1 / 34

“2012 оны Төсөв ба Төсвийн бодлого”

Д.Дуламсүрэн / Доктор, МУИС-ийн проф /. “2012 оны Төсөв ба Төсвийн бодлого”.

dezso
Download Presentation

“2012 оны Төсөв ба Төсвийн бодлого”

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Д.Дуламсүрэн /Доктор, МУИС-ийн проф / “2012 оны Төсөв ба Төсвийн бодлого”

  2. Парламент түүний Засгийн газар олон бодлоготой. Цогц бодлого, мөрийн хөтөлбөр,бүсийн хөгжлийнбодлого,салбарын олон бодлогыг тоочиж болно. Гэхдээ санхүүгийн жилд юм уу дунд хугацаанд цаашид урт хугацаанд Засгийн газрын төсөвт орлого бүрдэж бий болно. Нэг. Төсөв-Хөгжлийн бодлого

  3. Энэ орлогын хэмжээ, өсөлт, бүтэц бүрэлдэхүүн ямар байгаагаас хамааруулан төсвийн санхүүжилтээр төрөөс хариуцах нийгмийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, эдийн засагт төрөөс оролцох оролцооны цар хүрээ, төр засгийн үйлчилгээг ямар түвшинд хөгжүүлэх талаар жилийн, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлно. Нэг. Төсөв-Хөгжлийн бодлого

  4. Иймээс төсвийн бодлого нь төсвийн орлого, зарлагыг илтгэх багц үзүүлэлтээр төлөвлөж, хэрэгжүүлж, тайлагнадаг хамгийн бодитой амьдралд хэрэгждэг хөгжлийн бодлого юм. Төсвийн бодлогын онолын үндэс нь сангийн бодлого гэдгийг цөм мэднэ. Бид төсвийг Засгийн газар бүрдүүлж зарцуулдаг мөнгөн урсгал гэж тодорхойлж байна. Нэг. Төсөв-Хөгжлийн бодлого

  5. Төсвийн орлогын бодлого бүхэлдээ эдийн засгийн өсөлтийг илтгэн харуулж байна. 2012 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2011 оныхоос 67%,нийт тэнцвэржүүлсэн орлого 66%, тогтворжуулалтын сан 74%-иар тус тус өсчээ. Тогтворжуулалтын сан 381,2 тэрбум төгрөг нь нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөр тодорхойлогдсон байна. Хоёр. Орлогын бодлого

  6. Судалгааны зориулалтаар тогтворжуулалтын сан бүрдүүлэгч экспортын барааны үнийн олон жилийн дундач боломжит доод үнээр тооцсон эсвэл уул уурхайн салбарын бүтээгдэхүүний орлогыг оруулахгүйгээр тооцсон төсвийн тэнцлийг зохиох нь ач холбогдолтой. Хоёр. Орлогын бодлого

  7. МУ-ын 2012 оны төсвийн төслөөр нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт • Хэмжээ ДНБ-д эзлэх • /тэрбум төг/ хувь

  8. Тэнцвэржүүлсэн орлогод урсгал орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлого 98,8:0.012:1.19гэсэн харьцаатай байна. 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 81,3% татварын орлого, 17,7% татварын бус орлогоос бүрдэж байна. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 740,9 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Хоёр. Орлогын бодлого

  9. Төсвийн нийт тэнцлийн алдагдал бүтцийн хувьд улсын төсвийн алдагдал ХХС-ийн алдагдал байна. Төсвийн алдагдалыг Засгийн газрын бонд шинээр гаргах, гадаад төслийн зээлээр санхүүжүүлэхээр тооцжээ. Дээр авч үзсэн тооцооноос үзэхэд дараах чиглэлүүдээр төсвийн орлогын бодлогыг нарийвчлан тооцож тодорхойлох нь оновчтой болов уу гэж үзэж байна. Үүнд : Хоёр. Орлогын бодлого

  10. 1. Юуны өмнө хэмнэж болох зардлаас татгалзаж, бэлэн мөнгө тараалтыг зогсоох замаар төсвийн алдагдалыг арилгах нь зүйтэй. Хоёр. Орлогын бодлого

  11. 2.Нүүсний экспортын бодлогыг хөгжлийн бодлогын хэмжээнд авч үзэх. Ялангуяа коксжих нүүрсний зах зээлийн хэрэглээг оновчтой тодорхойлох шаардлага байна. Төсвийн төсөлд төмрийн хүдрийн баяжмалийн экспорт 6,3 сая тн-д хүрсэн байна. Эдгээр үнэ цэнэтэй түүхий эд бол металлургийн үйлдвэрийн хөгжлийн том боломж юм. /Дарханы төмөр хайлуулах үйлдвэр/ Эндээс машины аж үйлдвэрийн суурь тавих ч асуудал байж болох юм. Хоёр. Орлогын бодлого

  12. 3. Орлогын албан татварын орлого эрс өссөн бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх нь ойлгомжтой. ХХОАТ-ын орлого 2012 оны төсвийн төслөөр 280,9 тэрбум төгрөг орон нутагт өөрийн орлогын эх үүсвэр болж байна. Энэ тогтолцоог төсвийн шинэ хуулийн төсөлд баталгаажуулж батлуулах. Хоёр. Орлогын бодлого

  13. 4. ААНБОАТ-ын орлого 319,2 тэрбум төгрөг буюу бараг хагасыг нь уул уурхайн салбараас орж байна. Энэ үзүүлэлт цаашид ч буурахгүй нь мэдээж. Иймээс уул уурхайн бус орон нутгийн чанартай аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын орлогыг бүхэлд нь орон нутгийн төсвийн орлогод шилжүүлж, тэдгээрийн өөрийн орлого бүрдүүлэх суурийг төсвийн тухай хуулиар баталгаажуулж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Хоёр. Орлогын бодлого

  14. 5. НӨАТ төлөгчид нь орон даяар бүх иргэд байдаг. Иймд НӨАТ-ын орлогоос орон нутагт хуваарилах хэмжээг тооцооны үндсэн дээр тогтоож хуульчилж өгөх. Хоёр. Орлогын бодлого

  15. 6. Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг гаалийн татварын орлогын өсөлт, төлбөрийн тэнцэл нотлон харуулж байна. Иймээс гаалийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлд дараах чиглэлээр анхаарах шаардлагатай байна. Үүнд : Хоёр. Орлогын бодлого

  16. ÃÕÎ ºñ÷ áàéãààòàéõîëáîîòîéãîîðãàäíààñîðæèðæáàéãààòîíîãòºõººðºìæ, àõóéíõàíãàìæèéíáàðààíû ¿íýõýò ºíäºðáàéíàãýñýíîéëãîëòáàéäàã. Ýíý ньэдийн засагт æèíõýíý“õººñºí” ºñºëòáîëíî. Ýöýñòýýэзэмшлийн àñóóäàëд ÷ õ¿íäðýëó÷ðóóëíà. Èéìýýñ ¿¿íèéãñóäàëæ ÃÕÎ-ûíãýðýýíäнарийвчлан òóñãàж байхíüç¿éòýé. Хоёр. Орлогын бодлого

  17. ÃÕÎ-òàéóóëóóðõàéíêîìïàíèäàæèëëàæáàéãààìîíãîë ÈÒÀ, àæèë÷èäòýíäàæèëëàæáàéãààèæèëàëáàíòóøààëèæèëìýðãýæëèéíãàäààäàæèëòàí, àæèëëàãñàäààñýðñäîîãóóðöàëèíõºëñòýéáàéãààãõÿíàн ¿çýæãýðýýíäõàòóóçààæòóñãàæáàéõ. Ýíýíü ÍÄØ-èéíõýìæýý, ÍÄØ áîäîõíèéòöàëèíãèéíñàí, èðãýäèéíîðëîãûíò¿âøèíäíºëººëºõ ¿ç¿¿ëýëòþì. Хоёр. Орлогын бодлого

  18. 2012 îíûíýãäñýíòºñâèéííèéòçàðëàãàá¿õá¿òöýýðýýýðñ ºñºõººð òºëºâëºãäñºíáºãººä 2011 îíûòºëºâëºãººò õýìæýýíýýñýý1.7òðèëëèîíòºãðºãáóþó55.7õóâèàðíýìýãäñýíáàéíà. Óëñûíòºñâèéíóðñãàëçàðäàë 3.273.1 òðèëëèîíòºãðºã, ÍÄÑ-èéíóðñãàëçàðäàë867.2, ХХСангийн зардал892.1òýðáóìòºãðºãòõ¿ð÷ áàéíà. Гурав. Çàðëàãûíáîäëîãî

  19. Хэмжээ ДНБ-д эзлэх • /тэрбум төг/ хувь

  20. 2012 оны байдлаар Төсвийн нийт зарлага, ДНБ-дүзүүлэх нөлөөлөл

  21. Үр дүнгийн тайлбар Корреляцийн коэффициент нь 0.949 гарсан бөгөөд энэ нь ДНБ-ий хэмжээ, нийт зардлын харилцан хамаарал 94.9%-ийн хүчтэй хамааралтай байгааг илтгэнэ. Детерминацийн коэффициент нь 0.946 гарсан нь ДНБ-ий хэмжээний өөрчлөлтийн дундачаар 94.6% нь загварт сонгож авсан хүчин зүйл болох Төсвийн нийт зардлын өөрчлөлтөөр тайлбарлагдаж байна. Харин үлдсэн 5.4% нь загварт сонгож аваагүй бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр тайлбарлагдана. 2012 оны байдлаар Төсвийн нийт зарлага, ДНБ-дүзүүлэх нөлөөлөл

  22. 2012 оны төсвийн зарлагын төлөвлөлтийг авч үзээд зарлагын бодлогод дараах чиглэлээр анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.

  23. 1. Төсвийн зарлагын үйл ажиллагааг төрийн жинхэнэ албаны үйлчилгээний санхүүжилт, төрийн үйлчилгээний салбарын санхүүжилт гэж 2 хуваах шаардлага байна гэж үзлээ. 2. Хөтөлбөрт төсвийн хувьд: • Хөтөлбөрүүдийн хүрэх үр дүнг илтгэх тоон үзүүлэлт тогтоогүй. • Хөтөлбөр тус бүрээр тооцох аргачлал стандарт тодорхойгүй.

  24. 3. 2012 оны Төсвийн орлогын эрс өсөлтийн орчинд зарлагыг түүнээс давуулан өсгөж алдагдалтай төлөвлөнө гэдэг бол хариуцлагагүй асуудал юм. Иймээс нэгдсэн төсвийн алдагдалыг арилгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд 2 арга зам байна гэж үзлээ. • Нийт тэнцлээр алдагдалтай байгаа төсвүүдийн тооцоог дахин хянаж алдагдалыг арилгах /ХХСан, Улсын төсөв, Орон нутгийн төсөв/ • Эсвэл тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн эрх захирагч бүрийн төсвийн төслийн зарлагын дүнг 10%-иар бууруулах чиглэл өгч хянаж төсвийн алдагдалыг арилгах.

  25. Төсвийн хууль бол төсвийн бодлогын үндэс юм. Иймээс төсвийн хуулийг ”импортын” хууль буюу орчуулгын хуулиас татгалзах цаг болсон. Төсвийн хуулийн төсөлд тусгаж шинэчлэх шаардлагатай тулгамдсан асуудлаас авч үзвэл Төсвийн төвлөрлийг сааруулж орон нутгийн төр захиргаа бие даан нийгмийн хөгжлийн гол гол асуудлаа шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулах боломжийг олгох асуудал байгаа юм. Дөрөв. Төсвийн бодлого ба хууль

  26. Өнөөгийн үйлчилж байгаа хууль болоод төсвийн хуулийн төсөлд байгаа заалт ёсоор орон нутагт бүрдэж буй орлого нь орон нутгийн татварын орлого бөгөөд энэ нь ердөө л орон нутгийн төр захиргааны үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэх,хүрэлцэхгүй хэмжээнд байна. Дөрөв. Төсвийн бодлого ба хууль

  27. Санхүүгийн төвлөрлийг сааруулах асуудлыг ихээхэн шүүн хэлэлцсэний эцэст хүрч буй үр дүн нь тухайн орон нутгийн хөгжил, хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт гэх мэт үзүүлэлтээс хамаарсан математик загвараар орлогыг дахин хуваарилах арга замыг сонгох хандлагатай байна. Бид дээрх асуудлуудаар хэдэн санал дэвшүүлж байгаа юм. Үүнд : Дөрөв. Төсвийн бодлого ба хууль

  28. 1. Орон нутагт дахин хуваарилалтаар авсан биш өөрийн орлогын баазыг нэмэгдүүлж суурь орлоготой болгох. Үүнд ХХОАТ-ын орлого, уул уурхайн бус ААНБОАТ-ын орлогыг орон нутгийн өөрийн орлого болгон орон нутгийн төсөвт оруулах. Орон нутгийн төсвийн орлого зарлагын зохицуулалтыг нөөцийн төлбөр НӨАТ-ын механизмаар гүйцэтгэх.

  29. 2. Орон нутгийн төсвийн өөрийн эх үүсвэрийн бааз дээрх байдлаар төсвийн хуулинд тусгагдах юм бол үүнтэй хамт ЕБС, эмнэлэгийн үйлчилгээний санхүүжилтийг тухайн орон нутгаас санхүүждэг болгон өөрчлөх замаар төвлөрлийг сааруулах. Ингэснээр төр, захиргааны байгууллага төвийн ч бай орон нутгийн ч бай ерөөсөө нийгмийн хөгжлийг хариуцаж байх ерөнхий зарчимд нийцэх болно.

  30. 3.Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хийх дотоодын, төрийн аудитын хяналт шалгалтыг хүчтэй болгох, хариуцлагын тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх. 4.Төрийн жинхэнэ албаны үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагын санхүүжилтын дэглэмийг ялгаатай тогтоох.

  31. 5. Хөтөлбөрийн санхүүжилтийг нэвтрүүлснээр бодит үр дүн гарахгүй цаас бичиж тайлагнах хандлага арилахгүй нээ. Иймд хүрэх үр дүнг тоон үзүүлэлтээр тогтоож санхүүжилттэй холбож уялдуулах, хөтөлбөр тооцох арга зүй стандартыг иж бүрнээр боловсруулах

  32. 6. Их засварын санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн шилжүүлэх 7.Хөрөнгө оруулалтын арга хэмжээ, санхүүжилт төвлөрсөн журмаар хэрэгжих нь зүйтэй юм. 8.Татвар ногдуулах хувь хэмжээг УИХ тогтоож байх нь зүйд илүү нийцнэ гэж үзэж байна. Орон нутгийн татварын хувь хэмжээг тухайн орон нутаг өөрсдөө тогтоох тухай асуудалтай бид санал нийлэхгүй байна.

  33. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related