1 / 25

Үг хэл зөв байж мэдлэгт хүрнэ Zur Sprache kommen heisst zum Wissen kommen

Үг хэл зөв байж мэдлэгт хүрнэ Zur Sprache kommen heisst zum Wissen kommen. С. Молор-Эрдэнэ S. Molor-Erdene. Хувийн мэдлэгийн намтар.

margot
Download Presentation

Үг хэл зөв байж мэдлэгт хүрнэ Zur Sprache kommen heisst zum Wissen kommen

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Үг хэл зөв байж мэдлэгт хүрнэZurSprachekommenheisstzumWissenkommen С. Молор-Эрдэнэ S. Molor-Erdene

  2. Хувийн мэдлэгийн намтар • 1982-1987\Дрездений Университет, Диплом-инженер\, 1993-1994 \Дрездений университет, докторанд\ ,1994-1996 \Мюнхений университет, докторанд\, 1996-1997 \ Дрездений Университет, Доктор Инженер\, 1998-2001 \Мюнхений Техникийн Университет, Физикийн институт\, 2003-2007 \Мюнхений Лудвигийн Университет , Докторанд, Доктор-философи • Сайэнсийн судалгааны ажлууд: Байгалийн энерги, Нарны энерги, Устөрөгчийн энерги, фуэл Цэлл, Цеолитийн хөргөлт, VW Stiftung, Siemens Projekt, • Бизнэсийн салбар: Zeo Tech GmbH, Tinox GmbH, SFC Smartfuelcell AG • Философийн судалгааны ажлууд: Үнэмшил, Мэдлэг, Сайэнсийн тэори, Салбарын Этикүүд, Хүний ухаан, Хүний үйлдэл, хүний шийдэл

  3. Хэлний хязгаараар ертөнц хязгаарлагдана. • GrenzenmeinerSpracheistGrenzenmeiner Welt (Wittgenstein) • Виттгэнстэйн юу хэлэв: • Хэлний критик \хэлгүй гэвэл ертөнцийг илэрхийлж чадахгүй\ • Хэл ба бодол хоёрын холбоо • Хэлээр л бодно.

  4. Хэл юу хийдэг вэ? • Хэлний утгын систэм буюу лингвистик систэм хүний ухаан \bewusstsein\ ба гадаад ертөнц \welt\ хоёрын контактыг хийдэг. • Тиймээс гадаад ертөнц хүний ухаанд хэдий хэр буух вэ гэхээр хэлний лингвистик систэм хэр чадвартайгаас хамаарна. Хэрвээ чадахгүй гэвэл хэл ялагдалаа хүлээхээс өөр замгүй.

  5. Эх хэл ба гадаад хэл • Хумболдт \Humboldt\ хэлэхдээ: эх хэлэндээ хэт их баригдах обектийг ойлгох чадваргүй болгодог. • Тиймээс олон хэлнүүд мэдэхгүй ганцхан хэлэнд боогдмол хэлтэй гэвэл тэр хүний ертөнцийг харах харц боогдмол. • Чи өөрийнхөө хэлээр хэл би өөрийнхөө хэлээр хэлнэ. Тэгэхээр юу хэлсэн тухай миний сэтгэлээр хэрхэн сэтгэж буй чиний хэрхэн мэдэрсэн хоёр дэндүү зөрөөтэй явагдана.

  6. Хэл гэж юу вэ? • Хүүхэд наснаас хэлийг сургасан • Тэр хэл реалитийг мэдрэмжлэх мэдрэмжийг \wahrnehmung\ структурлана. • Жишээ: цас эсвэл зэрэглээ үзээгүй хүн магадгүй энэ үг, ухагдахууныг сонссон тиймээс төсөөлөх боломжтой. Хэрвээ үгийг ч мэдэхгүй гэвэл тэр хүнийхээр цас эсвэл зэрэглээ оршдоггүй.\nichtexistenz\

  7. Ухагдахуун гэж юу вэ? • Имануэл Кант \Kant\:Агуулагагүй бодол \Gedanken\ хоосон харин ухагдахуунгүй \ohnebegriff\ харц сохор. • Ухагдахуун гэдэг ялгаатай, хоорондоо хамаатай төсөөлөлүүдийн нэгдмэл. Хэрхэн ялгаж буйн элементүүд ба ялгалтын предикатууд. • Зөвхөн ухагдахуун өгөгдсөн гэвэл хоосон яагаад гэвэл зүйлийг хэлээгүй. Ухагдахуунгүйгээр харах сохор яагаад гэвэл тодорхой обэктгүй. • Ухагдахуун ба харц хоёр нийлж обектив танин мэдэхүйг гүйцээнэ.

  8. Априор буюу Цэвэр Ухагдахуун • Эмпирийн \туршлага\ ухагдахуун • Априор \уридчилсан\ цэвэр ухагдахуун - зүйлийг хэрхэн бодсон форм • Зөвхөн ухагдахуунаар бас юмсын эксистэнцийн буюу оршихуйн тухай хэлэх боломжгүй. • Харсан харц ба ухагдахуун хоёр нийлж обектив “танин мэдэхүйг” бүтээнэ.

  9. Танин мэдэхүй Юмс Мэдрэлүүд Мэдрэхүй Тусгал Би Ухагдахуунууд Ялгаварлах Идэй

  10. Мэдлэг гэж юу вэ? • “Би гэжийг мэднэ”. Германаар: Ichweissdassetwasder Fall ist. • Би р гэдгийг мэднэ. Ichweissdass p. Эндээс р үнэн байх ёстой. P muss wahrsein. • Хэрвээ р үнэн биш гэвэл түүнийг мэдсэн гэхгүй. • Тиймээс р үнэн гэдэг нэгдүгээр болзол \Bedingung\ • Нэгдүгээр болзолын дараа хоёрдугаар болзол чухал

  11. Мэдлэг гэж юу вэ? • Би р гэж мэднэ гэсэн хэллэг бас хоёрдугаар болзолыг уридчилдаг \voraussetzung\ба түүнд үнэмшихийн\glauben\ тулд сайн шалтаглал \guteGruende\ • Жишээлбэл: А гэж хүн Б гэж хүнд “маргааш чи лоттод хожно” гэсэн хэллэг. Б маргааш өдөр үнэхээр лоттод хожсон. Тэгвэл А мэдсэн үү? Үгүй тэр мэдээгүй. Гэхдээ үнэн үү үнэн. Тиймээс нэдүгээр болзол хангагдсан. Гэхдээ түүнд сайн шалтаглал хэрэгтэй. Гэтэл түүнд сайн шалтаглал үгүй тиймээс мэдээгүй. Яг л энэ мэдлэгийн тухай ээдрээтэй асуудлыг 2500 жилийн өмнө Плато Таэтайтос диалогтоо бичсэнийг түүний номноос өнөөдөр унших боломжтой.

  12. Информац ба Мэдлэг • Информацууд шууд мэдлэг биш яагаад гэвэл түүнд шалтаглал дутна. • Гэтэлмэдлэг гаргалгаатай, шалтагтай, шүүмжлэлийг давах чадвартай. • Мэдлэг информацуудын нийлбэрээс илүү. • Гэхдээ бидэнд ямар ч төрлийн мэдлэг хэрэгтэй биш. Ялгаж салгах хэрэгтэй. • Өдөр дутмын амидралд бас өөрийн мэргэжилд гэсэн гол хоёр мэдлэг чухал

  13. Мэдлэг ба социализмын дараагийн Монгол • Нийгэм бутарсан \ZerfallderGesellschaft\ • Социализмын бүх үйлдвэрүүд нурсан • Өөрсдөө үйлдвэрлэдэг бүхий л бүтээгдэхүүнүүдийг гадаадаас авсан • Үйлдвэржилтийг дагаж орж ирсэн мэдлэгүүд бүрэн зогссон • Мэдлэгээр биш мөнгөөр бүгдийг эзэмших гэсэн төөрөгдсөн

  14. Мэдлэг ба өнөөдөрийн Монгол • “Социализм” эцэслэсэн. • Шинэ идеолог? Шинэ теори? • Хэний идеолог? Хэний теори? • “Шинэ” юу вэ? • Шинийг юу гэж “нэрлэх” вэ? • Феодализм биш, социализм биш тэгвэл капитализм. • Барууны ертөнцийн хүний хувийн жаргал \individuellerGlueckimWesten\ • Яагаад эрх чөлөөгөө эдлэхгүй Чингис хаан хүсээд эхлэв? • Яагаад социализмын үеийн дуугаа дуулаад эхлэв, баатар цолнуудаараа шагнаад, цол хэргэмээр дүүрчих вэ? • Социализмаас ямар сургамж авсан өнөөдөр түүнийг яагаад ч давтаж болохгүй юу бий вэ?

  15. Мэдлэг ба маргаашийн Монгол • Монгол ардчилагдаагүй ба ардчилал руу очих шилжилт рүү яваа \гадаадын шинжээчидийн дүгнэлт\ • Монгол коммунист биш болсон гэхдээ жинхэнэ ардчилал ч бас биш \хэзээ ардчилсан орон болох вэ?\ • Судлаачидын болгоомжилол: • шилжилтийн үедээ буруу зам руу гулгах магад • Эзэрхий төр лүү орох магад\дассан аа хийх, хөнгөн замаар явах, биеийн амарыг хичээх\ • Хэрвээ амидрал хуучинаасаа сайжраагүй гэвэл: Regression \уналт\ • Социализм ч гэсэн капитализмаас коммунизмд очих шилжилтийн үе \бид эхэлсэн ажлаа дуусгаагүй\ • Тиймээс Монгол орон нэг шилжилтээс нөгөө шилжилт рүү явдаг уу? • Нэгийг дуусгаагүйгээр дараагийнх руу ордог улс уу?

  16. Өчигдөрийн хуучин найзууд • Зүүн Герман, Чех, Унгар, Полиш, Болгар, Словак оронууд социализмын үед Монголд үйлдвэр бариж залуучуудыг сургасан • Зүүн Европын зорилго Баруун Европыг гүйцэх • 90-ээд оны улс төрийн өөрчлөлтийг “Хожимдсон хувисгал” • Социализм хөгжилийг ухараасан • Социализмын түнш оронууд бүгд Европын холбоонд нэгдэж дээд “Лига”-д шилжисэн

  17. Социализмын Монгол ба Герман хэлний жишээнүүд: • H.P. Vietze: • Bewusstsein – ухамсар \Vernunft\ • Vernunft – ухаан \Bewusstsein\ • Unbewusste – далд ухамсар \VersteckterVernunft\ • Sein – ахуй \Umgebung\ Es behindert den Anderenzuverstehen.

  18. Социализмын Мэргэжлийн хэлний жишээнүүд • Wissenschaftler – Эрдэмтэн\Tugendhaften\ • Эрдэмтэн биш мэдлэгтэн шүү дээ. • Universitaet - Их сургууль\VielSchule\ • Wissenschaft - Шинжлэх ухаан\UntersuchendesBewusstsein\ • Politik - Улс төр\Volk und Staat\ • Energie – эрчим хүч \Staerke und Kraft\ • Innovation – төгөлдөр \vollkommen\ Монголд мэргэжлийн хүмүүс ухагдахууныг шийдэхгүй монгол хэлний хүмүүс шийддэг

  19. Ардчилалын Политик, хуули ба моралын ухагдахууны алдаанууд • Justice – зүй \шударга ёс биш\ • Right – зөв \эрх биш\ • Konstitution – үндсэн хууль биш зарчим • Basic law – үндсэн хууль • Freedom - амгалан • Liberty - чөлөөт • Democracy – ухамсартай иргэд төрийг удирдах \хар масс биш шүү\ • Oligarchy – аристократууд хэт явцуурах • Ethics – сайны сургаал \ёс зүй, ёс суртахуун\

  20. Дутуу боловсрол • Мэргэжлийн олон улсын ухагдахуунуудыг уулаглан орлуулах • Хагас дутуу баклавр, магистер диплом авах • Гадаадаас хагас боловсролтой ирэх Монголын боловсролд нэмэр болох биш харин нураалт болно. • Хөнгөн үнэмших • Эргэлзээг эсэргүүцэх • Маргах, мэтгэлцэх, зөрөлдөхөөс зугатаах

  21. Боловсролгүйтэл • Зурагтаар огт боловсролгүй мэдлэгийн туршлагагүй сурвалжлагчид асуулт тавиж түүнд социализмын үлдэгдэл өвгөчүүд мэдэмхийрэх Жишээ: Супер нэгдэлийн онол • Их, дээд сургуулийн лэкц уншигчид оюутнуудаар интернетээс текст орчуулуулж түүнийгээ дараагийн оюутнуудад заах. • Оюутнууд багшаасаа асуух эсвэл зөрөлдөх хориотой.

  22. Мэдлэггүйтэл • Сайэнсийн биш мэдлэгүүд:- санаагаа хэлэх, домог ярих, цуурхал тараах, нууц задлах, үг хэлэх, өгүүлэл бичих, зурагт харах, радио сонсох • Сайэнсийн мэдлэг өндөр үнэтэй:- Суури сайэнс \теори\- Хэрэглээний сайэнс \практик\- Бүтээгдэхүүнтэй сайэнс \техник\- Орлогтой сайэнс \индустри\

  23. Баталгаатай мэдлэг • Мэдлэгийн Форм \сингулар1 ба ерөнхий 2\ • Мэдлэгийн Утга \хоосон 3 ба информатив 4\ • Мэдлэгийн Тайлбар \имплицит 5 ба эксплицит 6\ • Мэдлэгийн Хүчинтэй \аподикт 7 ба гипотез 8\ Жишээ: - Визион \1,3,5,7\, - Реклам \1,3,6,7\, - хоосон Амлалт \1,3,6,8\, - дуугүй зөвшөөрөх \1,4,5,8\, - хоосон амидралын томёо \2,3,6,7\, - хоосон үг \2, 3,6,8\, - Амидралын туршлага \2,4,5,8\, - Ниюс \2,4,6,7\, - Сайэнс \2,4,6,8\

  24. Мэдлэг ба Теори • Шууд практик хэрэгцээтэй биш • Хөгжихийн тулд практикийг эхлээд хүчингүй болгоно • Практикаас хол формоор илэрхийлэгдэнэ • Өөртөө төвлөрсөн • Дотоод логикт төвлөрсөн • Энэ дотоод ертөнцөд ондоо критер бас ондоо хэмжээс хүчинтэй • Ондоо мөн өдөр дутамын ярианы биш хэлээр яригдана • Гадаад ертөнцөд нэг их утгатай биш асуултуудаар ажиллана • Тэоригоор ажилладаг хүмүүс бүх насаараа товчлол, бодол, аргумэнт хийнэ • Сэдэвийг идеалчилахаас өөр боломжгүй • Цуглуулсан их хэмжээний эмпирийн датануудыг тэоригоор л цэгцэлэх боломжтой • “реалитиг” тэоригоор л боловсруулна.

  25. Соён гэгээрэл • Мэдлэг гэдэг тийм ч амархан эзэмших зүйл биш харин хүн өөрөө бодож суралцах • Өөрийнхөөрөө бод гэдэг зөвхөн өөрийнхөөрөө явж түүнийгээ бусдад тулга гэсэн үг биш харин когнитивоор зохиох \kreativ\, активаар өөрийн үзсэндээ тулгуурлан мэдлэгээ конструкцлах, бусадтай ойртох, ганцаараа уншчихаад бушуухан бусдад мэдэмхийрэх биш • Имануэл Кант: “Чи өөрөө ойлгохыг \бодохыг\ зориглооч” “HabeMutdichdeineseigenenVerstandeszubedienen”

More Related