” гэсэн үг юм. Энэ нь хаягдал багатай, хаягдалгүй үйлдвэрлэл явуулна гэсэн утга санааг агуулна. • Эндээс бид аливаа ажил, үйлчилгээнээс аль болохоор хог, хаягдал гаргахгүй байхыг л анхаарах ёстой. Цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хог хаягдлыг гаргахгүй байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй орчныг бий болгох учир орон нутагтаа аль болох цэвэр үйлдвэрийн зарчимд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг дэмжих, тийм шаардлага тавих нь олон нийтийн байгаль орчиныг хамгаалах үйлсэд том хувь нэмэр оруулж байгаагийн нэг илрэл юм.

  18. ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ • Харин “экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хийх” тухай асуудал нь фермийн аж ахуйн хамгийн амин чухал зорилго болно. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь бидний үйлдвэрлэж, хийж байгаа бүтээгдэхүүн цэвэр байгалийн гаралтай, тэдгээрийн найрлаганд хүний үйл ажиллагаагаар гарган авсан химийн бодисын үлдэгдэл ороогүй байна гэсэн үг юм. Энд анхаарах зүйл бол малдаа аль болох хиймэл аргаар гаргасан биш, байгалийн гаралтай нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй. Мөн эм, тариа, ариутгах бодис бага хэрэглэхийг хичээ. Үүний тулд малаа эрүүл байлгах ёстой. Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нь хүний эрүүл энхийн төлөө ажиллаж, амьдарч байгаа сайн үйлс мөн. Хэн экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж, үйлдвэрлэж чадна, дэлхийн зах зээл Танд ойрхон, нээлттэй байна.

  19. Эрчимжсэн фермийн аж ахуйд тавигдах байгаль орчны шаардлага: • Бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалалт / ашиглах хуваарь гаргах, даацыг хэтрүүлэхгүй байх, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, усалгаа, бохирдлоос хамгаалах зэрэг/ • Хүн, малын усан хангамж, түүний нөөц, цэвэр байдлыг хамгаалах/усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авах, ус хэмнэх, цэвэр ариун байлгах, усны эх, гольдролыг хамгаалах гэх мэт / • Малын хашаа, хороо, орчны ариун цэврийг стандартын шаардлагад нийцүүлэх /хүн , малын орчны эрүүл мэндийн шаардлага хангасан жорлон, бохирын цооног, хатуу хог хаягдлын цэгтэй, хашаа хороо цэвэр, цэмцгэр, малын өтөг, бууц цэвэр ариун, хог хаягдалгүй орчинг бүрдүүлэх гэх мэт/ • Байгалийн нөөцийг хэмнэх, арвижуулах /мод, бут зэрэг байгалийн материалыг хэмнэлттэй, өөр материалаар орлуулан хэрэглэх, түлшиндээ аргал, хөрзөн хэрэглэх, мод, бут тарих, зүлэгжүүлэх гэх мэт/ • Фермийн гишүүд, үр хүүхдүүд, хөрш зэргэлдээ аж ахуйн нэгж, иргэдийг байгаль хамгаалах үйлсэд уриалах, хэрэгжилтэд хяналт тавих, ардын уламжлалт байгаль хамгаалах аргыг түгээн дэлгэрүүлэх зэрэг өөрсдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх үйлдэлд тогтвортой хөгжлийн үзэл санаагаар хандах хэрэгтэй.

  20. Нийгмийн шаардлага: • Хог хаягдлыг ялгах, цуглуулах, зайлуулах үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан гишүүдийг урамшуулах • Малчид, ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө хүчийг хамтран гаргаж, зарцуулах • Фермийн гишүүдийн амьдралын түвшинг дэшлүүлэх, ядуу, бага орлоготой хүмүүст дэмжлэг үзүүлэх, ажил төрөлтэй болгох, ажлын арга зүйн зөвлөгөө өгөх • Эрх, тэгш байдлыг хангах, орлогоо хуваарилах болбол шударга байх • Хамтын хөдөлмөрийн үр дүн нь гишүүдийн /хүний/ төлөө үйлчлэх зэрэг байж болох юм.

  21. ЗӨВЛӨМЖ • Хүн өөрийнхөө сайн сайхан амьдралын төлөө шударга ажиллахын тулд дэлхий дахинд болон үндэсний хэмжээнд зорилго, зорилт болгон тавьж буй байгаль орчны болон нийгмийн шаардлагын талаар шинэ мэдээлэл авч мэдлэгээ байнга сэлбэж байх . • Энэхүү бодлогын зорилго, зорилт орон нутгийн хэмжээнд хэрхэн биелэгдэж байгаад иргэн хүний хувьд санаа зовж, түүний хэрэгжилтэд байнгын хяналт-шинжилгээ хийж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх. • Өөрийн болон малчдын бүлгийн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэхийн төлөө ажиллах. • Хог хаягдал бага гаргах, цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг боломжийн хирээр ашиглах. • Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бололцоог бий болгох, уламжлалт аргуудыг орчин үеийн арга технологитой хослуулан хэрэглэх. • Эдийн засгийн хөгжил, нийгэм, экологийн асуудлыг том түвшинд битгий бод, айл өрх, малчдын бүлэг, нөхөрлөлийн хөрсөнд буулгаж, өөрсдийн үйл ажиллагаатай холбож, уялдуулан хэрэгжүүлэх. • Хуучирсан, хоцрогдсон арга, технологийг өөрчилж, сайжруулах үндсэн дээр байгаль орчны тэнцэл, хүний хөгжлийг хангах шинэ шаардлагыг хэрэгжүүлэх.

  22. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related