120 likes | 303 Views
Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт. “МОНГОЛ УЛС ДАХЬ УУЛ УУРХАЙН БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Хууль зүйн ухааны доктор, профессор
E N D
Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт “МОНГОЛ УЛС ДАХЬ УУЛ УУРХАЙН БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Хууль зүйн ухааны доктор, профессор Монгол Улсын Гавьяат хуульч www.mn-nhrc.org
Монгол Улсад уул уурхайн салбарт хүний эрхийн асуудал орхигдсон хэвээрээ байна. • Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэйгээр байгаль орчин доройтож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, газар өмчлөх, эзэмших, аж ахуй эрхлэх болон соёлын эрх ноцтой зөрчигдөх боллоо. • Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 9 аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт судалгааны ажил хийлээ.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх: • Монгол Улсын Үндсэн хууль • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт Тус баримт бичгүүдэд Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг баталгаажуулсан бөгөөд энэхүү эрхийг хангаж, хамгаалах үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна хэмээн хуульчилсан байна.
Манай орны байгаль орчин, газар, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол ихсэх зэрэгт уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь нийт 2.8 сая га нутаг дэвсгэртэй. Нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь буюу 1.1 сая га талбай нь тусгай зөвшөөрөлтэй байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт 2010 оны байдлаар нийт 17966 га газарт нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байна. Комиссын шалгалтын дүнгээр:
Уул уурхайн стандартын бус тээвэрлэлт нь байгаль орчныг доройтуулах гол шалтгаан болж байна. Тавантолгойгоос Цагаанхад хүртэлх 235 км замын хоёр талаар нийт 35250 га газрын хөрс эвдрэлд орсон байна. /Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн улмаас учирсан хохирлыг БОАЖ-ын яамнаас тодорхойлжээ./
2011 оны Улсын усны бүртгэлийн нэгдсэн дүнгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгааны дүгнэлтэд гол, горхи, булаг шанд, нуур тойром ийнхүү ширгэх болсон шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, усны хомсдол үүссэн гэжээ.
Уул уурхайн бүс нутагт амьдарч буй малчдын хүний эрхийн асуудал • Судалгаанаас үзэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 оны байдлаар малчдын тоо 3029 байсан бол 2011 онд малчдын тоо 1352 буюу даруй 56 хувиар цөөрчээ. • Үлдсэн малчдын тухайд ч бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэх боломж улам бүр хумигдаж байна. Жилдээ 4-өөс доошгүй удаа отор нүүдэл хийдэг байсан малчид одоо 1-2 удаа нүүснийгээ олонд тооцож байна. • Өвөг дээдсээсээ өвлөн авсан өвөлжөө, хаваржаа, намаржаагаа өөрсдийн өмч хэмээн үздэг хэдий ч одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд өвөлжөөний газраа эзэмших эрхийн гэрчилгээтэй малчид л түгээмэл таарч байлаа. • Адилхан эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч уул уурхайн компаниуд малчдаас хамаагүй давуу эрх эдэлж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй.
Санал • Иргэдийн оролцоог бодитой, үр дүнтэй болгож, мэдээллээр цаг тухайд нь хангаж байх хэрэгтэй байна. • Нүүрс, төмрийн хүдэр зэрэг овор ихтэй ашигт малтмал ашиглах бол төмөр зам, эсхүл хатуу хучилттай авто зам барьсны дараа ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог журам тогтоох нь зүйтэй. • Цагаан хадны нүүрс дамжуулан зөөвөрлөдөг цэгийг нэн даруй хааж дахин ийм газар үүсгэхийг хориглосон шийдвэр гаргах шаардлагатай юм. • Нөхөн сэргээлтийг тухайн аж ахуйн нэгжээр заавал хийлгэдэг механизмыг тогтоож, хэрэгжилтэд тавьдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтарсан хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хууль, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлснээс байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд буруутай аж ахуйн нэгж, төрийн байгууллага, албан хаагчид, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зайлшгүй болоод байна. • Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдэд ээлтэй төрийн бодлогыг бий болгож, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Тухайлбал, зайлшгүй шаардлагын улмаас уурхайн бүсэд байгаа нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан малчдын нөхөн төлбөрийг хэрхэн тогтоох аргачлалыг баталж, мөрдүүлэх шаардлагатай байна.
Хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэхийн төлөө АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА