290 likes | 818 Views
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. ХӨХНИЙ ӨМӨНГИЙН ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖ товч танилцуулга. Танилцуулга.
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХӨХНИЙ ӨМӨНГИЙН ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖтовч танилцуулга
Танилцуулга • Энэхүү эмнэлзүйн хөтөч нь ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, Мянганы сорилтын сан, EPOS эрүүл мэндийн менежментийн төслийн багийн хамт олонтой хамтран боловсруулж байгаа эрүүл мэндийн төсөл юм. • Уг удирдамжийг боловсруулахдаа Монгол улсын дахь умайн хүзүүний ба хөхний өмөнгийн байдал, онцлог, манай орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо г харгалзан, өөрийн орны нийгэм, эдийн засгийн боломжит нөхцөлд тулгуурлан олон улсын эмнэлзүйн удирдамжийн/WHO, IARC, NCCN, American Cancer Society, Health Canada/ хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний эх сурвалжуудийг үндэслэн хийгдэж байна.
Удирдамжийн зорилго • Урьдчилан сэргийлэх аргуудыг тоймлох • Хөхний эмгэг өөрчлөлттэй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө, эмчилгээ • Эмэгтэйчүүдийн цаашдын менежментийн стратегийг гаргах • Эмчилгээ хийгдсэн эмэгтэйчүүдийн хяналт хийх аргыг тодорхойлох • Эд эсийн шинжилгээний үнэлгээ дүгнэлтэд өргөн хэрэглэгддэг нэр томъёо, үг хэллэгийг тоймлон гаргах • Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээний алгоритм, хяналт, тэдэнд үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үнэлгээ менежментийн стратегийг гаргах
Удирдамжийн үндсэн эх сурвалж Удирдамжийн скрининг хэсгийг олон улсын 5 байгууллагын нотолгоонд суурилсан менежмент бүхий удирдамжийн стратегит суурилан боловсруулсан. • ДЭМБ • НАЙСИ- • Энэтхэг- ДЭМБ • АХХН-Америкийн хорт хавдрын нийгэмлэг • КЭМН-Канадын Эрүүл мэнднийгэмлэг
Хөхний өмөнгийн удирдамжийн бүтэц, агуулга • А, В, С хэсгүүд болон хавсралт гэсэн үндсэн 4 хэсэгтэй. • А хэсэг – Танилцуулга: Клиникийн онош, өвчний код, хэрэглэгчид, хөтчийн зорилго, дахин шинэчлэн боловсруулах хугацаа, боловсруулсан мэргэжилтэнүүдийн хаяг, өвчлөлийн тархвар зүй • В хэсэг - Хөхний хорт хавдрын менежмент хийх алгоритмууд • С хэсэг – Хөхний хорт хавдрын үеийн оношлогоо эмчилгээний арга: Ангилал, үе шат, эрсдэлт хүчин зүйл, эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээ, цаашдын хяналт • Хавралт – Хөхний хорт хавдрын тухай товч хэсгүүд, мэс засал, хими туяа эмчилгээний дараах өвчтөнд өгөх зөвлөгөө мөн зурагнууд орсон болно.
ЭМ-ийн I шатлалд авах арга хэмжээ • Хөхний өмөн үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар хүн амд ойлголт өгөх • Эрүүл амьдралын хэвт маягийг сурталчлах • Хөхний өмнөмнгийн эрт үед илрэх шинж тэмдгүүдийгн талаар мэдээлэл өгч, хүн амд илрүүлэг хийх • хөхөө өөрөө шалгах аргыг танилцуулан, шинж тэмдэг илэрвэл эмчид хандах тадаар зөвлөх • Хөхөнд бэрсүү болон үүсгэвэр илэрсэн тохиолдолд мэс заслын эмчид үзүүлж, шаардлагатай гинуилгээг хийлгэнэ. • Үзүүлэхэд шинж тэмдэш илрээгүй бол 3 жилийн дараа эргэн үзүүлэх • Хөхний өмөнгийн улмаас эмчилгээ хийылгэсэн өвчтний хяналтыг хийх • Даамжирсан хөний өмөнгийн улмаас хөнгөвчлөх эмчилгээ хэрэгтэй өвчтөнд тусламж үзүүлэх • Илрүүлэг хийхэд болон хавдрын бүртгэл мэдээллийг хариуцах • Эрүүл мэндийн ажилтнуудыг хөхөнд үзлэг хйих аргад сургах • Сайн дурынханд сургалт явуулж болно.
Олон нийтэд – ХӨША • Эрт илрүүлэлт – ХЭЗҮ • Оношлогоо - Маммограмм - Эхо - Эдийн шинжилгээ • Эмчилгээ - Мэс засал - Хими эмчилгээ - Туяа эмчилгээ -Хөнгөвчлөх тусламж • Өвчний код: • Хавдар өвчний олон улсын ангилал /International Classification of Disease for Oncology (ICD-O)/ • International Statical Classification of Disease of Diseases and Related Health Problems (ICD-10) Chapter II Neoplasma (C50- C50.9 and D05-D05.9) –г баримталсан.
Эпидемиологи • Эрт оношлогдвол эмчилгээний үр дүн сайтай хавдрын тоонд ордог. • Үсэрхийлэлтэй тохиолдолд 5 жилийн наслалт - 20%. • Нас ахих тусам өвчлөл нэмэгддэг ч менопаузын дараа уг өсөлт удааширдаг. • Нийт өвчтөнд 5 жилийн наслалт – 85%.
Хөхний хорт хавдрын сүүлийн 10 жилийн шинэ тохиолдол / 100000 хүн амд /
Эрсдэлт хүчин зүйлүүд • Удамшдаг синдромууд- BRCA1 (17q21), BRCA2 (13q12-13)- риск 50-85%. • Li-Fraumeni синдром – р53 – зөөлөн эдийн саркома, тархины хавдар, лейкемия, уушигны хавдар • Cowden синдром – Арьс ба амны хөндийн гамартома-тай хавсрах нь их. Өвчтөний 50%-д хөхний хавдар үүсдэг. • Патофизиологи - р53, циклин D, bcl-2 гэх мэт • Эстроген, прогестин, андроген. • Өсөлтийн факторууд-EGFs, TGF- ба , инсулин-төст өсөлтийн фактор I, II.
Патологи • Өндөрэрсдэл (atypical ductal hyperplasia, lobular carcinoma in situ or lobular neoplasia) • Хорт хавдар (Carcinoma in situ): Ductal carcinoma in situ(DCIS) • Үрэвсэлт хорт хавдар (Infiltrating carcinoma):-Infiltrating ductalcarcinoma:Medullary, tubular, papillary • Infiltrating lobular • Хэвийн бус гистологи • Үрэвсэлт • Spindle cell • Adenoid cystic carcinoma • Apocrine carcinoma • Signet-ring carcinoma • Carcinoid tumor • Хөхний толгойн Пажетийн өвчин (Paget’s disease of the nipple)
Оношлогоо • Өвчний түүх, бодит үзлэг • Билатериаль маммограмм (80-90%) • Биопси • ЭХО, MRI • Лаборатори-ЦДШ, элэгний үйл ажиллагааны тест, алкалин фосфатаза • Патологи (ER/PR, HER2) • КТГ • Ясны сцинтограмм • Цээжний рентген
Маммограм гэж юу вэ? • Маммограм гэдэг нь хөхний рентген зураг юм. • Эмэгтэйчүүд 40 наснаас эхлэн жил бүр маммограм хийлгэх нь зүйтэй. • Ар гэрт нь хөхний хавдраар өвдөж байсан хүн байвал 20 наснаас эхлүүлэх хэрэгтэй.
Клиник • Хэсэг газрын (бэрсүү, арьсны өөрчлөлт, шүүрэл ялгарах) • ЛУ-ын (10-аас доошгүй) • Алсын тархалт (плеврит, перикардит, ясны хугарал г.м) • Системийн (турах, ясны өвдөлт, толгой өвдөх, парестезия)
Арьс рүү нэвчсэн, IV үеийн хорт хавдар Үрэвслийн хэлбэр
Даруй эмчид хандах • Бэрсүү хатуу зангираа үүсэх, эсвэл хатуурах • Хавдах, халуу оргих, улайх • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх • Хөхний арьс хонхойх, атирах • Хөхний толгой загатнах, шархалж хөндүүрлэх, юм туурах • Хөхний толгойноос шүүс гарч эхлэх
Тавилан • Суганы ЛУ-ын байдал. • Хавдрын хэмжээ • Гистологийн бүтэц, зэрэг
Өвчтөний хяналт • Эхний 3 жилд 3-6 сар тутамд, дараагийн 2 жилд 6-12 сар тутамд анамнез авч, үзлэг хийнэ. • 1 сар бүр өөртөө үзлэг хийнэ. • Тухайн болон эсрэг талын маммограмм • Тамохифен хэрэглэж буй үед жилд нэг удаа Пап шинжилгээ авах • ЦДШ, элэгний үйл ажиллагаа, алкалин фосфатаза, СА 27, 29, СА15-3. • 2 жил тутамд шулуун гэдсээр үзэх
Урьдчилан сэргийлэлт • Тамоксифен 20мг/өдөрт – 49% бууруулна. • Гэвч 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд хөхний хавдрын тохиолдол багасахын хэрээр эндометрийн хавдар (RR=2.53), тромбозын хүндрэл (RR=3.01) нэмэгддэг. • Өндөр рисктэй хүнд у/с мастоэктоми хийснээр 90-95%. • 40 наснаас өмнө оофороэктоми хийснээр 45% . • 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд тогтмол скрининг маммограмм хийснээр эрт оношлон, улмаар нас баралтыг 25-30% бууруулж чаддаг. • 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд 2 жил тутамд скрининг хийх • Удамшлын анамнезтэй гэр бүлийн гишүүдийг 25 наснаас нь эхлэн скрининг-д хамруулна.
Хөхний хавдрын эрт илрүүлэлт • Бүх насанд Таны хөх хэвийн байсан ч эмчид үзүүлэн ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг шалгуулах. • 40-49 насныхан Нарийн мэргэжлийн эмч болон эмнэлгийн үзлэг шинжилгээнд 2 - оос доошгүй жилд хамрагдах. Танд хөхний хорт хавдар тусах эрсдэл маммограммын шинжилгээний ашиг тус, эрсдэлийн талаар эмч зөвлөгөө өгөх болно. • 50-69 насанд Нарийн мэргэжлийн эмч болон эмнэлгийн үзлэг шинжилгээнд 2 - оос доошгүй жилд хамрагдах. 2 жил тутамд маммограмын шинжилгээг хийлгэх. • 70 -аас дээш насанд Эмчтэйгээ зөвлөлдөн хавдрыг илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдах.
Хөхөө өөрөө шалгах арга BSE Breast Self Examination