870 likes | 2.09k Views
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО Засгийн газрын тохируулагч агентлаг. www.ndic.gov.mn. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 2012-2016 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД / төсөл /. 201 1. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ.
E N D
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО Засгийн газрын тохируулагч агентлаг www.ndic.gov.mn МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 2012-2016 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД /төсөл/ 2011 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ • Монгол Улсын Их хурлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3-т ““Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан Улсын Их хурлаар батлуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ажиллахыг Засгийн газарт зөвлөсүгэй”гэж заасан. • Монгол Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн нэгдүгээр заалт Засгийн газрын бүрэн эрх гэсэн хэсэгт“Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ” гэжээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүдийг 2006-2010 оны эдийн засаг, нийгмийн хөгжилд хийсэн дүн шинжилгээ, МХЗ-уудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2015 онхүртлэх зорилтууд, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх цаг үеийн шаардлага, эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн бүсийн концепцийг тодорхойлох чиглэлийн дагуу боловсрууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэвлэн гаргадаг Хүний хөгжлийн тайланд Монгол Улс хүний хөгжлийн индексээр Дэлхийн 169 орноос 100 дугаар байранд буюу дундаж гэсэн ангилалд байна. Нэг хүн ногдох ДНБ-ий түвшин Хүний хөгжлийн индекс • Дэлхийн эдийн засгийн форумаас хэвлэн гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс дэлхийн 139 орноос 99 орж байсан бол энэ онд 142 орноос 96 орсон. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШИН ДЭЛХИЙН БУСАД ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД Өрсөлдөх чадварын индекс • Дэлхийн банкны орлогын ангиллаар Монгол Улс бага-дунд орлоготой орны ангилалд байна. • “International Living” байгууллагаас 192 улсыг хамруулсан судалгаагаар Монгол Улс амьдралын чанарын үзүүлэлтээрээ 107 дугаар байранд орсон байна. Амьдралын чанарын үзүүлэлт
Глобал өрсөлдөх чадварын индекс 2011-2012: Монгол Улс
Дэд бүтцийн хөгжлийн түвшин *-Манай орны хувьддалайн боомт хүрэх боломж
Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн илтгэл: 2010 ба 2011 оны Монгол Улсын үзүүлэлтүүд Эх сурвалж: Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци
Аймаг, нийслэлийн хөгжлийн түвшин Эх сурвалж: Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
Эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтүүд Эх сурвалж: Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний статистикийн хороо
Эдийн засгийн бүтэц Гадаад худалдаа Макро эдийн засгийн байдал Ажил эрхлэлт
Экспортын бүтэц, техонологийн ангиллаар Төсвийн тэнцэл Макро эдийн засгийн байдал Төлбөрийн тэнцэл Мөнгөний нийлүүлэлт
III. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ, БОЛОМЖ, ЭРСДЛИЙН /SWOT/ ШИНЖИЛГЭЭ
Хүний хөгжил W Сул тал Давуу тал • Дээд боловсролын чанар муу; • Үйлдвэрлэлийн технологийг эзэмшиж, илүү бүтээмжтэй өрсөлдөх чадвартай болоход техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн хүн амд эзлэх хувь дутагдалтай; • Хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй; • Монгол Улсад ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр Үр ашиг муутай нийгмийн хамгааллын тогтолцоо • Иргэдийн орон сууцны хүрэлцээ хангамж муу; • Хотын гэр хороолол, хөдөө орон нутагт цэвэр усны хүрэлцээ хангамж муу; • Гэр хорооллын хувьд нийгмийн дэд бүтэц хангалтгүйгээс сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт нормт хэмжээнээсээ хэтэрч, соёл ахуйн үйлчилгээний газар очихын тулд олон км зам туулж, цаг хугацаа эдийн засгийн алдагдалд орох; • Гэрлэлт буурч, гэрлэлтээ цуцлуулсан хүний тоо нэмэгдэж байна; • Төрөх эмнэлгийн хүрэлцээ, хангамж муу • Боловсролын түвшингээрээ Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс нэлээд дээгүүр байна; • Насанд хүрэгсдийн бичиг үсэг тайлагдалт 100 хувь, дээд боловсролтой иргэдийн эзлэх хувь өндөр; • Хөдөлмөрийн зах зээлд эрэлт, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр нэлээд идэвхитэй ажиллаж байна; • Хөдөлмөрийн насны хүн ам нийт хүн амын 63,2 хувийг эзэлж байна. Үүнд эдийн засгийн идэвхтэй хүн ам ихэнх хувийг эзэлж байна. • Төрөлт харьцангуй нэмэгдэж байна. Боломж Эрсдэл • Хүн ам зүйн цонх үе тохиож байгаа нь эдийн засгийн эрчимтэй өсөлтөд шаардлагатай ажиллах хүчээр хангах нөхцөл бүрдэж байна; • Төрөлтийг дэмжих замаар хүн амаа өсгөж ажиллах хүчний нөөц бий болгох; • Капиталын шингээлт ихтэй, ажлын байрыг олноор бий болгодоггүй салбаруудыг бус, харин хөдөлмөр шингээлт ихтэй, ур чадвар бага шаарддаг, ядуу хүмүүс өрсөлдөн ажиллах боломжтой салбарууд, тэдгээрт оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих. • Хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж байгаа олон мянган залуучуудыг ажлын байраар хангаж чадахгүй бол энэ нь нийгмийн болон эдийн засгийн эмх замбараагүй байдлыг бий болгож болзошгүй юм; • Хүн ам зүйн цонх үе алдагдахад хүрч болзошгүй. • Байгалийн нөөцийг хэт ашигласан, хүн ам хэт төвлөрснөөс байгаль орчинд хөнөөл учрах. S T O
Засаглал W Давуу тал Сул тал • Төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа идэвхжиж байна. • Иргэд авилгыг мэдээлэх хүсэл зоригтой байна. • Үндэс угсаа, шашин, хэлний онцлогоос үүдэлтэй ноцтой зөрчил, мөргөлдөөн гарч байгаагүй. • Иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшил, санхүүгийн болон эрх зүйн орчин сул. • Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэд ерөнхийдөө сэтгэл ханамжгүй. • Улс төрийн удирдлагад итгэх иргэдийн итгэл сул. Боломж Эрсдэл • Эдийн засгийн өсөлтөөр бий болох боломжийг иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлж чадах эсэх; • Монгол Улсын ардчилал, засаглалын төлөв байдал 3.01 оноо буюу ардчилсан ба ардчилсан бус шинжүүд ойролцоо байдлаар хосолж хаашаа ч эргэж болох шинж байдлаа хадгалсаар байна; • Төрийн аливаа шийдвэр гаргалтанд бизнесийн ашиг сонирхол нөлөөлөх; • Авилгыг мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй. • Эдийн засгийн өсөлт нэмэгдэх хандлагатай S T O
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн хөгжил W Сул тал Давуу тал • Геополитикийн дарамт шахалт, хөрөнгө оруулалтын эрсдэл өндөрт тооцогдож байгаа; • Уул уурхайн салбарт эхэн үед гадны томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагаас үүдэн санхүү, хөрөнгө оруулалтын хараат байдалд байгаа; • Уул уурхайн салбарын дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний хангамж, зам, тээврийн хөгжил сул; • Уул уурхай голлон хөгжих өмнийн говийн бүсэд усны нөөцийг бүрэн бөгөөд баталгаатай тогтоогоогүй, олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн усны найдвартай хангамж шийдэгдээгүй; • Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль, нийгэм, эдийн засагт учруулсан сөрөг үр дагавар оршсоор байна Хариуцлагатай уул уурхайн хэм хэмжээ, стандарт тогтоогүй, уул уурхайн компанийн засаглал, ил тод байдал бэхжээгүй, бүрэн бүрдээгүй; • Дэвшилтэт техник, технологи нэвтрээгүй тул байгаль орчин, хүний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа; • Эрдэс баялгийг боловсруулах шинэ үйлдвэрлэлгүй, нэмүү өртөг шингээлт байхгүй, түүхий эд, хүдэр, баяжмалын экспорт голлосон; • Энэ салбарт хөрөнгө оруулалт, ялангуяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын орлого, хуримтлал эрчимтэй өсч байна; • Гадаад зах зээл дээр эрдэс баялгийн тэр дундаа манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрс, жоншны эрэлт өндөр, үнэ тогтвортой өндөр байх хандлага байгаа; • Эрдсийн түүхий эдийн өсөн нэмэгдэж буй эрэлттэй том зах зээлтэй зэрэгцэн, ойрхон байрласан; • Монгол Улсын ирээдүйн язгуур эрх ашгийн төлөө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар төр, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын хүсэл, эрмэлзэл байгаа. Боломж Эрсдэл • Уул уурхайн салбар тэр дундаа эрдэс баялгийн түүхий эдийн үнээс хэт хамаарсан эдийн засаг нь тогтворгүй байдаг; • Түүхий эд хүлээн авагч улс ялангуяа БНХАУ-аас хамаарах, хараат болох магадлалтай. • Улс орны хөгжилд оруулах хөрөнгийн эх үүсвэрийг стратегийн томоохон орд газруудаас босгох боломжтой; • Нэмүү өртөг илүү шингээсэн боловсруулах аж үйлдвэрийг бий болгосноор уул уурхайн салбараас олох манай улсын болон үндэсний компанийн орлого, ашгийг нэмэгдүүлэх боломжтой; • Эрдэс баялагийн түүхий эдийг боловсруулах үйлдвэр, уурхайг дагасан ЖДҮ-ийг хөгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх бололцоотой. S T O
Боловсруулах аж үйлдвэр W Сул тал Давуу тал • Зээлийн хүү өндөр, санхүүжилтийн нөхцөл хүнд байгаагаас шинээр үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хүндрэлтэй. • Боловсруулах аж үйлдвэрийн ихэнхи нь хуримтлал бага учир үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх чадвар сул; • Техник, технологи нь хуучирсан, үр ашиг, бүтээмж муу байгаа; • Хилийн боомтуудын нэвтрүүлэх үйл ажиллагаа удаан, өртөг зардал өндөртэй, далайд гарцгүй, дамжин өнгөрөх тээврийн тариф харьцангуй өндөр байгаа нь экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулдаг; • Экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах борлуулалтын сайн сүлжээ бий болж чадаагүй, гадаад худалдааны менежмент сул, гадаад зах зээлд хүчтэй хамтрагч байхгүй; • Монгол Улс хөдөө аж ахуй болон уул уурхайн гаралтай түүхий эд материалын арвин нөөцтэй; • Монгол Улсад өөрсдийн өвөрмөц шинж чанартай, экологийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг; • Дэлхийн томоохон 2 зах зээлтэй зэрэгцэн байрладаг; • Ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой хэмжээгээр танигдсан. Боломж Эрсдэл • Экспортын бараанд тарифын болон тарифын бус саад тотгор үзүүлэх; • Монголын барааг дамжуулах тээвэрт бэрхшээл учрах; • Боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ ханш огцом унах; • Малын гоц халдварт өвчин дэгдэх; • БНХАУ болон Зүүн Азийн орнуудын эдийн засаг хурдтай тэлж байгаа нь манай улсын экспортын бүтээгдэхүүнийг нийлүүлэх томоохон зах зээл болох төлөвтэй; • Дэлхийн хүн амын өсөлт, байгаль, цаг уурын дулаарлын улмаас дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх боломжтой. S T O
Хөдөө аж ахуй W Сул тал Давуу тал • Газар тариалангийн салбарын бүтээмж дэлхийн дундажтай харьцуулахад доогуур; • Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уураас маш их хамааралтай; • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бүрэлдэн тогтоогүй; • Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд муу оруулдгаас түүний тоо хэт өсч, чанар нь муудсан; • Газар зүйн хувьд хол тархаж байршсан, цөөн малтай малчид олон; • Хөрөнгө оруулалт бага (тэжээл үйлдвэрлэл, нөөцлөл бага) шаарддаг; • Мал аж ахуйн менежментийн ур чадвар малчдын хувьд ялгаатай, хуримтлал үүсгэж аж ахуйгаа өргөжүүлэх сэтгэлгээ муу төлөвшсөн; • Бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэх газар нутгийн хэмжээ харьцангуй их; • Бэлчээрийн мал аж ахуй нь зардал багатай, эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд халгүй технологитой, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой; • Монгол орон бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоогоо хадгалснаар экологийн аялал,жуулчлал хөгжүүлэх харьцангуй давуу талтай. Боломж Эрсдэл • Экспортын бараанд тарифын болон тарифын бус саад тотгор үзүүлэх; • Монголын барааг дамжуулах тээвэрт бэрхшээл учрах; • Боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ ханш огцом унах; • Малын гоц халдварт өвчин дэгдэх; • БНХАУ болон Зүүн Азийн орнуудын эдийн засаг хурдтай тэлж байгаа нь манай улсын экспортын бүтээгдэхүүнийг нийлүүлэх томоохон зах зээл болох төлөвтэй; • Дэлхийн хүн амын өсөлт, байгаль, цаг уурын дулаарлын улмаас дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх боломжтой. S T O
Дэд бүтцийн хөгжил W Сул тал Давуу тал • Mонголын төмөр болон авто зам нь Ази-Европыг холбосон хамгийн дөт; • Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжтой; • Эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох нүүрсний нөөц ихтэй; • Дотоод болон хөрш орнуудын эрчим хүчний хэрэглээ тогтвортой өсөх хандлага байгаа; • Харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлж, суурь сүлжээг өргөтгөснөөр нийгмийн суурь үйлчилгээ жигд, хүртээмжтэй болно, бизнес эрхлэх болон нийгмийн харилцаа, мэдээллийн орчин сайжирна. • Газар нутаг том учир хөрөнгө оруулалтын зардал их гарна; • Хүн амын нягтрал бага, газар нутаг их учир дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ашиглалт, үр ашиг бага байх магадлал өндөр; • Уул уурхай, хүнд аж үйлдвэр хөгжүүлэх гол бүсэд усан хангамж дутагдахаар байна, усны эх үүсвэрийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй, ундны болон үйлдвэрийн зориулалтаар ашигласан усыг дахин эргэлтэд оруулахгүй байгаа; Боломж Эрсдэл • Авто болон төмөр замын нэвтрэх чадвар, үйлчилгээний чанарыг сайжруулсанаар олон улсын транзит тээврийн гол гарц болох боломжтой; • Сүхбаатар–Замын-Үүдийн чиглэлийн төмөр замыг 2 урсгалтай болгосноор тээвэрлэх хүчин чадал 5 дахин нэмэгдэх тооцоо байгаа; • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн нь дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой; • Урт хугацаанд эдийн засгийн үр ашигтай, эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй салхин болон усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой; • Шинээр барих олон мянган километр авто зам нь чанаргүй баригдаж засварт нь жил бүр улсын төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулах эрсдэлтэй; • Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагалдан цахилгаан эрчим хүчний дутагдалд орж болзошгүй; • Үр ашиггүй, замбараагүй хэрэглээнээс болж усны хомсдолд орох магадлал өндөр. S T O
IV. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн ДНБ-ий хэмжээ, их наяд ам.доллар Дэлхийн эдийн засаг дунд хугацаанд Дэлхийн ДНБ-ий бүтэц, бүс нутгуудаар Хөрш орнуудын эдийн засгийн өсөлт
Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн олон улсын хөрөнгийн зах зээл, валютуудын байр суурь, нөөц өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг хөгжиж буй орнууд руу чиглүүлж байна. Байгалийн баялаг ихтэй манай орны хувьд хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байгаа бөгөөд дунд хугацааны хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг үр ашигтай төлөвлөж, хэрэгжүүлж чадвал эдийн засаг богино хугацаанд өндөр өсөх боломж байна.
Дэлхийн эдийн засаг дунд хугацаанд БНХАУ, БНЭУ, Шинээр аж үйлдвэржсэн орнууд, АСЕАН голлосон Зүүн Ази болон Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд өндөр байхаар байна. Эдгээр бүсүүд эдийн засгийн хувьд тэлэх өндөр боломжтой бөгөөд томоохон аж үйлдвэрийн цогцолбор, кластер, төвлөрлүүд бий болж байна. Энэ бүс нутагт түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг харилцан уялдаатайгаар үйлдвэрлэж байна. Энэхүү эдийн засгийн хэлхээ холбоонд БНХАУ, Энэтхэг, АСЕАН гэсэн гурвал голлож байгаа бөгөөд Дэлхийн нийт ДНБ-д эдгээр орнуудын эзлэх хувь 33.2 хувь байсан бол 2016 онд 40 орчим хувь болохоор байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гурвалжин. Монгол Улсын ойр орших бүс нутгийн эдийн засаг ийнхүү хурдтай тэлэхээр байгаа нь дунд хугацаанд Монгол Улсын гадаад худалдаа, улмаар эдийн засагт томоохон боломжийг бүрдүүлж байна.
V. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХАНДЛАГА
Макро эдийн засгийн дунд хугацааны хандлага ДНБ-ий хэмжээ, төсвийн зардал Эдийн засгийн бүтэц
Төсвийн тэнцэл Гадаад худалдааны тэнцэл Гадаад валютын нөөц
VI. ДУНД ХУГАЦААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн стратеги Дунд хугацааны эдийн засгийн стратеги нь бодлогын гурван чиглэлээс бүрдэнэ. Үүнд: Макро эдийн засгийн тогворжилт • Валютын ханшийн уян хатан зохицуулалтыг үргэлжлүүлж, валютын нөөц хангалттай, валют арилжааны нэрлэсэн ханш зах зээлийн нөхцөл байдалтай уялдаатай тогтох зарчим баримтална. • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, Төсвийн оновчтой бодлого явуулна. • Экспортын бүтээгдэхүүний гадаадын зах зээл дээр өрсөлдөх нөхцөлийг хангаж, худалдааны хэлэлцээрийг хийнэ Эдийн засгийн төрөлжилт • Бизнесийн орчныг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. • Бизнесийн ба өндөр технологийн кластер үүсгэх замаар инновацийг дэмжинэ.
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн стратеги Эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн ам • Хөгжлийн бодлого дотор боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгнө. • 2016 он гэхэд мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих зорилгыг биелүүлэхийн тулд ерөнхий боловсролын бүх сургуулийг интернетэд холбох, хүүхдэд ногдох компьютерын тоог 1:50-иас 1:5 гэсэн харьцаанд хүргэнэ. • Эрүүл мэндийн салбарт анхан шатны эмнэлгийн тусламжийн байгууллагыг хөгжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагаар дамжуулж урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө. • Нийгмийн хамгааллын үр ашгийг дээшлүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
МОНГОЛ УЛСЫН ДУНД ХУГАЦААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО Хүн амын амьдралын чанарын хүрээ Засаглал, хууль эрх зүйн орчин Эдийн засаг, зах зээл Амьдралын чанар Соёл урлаг, уламжлал Жендер
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. МОНГОЛ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖИЛЛАЖ АМЬДРАХ АЮУЛГҮЙ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ. Стратеги 1.1. Хүн амаа өсгөх, амьдрах аюулгүй таатай орчин, нөхцөлийг сайжруулах Стратеги 1.2. Төрөөс үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх Стратеги 1.3. Хүний нөөцийг чадавхижуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Стратеги 1.4. Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 2. ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ. Стратеги 2.1. Төрийн болон засаг захиргааны шинэтгэлийг хийх. Стратеги 2.2. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх. Стратеги 2.3. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх
бүс нутгуудыг хөгжүүлэх стратеги Баруун бүсэд: Аялал жуулчлал, хөнгөн, хүнсний үйлдвэр, транзит тээврийг дагасан худалдаа, үйлчилгээ, мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална. • Энэ ажлын хүрээнд чацарганы кластерийг Увс, Ховд аймагт, Дундад Ази, Арабын улс орнууд, ОХУ-д мах боловсруулан нийлүүлэх үйлдвэрийг Завхан, Ховд, Баян-Өлгий аймагт, • Баруун турууны газар тариаланг түшиглэсэн гурилын үйлдвэрийг Увс аймагт, Таян-нуурын ордыг түшиглэн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг Говь-Алтай аймагт, • Цагаан нуурын худалдааны чөлөөт бүсийг түшиглэн худалдаа, үйлчилгээний төвийг, Асгатын мөнгөний ордыг түшиглэн холимог металл боловсруулах үйлдвэрийг Баян-Өлгий аймагт, • Улаан байшинт-Даянгийн чиглэлийн олон улсын авто замыг дагасан үйлдвэр, үйлчилгээг тус тус байгуулна. Баруун бүсийн байгалийн үзэсгэлэн газар, түүхийн дурсгалыг дагасан “Монгол-Алтай”-н аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Булган, Бургастай, Боршоо боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ; Хангайн бүсэд:Аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, үүнд түшиглэсэн боловсруулах аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална. • Энэ ажлын хүрээнд Хархорины түүхэн дурсгалт газрууд, Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлалыг, • мах, сүүний чиглэлийн үхрийн, мах-ноосны хонины эрчимжсэн аж ахуй, үүнд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийг аймгийн болон бүсийн тулгуур төвүүдэд байгуулж, Ханх боомтыг олон улсын статустай болгож, гадаад худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлнэ;
Төвийн бүсэд: Уул уурхайн, аж үйлдвэр, газар тариалан, транзиттээвэр, ложистикийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална. • Энэ ажлын хүрээнд Өмнийн говийн бүсэд зэс, нүүрс, алтны олборлох болон боловсруулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн үйлдвэр, • Алтанбулагийн худалдааны, Замын-Үүд, Чойрын эдийн засгийн чөлөөт бүсүүдийг үйл ажиллагаа эхлүүлж, төмөр зам, авто замын транзит тээвэр, ложистикийг хөгжүүлнэ. • Сэлэнгэ, Төв аймагт эрчимжсэн газар тариаланг хөгжүүлнэ. Шивээ хүрэн, Гашуун сухай, Замын Үүдийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ; Зүүн бүсэд: Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална. • Энэ ажлын хүрээнд уран ба цайр олборлох, боловсруулах үйлдвэрүүд, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна. • Халх голын сав газарт эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх, Чойбалсан хотод Зүүн хойд Азийн орнуудад мах болон малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох үйлдвэрүүдийг байгуулах, Бичигт, Нөмрөгийн боомтын зорчигч, ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 3. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН СУУРИЙГ ТАВИНА. Стратеги 3.1. Монгол Улсын ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах хөрөнгийг бий болгох зорилгоор уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах. Стратеги 3.2. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх Стратеги 3.3. Хүнд аж үйлдвэрийн суурийг тавих.
Стратеги 3.1. Монгол Улсын ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах хөрөнгийг бий болгох зорилгоор уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах. • Оюутолгой зэс-алтны орд, • Цагаан суваргын зэс-молибдены орд, • Тавантолгой, Нарийн сухайтын коксжих нүүрсний орд, • Асгатын мөнгөний орд, • Ураны зарим орд, зарим холимог металлын орд, Хустай, Баянгол, Төмөртолгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудыг ашиглаж эхлэхээр тусгалаа. • Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор
Эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт Асгатын мөнгөний баяжмал 300 000 т Эрдэнэт УБҮ Зэс хайлуулах үйлдвэр катодын зэс 120 000 т Хөшөөт Угаасан нүүрс 3000 000 т Төмөртэйн Овоо, Улаан, Цавын холимог металлын үйлдвэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл Ангижруулсан төмөр 500 000 т Хар төмөрлөгийн цогцолбор Ангижруулсан төмөр 500 000 т Үрлэн төмөр 1000 000 т Баян Айраг алтны уурхай Хөтөл цемент Хуурай аргын цемент 500 000 т Тавт алтны уурхай Таяннуурын Ангижруулсан төмөр 500 000 т Багануур нүүрсний уурхайн өргөтгөл Нүүрсний бирж Шивээ Овоо нүүрсний уурхайн өргөтгөл Бор Өндөр Жоншны баяжмал 1000 000 т Алт цэвэршүүлэх үйлдвэр 15 т Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Ухаа худаг коксжих нүүрс 3000 000 т Чинхуа-МАК-Нарийн сухайт, Овоот толгой коксжих нүүрс 5000 000 т Тавантолгойн коксжих нүүрс 5000 000 т Оюутолгойн зэсийн баяжмал 1500 000 т
Стратеги 3.2. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 4. БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРЧИМЖСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛНЭ. Стратеги 4.1. Боловсруулах аж үйлдвэр, үйлчилгээний кластерийг хөгжүүлэх Стратеги 4.2. Өндөр технологийн аж үйлдвэр, паркыг хөгжүүлэх суурийг тавих. Стратеги 4.3. Барилгын өргөн хэрэглээний материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах. Стратеги 4.4. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх.
Барилгын өргөн хэрэглээний материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангана Цементийн үйлдвэр /1 сая тонн/ Цементийн үйлдвэр /100.0 мянган тонн/ Ган хийцийн үйлдвэр Төмөр бетон эдлэлийн үйлдвэр Цементийн үйлдвэр /1 сая тонн/
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 5. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРЧИМТЭЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖСЭН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ. Стратеги 5.1. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд газар, аж үйлдвэрийн цогцолборуудыг түлш, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, улсын эрчим хүчний нэгдсэн системийг байгуулах, Стратеги 5.2. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд, аж үйлдвэрийн цогцолборуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зам, тээврийн дэд бүтцийг байгуулах. Стратеги 5.3. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд, аж үйлдвэрийн цогцолборууд, шинээр баригдах томоохон хот, сууринг найдвартай усны эх үүсвэрээр хангах. Стратеги 5.4. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Монгол Улсын зам, тээврийн сүлжээ 2016 онд Õàíõ Õàíäãàéò Óëààíáàéøèíò Óëààíãîì Àðöñóóðü Эрээнцав Õàòãàë Àëòàíáóëàã Áàãà-Èëýíõ Цагааннуур Чулуунхороо Ñ¿õáààòàð Наранбулаг Баянтэс Ульхан ªëãèé Тэшиг Цагаан-Уул ̺ðºí Дадал Өлгий Äàðõàí Èõ-Óóë Баян-Уул Õóòàã-ªíäºð Òîëáî Сонгино Хавирга Дөргөн Äàÿí Òîñîíöýíãýë ͺìðºã Áàÿíãîë Íîðîâëèí Ýðäýíýò Мянгад Õîâä Áóëãàí Òýëìýí Цэцүүх Òàðèàò ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ Õàëõãîë Чойбалсан Áàÿí÷àíäìàí Öàõèð Бүрэгхангай Óëèàñòàé ªíäºð-Óëààí Манхан Õºëºíáóéð ͺìðºã Батцэнгэл Ë¿í Дөрвөлжин Áàãàíóóð Íàëàéõ Öýíõýðìàíäàë Цагаанхайрхан Äàøèí÷èëýí Дарив Èõ òàìèð Рашаант Æàðãàëòõààí Öýöýðëýã Çóóíìîä ªíäºðõààí Áàÿí Мөнххаан Æàðãàëàíò Ýðäýíýñàíò Õàðõîðèí Áàÿíáóëàã Íîãîîí äîâ Баруун-Урт Ýýâèéí áóóäàë Øàðëèí ßðàíò Хужирт Булган Ãàëóóò Эрдэнэцагаан Äýëãýð Øàðãàëæóóò Àëòàé Бууцагаан Áàÿíõîíãîð Àëòàé Чîéð Àðâàéõýýð Òºãðºã Áºìáºãºð Бичигт Бугат Õàð-Àéðàã Íàðèéíòýýë Ìàíäàëãîâü Áîãä Õóëä Áóðãàñòàé Алтай Ñàéíøàíä Áàÿíëýã Ýðäýíý Öîãò-Îâîî Öîãòöýöèé Замын Үүд Äàëàíçàäãàä Ãóðâàíòýñ Ханбогд Øèâýýõ¿ðýí Ãàøóóíñóõàéò • Олон улсын шинэ нисэх буудал • Хатуу хучилттай хөөрч, буух нисэх зурвас бүхий нисэх буудал • - Хатуу хучилттгүй хөөрч, буух нисэх зурвас бүхий нисэх буудал - Төмөр замын сүлжээ - Шинэ төмөр замын сүлжээ - Улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээ 8000.0 км
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 2012-2016 ОНЫ ХӨТӨЛБӨР-т хөрөнгийн эх үүсвэр тус бүрийн эзлэх хувь
Хөрөнгө оруулалт 2012-2016 /Салбараар/
Оюу толгой Зэс, алт 10000 ам.доллар 1100 км төмөр зам Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэнэ Дэд бүтцийн хөрөнгө оруулалт Эдийн засгийн өндөр өсөлт Таван толгой Коксжих нүүрс Нэг хүнд ногдох орлого АН-3, АН-4, АН-32 авто зам Коксын үйлдвэр, Зэс хайлах үйлдвэр Гадаад зах зээлд усан боомт Усан тээврийн үйл ажиллагааг өргөжүүлнэ Нийтийн тээврийг сайжруулна Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Метро барих ТЭЗҮ Хүний хөгжил Боловсруулах үйлдвэрлэл Нийтийн тээврийн шинэ хэрэгсэл Нүүрс хийжүүлэх, барилгын материалын үйлдвэр Гадаад зах зээлд гарц Чанартай боловсрол, эрүүл мэнд; ажил, орлоготой хүн Газрын тос боловсруулах үйлдвэр Дэд бүтэц 100 мянган орон сууц 2016 Хөгжлийн банк Шинэ бүтээн байгуулалт Эм, био технологийн бүтээгдэхүүн 100 000 орон сууц Уул уурхай