480 likes | 1.32k Views
Тархины дутмагшил (cerebral coma). ЭХЭМҮТ , Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг 20 1 4 он 2009 он. Тодорхойлолт.
E N D
Тархины дутмагшил(cerebral coma) ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг 2014 он 2009 он
Тодорхойлолт Тархи нь бие махбодийг бүхэллэг цогц тогтолцооны түвшинд нэгтгэн зохицуулах үүрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагаа нь сарнихаас эхлээд бүрмөсөн алдагдах хүртэлх эмгэг явц.
Тодорхойлолт Эмнэл зүйн ухаанд: мэдрэл сэтгэц мэдрэхүй хөдөлгөөн хам байдлаар алдагдах шинж Ухамсарт ухаан сарнихаас эхлээд бүрэн алдах хүртэлх шинж тэмдгийн бүрдэл.
Тодорхойлолт Тархины тодорхой хэсгийн цочмог гэмтэл: үйл ажиллагааны бүтцийн .
Шалтгаан – гадна төрөлт Халдвар Хор Тархины голомтот шинж тэмдэг бүхий өвчнүүд Тархины голомтот шинж тэмдэггүй өвчнүүд Чихрийн шижин Цусны сахар буурах Элэгний кома ХХХШ гэх мэт
Шалтгаан – дотно төрөлт - Анхдагч: Хүчилтөрөгч дутал Цусан хангамжийн хямрал Хоргүйсгэл зохицуулгын тогтолцооны алдагдал Дааврын алдагдал Цус дутал гэх мэт - Хоёрдогч: Нейроны өөрчлөлт Нейрон хоорондын хамаарал өөрчлөгдөх Медиатрын үүсэлт өөрчлөгдөх гэх мэт
Эмгэг жам 1. Тархины дутмагшил нь хүүхдэд амь тэнссэн байдлыг ямагт дагуулдаг. Хөнөөлт нөлөөнд өвөрмөц бус хариулт өгөх хандлагатай: Их тархины бор гадрын эсийн ялгаралт сул Тархины эсийн сэртэнгийн бүрхүүлжих явц дуусаагүй Бодисын солилцооны эрчимд нь нийлэгших явц давамгайлдаг Хөнөөлт нөлөөнд доод бүтцүүдээр зохицуулах чадвар муу Тархины жингийн 85- 90% нь ус байдаг ч нэмж ус татах хандлагатай
Эмгэг жам 1.Тархины дутмагшил нь хүүхдэд амь тэнссэн байдлыг ямагт дагуулдаг. Гомеостазыг хатуу тогтвортой байхыг шаарддаг ба тэдгээрийн ялихгүй өөрчлөлтийг мэдэрч, ухаан алддаг. Тархины судас нарийсах: Тархины судас өргөсөх: Гиперокси - Гипокси Алкалоз - Ацидоз Гипокапни - Гиперкапни Сийвэнгийн осмос өөрчлөгдөхөд дасан зохицох зүй тогтол нь алдагддаг.
Эмгэг жам1.Тархины дутмагшил нь хүүхдэд амь тэнссэн байдлыг ямагт дагуулдаг. Тархины эд эс судаслаг тороор баялаг, орон зайн хувьд хязгаарлагдмал учир амин үзүүлэлтийг тогтмол байхыг шаарддаг: - Амьсгалын тоо - ЗЦТ - Халуун - АД - Шээсний гарц - Хүчилтөрөгчийн ханамж
Эмгэг жам2. Тархины дутмагшил үүсэх нь чанарын шинэ түвшингийн эмгэг явц юм. Хөнөөлт хүчин ариллаа ч нейроны түвшинд: Уялдуулан зохицуулах биш, харилцан үгдрүүлэх хэт идэвхит нейроны бүс Цаашдаа улам даамжрах бүс Эндээс сэрлийн “ эмгэг үүсгэвэр “ гарна.
Хамгийн чухал нь: Тархины үйлийг тогтоон барих 3 гол хүчин зүйл: Амьсгал Цус эргүүлэл Хоргүйсгэл зохицуулгын тогтолцоо
Эхний үнэлгээ- АBCD 1. Airway 2. Breathing 3. Circulation 4. Disability
A- Airway / Амьсгалын замыг үнэлэх / Амьсгалын замын бөглөршил : - Хүүхэд амьсгалж байна уу? - Амьсгалын замд бөглөрөл байна уу? - Хүүхэд хөхөрсөн байна уу? / төвийн хөхрөлтбайгаа эсэх/ - Хүүхэд амьсгалын тогтолцооны хүнд өөрчлөлттэй байна уу? 2. Хүзүү, толгойн гэмтэлтэй гэж сэжиглэвэл: - Хүзүүг тогтвортой болгох - log roll Жич: Арга хэмжээгэрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн стандартын дагуу авна.
В – BreathingАмьсгалах байдлыг ажиглах , амьсгалахад бэрхшээлтэй байх Хөхрөлт Яраглах Толгойгоо дохилзуулан амьсгалах Амьсгалын тоо хэт олон байх Хяхатнаа амьсгал Цээж хүчтэй хонхолзох Хамрын угалз сарталзах Жич: Арга хэмжээгэрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн стандартын дагуу авна.
С - CirculationЦус эргэлтийн хямралыг үнэлэх Шок Коллапс
С - CirculationШокийг үнэлэх Шок (CPR): C –color – цонхигор, хөхөлбий мэт, мөчдүүд даарсан, эрээнтсэн P- pulse - пульс сул, дүүрэлтгүй , пульсгүй ( энэ үед АД 60\0 м у б –с доош) R- refilling time - бичил судасны дүүрэлт 3 сек –с их Жич: Арга хэмжээгэрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн стандартын дагуу авна.
D- DisabilityМэдрэлийн системийн байдлыг үнэлэх Glasgow Coma Scale / GCS/: 1974 онд Glasgow хотын Их сургуулийн мэдрэлийн мэс заслын проф. Graham Teasdale, Bryan J.Jennettнар тархины гэмтэлтэй өвчтний комын үнэлгээнд нэвтрүүлсэн . Одоо яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, гэмтлийн өвчнүүдийн үнэлгээнд хэрэглэдэг.
Glasgow Coma Scale / GCS/: 4 наснаас дээш хэрэглэнэ. 3 тестээс бүрдэнэ: E- Eyes: Нүдний хариу урвал /1-4 оноо/ V- Verbal: Үг ярианы хариу урвал /1-5 оноо/ M- Motor: Xөдөлгөөний хариу урвал /1-6 оноо/ 3-15 оноогоор үнэлэгдэнэ.
Glasgow Coma Scale / GCS/: GCS= 3 бол гүн кома GCS< ба = 8 бол тархины хүнд гэмтэл GCS 9- 12 бол дунд зэрэг GCS 13- 14 бол хөнгөн зэрэг GCS = 15 бол ухаан саруул
AVPU үнэлгээ Энэ нь Glasgow Coma Scale – ийн энгийн болгосон хэлбэр. А – Аlert V – Voice P – Pain U- Unresponsive
AVPU үнэлгээ Ухаантай: А – Аlert V – Voice Ухаангүй: P – Pain U- Unresponsive
AVPU үнэлгээ P – Pain : Өвдөлт мэдрүүлэх цэгүүд: Хумсны толионы угт Өвчүүний зүрхний иллэгийн цэгт Мөрний булчинд
Хүүхэн хараа Хэвийн, гол байрлалтай + урвалтай = дунд тархи хэвийн 3 -5 мм өргөн, гол байрлалтай + урвалгүй = дунд тархины гэмтэл Нэг тал өргөссөн + урвалгүй = гурвалсан мэдрэлийн дарагдал, эсрэг талын гэмтэл Нарийн, төвлөрсөн + урвалтай = гүүрийн гэмтэл /гүүрийн цэгэн хүүхэн хараа/ Нарийн, төвлөрсөн + урвалгүй = мансууруулах бодис, эмийн шалтгаант
Ялган оношлогооVITAMINS: V- Vascular: тархинд цус харвалт, тархины судасны үрэвсэл, эмболи, мигрень... I- Infectious: мэнэн, энцефалит, буглаа, гэдэсний халдвар, үжил... Т- Trauma: тархины няцрал, хүүхэд сэгсрэх хам шинж, хугарал ... A- A lot of toxins: амин эрхтний үйлийг дарангуйлдаг, бодисын солилцооны хүчилшил үүсгэдэг эм, химийн бодисууд... M- Metabolic: Дотоод шүүрлийн булчирхайн, элэг, бөөрний өвчнүүд, электролитийн балансын алдагдлууд... I- Intussusceptions:тохиолдлын 50% нь халууралт, байнгын цус багадалт ... N- Neoplasm/ hydrocephalus: СТ- ээр оношилно. S- Seizures / post –ictal: хөдөлгөөний байдал, EEG ...
МенежментГавлын дотоод даралтыг бууруулах Байрлал Хүчилтөрөгч Дэмжих эмчилгээ Маннитол Өвчин намдаах Амьсгал зүрхний сэхээн амьдруулалт хийхэд бэлэн байх Шаардлагатай үед гавлыг ясны трепенаци хийх
ГДД-г хэмжих ГДД-г хэмжих нь хүнд хэлбэрийн тархины гэмтэлтэй өвчтний эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.
Байрлал 30° Толгой амьсгалын замын шулуун байрлалд Цээж 30 хэмийн өндөр байрлалд
Дэмжих эмчилгээ Гавлын дотоод даралтыг бууруулах • Analgosedation • Normoxemia • Normovolemia • Normoventilation • Normoglycemia • Normothermia • Normoosmolarity • Цус багадалтыг эмчлэх
Өвчин намдаалт Өвчин намдаалтыг мл/ кг/ цагт бодож, удаан хугацаагаар хийх нь АД- г бууруулахгүй, амьсгал, зүрхний үйлийг дарангуйлахгүй . Өвчин намдаалт нь ГДД ихдэлтээс урьдчилан сэргийлнэ. Хэт ихэссэн ГДД- г бууруулна. Их хэрэглэгддэг нь: - Benzodiazepines (Midazolam)- Opiates (Sufentanil, Fentanyl)- Ketamin- Vegetative Regulators (Clonidine)
Normoxemia Гипокси нь ГДД-г нэмэгдүүлнэ. SpO2<90% >5 min болоход эндэгдэл /x 3!/ нэмэгдэнэ Chesnut 1996 Гиперокси нь нейроноос чөлөөт радикалуудыг нэмэгдүүлж, эсийг гэмтээдэг. PaO2 80-110 mmHg
Normovolemia Гиперволеми нь тархийг хавагнуулна, ГДД-г нэмэгдүүлнэ. Гиповолеми нь тархины хаван болон ГДД- г бууруулахгүй, харин гипотензи болон гипоперфузи болгоно. Нормволеми- д байлга.
Normoventilation Гиповентиляци ба гиперкапни нь тархины судсыг өргөсгөн, ГДД-г нэмэгдүүлдэг. Гипервентиляци ба гипокапни нь тархины судсыг нарийсган, ГДД-г бууруулдаг. Микроинфаркт, ишеми болж болно.
Normoglycemia Гипогликеми нь мэдрэлийн системийг ноцтой гэмтээнэ. Гипергликеми: ухаан алдана, мэдрэлийн системийг гэмтээнэ. 90-110 mg/dL (5-6.1 mmol/L)
Normothermia Биеийн халуун 1 хэмээр өөрчлөгдөхөд бодисын солилцоо 7-10%-р ихэсдэг/ багасдааг. Халуурах нь ГДД-г нэмэгдүүлдэг, тархины гэмтлийг нэмэгдүүлдэг. Гипотерми нь ГДД-г бууруулдаг, мэдрэлийн тогтолцоог хамгаалдаг (32- 34 хэм )
Normothermia 36-38°C
Normoosmolarity Сийвэнгийн осмос бага байх нь тархины хаван болон ГДД-г нэмэгдүүлдэг. Serum Osmolarity 280-295 mosmol/LGlucose 5% 250 msomol/LRinger Lactate 270 mosmol/LNaCl 0.9% 308 mosmol/L
Mannitol Осмосын градиентаар ГДД- г бууруулна. 1 удаагийн тун: 0.25-0.3 g/kg Өдөрт 4-6 удаа хүртэл давтаж болно (0.25-0.3 g/kg -аар) Маннитолыг удаан дуслаар , эсвэл үргэлжилсэн дуслаар хийхгүй /ГДД нэмэгдэнэ Сийвэнгийн осмос > 320 mosmol/L!байхаас зайлсхий.
Яаралтай Trepanation хийх • Заалт : • Эмийн байнгын эмчилгээнд үр дүнгүй ГДД ихдэлт + • Нас < 50 - GCS > 3- No Brain Stem Trauma- No Irreversible Brain Injury Том терпенаци хийвэл дараа нь пластик хагалгаа хийнэ Терпенаци хийлгэсэн өвчтнүүдийн 70% нь сэхдэг.
ГДД-г бууруулахаддангаараа ач холбогдолгүй эмүүд: • Глюкокортикоидууд • Булчин сулруулагч • Лазикс • Диакарб • Таталт намдаах эмчилгээ
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 30° Толгой амьсгалын замын шулуун байрлалд Цээж 30 хэмийн өндөр байрлалд