550 likes | 1.39k Views
Ногоон хөгжлийн бодлого. М.Ганбат , Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн. БОНХЯ. Олон улсын тогтвортой хөгжлийн бодлого, чиг хандлага. 1992 - Бразил, Рио де Жанейрод болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулган – ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ:. 2012 - 20 жилийн дараа:.
E N D
Ногоон хөгжлийн бодлого М.Ганбат, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн. БОНХЯ
Олон улсын тогтвортой хөгжлийн бодлого, чиг хандлага 1992- Бразил, Рио де Жанейрод болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулган – ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: 2012- 20 жилийн дараа: Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахыг тогтвортой хөгжил гэнэ (1987,UNEP). • РИО+20 “Бидний хүсч буй ирээдүй”: • Уур амьсгалын өөрчлөлт • Ногоон эдийн засаг • Тогтвортой хөгжлийн засаглал • Тогтвортой хөгжлийн зорилтууд 2015 оноос хойш
Ногоон хөгжлийн зорилго 1. Экосистемийн доройтол, бохирдлыг багасгах 2. Эдийн засгийн өсөлтийг хангах 3. Ядуурлыг бууруулах Экосистемээс эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг үнэлэх
Бодлогын баримт бичгийн гол агуулга: 1. Байгаль орчинд халтай бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах зах зээлийн зохицуулалт хийх; 3. Ногоон эдийн засгийг дэмжих /байгаль, цэвэр технологи, хүний хөгжилд/ хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, энд чиглэсэн ногоон санхүүгийн хөшүүргийг бүрдүүлэх; 2.Байгалийн нөөц, орчныг доройтуулж хомсдуулах чиглэлд Засгийн газрын хөрөнгө, зардлыг хязгаарлах 4. Олон улсын худалдааны зохицуулалтад ногоон хөгжлийн шалгуурыг тусгах
Ногоон ХӨГЖИЛ Тогтвортой хөгжилд хүрэх засаглал 1.Улс төр, эдийн засаг, нийгэм- ийн тогтолцоог Засаглалбүрдүүлнэ. 2.Эдийн засаг, нийгмийн асуудал Тэгш байдлыг хангахад, 3.Байгаль орчин, соёлын асуудалд байгаль, соёл, түүхийн өвийг хамгаалах 4.Байгаль орчин, эдийн засгийн уялдааг Ногоон эдийн засаг бий болгоно. 5.Нийгэм, соёлын уялдааг Ногоон хэрэглээний соёл Ногоон эдийн засаг Тэгш байдал Хүний хөгжил Уур амьсгалд зохицсон хөгжил Ногоон хэрэглээний соёл Байгаль, соёл, түүхийн өв
Алсын хараа Үндэсний байгаль, соёл, түүхийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулан баяжуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний ухамсар төлөвшсэн ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно. - Дараахь үндсэн чиглэлээр стратегийн 6 зорилт, 52 арга зам: 1.Уур амьсгалд зохицсон хөгжил: 2.Ногоон эдийн засаг ба санхүүжилт : 3.Ажил, орлоготой ард иргэд бүхий тэгш нийгэм 4.Соёл ба өв 5. Тогтвортой хөгжилд хүрэх засаглал
Зорилго 1. Уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг нийцүүлж, дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлнэ. Нэг. Уур амьсгалд зохицсон хөгжил • Үндэсний онцлогт тохирсон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах үйл ажиллагааны үр дүнг хүртэхээс өмнө дараагийн хэдэн арван жилд тохиолдож болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалах цорын ганц арга зам бол дасан зохицох арга хэмжээ юм. Даацаас 2-9 дахин хэтэрсэн
Монгол орны хүлэмжийн хийн нийт ялгаралт Хүлэмжийн хийн ялгаралт (2006) (CO2-эк,Gg ) Хөдөө аж ахуйн салбар Эрчим хүчний салбар Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт -5%, -82 (1,000t-CO2) (CO2-эк,Gg ) Түлшнээс алдагдах ХХ-н ялгаралт Түлшний зарцуулалт
Зорилго 2. Экосистемийн тогтвортой байдлыг хадгалж, байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ тогтолцоог нэвтрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг хангана. Экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, нэн ховор, ховор амьтан, ургамлын үндсэн тархац нутгийн 70-аас доошгүй хувь, Газрын тогтвортой менежментийн шинэчлэлд тулгуурлах: Байгалийн нөөцийн өртгийн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан тогтоосны үндсэн дээр тухайн нөөцийг тогтвортой ашиглах, Ойн нүүрсхүчлийг шингээх чадавхийг дээшлүүлж ойн сан, томоохон мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аасдоошгүй хувьд хүргэнэ.
Үндэсний байгаль, соёлын өв газар нутгийг бий болгож, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон аялал жуулчлал, тогтвортой хөдөө аж ахуй, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Цаатаны соёлын өв газар Цаатаны соёлын өв газар Тулгар төрийн өв газар Нүүдлийн соёл иргэншлийн өлгий өв газар Хангайн нурууны өв газар Цагаан зээрийн байгалийн өв газар Их говийн байгалийн өв газар Тусгай хамгаалалттай болон үндэсний байгаль, соёлын өв газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 40-өөс доошгүй хувьд хүргэх, үнэ цэнийг нь сурталчлан алдаршуулна. ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ, СОЁЛ, ТҮҮХИЙН ӨВ
Ногоон зээл, санхүүжилтийн тогтолцоо Татвар: Экологийн татварын орчныг сайжруулах /өндөр орлого, тансаг хэрэглээний, үл хөдлөх хөрөнгийн, аюултай хог хаягдал үүсгэдэг бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээний татваруудыг бий болгох/ - Экосистемийн үйлчилгээний төлбөрийн схемийг нэвтрүүлнэ Зарцуулалт: 1.Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг 2020 онд “Ногоон худалдан авалт”-ад хамруулах. 2.Банк санхүүгийн байгууллагын байгальд халтай үйл ажиллагаанд санхүүжилт, зээл олгохгүй байх хариуцлагын тогтолцоо Байгалийн нөөц ашигласны төлбөр орлого багатай хүн амд тусч байгаа хүндрэлийг багасгах
Зорилго 4. Нөөцийн хэрэглээг илүү үр ашигтай болгож, бохирдол, хаягдал багатай үйлдвэрлэлийг дэмжиж, нэгж бүтээгдэхүүнд ногдох түүхий эд, материалын болон эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан олон тулгуурт ногоон эдийн засгийг хөгжүүлнэ. Ногоон дэвшилтэд технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн кластеруудыг эрчимтэй хөгжүүлж, уур амьсгалд дасан зохицсон хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, хадгалах, савлах байгальд халгүй технологийг дэмжинэ Бэлчээр, усны нөөцийг хамгаалах, тариалангийн талбайг хамгаалахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос тогтмол хувийг зарцуулна • ХАА-н тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн кластеруудыг хөгжүүлнэ.
Эрчим хүчний суурьлагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх замаар нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтыг 2006 оны түвшинд 9,77 кг СО2-экв/ам.доллар байгааг 2030 онд 2,5 дахин бууруулж улмаар нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих нөхцөлийг бүрдүүлнэ. Эрчим хүчний салбарын Нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ноогдох ХХЯ, кг/ ам.$ Хөдөөгийн айл өрхийн хэрэгцээ болон хүнс, хөдөө аж ахуйн зориулалтаар 100 ваттаас доошгүй хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийн ашиглалтыг хөдөөгийн нийт хэрэглэгчдийн 2030 онд 80%-д хүргэнэ.
Эрдэс баялгийн нөөцийн ашиглалтыг тухайн бүс нутаг, газрын байгалийн нөөцийн чадавхид тохируулан хязгаарлах, нөөцийг үр ашигтай, иж бүрэн, хаягдалгүй ашиглах технологи нэвтрүүлэх, хаягдлыг шинэ нөөц болгон дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. . Эрдэс баялгийн нөөцийн ашиглалтын эко үр ашгийг дээшлүүлэх, иж бүрэн, хаягдалгүй ашиглах технологи нэвтрүүлэх ногоон уул уурхайг хөгжүүлнэ. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх газар нутаг, дэд бүтцийг Монгол Улсын бүсчилсэн хөгжилд нийцүүлэн төлөвлөн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхаар шийдвэрлэнэ Уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыгбий болгон урт хугацаанд үр ашигтай хөгжлийн хөрөнгө оруулалт, Монгол хүн аюулгүй орчинд амьдрахад зарцуулна
Дөрөв. СОЁЛ БА ӨВЗорилго 6. Уламжлалт мэдлэг, аж төрөх ёс, соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахын хамт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгох. Дэлхийн байгаль, соёлын өвд бүртгүүлэх газрын нийт газар нутагт эзлэх хувийг 2020 онд 2 хувьд, 2030 онд 3 хувьд хүргэн нэмэгдүүлнэ • Цэвэр технологит оруулах ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Шинжлэх ухаан, технологийн судалгааны санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2%, 2030 онд 3%-д хүргэнэ. • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг эдэлгээг уртасгасан үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг шинэчлэхэд “Ногоон хөгжил”-ийн бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. • “Соёлын илэрхийлэл, үндэсний уламжлалт мэдлэгийн тухай хууль”ийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ. • Бүх төрлийн стандартыг ногоон хөгжлийн агуулгатай болгож, олон улсын үзүүлэлтүүдэд нийцүүлнэ.
Зорилго 7. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, хөдөө орон нутгийг өөрсдийн онцлогт тулгуурлан хөгжүүлж, аймгийн төвүүдийг “ногоон” хот болгоно. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлэх: эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлж, барилгын дулааны алдагдлыг 2010 оноос 2020 онд 30%, 2030 онд 50%-иар тус тус бууруулна. шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, аймгийн төвүүдийг “ногоон” хот болгож хөгжүүлнэ. Гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар агаар орчны бохирдлыг эрс багасгана. ногоон байгууламжийн талбайг 2020 он гэхэд хотын эдэлбэр газрын 25%, 2030 он гэхэд 30%-д хүргэнэ. Хог хаягдлыг ангилан ялгах техник, хангамжаар бүрэн ханган, ахуйн хатуу хог хаягдлын дахин ашиглалтын хэмжээг 2020 онд 40 хувь, 2030 онд 60 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Түгжрэлгүй, осолгүй, агаарын бохирдолгүй нийтийн тээврийн тогтвортой системийг хөгжүүлэх замаар хот дотор зорчих хувийн автомашины хамаарлыг бууруулна.
Тав. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ЗАСАГЛАЛЗорилго 8.Бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ногоон хөгжлийн зорилгод нэгдсэн ил тод, хариуцлагатай, уялдаатай, хяналттай засаглалыг бүх түвшинд бүрдүүлнэ. /Үйлдвэрчний эвлэл, худалдаа үйлдвэрлэлийн тэнхим, мэргэжлийн холбоод, судлаачдын холбоо, нийгмийн хөдөлгөөнүүд зэрэг/ нэгдмэл ойлголт зорилготой байгууллагууд нийгэмд хэрэгтэй бодлого, үйл ажиллагааг хамтран дэмжиж, хэрэгжүүлнэ. Салбар хоорондын уялдаа, зохицуулалт бүхий ил тод, хариуцлагатай, хяналттай засаглалыг бүх түвшинд төлөвшүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг үндэсний статистикийн мэдээллийн тогтолцоонд хэвшүүлж, хөгжлийн бодлого, шийдвэр гаргахад ашиглана.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 1.3.3.Ногоон хөгжлийн бодлогын зарчим -нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах; -ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийх; -цэвэр дэвшилтэт технологийг дэмжих; -ногоон өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах; -байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх; -ил тод, хариуцлагатай, хяналттай байх.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2.1.Зорилго Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно. “ногоон хөгжил” гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг; “ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг;
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО “Ногоон хот” гэж эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот сууринг; “Ногоон барилга” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламжийг;
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.. 3.6.1. Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 3.6.2. Хот, тосгоны газар ашиглалт, барилгажилтын бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах; 3.6.3. Улаанбаатар хот болон бусад хот сууриныг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх; 3.6.4. Үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувь бууруулах;
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 3.6.5. Байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, найдвартай, эрсдэлгүй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлэх; 3.6.6. Явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх.
БОНХЯ-ны Ногоон хотын талаарх санаачлага • “Ногоон” хотын шалгуур үзүүлэлтийг гаргаж, “Ногоон” хотыг шалгаруулан алдаршуулах. • Шинэ ногоон дагуул хотуудыг хөгжүүлэх. (Багануурын оюутны хотхон, Майдар эко хот, шинэ нисэхийн хот, Ногоон хорооллын зарим санаачлага гэх мэт)
БОНХЯ-ны Ногоон барилгын талаарх санаачлага • БХБЯ-тай хамтран ТХХТ-ийн хүрээнд Ногоон барилгын зэрэглэлийн системийг буй болгох • (UNDP-GEFNAMA) ногоон барилгын төсөл • Ногоон сургууль, ногоон цэцэрлэгийн демо төсөл хэрэгжүүлэх (UNEP, GGGI & GTC-K) • Ногоон барилгыг дэмжих эдийн засгийн урамшууллын хөшүүргийг хөгжүүлэх
International projects- Capacity building PPP UNEP 10 YFP for sustainable building & construction program. MEGD as Co-lead UNDP Green city project proposal India GB by-literal project Hot water for dormitory and apartment building by solar means (Tuvaimag, Bayandelgersoum KG, Bio combinat 4 apartment bldgs.) Training for solar collector, solar panel and GRIHA UNDP GB project – NAMA project proposal GB Counsel of Mongolia -Green building roadmap & rating system MEGD & MCUD UNEP GB project – Green school drawing (for 340 seats for soum schools) MIH- Economic incentives for GB study – MOU with MEGD GIZ-SDA-NEXUS project – Retrofitting kindergartens in Hovd #5 and Zavhanaimags GGGI-GTC GB project - Green kindergarten in SH district # (feasibility study, economic calculation and investment) UNESCAP & GIZ NEXUS project – Retrofitting 16th Micro-district in Bayanzurh district (school and kindergarten) Caritas GB project Ash standard, training curriculum for vocational training Xas Bank-retrofitting financial mechanism study
БОНХЯ-ны Ногоон эдийн засгийн талаарх санаачлага • Засгийн газрын 2013.08.23-ны 303-р тогтоол “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт”-аар 41 төрлийн тоног төхөөрөмжийг (нар, салхи, усны эрчим хүч) орлогын албан татвараас чөлөөлсөн • Уг тогтоолын дүнд нийт 22 ААН (үүнээс 6 нь орон нутгийн) нийт 2,4 Тэрбум төгрөгний бараа бүтээгдэхүүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлсэн. • Үйлдвэрлэлийн зориулалттай усны үнийг нэмж, хэмнэлтэнд урамшуулал үзүүлснээр (уул уурхайн компаниуд) 73 сая тонн ус хэмнэсэн.
БОНХЯ-ны Ногоон эдийн засгийн талаарх санаачлага • Ногоон зээл Монголын банкуудын холбоотой санамж бичиг байгуулсан. • Байгальд ээлтэй бизнесийн шалгуур үзүүлэлт • Импортын модыг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр ОХУ-аас орж ирж байгаа модон материалын хэмжээ 18 дахин нэмэгдэж, 1645 га ой буюу 170,000 шоо метр нойтон модоо тайрч унагалгүй хамгаалж үлдлээ. • Байгалийн нөөц ашигласны татварыг орон нутагт бүрэн шилжүүлснээр 50%-ийг нь орон нутагт байгаль хамгаалах үйл ажиллагаанд бүрэн зарцуулахүүрэг хүлээж байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА М.Ганбат Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, БОНХЯ www.mne.mn mganbaa@gmail.com