2.39k likes | 5.31k Views
ДОТООД АУДИТЫН ГАРЫН АВЛАГА. Сангийн яам. Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын зөвлөх Д.Оюун 2013 о н. Агуулга:. Бүлэг 1 . Дотоод Аудитын тухай ойлголт Бүлэг 2. Дотоод Аудитын нэгжийг удирдах Бүлэг 3. Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөлт
E N D
ДОТООД АУДИТЫН ГАРЫН АВЛАГА Сангийн яам. Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын зөвлөх Д.Оюун 2013 он
Агуулга: Бүлэг 1. Дотоод Аудитын тухай ойлголт Бүлэг 2. Дотоод Аудитын нэгжийг удирдах Бүлэг 3. Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөлт Бүлэг 4. Дотоод аудитын үйл ажиллагааны үе шат Бүлэг 5. Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн мөрөөрх үйл явц Бүлэг 6. Аудитын ажлын баримтжуулалт Бүлэг 7. Аудитын ажлыг хянах Бүлэг 8. Нийцлийн аудит Бүлэг 9. Гүйцэтгэлийн аудит Хавсралтууд
БҮЛЭГ 1. ДОТООД АУДИТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.1 Дотоод аудит гэж юу вэ? Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (ДАОУИ)-ээс гаргасан ДотоодАудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт (ДАМПОУС)-д “Дотоод аудит”-ыг дараах байдлаар тодорхойлсон. “Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм.” Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусладаг.
Дотоод аудитын нэгж нь: /стандартаар/
1.2.Дотоод аудитын үүрэг ба хамрах хүрээ • Эрсдэлүүдийг тодорхойлж үнэлэх, эрсдэлийн удирдлага ба хяналтынсистемийг сайжруулахад туслах; • Эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилан байгууллагын дотоод хяналтынзохистой,үр дүнтэй байдлыг үнэлэх; • Санхүү, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн итгэлтэй, шударга, үр дүнтэй, үр ашигтай байдлыг үнэлэх; • Хөрөнгийн хадгалалт хамгаалалт, хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангах байдал зэргийг үнэлэх; • Байгууллагын соёл, ёс зүй, үнэ цэнийг дээдлэх,үр дүнтэй гүйцэтгэлийн удирдлага, хариуцлагатай засаглалын үйл явцыг үнэлж, зөвлөмж өгөх.
1.3. Дотоод аудит бусад хяналт шалгалт, үнэлгээний ажлаас ялгагдах нь
БҮЛЭГ 2. ДОТООД АУДИТЫННЭГЖИЙГ УДИРДАХ 2.2 Дотоод аудитын нэгж. Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг Дотоод аудитын нэгжийн дарга удирдана. Дотоод аудитыг багаархэрэгжүүлж болох бөгөөд баг нь багийн ахлагч болон аудиторуудаас бүрдэнэ. Дотоод аудитын нэгжийн даргын үүрэг. • Дотоод аудитын ажил нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмындагуу хийгдсэн байгааг хянах; • Дотоод аудитын нэгжийн нөөцийг үр дүнтэй ба үр ашигтайгаарбүрдүүлсэн байх; • Дотоод аудитын ажлыг ДАМПОУС-ын дагуу хийсэн байх.
2.2. Дотоод аудитын нэгжийн даргын үүрэг. • ДА-ын нэгжийн үйл ажиллагаа ба ажилтнуудыг удирдах, нөөцийг үр дүнтэй ашиглах; • Эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны төлөвлөгөө бэлтгэх; • ДА-ын төлөвлөгөө, үйл ажиллагаа, тайлагнал, нөөцийн асуудлаар Дотоод аудитын хороотой харилцах; • ДА-ын хороо болон байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгайлсан аудит хийх; • Зөвлөмжийн хэрэгжилтийг Дотоод аудитын хороонд тайлагнах; • ДА-ын нэгжийн үйл ажиллагаанд чанарын хяналтын баталгаажуулалт хийх; /Сангийн яам/
2.2. Дотоод аудитын багийн ахлагчийн үүрэг. • Аудитын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах гол үүргийг хүлээнэ. • Эрсдэлийн удирдлага, дотоод хяналт ба засаглалын үйл явцыг үнэлэх; • Санхүү болон үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөвийг хянах; • Аудит хийгдэх нэгжийн нөөцийн хуваарилалт нь хэмнэлттэй ба үр ашигтай эсэхийг үнэлэх; • Хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг үнэлэх; • Дотоод аудитын хороонд дотоод аудитын үр дүнг тайлагнах; • Аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан дотоод аудитын ажлыг хэрэгжүүлэх; • Аудитын ажил бүрийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үр нөлөөтэй ба үр дүнтэй эсэхийг батлах; • Аудитын ажлын төгсгөлд аудит хийгдсэн нэгжийн удирдлагыг товч мэдээллээр хангах.
2.3. Дотоод аудитад баримтлах үндсэн зарчим
2.4 Дотоод аудиторын хараат бус байдал бабодитой хандлага ДАМПОУС-д дотоод аудитын нэгж ба аудиторын хараат бус байдал ба бодитой хандлагын талаар заасан байдаг.
БҮЛЭГ 3. ЭРСДЭЛД СУУРИЛСАН ДОТООД АУДИТЫН ТӨЛӨВЛӨЛТ/ДАМПОУС-д дараах байдлаар заасан./
3.2 Аудитын төлөвлөгөөний төрөл Дотоод аудитын үйл ажиллагааны дараах 3 төрлийн хоорондоо ялгаатай зорилго бүхий төлөвлөгөөг нийтлэг ашигладаг. • 1. Аудитын дунд хугацааны төлөвлөгөө: Энэ төлөвлөгөөг эхлээд бэлтгэх ба дотоод аудитын зорилго ба цар хүрээг дараагийн гурваас таван жилийн хугацаанд урьдчилан төлөвлөдөг. Энэ төлөвлөгөөнд байгууллагын стратегийн зорилго, ирээдүйн чиг хандлагыг тусгахаас гадна учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийснээр нэн тэргүүнд хандах чиглэлийг тодорхойлдог. • 2. Аудитын жилийн төлөвлөгөө: Аудитын жилийн төлөвлөгөө нь дараагийн 12 сард хийгдэх аудитын ажлуудыг тодорхойлдог. Аудитын дунд хугацааны төлөвлөгөөнд суурилан аудитын жилийн төлөвлөгөөг бэлтгэнэ. • 3. Аудитын ажлын төлөвлөгөө: Аудитын ажлыг эхлэхийн өмнө аудитын ажлын зорилго, хамрах хэмжээ,зарцуулах хугацаа, ашиглах нөөц зэргийг харуулсан ажлын төлөвлөгөө буюу удирдамжийг бэлтгэнэ.
3.3. Аудитын дунд хугацааны төлөвлөгөөбэлтгэх үе шат
Тохиолдох магадлал ба хэмжилтийн түвшин Эрсдэлүүдийг тодорхойлсоны дараа тэдгээрийн тохиолдох магадлал ба үзүүлэх нөлөөллийнтүвшинг тогтооно.Практикт эрсдэлийг хэмжих түвшинг гурав (их, дунд, бага г.м.)эсвэл таван түвшин (маш их, их, дунд, бага, маш бага г.м.)-ээр тодорхойлдог.
Нөлөөлөл ба хэмжилтийн түвшин Эрсдэл нь байгууллагад ямар нөлөө ба үр дагавар үзүүлэхийг харуулдаг шалгуур юм. Нөлөөллийг хэмжих жишээ:
Эрсдэлийг ач холбогдлоор нь зэрэглэх
Бүлэг 4. Дотоод аудитын үйл ажиллагааны үе шат
4.2 Аудитын ажлын төлөвлөлт Дотоод аудитын ажил нь аудитыг төлөвлөхөөс эхэлнэ. Аудитын ажлын төлөвлөлт нь дараах үе шатуудаас бүрдэнэ.
Аудитын ажлын төлөвлөгөөний зураглал
Удирдлагын ба дотоод аудитын үйл явцуудын хоорондын харилцан хамаарал
Аудитын нотолгоог олж цуглуулах аргууд: • Ярилцлага авах; • Аудитын тест хэрэгжүүлэх;/хяналтын тест/ • Түүвэрлэх; • Судалгаа хийх; • Нягтлан шалгах; • Блок схемийг ашиглах; /үйл явцын, системийн, баримтын блок схем/ • Ажиглалт хийх; • Тулган баталгаажуулах; • Дүн шинжилгээ хийх;
Дотоод аудитын тайлангийн бүтэц • Аудитын ажлын зорилго; • Цар хүрээ; • Аудитаар илрүүлсэн асуудлууд; • Дүгнэлт; • Зөвлөмж; Аудит хийгдсэн байгууллагын удирдлагаас зөвлөмжид өгсөн тайлбарыг аудитын тайлангийн төслийн “удирдлагын санал” хэсэгт нэмж тусгана.
Аудитын үнэлгээ Аудитын багийн ахлагч нь аудит хийгдсэн байгууллагад (эсвэл аудитын объект) аудитын ажлын үр дүнгээр дараах байдлаар үнэлгээг өгнө.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛ АА 2013 ОН
Бүлэг 9. ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТ
Гүйцэтгэлийн аудитын тодорхойлолт, хамрах хүрээ INTOSAI /Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын Байгууллага/-аас гаргасан аудитын стандартад гүйцэтгэлийн аудитыг дараах байдлаар тодорхойлсон. Гүйцэтгэлийн аудитын хүрээнд дараах асуудлуудыг багтаадаг. a) Байгууллагын баримталж байгаа зарчим, үйл ажиллагаа, удирдлагаас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд байгууллагын нөөцийн хэмнэлттэй байдалд аудит хийх; б) Гүйцэтгэлийг хэмжих зарчим, мэдээллийн систем, мониторингийн үйл ажиллагаа, аудитаар илэрсэн зөрчлийг засах талаар мөрдөж байгаа үйл явц зэргийг шалгах ажлыг багтаан, байгууллагын ашиглаж байгаа хүний, санхүүгийн болон бусад нөөцүүдийн үр ашигтай байдалд аудит хийх; в) Байгууллагын зорилго, зорилтыг хангахад чиглэсэн гүйцэтгэлийн үр дүнтэй байдалд хийх аудит, үйл ажиллагааны бодит үр дүнг хүлээгдэж байгаа үр дүнтэй харьцуулан аудит хийх;
Гүйцэтгэлийн аудитын зорилт Гүйцэтгэлийн аудитаар дараах асуултуудад хариулахыг зорьдог. Òóõàéíç¿éëèéãçºâàðãà çàìààðõèéñýí ¿¿? Гүйцэтгэлийн аудит + Ǻâç¿éëèéãõèéñýí ¿¿?
ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БУСАД АУДИТААС ЯЛГАА • Өртөг зардал, бүртгэлийг бус, харин гүйцэтгэлийг илүү анхаарч үздэг; • Тогтмол бус нэг удаагийн аудит байдаг; • Албан ёсны дүгнэлт өгөхгүй; • Төрөл бүрийн асуудлыг хамруулдаг учраас тодорхой шаардлага ба хүлээлт байдаггүй; • Аудитад хамруулах зүйлс, аудитын зорилго, арга аргачлал ба санал дүгнэлтийг сонгох боломжтой; • Гүйцэтгэлийн аудитыг засгийн газрын түвшин, салбарын түвшинд болон тухайн байгууллагын түвшинд хийжболно; • Гүйцэтгэлийн аудитаар тавигдсан зорилгыг хангахын тулд тодорхой арга хэрэгслүүдийг ашиглан нэг асуудлаас нөгөө асуудал руу шилжин орох байдлаар хийгддэг; • Гүйцэтгэлийн аудитыг хийхэд асуудалд уян хатан хандах, төсөөлөх болон дүн шинжилгээ хийх чадварыг аудитораас шаарддаг;
Гүйцэтгэлийн аудитын гол зарчмууд Гүйцэтгэлийн аудит нь дараах үндсэн гурван зарчимд суурилдаг.
Гүйцэтгэлийн аудитын гол зарчмууд • Хэмнэлттэй байх: Чанарын зохистой түвшинд үйл ажиллагаанд ашиглах нөөцийн өртөг зардлыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах буюу хамгийн зохистой орцыг хамгийн боломжит үнээр олж авах зарчим юм. • Үр ашигтай байх: Орцын тогтсон хэмжээнд чанарын зохистой түвшинг хадгалан хамгийн боломжит их тооны бараа, үйлчилгээ нийлүүлэх эсвэл нийлүүлэх бараа, үйлчилгээний тогтсон тоонд чанарын зохистой түвшинг хадгалан хамгийн боломжит бага хэмжээний орцыг ашиглах зарчим юм. • Үр дүнтэй байх: Үр дүнг зорилго, зорилтыг хангахын тулд ашигласан нөөцүүдтэй харьцуулах зарчим юм. Аудитор хөтөлбөрийн үр дүнтэй байдлыг анхаарч байгаа үед тухайн хөтөлбөрийн зорилго ба үр дүнг хэмжихээс эхэлнэ.
Гүйцэтгэлийн аудитыг хийх аргачлал 1.Үр дүнд чиглэсэн арга: Үр дүнд чиглэсэн арга хандлагаар дараах үзүүлэлтүүдэд голлон анхаарна. • Гүйцэтгэлийн үр дүн; • Хүрсэн үр дүн; • Зорилгыг хангасан байдал; • Шаардлагыг мөрдсөн байдал. Энэ аргын үед аудитор илрүүлсэн асуудлуудаа зорилго, зорилт, хууль тогтоомж, стандарт зэрэгтэй харьцуулах замаар гүйцэтгэлийн хэмнэлттэй байдал, үр ашигтай ба үр дүнтэй байдалд дүн шинжилгээ хийдэг. 2) Асуудалд чиглэсэн арга: Энэ аргаар асуудлуудыг байнга шинэчлэн тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар авч үздэг. • Аудитын шалгуурыг урьдчилан тодорхойлохгүйгээр харин оршин байгаа асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийнэ; • Асуудалтай зүйлс, зөрчил дутагдлыг тодорхойлно; • Тодорхойлсон асуудлууд нь үнэхээр оршин байна уу, тэдгээр асуудлуудыг хэрхэн ойлгох вэ, шалтгаан нь юу вэ гэх зэрэг асуултуудад хариулахыг зорьдог; • Аудитаар тэдгээр асуудлуудын шалтгааныг таамаглах ба боломжит үр дүнг тодорхойлж, тестээр шалгаж үзнэ.
Эрсдэлийг тодорхойлж, үнэлэх • Гүйцэтгэлийн аудитад эрсдэлд суурилсан аудитын арга хандлагыг ашигласнаар гол эрсдэлтэй хэсгүүд рүү аудитын нөөцөө хандуулах боломжтой юм. • Гүйцэтгэлийн аудит нь байгууллагын үйл ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалдчиглэдэг учраас эдгээрт учирч болох эрсдýлүүдийг тодорхойлохыг зорьдог. • Байгууллагын үйл ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалд нөлөөлж болох уламжлалт эрсдýлүүд агуулж байгаа үйл ажиллагаануудад аудитор анхаарлаа хандуулна.
Төрийн байгууллагуудад нийтлэг байдаг эрсдэлүүд нь: • Төлөвлөгдөөгүй зарцуулалтууд гарах; • Тухайн үйл ажиллагааг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй байх, өртөг зардал нь нэмэгдэх; • Үйлчилгээний чанар муудсан талаар хэрэглэгчээс гомдол хүлээн авах, зарга үүсэх; • Гүйцэтгэл нь тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх; • Шинэ үйл ажиллагааг буруу хэрэгжүүлэх; • Нягтлан бодох бүртгэл ба хяналтын системийг зөв зохион байгуулж удирдаагүй байх; • Байгалийн гамшиг, хулгай эсвэл үрэлгэн байдлын улмаас томоохон хэмжээний алдагдал хүлээх; • Өрсөлдөөнгүйгээр гэрээлэгчийг сонгох; • Дотоод хяналтын систем сул байх; • Удирдлагын үйл явц нь ойлгомжгүй байх; • Эрх мэдэл ба хариуцлага хоорондын холбоо тодорхой бус байх; • Зарим үйл ажиллагаа нь ямар нэг хяналтад өртөхгүй байх.
Гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлэх Гүйцэтгэлийн аудит нь: • орц (ашиглагдах нөөц), • үйл явц (систем), • гарц (бараа, үйлчилгээ) ба • үр дүн (зорилгын биелэлт)-ийн байдалд хийгдэж байгаа аудит учраас аудитор эдгээрт чиглэсэн аудитын нотолгоонуудыг олж цуглуулан, дүн шинжилгээ хийнэ. Мөн олж цуглуулсан аудитын нотолгоонууд нь асуудлын шинжилгээнд тавигдсан дэд асуулт бүрт хариулт өгөхөд чиглэсэн байх хэрэгтэй.
Гүйцэтгэлийн аудитын тайланд • аудитын зорилго; • цар хүрээ; • аргачлал; • аудитаар илэрсэн зөрчилтэй асуудлууд; • нэгдсэн дүгнэлт; • зөвлөмжүүд • ажлын цар хүрээнд хязгаарлалт хийгдсэн бол энэ тухай заавал дурдана. Нэгдсэн дүгнэлт, зөвлөмж хоорондоо нягт уялдаатай байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛ АА