1 / 36

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ. Эрүүл мэндийг дэмжих хичээлийн агуулга. Эрүүл мэндийг цогцоор ойлгох Эрүүл мэндийг хэмжих Эрүүл мэндийг дэмжих тухай ойлголт Эрүүл мэндийг дэмжихийн түүх Оттавагийн гэрээ Жакартагийн тунхаглал

maire
Download Presentation

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

  2. Эрүүл мэндийг дэмжих хичээлийн агуулга • Эрүүл мэндийг цогцоор ойлгох • Эрүүл мэндийг хэмжих • Эрүүл мэндийг дэмжих тухай ойлголт • Эрүүл мэндийг дэмжихийн түүх • Оттавагийн гэрээ • Жакартагийн тунхаглал • Бангкокийн тунхаглал • Эрүүл мэндийг дэмжих зарчим

  3. Эрүүл мэндийн тодорхойлолт ДЭМБ, 1946: “ Эрүүл мэнд гэж дан ганц өвчин эмгэггүй байгаад зогсохгүй бие бялдар, сэтгэл санаа болон нийгмийн сайн сайхан байдлыг хэлнэ.”

  4. Эрүүл мэндийн хэмжүүрүүд Орчны эрүүл мэнд Нийгмийн эрүүл мэнд Бие бялдрын Сэтгэцийн Сэтгэл хөдлөлийн Хүний нийгмийн Оюун санааны Бэлгийн Эрүүл мэндийн хэмжүүрүүд. Агглетон ба Хоман (1987) болон Эвлес ба Симнетт нарын (1999) номоос авав

  5. Эрүүл мэндийг үнэлэх хэмжүүр (I) • Эрүүл мэндийг үнэлэх хэмжүүрийг олох нь эрүүл мэндийг дэмжигчдэд чухал ач холбогдолтой. • Тэргүүлэх чиглэлээ тогтоох. • Хүн амын эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх нь хэрэгцээг тогтоох нэг чухал арга юм.

  6. Эрүүл мэндийг үнэлэх хэмжүүр (II) • Төлөвлөлтөд туслах • Эрүүл мэндийг дэмжигчдэд хөтөлбөрөө төлөвлөх, үнэлэхэд нь тус болох мэдээлэл хэрэгтэй. Тэргүүлэх чиглэлээ тогтоох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг үнэлэх суурь үзүүлэлтүүдийг боловсруулах.

  7. Эрүүл мэндийг үнэлэх хэмжүүр (III) • Нөөц бололцоогоо зохицуулах • Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа нь ихэвчлэн хомсхон нөөц хөрөнгөөс болж бусад үйл ажиллагаатай өрсөлдөхөд хүрдэг. Шаардагдах нөөцийн санал гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үр дүнтэй гэдгийг батлахын тулд эрүүл мэндийг дэмжигчдэд хүн амын эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл хэрэгтэй.

  8. Эрүүл мэндийг үнэлэх хэмжүүр (IV) • Мэргэжлийн хөгжилд туслалцаа үзүүлэх. • Эрүүл мэндийн үр өгөөжийг үнэлэх нь эрүүл мэндийг дэмжигчдийн мэргэжлийн хөгжилд чухал үүрэгтэй. Хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа үр нөлөөг хэмжих арга хэрэгсэл байхгүй бол эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа харагдах үр дүнгүй, ач холбогдол багатай гэж тооцогдож, санхүүжилт багатай байх болно.

  9. Эрүүл мэндийг дэмжих (I) • Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг хянах, эрүүл мэндээ сайжруулахын төлөө гэр бүл, хамт олон, улс үндсээрээ хамтран ажиллах, өөрсдийнх нь чадварыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих боломж олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа юм.

  10. Эрүүл мэндийг дэмжих (II) Эрүүл мэндийг дэмжих = эрүүл мэндийн боловсрол олгох + дэмжих орчин бүрдүүлэх Хүн эрүүл сонголт хийхэд туслах, эрүүл амьдрах бололцоогоор хангадаг эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх (Tones and Tilford,1994)

  11. Эрүүл мэндийг дэмжих нь НЭМ-ийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам мөн үү • ДЭМБ-аас 21-р зуунд эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийг дэмжих эрүүл мэндийг хамгаалах гэж тодорхойлсон байна. Яагаад ?

  12. Яагаад? Эрүүл мэндийг дэмжих нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй, хямд төсөр арга төдийгүй улс орны тогтвортой хөгжлийн цөм асуудал болохыг засгийн газрууд хүлээн зөвшөөрч эрүүл мэндийг дэмжих шинэ тунхаглалыг дэвшүүлсэн байна. Дэлхийн чуулган, Бангкок, 2005

  13. 1974 Лалондын нийтлэл: Канадчуудын эрүүл мэндийн шинэ хэтийн төлөв (a new perspective on the health of Canadians) • 1977 Алма Атагийн тунхаглал Declaration of Alma Ata ДЭМБ-ийн 30-р чуулганаас санаачилсан 2000 онд эрүүл мэнд бүх нийтийн төлөө (Health for all by the year 2000) • 1986 Эрүүл мэндийг дэмжихийн төлөө Оттавагийн гэрээOttawa Charter for Health Promotion (WHO) • 1988 Эрүүл нийгмийн бодлогын Аделейдагийн хурал Adelaide Conference on Healhy Public Policy

  14. Дэмжигч орчны Сандсволын хурал Sundsvall Conference on supportive environment • 1997 Эрүүл мэндийг дэмжихийн Жакартагийн тунхаглал Jakarta Declaration on Health Promotion • 2005 онд Тайландын Бангкок хот: Эрүүл мэндийг дэмжих дэлхийн 6-р бага хурлаас Эрүүл Мэндийг дэмжих Бангкокийн шинэ тунхаг бичгийг батлан гаргасан.

  15. 1974 Лалондын нийтлэл Хувь хүний өвчлөмтгий байдлыг тодорхойлдог удамшлын болон биологийн хүчин зүйлс Аж төрөх ёс буюу зан үйлийн хүчин зүйлс Орчны хүчин зүйлс Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинж чанар, хүртээмж

  16. Алма Атагийн тунхаглал “2000 îíä ãýõýä á¿õ íèéòýýðýý ýð¿¿ë áàéõ áóþó äýëõèéí á¿õ õ¿ì¿¿ñ íèéãýì, ýäèéí çàñãèéí õóâüä ¿ð á¿òýýëòýé àìüäðàõ áîëîìæòîé áàéõóéö ýð¿¿ë ìýíäèéí ò¿âøèíä õ¿ðñýí áàéõ” çîðèëãî òàâèõûã ãèø¿¿í îðíóóäààñàà óðèàëñàí.

  17. Эрүүл хүн/2000 – тэргүүлэх чиглэл

  18. Оттавагийн гэрээ (I) 3 үндсэн стратеги: Эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндэд шаардлагатай үндсэн нөхцөлүүдийг хангах, өөрсдийн эрүүл мэндийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах, боломж олгох, эрүүл мэндийн тусын тулд нийгмийн доторх янз бүрийн ашиг сонирхолтой бүлгүүдийн хооронд холбоо тогтоох

  19. Оттавагийн гэрээ (II) ЭМД-д чиглэгдсэн 5 үндсэн үйл ажиллагаа Үүнд: • Эрүүл нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх • Дэмжих орчин бүрдүүлэх • Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх • Хувь хүний эрүүл мэндээ хамгаалах чадварыг хөгжүүлэх • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглүүлэх

  20. Жакартагийн тунхаглал (I) • Улсын болон хувийн салбаруудад гарч байгаа аливаа бодлого үйл ажиллагаа нь хувь хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй, байгаль орчныг хамгаалсан байхыг уриалсан

  21. Жакартагийн тунхаглал (II) • Эрүүлмэндийнтөлөөнийгмийнүүрэгхариуцлагыгдэмжих • Эрүүлмэндийнхөгжилдоруулаххөрөнгөоруулалтыгихэсгэх • Эрүүлмэндийнтөлөөхамтынажиллагаагбэхжүүлж, өргөжүүлэх • Олоннийтийнчадварболонхувьхүнийэрхмэдлийгдээшлүүлэх • ЭМД-ийнтулддэдбүтцийгбаталгаажуулах

  22. Бангкокийн тунхаглал(I) • ДЭМБ-аас 21-р зуунд эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийг дэмжих эрүүл мэндийг хамгаалах гэж тодорхойлсон байна. • Эрүүл мэндийг дэмжих нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй, хямд төсөр арга төдийгүй улс орны тогтвортой хөгжлийн цөм асуудал болохыг засгийн газрууд хүлээн зөвшөөрч эрүүл мэндийг дэмжих шинэ тунхаглалыг дэвшүүлсэн байна

  23. Бангкокийн тунхаглал (II) • Дэлхийн нийтийн хөгжлийн асуудлын төвд ЭМД-ыг авч үзэх • Бүх ЗГ-ын үүрэг хариуцлагын цөм ЭМД • Хамт олон иргэний нийгмийн бүх анхаарлыг ЭМД-д хандуулах • ЭМД-д сайн түншлэл хамтын ажиллагаа шаардлагатай

  24. Эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүд Эрүүл мэнд /100%/ *Амьдралын хэв маягийн - 55-70 % *Удамшлын -10-20% *Гадаад орчны -15-25 % * Эмнэлгийн -10 % зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг байна

  25. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗАРЧМУУД (I) • ЭМД нь тодорхой өвчилсөн хүмүүст хандахаасаа илүү нийт хүн амын өдөр тутмын амьдралд чиглэсэн байдаг. • ЭМД нь эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсэд чиглэсэн байдаг. Энэ нь эрүүл мэндийн салбараас гадна хүний эрүүл мэнд, амьдралын нөхцөлд нөлөө бүхий бусад салбар хоорондын хамтын ажиллагааг шаарддаг. • ЭМД нь янз бүрийн боловсронгуй арга, хандлагуудыг тухайлбал, харилцаа, боловсрол, хууль тогтоомж, бүтцийн өөрчлөлт, хамт олны хөгжил болон эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг хүчин зүйлийн эсрэг авах шуурхай арга хэмжээ зэргийг хослон хэрэглэдэг.

  26. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗАРЧМУУД (II) • ЭМД нь олон нийтийн бодитой оролцоо, мөн түүнчлэн асуудал тодорхойлох ба шийдвэр гаргахад хувь хүний болон хамт олны чадварыг хөгжүүлэх, хамт олны оролцооны үр дүнтэй механизмыг шаарддаг байна. • Хэдийгээр ЭМД-д эрүүл мэндийн ажилт-нууд чухал үүрэг гүйцэтгэх боловч энэ нь дан ганц эмнэлгийн үйлчилгээ биш, харин мөн чанараараа нийгэм, улс төрийн ажил

  27. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тухайн орон нутгийн иргэдийн өвөрмөц хэрэгцээнд үндэслэж зөв, тогтвортой, үр ашигтай явуулж чадвал тухайн хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлүүд өөрчлөгдөхийн зэрэгцээ, хувь хүний өөрийн хяналт, сонголт хийх чадвар өөрчлөгдөнө.

  28. Урьдчилан сэргийлэх

  29. Өвчний явц, үйл ажиллагаа Эдгэрэх Өвчтэй байдал Эрүүл байдал ХЧАлдах Нас барах - Анхдагч УС - ЭМД - Хоёрдогч УС - Гуравдагч УС

  30. Анхдагч урьдчилан сэргийлэлт • Эрүүлзанүйлийгтөлөвшүүлэхаргахэмжээнүүд • Эрүүлхүмүүстзориулсаналивааөвчнийэрсдлээсхамгаалах • Өвөрмөцхамгаалахаргахэмжээгавахзамаар – вакцинжуулалт, осол, иоддутагдал, витамин А, Д, ЭДХ* *Үүндэрүүлмэндийгтодорхойлогчхүчинзүйлүүдэдчиглэсэнүйлажиллагаануудхамрагддаг /дархлаажуулалтхийх, тамхитатахгүйбайхыгсурталчлахзэрэгэрсдлээссэргийлэхмэдлэг, боловсрололгох/.

  31. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт • Өвчин даамжрахаас сэргийлэх. • Даралт их, хавдрын эхний үе шат гэх мэт эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай хүмүүст чиглэсэн тухайн өвчний явц, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ • Үүнд: урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн асуудалтай хүмүүст зориулсан сургалт, зөвлөгөө, дэмжих хөтөлбөрүүд орно. • Идэвхтэй арга - Олон нийтийг хамарсан илрүүлэг, үзлэг, шинжилгээ, • Идэвхгүй арга - Хувь хүн тус бүрээр нь тохиолд-лыг илрүүлэх, төрөх үед, жирэмснээс хамгаалах зөвлөгөө авахаар ирэх үед г.м

  32. Илрүүлэг • Тохиолдлыг илрүүлэх • Халгаат хүчин зүйлсийг илрүүлэх

  33. Урьдчилан сэргийлэлт болон эрт илрүүлэлт • Өвчин туссан хүмүүсийг эмчлэхээс хамаагүй хямд • Урьдчилан сэргийлэлтийн алсын үр дүн нь хүмүүс урт насалж, амьдралын чанарыг сайжруулна. • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зарчим нь тодорхой нөхцөлд байгаа эрсдэл бүхий бүлэг хүн амд чиглэгдэнэ. • Үзлэг шинжилгээг (эрт илрүүлэлт —скрининг) үр дүнтэй болгохын тулд зөвхөн тодорхой бүлэгт чиглүүлэн явуулдаг. • Ж: 3 жил тутам умайн хүзүүний скринингийг 30-60 насны бэлгийн идэвхтэй амьдрал бүхий эмэгтэйчүүдийн дунд явуулах

  34. Эрт илрүүлэлт—дараах шаардлагыг хангах • Тухайн өвчний эмнэл зүйн өмнөх үе шат нь эрт илрүүлэх сорилоор илрүүлж болохуйц байх • Эрт үеийн эмчилгээ үр дүн сайтай байх ёстой. • Сорил нь мэдрэг чанар сайтай байх, өөрөөр хэлбэл тухайн өвчтэй бүх хүмүүсийг илрүүлэх чадвартай байх ёстой. • Сорил нь өвөрмөц байх, өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн өвчин туссан хүмүүсийг илрүүлдэг байх ёстой. • Энэ нь өртгийн хувьд үр дүнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хийсэн шинжилгээний тоо нь эерэг гарсан тохиолдлын тооноос давж байх ёстой.

  35. Гуравдагч урьдчилан сэргийлэлт • Нөхөн сэргээх • Өвчтөнд эрүүл мэндийн боловсрол олгох, хөнгөвчлөх тусламж үзүүлэх • Нэгэнт өвчилсөн хүмүүсийн өвчин шаналлыг багасгах, • Хөдөлмөрийн чадвар алдалтыг нь бууруулах • Өвчин дахихаас сэргийлэх • Архаг буюу эргэшгүй өвчтэй хүмүүст хүнд нөхцөл байдлаа даван туулахад туслах, өвчнөө хянах, зөв жолоодохыг тэдэнд сургах

  36. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related