411 likes | 3.59k Views
Биосферийн тухай. Биосферийн тухай. БИОСФЕР. Дэлхийн бөмбөрцөг дээрх амьдрал оршин байж болох бүх орон зайг биосфер гэнэ. Биосфер буюу шим мандал гэдэг нэр томъёог 1875 онд Австрийн эрдэмтэн
E N D
Биосферийн тухай Биосферийн тухай
БИОСФЕР Дэлхийн бөмбөрцөг дээрх амьдрал оршин байж болох бүх орон зайг биосфер гэнэ. Биосфер буюу шим мандал гэдэг нэр томъёог 1875 онд Австрийн эрдэмтэн Э.Зюсс шинжлэх ухаанд анх оруулсан. Биосфер нь дэлхий дээрх амьд амьгүй биесийн өвөрмөц харьцааны бүрдэл юм.
Биосфер нь • Биосфер нь 4,6 млрд жилийн өмнө үүссэн, 6*1012 тонн жинтэй, 1,083*1012 км3 эзэлэхүүнтэй , 510,2 км2 талбайтай шим мандлын хил хязгаарыг амьд бие тархсан дээд давхаргуудаар зааглаж тогтоодог. Амьд биес газрын гүнд 4 км хүртэл (бактериуд), далайн гүнд 10-11 км хүртэл, агаар мандалд 20-25 км –ийн өндөрт хүртэл тохиолддог.
Биосферийг нэг талаас амьд биес, амьдралын агуу том орчин, нөгөө талаас амьдралынүйл ажиллагааны үр дүн гэж үздэг. Биосферийн үндсэн гол бүрэлдэхүүн нь амьд биес юм. Биосферийн тухайсургаалийг Оросын эрдэмтэн В.И.Вернадский боловсруулж биосферийн үндсийг тавьсан. Хүн төрөлхтөн үүссэнээр биосферт нөлөөлж, урьд өмнө байгаагүй зүйлсийг бий болгож, биосферийг хувирган өөрчилж байна.
Ийм учраас ноосфер буюу оюунт мандал гэсэн 4 дэх мандал үүссэн гэж үздэг. Өнөө үед биосферийг 4 мандлаас тогтдог гэж үзэж байна. Биосфер дэх амьд бодисын тархалтыг хязгаарлагдаг тодорхой хүчин зүйлүүд байдаг.
Тухайлбал: • Чулуун мандалд амьд биеийн тархалтыг температур хязгаарладаг. • Агаар мандалд амьд биеийн тархалтыг хэт ягаан туяа хязгаарлана. • Усан мандалд амьтны тархалтыг даралт, ургамлын тархалтыг гэрэл тус тус хязгаарладаг байна.
Биосфер дэх амьд биеийг биосферийн амьд бодис гэж үздэг. Биосферийн амьд бодис нь хэд хэдэн онцлог шинж чанартай. Тухайлбал: • Богино хугацаанд сул чөлөөтэй орон зайг эзэмших чадвартай. Энэ нь үржлийн эрчим, өсөлттэй холбоотой. • Ямар нэгэн хөдөлгөөн хийдэг. Энэ нь идэвхтэй ба идэвхгүй гэсэн 2 төрөл байна.
Физик химийн өндөр идэвхтэй. Амьд бодис үхэж мөхсөний дараа маш богино хугацаанд задарч сарнина. • Дасан зохицох өндөр чадвартай. Зарим бичил биетнүүд хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг. • Урвалын хурд өндөр. Амьгүй бодистой харьцуулахад амьд бодист явагдах урвалын хурд хэд зуу, мянга дахин хурдан явагдана.
Богино хугацаанд шинэчлэгдэх чадвартай. Биосферийн хэмжээнд амьд бодис 8 жил тутамд солигдон шинэчлэгддэг.
Биосферийн амьд бодис Ургамал амьтан бичил биетнүүдийг биосферийн амьд бодис гэдэг. Амьд бодисын нийт хэмжээг биомасс гэнэ. Биосфер дэх амьд бодис нь биосферийн нийт жингийн 0,01%-ийг эзэлдэг.
Дэлхийн нийт амьд бодисын жингийн 99,87% нь хуурай газарт, 0,13% нь далай тэнгист байдаг
Далай тэнгисийн амьд бодисын ихэнх хэсгийн амьтан бүрдүүлж байхад хуурай газрын амьд бодисын ихэнх хэсгийг ургамал бүрдүүлдэг.
Амьд бодисын үйл ажиллагаа Биосферийн амьд бодис нь бүхнийг хувирган өөрчлөхчадвартай. Энэ нь биосферийн үүсэл, хөгжил, оршин тогтнохын үндэс болдог. Амьд бодисууд биосферийн хүрээнд дараах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. 1.Зөөж тээвэрлэх үйл ажиллагаа 2.Хийн үйл ажиллагаа 3.Эрчим хүчний үйл ажиллагаа
4. Задлан боловсруулах үйл ажиллагаа 5. Сарниулах үйл ажиллагаа 6. Исэлдэн ангижруулах үйл ажиллагаа 7. Төвлөрүүлэх үйл ажиллгаа 8.Орчин бүрдүүлэх үйл ажиллагаа