200 likes | 596 Views
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ ҮНЭЛГЭЭ БА ТӨЛБӨР НОГДУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ. Д.ЭНХСАЙХАН /ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ/. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ТОВЧХОН. ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
E N D
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ ҮНЭЛГЭЭ БА ТӨЛБӨР НОГДУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ Д.ЭНХСАЙХАН/ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ/
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ТОВЧХОН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ • Уул уурхайн салбар эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь мөн түүнчлэн экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж байна. • Геологи уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарын хөрөнгө оруулалт 2012 он эхний 6 сарынхаас 2013 оны эхний 6 сард 32.1 хувиар буурсан, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 89.8 хувь эзэлж байна. Бууралт нь нэг талаас Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дууссантай, эдийн засгийн хямралтай зарим талаар холбоотой. • Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн нөлөөллөөс хамааралтай. ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА • 2017 он гэхэд экспортыг 2 дахин нэмэгдүүлэх, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10000 ам долларт хүргэх; • Таван толгойн ордыг эргэлтэнд бүрэн оруулах;
ҮРГЭЛЖЛЭЛ • Алт, зэс, төмөр, жонш, нүүрс, газрын ховор элемэнт зэрэг голлох эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулах, энэ хүрээнд ОТ 34+Эрдэнэт 51 хөрөнгөөр компаний байгуулж олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, зэс хайлуулах үйлдвэр байгуулах; • Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах; • Эрчим хүчний нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц байгуулж дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ ирээдүйд эрчим хүч экспортлогч орон болох; • Экспортлож буй газрын тосыг өөрийн оронд боловсруулж дотоодын хэрэгцээний шатахууны 50-иас доошгүй хувийг хангадаг болох, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатах занараас шатахуун гаргах замаар эх орны хэрэгцээг бүрэн хангах, цаашид экспортлогч орон болох, ингэснээр нэмүү өртөг бий болгон, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал жилд 600 орчим сая ам доллараар бууруулах; • Уул уурхайн салбарт үндэсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх; • Хөрөнгө оруулалт ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Эх сурвалж: www.mm.dov.mn /2013.08.09-ний өдөр, Уул уурхайн сайдын мэдээлэл/
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ӨНӨӨГИЙН ШААРДЛАГА • Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ.” • мөн хуулийн 5.7-д “Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.” • 1-д чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох /хуулийн 3.2.1 дэх заалт/, 2-т хууль тогтоомжоор олгосон эрхийн хэмжээ, хязгаарт багтаан Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээгээр уг гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалах дэглэм тогтоох /хуулийн 3.2.2 дахь заалт/-оос бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулах ба “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.” • Хөрөнгө оруулалтын хууль батлагдаж стратегийн салбарын зөвшөөрөл авах асуудал зөвхөн төрийн өмчийн этгээдэд хамааралтай болсноос гадна АМНАТ нь тогтворжих татварт хамаарах болсон. Энэ үед “Ашигт малтмал, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан, батлуулах гэж буй нь цаг үеэ олсон чухал ажил юм.
ТӨЛБӨР НОГДУУЛЖ БУЙ ПРАКТИК • ТӨЛБӨР ТӨЛӨГЧ – Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч • ТӨЛБӨР НОГДУУЛАХ ҮНЭЛГЭЭ: • Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; • Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн; • Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн; • ТӨЛБӨР НОГДУУЛАХ ХУВЬ ХЭМЖЭЭ: • Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувиар;
ҮРГЭЛЖЛЭЛ • Бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувиар; • Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт заасан хувь дээр хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнтэй тэнцэх хувиар; • ТӨЛБӨРИЙН ХУВИАРЛАЛТ: • Улсын төсөвт 70 хувь, аймгийн төсөвт 20 хувь, сумын төсөвт 10 хувь • ТАЙЛАГНАХ ТӨЛӨХ: • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана. • Олборложхудалдсан, худалдахаарачуулсанболонашигласанашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан төлнө.
ТӨЛБӨР НОГДУУЛАХАД БАРИМТАЛЖ БУЙ ХУУЛЬ БА ЭРХ ЗҮЙН БУСАД АКТУУД • Ашигт малтмалын тухай хуулийн 47, 48-р зүйл • Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол • Засгийн газрын 2010 оны 39 дугаар тогтоол • Уул уурхайн яамнаас сар бүр зарладаг экспортонд гаргасан уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ • Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоол • Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол • Засгийн газрын 2013 оны 296 дугаар тогтоол • Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг тооцох аргачлал” • “Тайлангийн маягт батлах тухай” Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 625 дугаар тушаал
ҮНЭЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТ • “Цайртминерал” ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд 2009 онд маргаан үүсгэсэн бөгөөд уг маргааныг шүүх хянан хэлэлцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 шийдвэрээр тус компаний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 192 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын14-ний өдрийн 142 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон. • “Саус гоби сэндс” ХХК 2012 онд нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг тооцох аргачлал”-ын зарим заалт хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр уг аргачлалыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч хяналтын шатанд гомдол гаргаагүй
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНД ГЭРЭЭНИЙ ҮНЭ ТОДОРХОЙЛОХОД МӨРДӨЖ БАЙГАА ЖИШИГ /ЗЭСИЙН БАЯЖМАЛ/ Зэсийн баяжмалын үнэ дараах томъёогоор тодорхойлолж байна. Ц Cu конц = (Ц кат –R/C) * α-β/100- T/C + Ц Ag – Шт Ц Cu конц - зэсийн баяжмалын үнэ, $/тн Ц кат - катодын зэсийн үнэ, $/тн R/C - зэс цэвэршүүлэх металлургийн зардал, $/тн Α - зэсийн баяжмал дахь зэсийн агуулга, % β - зэс (металл) авалт, % T/C - зэс хайлуулах металлургийн зардал, $/тн Ц Ag - зэсийн баяжмал дахь мөнгөний үнэ, $/тн Шт - хязгаараас давсан хорт хольцын торгууль, $/тн
ТӨЛБӨР НОГДУУЛАХ ҮНЭЛГЭЭ ТОДОРХОЙЛОХОД МӨРДӨЖ БАЙГАА ТОМЬЁО Бү=Бх*Ах*Бдү Бү – Хүдэр ба баяжмалын борлуулалтын үнэ Бх – Хүдэр ба баяжмалын биет хэмжээ /хүндийн жингийн нэгжээр/ Ах – Хүдэр ба баяжмал дахь тухайн бүтээгдэхүүний агуулгын хувь Бдү – Экспортын цэвэр бүтээгдэхүүний олон улсын бирж, эх сурвалжийн дундаж үнэ 2.8. Экспортлогчийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахтай холбогдон гарах зардал, тайлуулах, цэвэршүүлэхтэй холбогдон гарах зардал, түүнчлэн ашигт малтмалыг худалдан авагчид хүргэх тээврийн зардал зэргийг АМНАТ ногдуулах борлуулалтын нэлгээнээс хасахгүй.
ЗАРИМ УЛСУУДЫН ПРАКТИК • АВСТРАЛИ УЛС Австрали улсад ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар /Mineral resource rent tax/ авдаг бөгөөд энэ нь холбооны улсын хуулиар тогтоогддог, ба Австралид үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрүүдийн хувьд хамаардаг. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Royalties/-ийг муж улс бүр өөрийн хуулиар тусгайлан тогтоодог байна. Күйнслэнд муж улс Австралийн Күйнслэнд /Queensland/ муж улсад манай улстай бараг адил аргачлалаар үнэлгээг тодорхойлдог боловч баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээг тооцохдоо лабариторийн дүгнэлтээр тодорхойлогдсон агуулгын хувийг металл авалтын коэффициентээр үржүүлж гаргадаг байна. Өөрөөр хэлбэл баяжмалаас цэвэр зэсийг ялгах явц /хайлуулж, цэвэршүүлэх процесс/-ад металлын зарим хэсэг нь хорогддог бөгөөд боловсруулалтын дараах цэвэр зэсийн хэмжээ нь лабориторийн дүгнэлтээр тодорхойлсон агуулгын хувиар тодорхойлсон жингээс ялимгүй бага байдаг. Энэ хорогдлыг тооцож хасахын тулдКүйнслэнд муж улсын эдийн засгийн бодлогын яамнаас металл авалтын коэффициентийг тогтоодог байна.
ҮРГЭЛЖЛЭЛ • Нью Cоут Уэлс муж улс Харин Нью соут уэлс /New South Wales/ муж улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн гаднах ex mine үнэлгээнд ногдуулах бөгөөд энэ үнэлгээг тодорхойлохдоо борлуулсан баяжмалын дэлхийн зах зээлийн үнээр тооцсон борлуулалтын орлогын дүнгээс уурхай дээрх баяжуулалтын зардал, борлуулалтын зардал, уурхай дээрх удирдлагын зардал, элэгдлийн зардлыг хасч тодорхойлох ба ийнхүү тодорхойлогдсон дүнгийн 4 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг. Энэ дурьдагдсан уурхай дээрх баяжуулалтын шууд зардалд бутлах тээрэмдэх зардал, концентрацжуулах болон цэвэршүүлэх зардал, шинжилгээний зардал, борлуулалтын зардалд борлуулалтын цэг хүртэлх тээврийн зардал, CIF нөхцөлтэй борлуулалтын хувьд гадаад борлуулалтын тээврийн зардал, агентын шимтгэл багтдаг бөгөөд зөвхөн уурхай дээр гарсан удирдлагын нийт зардлын 33.33 хувийг уурхай дээрх удирдлагын зардал гэж үздэг байна. Эх сурвалж: www.ato.dov.au; www.im.4dc.org
ҮРГЭЛЖЛЭЛ • ЧИЛИ УЛС Чили улсад уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах эрх бүхий хувь хүн, хуулийн этгээд бүх төрлийн, бүтээгдэхүүний эхний шатны борлуулалтандаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг төлдөг. Хэрэв компани уул уурхайн бүтээгдэхүүн бусдаас худалдан авч, борлуулах тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдохгүй. Жилдээ 12000 тонноос бага хэмжээний цэвэр зэсийн борлуулалт энэ төлбөрөөс чөлөөлөгдөх ба 12000-50000 хүртэлх тонн цэвэр зэсийн борлуулалтын үнэлгээнд бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран 0.5%-4.5%, 50000 ба түүнээс дээш тонн цэвэр зэсийн борлуулалтанд үйл ажиллагааны ахиуц ашгаас хамааран 5% - 14% -ын татвар ногдоно. Ахиуц ашиг нь 35% ба түүнээс бага бол 5 хувь, 85% ба түүнээс дээш бол 14 хувь байх ба ахиуц ашгийн хувиас хамруулан төлбөрийг хэдэн хувиар ногдуулахыг тодорхойлсон хүснэгт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлогдсон татвар ногдуулах орлогод тохируулга хийх замаар уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг тодорхойлдог. Дээр дурьдсаны дагуу тодорхойлсон уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогын дүнг, тухайн компаний борлуулсан цэвэр зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсэн нийт орлогын дүнд харьцуулж энд дурьдсан ахиуц ашгийн хэмжээг тодорхойлдог байна. Эх сурвалж: www.sii.cl
ҮРГЭЛЖЛЭЛ • ОХУ • Тус улсад газрын тосноос бусад уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг баримтлах талаар тухайлан заасан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд борлуулалтын буюу гэрээний үнэнээс улсаас олгосон татаас, НӨАТ, тээврийн болон даатгалын зардал зэргийг хассан дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байна. Төлбөрийн хэмжээ үнэлгээний 0-8 хувь, нүүрс, антрацит, нефтийн бүтээгдэхүүний нэгжид 11-700 рубль байна. Эх сурвалж: www.baike.baidu.com • БНХАУ • Газрын тос болон газанд 5-10 хувиар, бусад ашигт малтмалуудад 0.3-60 юанаар тооцож төлбөр ногдуулдаг. Энэ нь тус улс эцсийн бүтээгдэхүүний болгодог өөрийн боловсруулах үйлдвэртэй байдагтай холбоотой гэж үзэж болохоор байна. Харин давсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа түүний төрөл, хэмжээ, олборлож буй аргаас хамааруулан өөр өөр аргачлалаар төлбөр ногдуулдаг онцлогтой байна. Эх сурвалж: www.chinatax.gov.ch
АНХААРАХ АСУУДАЛ БОЛОН САНАЛ • төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө буюу төлбөрийг УИХ бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх хүчингүй болгох эрхийнхээ хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуулийг боловсруулж батлахдаа экспортод гаргасан хүдэр, баяжмалын агуулга дахь эцсийн бүтээгдэхүүний хэмжээг тооцсоны үндсэн дээр тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн сарын дундаж үнээр үржүүлэн АМНАТ тооцох үнэлгээг тодорхойлж байгаа өнөөгийн аргачлал, практикаа дахин нягтлах, шинэ хуулиар төлбөр ногдуулах үнэлгээг тогтоохдоо судалгаа тооцоотой хандах; • дээр дурьдсан аргачлалаар тооцсон үнэлгээнд АМНАТ ногдуулж байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын дарамтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, олон улсын зах зээлд тухайн бүрээгдэхүүний өрсөлдөх чадварт сөрөгөөр нөлөөлж болзошгүйг бодолцон дэлхийн бусад орнуудын төлбөр ногдуулах үнэлгээ тогтоохдоо баримталж байгаа бодлогыг чиг хандлага, жишиг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр ногдуулахтай холбоотой арга аргачлалыг өөрийн орны онцлогт тохируулан авч хэрэглэх;
ҮРГЭЛЖЛЭЛ • уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний тээврийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн татварын дэмжлэгийг нөөцийн төлбөр тооцох үнэлгээ тогтоох хүрээнд бий болгох; • ашигт малтмалын төлбөрийн үнэлгээ тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлого, түүнийг үр ашигтай байлгах чиглэлд анхаарах, цогц байдлаар хандах, өөрөөр хэлбэл аль болох түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон худалдах, дотооддоо нэмүү өртөг бий болгох, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг татахад татварын бодлогыг чиглүүлэх; • нөөцийн төлбөрийг ногдуулах, тайлагнах арга зүйгээ зөв тогтоох, татварын алба болон татвар төлөгчдөд хэрэгжүүлэх боломжтой энгийн ойлгомжтой байлгах, тухайлбал олборлосон, ачуулсан, боловсруулсан, худалдсан шат бүрд ногдуулж, тайлагнахад үүсэх хүндрэл бэрхшээлийг сайн тооцож, түүнээс зайлсхийх арга замаа зөв тодорхойлох;