830 likes | 4.48k Views
НББОУС-2 Бараа материал. Сэдэв 6. Стандартын зорилго, хамрах хүрээ. Стандартын зорилго нь бараа материалыг бүртгэх бүртгэлийн аргыг тодорхойлоход оршино. Дор дурьдсанаас бусад бараа материалыг бүртгэхэд хэрэглэнэ: Барилгын гэрээний дагуух дуусаагүй үйлдвэрлэл /НБ БОУС-11 Барилгын гэрээ/
E N D
НББОУС-2 Бараа материал Сэдэв 6 НББОУС-2 Бараа материал
Стандартын зорилго, хамрах хүрээ • Стандартын зорилго нь бараа материалыг бүртгэх бүртгэлийн аргыг тодорхойлоход оршино. • Дор дурьдсанаас бусад бараа материалыг бүртгэхэд хэрэглэнэ: • Барилгын гэрээний дагуух дуусаагүй үйлдвэрлэл /НБ • БОУС-11 Барилгын гэрээ/ • Санхүүгийн хэрэглүүр /НББОУС-32, НББОУС-39, СТОУС-7/ • Ургац, төл хүлээн авах үеийн ХАА-н үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хамаарах биологийн хөрөнгө НББОУС-2 Бараа материал
Нэр томъёо • Бараа материалд дараах хөрөнгө орно: • Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө • Дээрх борлуулалтын зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс • Үйлдвэрлэлийн дамжлага эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглах гэж байгаа материал буюу хамгамжийн зүйлс хэлбэрээр байгаа хөрөнгө НББОУС-2 Бараа материал
Бараа материалын өртөг • Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбоотой гарсан бүх зардал орно. • Худалдан авалтын өртөг: худалдан авсан үнэ+импортын хураамж болон бусад татвар /буцааж олгох татвараас бусад/+тээвэрлэлт+ачиж буулгах зардал+бараа материал олж бэлтгэхтэй холбоотой бусад зардлууд. Худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасч худалдан авалтын өртгийг тодорхойлно. НББОУС-2 Бараа материал
Хувиргалтын зардал • Үүнд шууд хөдөлмөр+тогтмол ба хувьсах ҮНЗийн системчилсэн хуваарилалт=хувиргалтын зардал • Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн хүчин чадалд суурилж хувиргалтын зардалд хуваарилна. • Хэвийн хүчин чадал гэдэг нь төлөвлөсөн засвар үйлчилгээнээс болж алдагдах хүчин чадлын алдагдлыг харгалзан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны явцад хэд хэдэн тайлант үе эсвэл улирлын туршид дунджаар хүрч болох хүлээгдэж байгаа үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн бодит хэмжээ нь хэвийн хүчин чадалтай ойролцоо байх үед түүнийг ашиглаж болно. • Үйлдвэрлэл буурсан эсвэл сул зогсолт гарах нь нэгж бүтээгдэхүүнд ногдох тогтмол нэмэгдэл зардлыг нэмэгдүүлэхгүй. Хуваарилагдаагүй үлдсэн нэмэгдэл зардлыг тухайн зардал гарсан тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрнө. НББОУС-2 Бараа материал
Хамсарсан, дайвар бүтээгдэхүүн • Үйлдвэрлэлийн явцад нэгээс дээш төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж болно. Үүний жишээ нь хамсарсан, үндсэн ба дайвар бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүн бүрийн хувиргалтын зардлыг тусгайлан тодорхойлж чадахгүй бол түүнийг оновчтой, тогтвортой суурьд хуваарилна.Жишээ нь тусдаа борлуулагдах үнэ цэнэ. • Дайвар бүтээгдэхүүн материаллаг биш бол түүнийг цэвэр боломжит үнэ цэнээр үнэлж уг дүнг үндсэн бүтээгдэхүүний өртгөөс хасна. НББОУС-2 Бараа материал
Бусад зардал • Бусад зардлыг бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гарсан хэмжээгээр бараа материалын өртөгт оруулна. Дараах зардлууд өртөгт орохгүй: • Хаягдал материал, хөдөлмөр буюу үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн • Үйлдвэрлэлийн өмнөх дамжлагаас дараагийн шат дамжлага дунд зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал • Бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбоотой биш удирдлагын нэмэгдэл зардал • Борлуулалтын зардал НББОУС-2 Бараа материал
Хүүгийн зардал • Аж ахуйн нэгж бараа материалыг төлбөр тооцооны хойшлуулсан гэрээгээр худалдан авч болно. Хэрэв хэлцэлд санхүүгийн элемент агуулагдаж байвал элементийг, жишээ нь зээлийн хэвийн нөхцөлийн дагуу төлөх байсан худалдан авалтын үнэ ба төлсөн дүнгийн зөрүүг санхүүжилтын хугацаанд хүүгийн зардлаар хүлээн зөвшөөрнө. НББОУС-2 Бараа материал
Өртгийн томъёолол • Харилцан орлуулах боломжгүй бараа материал болон тусгай төслөөр үйлдвэрлэсэн ба тусгааррласан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний өртгийг өртгийн тусгай тэмдэглэгээний аргын дагуу тодорхойлно. • Дээрхээс бусад бараа материалын өртгийг эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга, эсвэл жинэлсэн дундаж өртгийн аргаар хуваарилна. Шинж чанар зорилулалт адил бараа материалын хувьд өртгийн нэг аргыг хэрэглэнэ. Харин ялгаатай бараа материалын хувьд өөр өөр өртгийн аргыг хэрэглэж шалтгааны тодруулна. НББОУС-2 Бараа материал
Өртгийн үнэлгээний аргууд • Стандарт өртгийн арга, жижиглэнгийн арга, нийт ашгийн арга гэх мэт бараа материалын өртгийн үнэлгээний аргуудыг сонгохдоо хэрэв дээрх аргуудаар тооцоолсон дүн өртөгтэй ойролцоо байвал тухайн аж ахуйн нэгж аль тохиромжтойг нь сонгон ашиглаж болно. Гэхдээ энэ нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаас бусад үед хэрэглэгдэнэ. Жишээ нь завсар үеийн санхүүгийн үеийн тайлан гаргахдаа цаг үеийн системийн үед бараа материалын физик тооллого хийж ББӨ гаргах боломжгүй үед хэрэглэнэ. НББОУС-2 Бараа материал
Цэвэр боломжит үнэ цэнэ • Тайлант хугацааны эцэст Бараа материалыг өртөг цэвэр боломит үнэ цэнийн аль багаар бүртгэнэ. НББОУС-2 Бараа материал
Цэвэр боломжит үнэ цэнэ • Бараа материал гэмтсэн, бүхэлдээ буюу зарим хэсэг нь хуучирсан эсвэл зарим тэдгээрийн борлуулалтын үнэ буурсанаас бараа материалын өртөг нөхөгдөхгүйд хүрч болно. Мөн тооцоолсон иж бүрдлийн зардал болон борлуулалтын зардал өссөнөөс бараа материалын өртөг нөхөгдөхгүй байж болно. Ийм тохиолдолд бараа материалын өртгийг цэвэр боломжит үнэ хүртэл бууруулж бичих шаардлагатай. Энэ үед бараа материалын үнэ цэнийн бууралтын гарз бүртгэнэ. • Бараа материалыг гол төлөв зүйл тус бүрээр цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулдаг. Гэхдээ зарим тохиолдолд ижил төрлийн буюу харилцан холбоотой бараа материалыг бүлэг болгох нь тохиромжтой. НББОУС-2 Бараа материал
Цэвэр боломжит үнэ цэнэ • Борлуулалтын эсвэл үйлчилгээний гэрээ биелүүлэхээр байгууллагын эзэмшиж байгаа бараа материалын тоо хэмжээний цэвэр боломжит үнэ цэнийг тооцохдоо гэрээний үнийг үндэслэнэ. • ТЭМ, хангамжийн зүйлс орсон бэлэн бүтээгдэхүүнийг өртгөөр нь эсвэл өртгөөс нь дээгүүр үнээр борлуулахаар тооцож байвал дээрх материал, хангамжийн зүйлсийг өртгөөс нь бага болтол бууруулж бичдэггүй. Гэхдээ материалын үнийн бууралт нь бэлэн бүтээгдэхүүний өртөг, цэвэр боломжит үнэ цэнээс илүү гарахыг илтгэж байвал материалын өртгийг ЦБҮЦ хүртэл бууруулна. Энэ нь материалын орлуулалтын өртөг нь тэдгээрийн ЦБҮЦ-ийн хамгийн сайн хэмжүүр болно. • Дараагийн тайлант үе бүрт цэвэр боломжит үнэ цэнийг шинэчлэн тогтооно. Цэвэр боломжит үнэ цэн өссөн бол бууруулсан дүнг буцааж болно. НББОУС-2 Бараа материал
Дараах зүйлсийг тодруулна • Ашигласан өртгийн томъёоллыг оролцуулан бараа материалыг хэмжихэд баримталсан НББ-ийн бодлого • БМ-ын дансны үнэ болон тухайн аж ахуйн нэгжид тохирох ангилал тус бүрийн бараа материалын дансны дүн • Бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан үнээр үнэлсэн бараа материалын дансны үнэ • Тайлант үед зардал гэж хүлээн зөвшөөрсөн бараа материалын дүн • Бараа материалын үнийн бууралтын дүн • Бараа материалын үнийн бууралтыг буцаасан дүн • Үнийн бууралтыг буцаахад хүрсэн нөхцөл байдал, үйл явдал • Өр төлбөрийн баталгаа болгож барьцаалсан бараа материалын үнэ НББОУС-2 Бараа материал
Тайлант үеийн зардлаар тооцсон БМ • Тайлант үеийн зардлаар тооцсон бараа материалын дүн буюу борлуулсан бүтээгдэхүүний өртөг болох дүн нь худалдсан барааны өртөг, хуваарилагдаагүй үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, бараа материалын үйлдвэрлэлийн зардлын хэвийн бус хэмжээнээс бүрдэнэ. Тухайн аж ахуйн нэгжийн онцлогоос хамааруулан хуваарилалтын зардал гэх мэт бусад зардлыг оруулж болно. НББОУС-2 Бараа материал
Net realizable value • Selling price-estimated costs of completion-estimated costs necessary to make the sale • Fair value • Conversion cost • Normal capacity of the production facilities • Joint products • By-product, main product • Other cotst • Standard cost method • Retail method НББОУС-2 Бараа материал
Absorption (full) costing • Direct (variable) costing • Consignment (consignee, consignor) • Finished goods • Goods in transit • Gross profit method • Lower of cost and net realizable value • Periodic • Perpetual • Product financing arrangements • Replacement cost • Specific identification • Weighted-average НББОУС-2 Бараа материал