350 likes | 734 Views
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. Монгол улс дахь өрхийн анагаах ухааны /анхан шатны тусламж үйлчилгээний / хөгжил. Өрхийн анагаах ухааны үүсэл. Халдварт өвчнүүдийг хяналтанд авч чадсан. Архаг өвчнүүд, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эмгэгүүд, осол гэмтэл нэмэгдсэн.
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ Монгол улс дахь өрхийн анагаах ухааны /анхан шатны тусламж үйлчилгээний / хөгжил
Өрхийн анагаах ухааны үүсэл • Халдварт өвчнүүдийг хяналтанд авч чадсан. • Архаг өвчнүүд, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эмгэгүүд, осол гэмтэл нэмэгдсэн. • Эрүүл мэндийн салбар үр ашиг, үр дүнгүй байдалд хүрсэн. • Амьдралын төгсгөлийн шатанд буй хөнгөвчлөх эмчилгээ шаардсан өвчтөнүүдийн тусламж үйлчилгээний хэрэгцээ өссөн. • Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хооронд нь уялдуулан зохицуулах шаардлага урган гарсан.
Анхан шатны тусламж үйлчилгээ Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн тусламж авах зорилгоор ханддаг эхний цэг
Анхан шатны эрүүл мэндийн байгууллага Сумын эмнэлэг 286 Өрхийн эмнэлэг 225 Сум дундын эмнэлэг 35 Орон нутгийн нэгдсэн эмнэлэг 6
Анхан шатны эмнэлгүүдийн 2009 оны төсөв /₮/
1. Эрүүл мэндийн салбарт өвчтөнтэй эхний харилцааг тогтоож тэдний нас, хүйс эрүүл мэндийн байдал болон бусад нөхцлийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн ямар нэг зовиур шаналгаатай бүх өвчтөнд тусламж үзүүлэх Өрхийн эмч хэзээ ч “Уучлаарай, таны өвчин миний мэргэжилд хамаарахгүй юм байна” гэж хэлдэггүй.
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 2. Анхан шатны болон бусад мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг зохицуулан тэдэнтэй хамтран ажиллаж өвчтөнтэйгөө хамтран түүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хэрэгцээг тодорхойлж, энэхүү хэрэгцээг хангаж чадахуйц үйлчилгээг сонгоход нь тусалснаар эрүүл мэндийн салбарын хязгаартай нөөцийг үр ашигтай зарцуулах
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 3. Үйлчлүүлэгчийн гэр бүл, хүрээлэлд нь чиглэсэн хүн төвтэй хандлагыг хөгжүүлэх Олон өвчин эмгэгийг тухайн өвчтөний хувийн болон гэр бүл, нийгмийн нөхцөл байдал, хүрээлэлд нь авч үзэхгүйгээр бүрэн мэдэж ойлгох боломжгүй. Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тохиолдолд энэхүү нөхцөл байдал, хүрээллийн ихэнх нь тооцогддоггүй. Өвчтөний гэр бүл түүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 4. Зөвөлгөө өгөх онцгой үйл явцад эмч/сувилагч үйлчлүүлэгчийн үр дүнтэй харилцаагаар дамжуулан урт хугацаанд үргэлжлэх харилцан холбоо тогтоох Өвчтөн үзлэг зөвөлгөөнд ганцаараа ирэхээс гадна эхнэр/нөхөр, эцэг эх, хүүхэд, найзтайгаа ч ирж болно. Заримдаа зөвөлгөө өгөх нь гэр бүлийн хурал хэлбэрээр явагддаг.
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 5. Өвчтөний хэрэгцээнд тулгуурлан үзүүлэх урт хугацааны тусламжийг хариуцах Урт хугацааны, олон талт тусламжийг үзүүлэх явцдаа эмч үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийн тухай мэдлэгийг хуримтлуулж байдаг. Ингэж мэдлэг олж авах нь тухайн үйлчлүүлэгчийн нэг удаагийн үзлэг, зөвөлгөөнд зарцуулах цагийг 40%-иар бууруулдаг ба илгээх шинжилгээ, зөвлөх эмийн бэлдмэлийн тоо, дээд шатлалд илгээх давтамжийг цөөрүүлдэг байна (Hjortdahl 1992).
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 6. Нийгэм/олон нийт/хамт олны дунд гарч буй өвчлөлийн тохиолдол, тархалтыг тодорхойлсны үндсэн дээр шийдвэр гаргах өвөрмөц үйл явцыг хэрэгжүүлэх 7. Өвчтөний эрүүл мэндийн цочмог болон архаг өвчин эмгэгийн аль алиныг оношлон эмчилж хянах 8. Өвчин эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд яаралтай арга хэмжээ авах
Ерөнхий мэргэжил/өрхийн анагаах ухааны салбарын үндсэн шинж чанарууд 9. Үр дүнтэй, цагаа олсон тохирсон үйл ажиллагааг зохион байгуулж эрүүл мэндийг дэмжих 10. Олон нийтийн эрүүл мэндийн төлөө хариуцлага үүрэх 11. Өвчтөний эрүүл мэндийн асуудлыг тэдний бие махбод, сэтгэц, нийгэм, соёлын бодит байдалд нь ойлгож мэдэх
Өрх/сумын эрүүл мэндийн төвийн зорилго Сонгон бүртгүүлсэн хүн амдаа анхан шатны тусламж үйлчилгээг эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн хэрэгцээ, шаардлагыг нь оновчтой тодорхойлон зохицуулах болон олон нийтийн хүч бололцоог өөрсдийнх нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлст дайчлан зохион байгуулах замаар эрүүл мэндийн зохистой түвшинд хүргэхэд өрх/сумын эрүүл мэндийн төвийн зорилго оршино.
Өрх/сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд • Өргөн хүрээтэй, иж бүрэн тусламж үйлчилгээ үзүүлэх • Тусламж үйлчилгээ нь тасралтгүй, удаан хугацаанд үргэлжлэх • Тусламж үйлчилгээ нь харилцан уялдсан байх • Тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгч төвтэй байх • Тусламж үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах • Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийг тэргүүлэх чиглэлээ болгох • Эмч сувилагчид багаар ажиллах зарчмыг үндэс болгон мэргэжил, ёсзүйн мэдлэг, ур чадвар, хандлагаа тасралтгүй дээшлүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг байнга сайжруулах
Өрх/сумын эрүүл мэндийн төвд тавигдах үндсэн шаардлага (1) Хүн амд өрхийн эмчээ сонгон үйлчлүүлэх боломж олгож шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах Тусгайлан бэлтгэгдсэн эмч, сувилагчдын баг хэлбэрээр зохион байгуулагдах Хүн амдаа анхан шатны тусламжийг хүртээмжтэй, чанартай үзүүлэх тогтмол санхүүжилттэй байх
Өрх/сумын эрүүл мэндийн төвд тавигдах үндсэн шаардлага (2) АШТ-ийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, яаралтай тусламж, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа явуулахад шаардагдах байр, тоног төхөөрөмж, багаж, эм хэрэгсэлээр хангагдсан байх Үйл ажиллагаанд нь холбогдох байгууллага, хүмүүс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо бүрдүүлсэн байх Өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль, дүрэм журам, тушаал шийдвэр, стандарт, удирдамжуудыг мөрдөх
Өрх/сумын сувилагч Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр 3 жил суралцаж төгссөн, өрх/сумын эмнэлэгт эмч болон бусад мэргэжилтэнтэй багаар ажиллаж хүнамыгаливааөвчнөөсурьдчилансэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгохболонэрүүлажтөрөхтаатайорчингбүрдүүлэх, эрүүлмэндийгдэмжих, хамгаалах, сувилахуйн тусламжүйлчилгээгэрүүлбаөвчтэйхүндүзүүлэхүндсэн үүрэг бүхий сувилах эрхийн зөвшөөрөлтэй эмнэлгийн дунд мэргэжилтэнг өрх/сумын сувилагч гэнэ.
Өрх/сумын сувилагчид тавигдах шаардлага А. Эмнэлзүйн мэдлэг: • Хүний биеийн хэвийн бүтэц, үйл ажиллагаа • Хүүхдийн өсөлт хөгжилт • Насжилт, нас дагаж биед гарах өөрчлөлт • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс • Эрүүл аж төрөх ёс • Нөхөн үржихүйн эрүүл мэнд • Дархлаажуулалт • Өргөн хэрэглэгддэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх арга, дашрамын болон хоруу нөлөө • Хүн ам, өрхийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ
Өрх/сумын сувилагчид тавигдах шаардлага Б. Ур чадвар • Эрүүл аж төрөх зөвөлгөө өгөх • Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах • Хүүхдийн бие бялдар, сэтгэц оюуны хөгжлийг үнэлэх • Эмчилгээний үр дүнг хянах • Нярай, өндөр настан, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд гэрийн эргэлт хийх • Сувилгааны түгээмэл үйлдлүүд хийх • Оношлогооны энгийн сорил, шинжилгээ хийх • Статистикийн мэдээ тайлан нэгтгэн гаргах
Өрх/сумын сувилагчид тавигдах шаардлага В. Эмнэлзүйн бус мэдлэг, ур чадвар: Анагаах ухааны ёс зүйн мэдлэг Багаар ажиллах өндөр мэдлэг, ур чадвар Комьпьютерийн хэрэглээний программууд
Олон нийтэд тулгуурласан эрүүл мэндийн анхан шатны тусламж Олон нийт/хүн амын өөрсдийнх нь хэрэгцээ, хүч, нөөц бололцоонд тулгуурлан явуулах анхан шатны тусламж үйлчилгээний стратеги
Олон нийтийн эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлох Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох Өвчин эмгэг үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх Эдгээрийг арилгах/багасгах арга хэмжээг төлөвлөж зохион байгуулах
Хүн амын зураглал гаргах • Хүн амын үндсэн шинж чанарыг тодорхойлох • Хүн амын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох • Хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй (эерэгээр болон сөргөөр) хүчин зүйлсийг илрүүлэх • Хүн амд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээг тодорхойлох • Хүн ам өөрсдийнхөө эрүүл мэндийн хэрэгцээг хэрхэн үнэлж буйг тогтоох • Эрүүл мэндийн хувьд үндэсний болон орон нутгийн эн тэргүүний чухал зүйлийг тодруулах
1. Хүн амын үндсэн шинж чанарыг тодорхойлох Газар нутаг Хүн амын тоо Насны бүлэг Хүйс Яс үндэс, шашин шүтлэг Хүн амзүйн үзүүлэлтүүд: төрөлт, нас баралт Бичиг үсэгт тайлагдсан/боловсролын байдал
2. Хүн амын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох Өвчлөл Зан үйл, аж төрөх ёс Эрүүл мэндийн тэгш бус байдал
3.Хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй (эерэгээр болон сөргөөр) хүчин зүйлсийг илрүүлэх Хөдөлмөр эрхлэлт/ажилгүйдлийн түвшин Мэргэжлээс шалтгаалах өвчин Цалин, хөлсний хэмжээ/ядуурал Ажилдаа сэтгэл ханамжтай эсэх Хүрээлэн буй орчин (ус, агаар, байр сууц, ариун цэвэр, тээвэр)
4. Хүн амд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээг тодорхойлох Тухайн орон нутагт хамгийн өргөн тархсан өвчин эмгэг Ажлын цагийн ихэнхийг эзэлдэг сувилгааны төрөл Үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний үр дүн Сувилахуйн тусламж үйлчилгээ хүртэж буй хүн амын тоо, чанар
5. Хүн ам өөрсдийнхөө эрүүл мэндийн хэрэгцээг хэрхэн үнэлж буйг тогтоох Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Фото зураг Уран зураг Бодит түүх
6. Эрүүл мэндийн хувьд үндэсний болон орон нутгийн эн тэргүүний чухал зүйлийг тодруулах Үндэсний – Засгийн газар Орон нутгийн – олж авсан мэдээллээ үндэслэнэ.
Эрүүл мэндийн эн тэргүүний чухал асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах Өргөн хүрээнд бодож сэтгэх Олон нийтийг оролцуулах Хамтран ажиллах Үр дүнгээ үнэлэх
Олон нийтэд тулгуурласан эрүүл мэндийн анхан шатны тусламжийн онол, загварууд • Nightingale-ийн хүрээлэн буй орчны онол • Orem-ийн өөрөө өөртөө тусламж үзүүлэх загвар • Neuman-ийн эрүүл мэндийн салбарын загвар • Roger-ийн шинжлэх ухаан ба хүн загвар • Pender-ийн эрүүл мэндийг дэмжих загвар • Roy-ийн дасан зохицох загвар • Milio-гийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээ • Salmon White-ийн нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн загвар • Block ба Josten-ийнхүн амд суурилсан сувилахуйн ёсзүйн онол • Канад загвар