1 / 35

Лекц 14, 15 Урт хугацаат өр төлбөр

Лекц 14, 15 Урт хугацаат өр төлбөр. Агуулга. Бонд, түүний төрлүүд Бонд гаргалтын бүртгэл Бондыг эргэлтээс гаргах үеийн бүртгэл Цуврал бонд Өрийн дахин бүтэцчилэл. Бонд түүний төрлүүд.

davina
Download Presentation

Лекц 14, 15 Урт хугацаат өр төлбөр

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Лекц 14, 15Урт хугацаат өр төлбөр

  2. Агуулга Бонд, түүний төрлүүд Бонд гаргалтын бүртгэл Бондыг эргэлтээс гаргах үеийн бүртгэл Цуврал бонд Өрийн дахин бүтэцчилэл

  3. Бонд түүний төрлүүд Бонд нь хөрөнгийн зах зээл дээр хэрэгжиж болохуйц үнэт цаасны хэлбэр бүхий нэг ёсны зээл юм. Энэ нь хөрөнгө оруулагчаас мөнгө зээлснийг гэрчлэх баримт бөгөөд нэрлэсэн үнэ бүхий тодорхой тооны бондыг гаргаснаар нэг зээлдүүлэгч хангаж чадахааргүй их хэмжээний санхүүжилтыг олон тооны хөрөнгө оруулалтын хэсгүүдэд хуваадаг. Бонд нь: • Ихэвчлэн 2-30 жилийн хугацаатай / 50-100 жилийн хугацаатай бонд ч байдаг / • Үндсэн төлбөр /par value, stated value, face value/ болон тогтмол хүүгийн төлбөрөөс бүрдэнэ /coupons/. • Хүүгийн төлбөрийг ихэвчлэн хагас жилд 1 удаа төлнө • Үндсэн төлбөрийг бондын хугацааны эцэст нэг мөр төлдөг • Бондын хүү нь хагас жилээр ихэвчлэн хийгддэг боловч купон нь жилийн хүүгийн түвшнээр илэрхийлэгддэг

  4. Бондын зарим төрлүүд: Хамгаалалттай ба хамгаалалттгүй бонд /secured and unsecured bond/ Хамгаалалттай бонд гаргагч нь хөрөнгө оруулагчдаа зээлийн баталгаа болгож ямар нэг хөрөнгийг барьцаанд тавьдаг. жишээ нь мортгэжийн бонд нь тухайн моржгэжийн үл хөдлөх хөрөнгө нь баталгаа болдог. Зарим компаниуд баталгаагүй бонд мөн гаргадаг. эдгээрийг debenture bond, junk bond гэх мэтээр нэрлэдэг. Буцаан дуудах боломжтой болон цуврал бонд /callable and serial bonds/: дээр дурьдсан энгийн бондоос гадна цуврал бонд гэж байна. энгийн бондын гаргахад үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлдөг бол цуврал бонд гаргасан тохиолдолд үндсэн төлбөрийг хүүгийн хамт хугацааны туршид төлнө. Дуудах боломжтой гэдэг нь бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулагчид мөнгө төлж бондыг эргэлтээс гаргах боломжтой бондыг хэлнэ.

  5. Бондын төрлүүд • Хөрвөх бонд, бараагаар баталгаажсан, 0 хүүтэй бонд /convertible, commodity backed, deep discount bond/ : бонд нь хэрвээ хөрөнгө оруулагчийг хүсэх үед бусад үнэт цаасруу хөрвөж болох нөхцөлтэй байж болно. жишээ нь хөрөнгө оруулагч бондоо компаний энгийн хувьцааруу хөрвүүлж энгийн хувьцаа эзэмшигч болж болно. • Бараагаар баталгаажсан бонд нь бондын хугацаа дуусахад хөрөнгө оруулагч нь мөнгөн төлбөр юмуу бараа 2-ын аль нэгийг төлбөртөө авах эрхтэй байх нөхцөлтэй бонд. Бараа нь голдуу тос, нүүрс, үнэт метал гэх мэт. • 0 хүүтэй бонд нь хөнгөлөлттэй үнээр худалдагдаад хугацааны эцэст нэрлэсэн үнийг төлөх нөхцөлтэй. Энэ хоёрын зөрүү нь хүүгийн төлбөр болох бондыг хэлнэ.

  6. Бонд гаргалтын бүртгэл Бонд гаргах: • бонд гаргагч компани нь өөрийн бондыг сурталчлуулж заруулах underwriter аа сонгож гэрээ хийнэ. • шаардлагатай бичиг баримтуудыг /аудитын тайлан, компаний дүрэм, зорилго, зорилт/ бүрдүүлнэ. • үнэт цаасны холбогдох эрх бүхий байгууллагаас бонд гаргах зөвшөөрөл хүснэ. • Шаардлагыг хангасан гэж үзвэл бонд гаргах эрхтэй болдог Бондыг заавал нэрлэсэн үнээр нь гаргадаггүй. бонд гаргагчийн гаргаж байгаа бондын тухайн үеийн зах зээлийн үнэ нь хөрөнгө оруулагчдын бондыг худалдан авах үнэ болдог. Бонд гаргагч нь гаргах үедээ бондын өглөгийг нэрлэсэн үнээр нь бүртгэх боловч тухайн үеийн зах зээлийн хүүгийн түвшин /yield to maturity/ болон бондын нэрлэсэн хүүгийн түвшний зөрүүгээс шалгаалан бондын нэрлэсэн үнээс их юмуу бага хэмжээний мөнгийг хүлээн авдаг.

  7. Бондын зах зээлийн үнийг: • бондын нэрлэсэн үнэ, • нэрлэсэн хүү, • хугацаа, • зах зээлийн хүү гэсэн 4 үзүүлэлтүүдийг ашиглан тооцдог.

  8. Жишээ нь 2004.07.01-нд Соно компани 5 жилийн хугацаатай 14 хувийн хүүтэй, 2500,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй бондыг зах зээлийн 14 хувийн хүүгийн түвшинд гаргасан. Бондын хүүг хагас жилээр төлдөг. Par bond 2004.07.01 Дт Мөнгөн хөрөнгө Кт Бондын өглөг 2004.12.31 Дт Хүүгийн зардал Кт Хүүгийн өглөг Зах зээлийн ба нэрлэсэн хүүгийн түвшин өөр байгаа тохиолдолд бондын хөнгөлөлт ба урамшуулал үүснэ. Зах зээлийн хүүгийн түвшинг ашиглан бондын зах зээлийн үнийг дараах байдлаар олно: Bond price=PVIFAr,n*coupon+PVIFr,n*face value

  9. Жишээ нь: Солонго компани нь 2007.01.01-нд 1000,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай бонд гаргав. Бондын хүүг хагас жилээр буюу 1 сарын 1, 7 сарын 1-нд төлдө. Бонд гаргах үеийн зах зээлийн хүүгийн түвшин : А. 6%, Б. 10% байсан. А. Бондын зах зээлийн үнэ=1037,164=1000,0*PVIF 3%, 4+1000.0*8%/2*PVIFA 3%, 4 2007.01.01 Дт Мөнгөн хөрөнгө 1037,164 Кт Бондын өглөг 1000,000 Кт Бондын өглөгийн урамшуулал 37,164 2007.07.01 Дт Хүүгийн зардал 30,709 Дт Бондын өглөгийн урамшуулал 9,291 Кт Мөнгөн хөрөнгө 40,000

  10. Хөнгөлөлт урамшуулалт Хөнгөлөлт ба урамшууллыг хорогдуулах 2 арга: 1. Шулуун шугамын арга, 2. Үр ашигт хүүгийн арга Баланст тусгагдах байдал Б. А. Бондын зах зээлийн үнэ=964,538=1000,0*PVIF 5%, 4+1000.0*8%/2*PVIFA 5%, 4 2007.01.01 Дт Мөнгөн хөрөнгө 964,538 Дт Бондын өглөгийн хөнгөлөлт 35,462 Кт Бондын өглөг 1000,0000 2007.07.01 Дт Хүүгийн зардал 48,866 Дт Бондын өглөгийн хөнгөлөлт 8,866 Кт Мөнгөн хөрөнгө 40,000

  11. Бонд гаргалтын зардал /bond issue cost/ Бонд гаргахын тулд гаргасан хэвлэх, хууль болон бүртгэлийн үйлчилгээ гэх мэтийн зардлууд гарах бөгөөд тэдгээрийг Бонд гаргалтын зардал гэнэ. Уг зардлыг Бонд гаргалтын элэгдүүлээгүй зардал дансанд бүртгэх бөгөөд жил бүрийн эцэст шулуун шугамын аргаар элэгдүүлж журналын бичилт хийнэ. Дт Бонд гаргалтын зардал Кт Бонд гаргалтын элэгдүүлээгүй зардал Бонд гаргалтын элэгдүүлээгүй зардал дансны үлдэгдлийг ихэвчлэн Бондын өрөөр хасч харуулдаг. Бондыг эргэлтэнд байгаа хугацаанд бонд гаргалтын элэгдүүлээгүй зардал нь бондын өр төлбөрийн доод талд сөрөг тохируулгаар оршин байх ба бондыг эргэлтээс гаргасан тохиолдолд дебэтлэгдэж устгана.

  12. Хүү төлөх хугацааны дундуур бонд гаргах Хүү төлөх хугацааны дундуур гаргасан бондын хувьд хөнгөлөлт ба урамшууллыг бондыг гаргасан хугацаанаас дуусвар хугацааны хооронд хорогдуулна. Жишээ нь: 2007.01.01-нээс эхлэх 5 жилийн , 1000,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй бондыг 5 жилийн хугацаатай, 7 сарын 1, 1 сарын 1-нд хүү нь төлөгдөх жилийн 10 хувийн хүүтэй бондыг нэрлэсэн үнийн 92,64%-дээр /зах зээлийн 12 хувийн хүүгийн түвшинд хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээр 2007.09.01-нд гаргасан гэвэл: Дт мөнгөн хөрөнгө 926,4+1000,0*5%*2/6 Дт Бондын хөнгөлөлт 73,6 Кт хүүгийн өглөг 16,67 Кт бондын өглөг 1000

  13. Хүү төлөх хугацааны дундуур бонд гаргах Шулуун шугамын аргаар хөнгөлөлтийг хорогдуулж байгаа тохиолдолд хөнгөлөлт болох 73,6 төгрөгийг нийт 5 жил биш 4 жил 4 сар буюу 52 сард ижил түвшингээр хорогдуулна. 2007.12.31 Дт Хүүгийн зардал Кт бондын хөнгөлөлт 73,6/52*4 Кт Хүүгийн өглөг 1000,0*5% Үр ашигт хүүгийн аргаар өмнө бодсонтой ижил

  14. Бондыг эргэлтээс гаргах үеийн бүртгэл Бондыг эргүүлэн худалдан авахыг бондыг эргэлтээс гаргах гэнэ. Бондыг эргэлтээс гаргахдаа: • Дуусвар хугацаанд нь • Дуусвар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж болно Бондыг дуусгавар хугацаанд нь эргэлтээс гаргах буюу бондын үндсэн төлбөрийг төлөх үед бондын хөнгөлөлт, урамшуулалт нь бүгд тэг дансны үлдэгдэлтэй болсон байх бөгөөд энэ үед ямар нэг ашиг алдагдал үүсэхгүй. Дт Бондын өглөг Кт Мөнгөн хөрөнгө Бондыг дуусгавар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргах үед бондын эргэн дуудах үнэ болон бондын дансны үнийн зөрүүгээр бондын эргэлтээс гаргалтын олз, гарз тодорхойлогдоно.

  15. Жишээ нь: А компани нь 2004.01.01-нд 4000,0 төрөгийн нэрлэсэн үнэтэй бондыг нэрлэсэн үний 103 хувиар борлуулсан. Уг бонд нь 10 жилийн хугацаатай боловч дуудаж болох бонд байсан учраас 7 жилийн дараа нэрлэсэн үнийн 102 хувийр эргэлтээс гаргасан. Бонд гаргалттай холбоотой 200,0 төгрөгийн зардал гарсан. Урамшууллыг шулуун шугамын аргаар элэгдүүлэх Бондын дансны үнэ 4000,0*103%=4120,0-4000,0=120,0-урамшуулал Урамшууллын хорогдуулалт=120,0/10*7=94 Урамшууллын хорогдуулаагүй хэсэг=120-94=36 Бондыг буцаан дуудах үеийн дансны үнэ=4000+36=4036,0 Бондыг буцаан худалдан авсан үнэ=4080,0 Бондыг эргэлтээс гаргасны гарз=4036-4080=44 Дт бондын өглөг 4000,0 Дт Бондын урамшуулал 36,0 Дт Гарз 44,0 Кт Мөнгөн хөрөнгө 4080,0

  16. Хөрвөх бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж хөрвүүлэх бол хувьцааны зах зээлийн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарзыг тооцож байвал зах зээлийн үнийн арга, хувьцааны нэрлэсэн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарз бүртгэхгүй, НТК дансыг ашиглаж байвал дансны үнийн арга болно. Жишээ нь: Дээрх бондыг 7 жилийн дараа 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 39500 нэгж энгийн хувьцаанд хөрвүүлсэн. Энэ үед хувьцааны зах зээлийн үнэ 130₮ байсан. А. Зах зээлийн үнийн арга: Хувьцааны зах зээлийн үнэ: /39500*130₮/ 5135,000 Бондын дансны үнэ 4036,0 Бондыг эргэлтээс гаргасны гарз 1099,0 Бондыг эргэлтээс гаргах үеийн журналын бичилт:

  17. үргэлжлэл Дт Бондын дансны үнэ Дт Бондын урамшуулал Дт Бондыг эргэлтээс гаргасны гарз Кт Энгийн хувьцаа Кт НТК Б. Дансны үнийн арга Хувьцааны нэрлэсэн үнэ /39500*100/ 3950,0 Бондын дансны үнэ 4036,0 НТК 26,0 Дт Бондын өглөг 4000,0 Дт Бондын урамшуулал 36,0 Кт Энгийн хувьцаа 3950,0 Кт НТК 26,0

  18. Цуврал бонд Цуврал бонд Бондын нэрлэсэн үнийг тодорхой хугацааны дотор хэсэг хэсгээр нь олон удаа барагдуулах нөхцөлтэй бондыг Цуврал бонд гэнэ. Цуврал бондын нэг цувралыг тус тусдаа бонд гаргалт эсвэл багц байдлаар борлуулж болно. Цуврал бондын нэрлэсэн болон зах зээлийн хүүгийн түвшний ялгаанаас болон үүсэх хөнгөлөлт ба урамшууллыг дараах байдлаар хорогдуулна. • Шулуун шугамын арга • Эргэлтэн дэх бондын арга • Үр ашигт хүүгийн арга

  19. Жишээ нь Болор компани 1999 оны 1 сарын 1-нд 900,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 хувийн нэрлэсэн хүүтэй цуврал бонд гаргасан. Бондын нэрлэсэн үнэ болох 900,0 төгрөгийг 2000 оны 1 сарын 1 нээс эхлэн жил бүрийн эхэнд 300,0 төгрөгийг төлөх замаар барагдуулна. Хүүг жил бүрийн 12 сарын 31-нд төлнө. Зах зээлийн хүү 12%. Худалдах үнийг тодорхойлохдоо:

  20. Бондын хөнгөлөлтийг шулуун шугамын аргаар элэгдүүлэх Цуврал бондын хөнгөлөлтийн хөтөлбөр (Шулуун шугамын арга) Жишээ нь Болор компани 1999 оны 1 сарын 1-нд 900,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 хувийн нэрлэсэн хүүтэй цуврал бонд гаргасан. Бондын нэрлэсэн үнэ болох 900,0 төгрөгийг 2000 оны 1 сарын 1 нээс эхлэн жил бүрийн эхэнд 300,0 төгрөгийг төлөх замаар барагдуулна. Хүүг жил бүрийн 12 сарын 31-нд төлнө. Зах зээлийн хүү 12%. Худалдах үнийг тодорхойлохдоо:

  21. Цуврал бондын хөнгөлөлтийг үр ашигт хүүгийн аргаар элэгдүүлэх Цуврал бондын хөнгөлөлтийн хөтөлбөр (Үр ашигт хүүгийн арга)

  22. Эргэлтэн дэх бондын арга Цуврал бондын нийт гаргалтыг андеррайтерт тогтоосон үнээр борлуулсан тохиолдолд цуврал тус бүрт хамаарах хөнгөлөлт болон урамшууллыг тодорхойлох боломжгүй учраас энэ аргыг хэрэглэдэг. Эргэлтэн дэх бондын арга нь дээрх тохиолдол дох шулуун шугамын аргын хэрэглээ юм. Тооцооллыг дараах байдлаар хийнэ.

  23. Өрийн дахин бүтэцчилэл: Trouble debt restructuring Зарим үед зээлдэгч нь өрийн төлөлтийн хүндрэлтэй асуудлуудтай тулгарч өрийн дахин бүтэцчилэл хийх шаардлагатай тулгарч болно. Хүндрэлтэй өрийг дахин бүтэцчилэх 2 хувилбар байдаг. • Мөнгөн бус хөрөнгө болон өмчийн үнэт цаас шилжүүлэх замаар өрийг барагдуулах • Нөхцөлийг өөрчлөн өрийг хэвээр байлгах Ихэнх тохиолдолд дээрх 2 хувилбарын аль ч тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчид буулт хийдэг учраас зээлдэгчийн хувьд олз бий болж, харин зээлдүүлэгчийн хувьд гарз бий болдог. Дахин бүтэцчилэхийн өмнөх болон дахин бүтэцчилэхийн дараа бий болох мөнгөн гүйлгээний зөрүүгээр олз болон гарзыг хүлээн зөвшөөрнө. Олз болон гарзыг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар дараах зурагт харууллаа:

  24. Нэг: Мөнгөн бус хөрөнгө болон өмчийн үнэт цаас шилжүүлэх замаар өрийг барагдуулах А. Мөнгөн бус хөрөнгө шилжүүлэх замаар өрийг барагдуулах Жишээ нь: Зээлдүүлэгч компани нь зээлдэгч компанид 15000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн хуримтлагдсан хүү 750,000 төгрөг. Зээлдэгч нь өр төлөх хүндрэлтэй асуудалтай байгаа учраас газар өгөх замаар өрөө барагдуулахаар болсон. Газрын зах зээлийн үнэ 13500,0 , дансны үнэ 10000,0 төгрөг. Энэ тохиолдолд дараах журналын бичилтийг хийнэ.

  25. Үргэлжлэл Зээлдүүлэгч: Газар 13500,000 Өр дахин бүтэцчилэлийн гарз 2250,000 Авлагын бичиг 15000,000 Хүүгийн авлага 750,000 Зээлдэгч: Өрийн бичиг 15000,000 Хүүгийн өр 750,000 Газар 10000,000 Өрийн дахин бүтэцчилэлийн онцгой шинжтэй олз 2250,000 /gain on troubled debt restructuring/ Газар шилжүүлсний олз 3500,000 /gain on disposition of of assets/

  26. Б. Өмчийн үнэт цаас шилжүүлэх замаар өрийг барагдуулах Жишээ нь: Дээрх нөхцөлийн хувьд газрын оронд 9000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13500,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй хувьцаа шилжүүлсэн гэж үзье. Дараах журналын бичилтийг хийнэ. Зээлдүүлэгч: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт 13500,000 Өрийн дахин бүтэцчилийн гарз 2250,000 Авлагын бичиг 15000,000 Хүүгийн авлага 750,000 Зээлдэгч: Өрийн бичиг 15000,000 Хүүгийн өр 750,000 Энгийн хувьцаа 9000,000 НТК 4500,000 Өр дахин бүтэцчиллийн онцгой олз 2250,000

  27. Хоёр: Нөхцөлийг өөрчлөн өрийг хэвээр нь байлгах: Өрийг хэвээр байлган нөхцөлийг өөрчлөх дараах хувилбарууд байж болно. Үүнд: • Өрийн хуримтлагдсан хүүг хүчингүй болгох эсвэл бууруулах • Өр төлөлтийн хугацааг сунгах • Хүүг бууруулах • A. Мөнгөн гүйлгээ нь өрийн дансны үнээс бага байх • Зээлдэгч компани нь 2008 оны 6 сарын 30-ны байдлаар 5000,000 төгрөгийн өрийн бичиг болон 450,000 төгрөгийн хуримтлагдсан хүүг төлөх ёстой. Санхүүгийн хүндрэлтэй болсон учраас өрийн дахин бүтэцчилэх гэрээ хийсэн. Гэрээ ёсоор хуримтлагдсан хүүг төлөхгүй болж, үндсэн өрийг 4000,000 төгрөг болтол бууруулж, 2010 оны 12 сарын 31-нд төлөхөөр хойшлуулсан. Өмнө нь өрийн бичгийн 9%-ийн хүүг жил бүр төлж байсан бол шинэ гэрээ ёсоор хагас жил тутамд 2%-ийн хүү төлөх болсон:

  28. 2010 оны эцэст төлөх үндсэн өр: 4000,000 Хүү /4000,000*2%*5/ 400,000 Өрийг дахин бүтэцчилсэнтэй холбоотой ирээдүйн мөнгөн гүйлгээ: 4400,000 Үндсэн өр 5000,000 Хуримтлагдсан хүү 450,000 Өрийн дансны үнэ: 5450,000 Because 4.4 million doesn’t exceed the amount owed -5450.0 the restricted debt agreement no longer provides interest on the debt. Actually, the new payments are $1.05 million short of covering the debt itself. So after the debt restructuring, no interest is recorded. All subsequent cash payments are considered to be payment of the debt itself.

  29. Өрийн дахин бүтэцчилэл Өрийг дахин бүтэцчилэлийн ирээдүйн мөнгөн гүйлгээ нь өрийн дансны үнээс бага үед дахин бүтэцчилэлийн олзийг хүлээн зөвшөөрнө. Журналын бичилт дараах байдалтай: Өрийн бичиг: 5000,000 Хүүгийн өр 450,000 Өрийн бичиг 4400,000 Өр дахин бүтэц олз 1050,000 /gain on debt restructuring/ Хүү төлөх үед хийгдэх журналын бичилт: Өрийн бичиг 80,000 Мөнгөн хөрөнгө 80,000

  30. B. Мөнгөн гүйлгээ нь өрийн дансны үнээс их байх 2005 оны 1 сарын 1-нд Зээлдэгч компани нь 10000,000 төгрөгийн, 10%-ийн хүүтэй, хүүг жил тутам төлөх өрийн бичиг гаргасан. 2007 оны сүүлийн хагас жилээс эхлэн санхүүгийн хүндрэлд 2007 оны хүү болох 1000,000 төгрөг болон өрийг төлөх боломжгүй болсон. Иймээс өрийг дахин бүтэцчилэх дараах хувилбараар зээлдүүлэгчтэй гэрээ хийсэн. Хуримтлагдсан хүүг хүчингүй болгож, үндсэн өрийг 9577,700 төгрөг болгон бууруулсан. Өр төлөлтийн хугацааг 2013 оны эцэст төлөхөөр сунгаж хүүг 5,743 хувь болгон бууруулсан.

  31. Үргэлжлэл Зээлдэгчийн хувьд өрийг дахин бүтэцчилсэний үр дүнд ирээдүйд гарах мөнгөн урсгал болон өрийн өнөөгийн дансны үнэ 2-ыг харьцуулан олз гарзыг тооцдог. Ирээдүйн мөнгөн гүйлгээ болон дансны үнийн зөрүүг тооцож харуулбал: 2013 оны эцэст төлөгдөх үндсэн өр: 9577,000 Хүү /9577,000*5,7435%*6жил/ 3300,000 Нийт мөнгөн гүйлгээ: 12877,000 Үндсэн өр 10000,000 2007 оны хуримтлагдсан хүү 1000,000 Өрийн дансны үнэ: 11000,000

  32. Өрийн дахин бүтэцчилэлийн мөнгөн гүйлгээ болон өрийн дансны үнийн зөрүүгээсс үүссэн илүү мөнгөн гүйлгээ: 12877,000-11000,0=1877,000 11000,000 төгрөгийн өрийг дахин бүтэцчилснээр ирээдүйд 12877,000 төгрөгийн мөнгөний зарлага бий болно. Because the payment exceed the amount owed, the restricted debt agreement still provides interest on the debt-but less than the agreement was revised. The accounting objective is now to determine what the new effective rate is and record interest for the remaining term of the loan at that new, lower rate. Өрийн дансны үнийг дахин бүтэцчилсэнтэй холбоотой мөнгөн гүйлгээний шинэ үр ашигт хүүг зээлдэгч нь тодорхойлох ёстой. 11000=9577700*PVIFn=6, r=?+550000*PVIFAn=6, r=? r=3%

  33. Шинэ үр ашигт хүүг тооцоолсон учраас хүүг ашиглан хүүгийн зардлыг тооцсон хөтөлбөрийг бэлтгэх боломжтой болж байгаа бөгөөд хөтөлбөр нь дараах байдалтай байна.

  34. Өрийг дахин бүтэцчилэлийн журналын бичилт нь: Өрийн бичиг 10000,000 Хүүгийн өр 1000,000 Өрийн бичиг 11000,000 Хүүгийн мөнгөн төлбөрийг төлөх үед: Хүүгийн зардал 220,000 Өрийн бичиг 330,000 Мөнгөн хөрөнгө 550,000

More Related