150 likes | 452 Views
БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ НИЙСЛЭЛД 2013 . 08. 30. 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ.
E N D
БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ НИЙСЛЭЛД 2013. 08. 30
2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ Боловсролын чанарын шинэчлэлийн хүчин зүйл, хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролын орчин нөхцөлийг бүрдүүлэх, багш, удирдлагын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, эцэг эх, олон нийтийн оролцоог хангахад анхаарлаа чиглүүлэн • Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх • Боловсролын чанарыг сайжруулах • Сургууль, цэцэрлэгийг дэмжих бодлого менежментийг хөгжүүлэх чиглэлд энэ хичээлийн жилийн зорилго зорилтуудыг хэрэгжүүлэн ажилласан юм.
БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ • 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлд 210 сургуульд 186822 суралцагч, 351 цэцэрлэгт 67433 хүүхэд тус тус хамрагдаж хамран сургалтын цэвэр жин бага боловсролд -93,6, суурь боловсролд-91,4, цэцэрлэгт - 69,5 хувьдхүрээд байна.
Боловсролын хүртээмжийг сайжруулах талаар • Төрийн бус өмчийн 96 сургуульд 20914 сурагч, төрийн бус өмчийн 166 цэцэрлэгт 11430 хүүхэд тус тус хамрагдаж нийт суралцагчийн 14 хувийг төрийн ачааллаас хөнгөлж байна.
Төрийн болон төрийн бус өмчийн 210 сургуульд 9521 үндсэн багш ажиллаж байгаагийн 1578 нь төрийн бус өмчийн сургуульд ажиллаж, нийт багшийн 16,5 хувийг эзэлж мэргэжилтэй багшийн хангалт СӨБ-ын байгууллагад 98,5хувь ЕБС-д 99,9 хувьд хүрлээ. • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2131 үндсэн багш ажиллаж байгаагаас төрийн бус өмчийн цэцэрлэгт 573 буюу 26,8 хувь нь ажилласан байна.
НИЙСЛЭЛИЙН 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
Нэг. СӨБ болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд: • 1.1. Нийслэлд СӨБ-ын хамран сургалтын хувийг 71,0, баг боловсролын хамран сургалтын жинг 91,2, суурь боловсролын цэвэр жинг 91,4, төгсөлтийн хувийг бага ангид 100, дунд ангид 98, ахлах ангид 98,5, 6 настны хамран сургалтыг 96,0, 1-р ангийн элсэлтийг 100 хувьд хүргэж, сургууль завсардалтын индексийг 0,05 хүртэл бууруулна.
1.2. 5920 суудал бүхий 9 сургууль, 350 ор бүхий 4 цэцэрлэг, 1 спорт заалыг ашиглалтад хүлээж авна. 1.3. Боловсролын удирдах ажилтны үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах замаар боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. 1.4. Боловсролын стандарт, шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, түгээх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
1.5. Сургалтын байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, багш, сурагч, эцэг эх, хэрэглэгчдэд зориулсан өөрийн үнэлгээний даалгаврын санг бүрдүүлнэ. 1.6. Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг чадавхжуулан бие даасан бүтээлч үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдлыг өрнүүлэн, сургууль, цэцэрлэгийн үр дүнтэй менежмент, арга технологийн санг бий болгоход дэмжиж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
1.7. Боловсролын байгууллагын нийгмийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, тэдний хөгжлийг дэмжин чадавхжуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна. 1.8. Багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын тоног төхөөрөмж, материал, хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулна. 1.9. Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ
1.10. ОУ-ын боловсролын чиг хандлагад нийцүүлэн багшийн хөгжлийг хангахын тулд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах үйл ажиллагааг бүхий л талаар дэмжинэ. “АВЬЯАС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД: 2.1. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулж байгууллага түшиглэсэн дугуйлан, секц, клубын үйл ажиллагааг дэмжинэ.
2.2. Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг эхлүүлж, авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүйг боловсруулж, түгээх ажлыг хэрэгжүүлнэ. “НОМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД: 3.1. Сурагчдыг бүтээлчээр ном унших арга барилд сургах, хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. 3.2. Ангийн номын санг баяжуулах ажлыг бүх талаар дэмжиж сургуулийн номын сан, “Багш хөгжил” төвүүдийг хэрэгцээт номоор хангах ажлыг зохион байгуулна.
БАГШИЙН ХӨГЖИЛ 4.1. Багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Сайн туршлагын сан”-г бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж түгээн дэлгэрүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. 4.2. Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалл үндэслэн багшийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.