470 likes | 1.15k Views
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. Эсийн шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө, хяналт . Өвчтөнг үзлэгт бэлтгэх. Хувь хүний нууц хадгалах. Монгол улсын үндсэн хууль 1995 он. 4.1.2 хэсэгт 4.1.2.2
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ Эсийн шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө, хяналт
Монгол улсын үндсэн хууль1995 он • 4.1.2 хэсэгт 4.1.2.2 • тухайн халдварт өвчтөй өвчтөний мэдээллийг эрүүл мэндийн ажилтан задруулахгүй байх • 6 хэсэг • Хувь хүний мэдээллийг задруулахгүй байх. Монгол улсын хэмжээнд аюултай гэж үзсэн нөхцөлд л мэдээлж болно
Эрүүл мэндийн ажилтны ёс зүй Эрүүл мэндийн Сайдын тушаал 2006 он • Үйлчлүүлэгчийн нууц • Эрүүл мэндийн ажилтан өвчний түүх, үзлэг, шинжилгээний хариу, болон биеийн байдлын талаар мэдээлэл задруулахгүй байх • (3.13, 3.14 хэсэг) • Хөндлөнгийн саадгүй орчин • Бусад эмнэлгийн ажилтан болон өвчтөний дэргэд биш хөндлөнгийн саадгүй орчинд үйлчилгээг үзүүлэх
Олон нийтийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч бусад ажилтнууд зөвлөгөө авахаар ирсэн эмэгтэйчүүдэд дараах мэдээллийг өгнө: • Умайн хүзүүний эрт илрүүлэлтэндхамрагдахзорилтот бүлгийн талаар; • Эрт илрүүлэлтийн шинжилгээг яаж хийдэг, шинжилгээгээр юу илэрдэг болох; • Эрт илрүүлэлтийн үед, эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгийг хаана хэзээ, яаж хийдэг талаар;
Түүнчлэн: • Эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг хийлгэхэд эргэлзээнээс нь болиулж, дэмжих; • Шинжилгээний хариуг авч, хяналтын үзлэгт ирэх хэрэгтэйг ойлгуулах; • Эмнэлэгт хийгдэх шинжилгээний талаар мэдээлэл өгч зөвшөөрөл авах, хүсвэл татгалзаж болно гэдгийг тайлбарлах; • Хүсвэл өөр хэн нэгэн хүнтэй хамт ирж болох талаар хэлж зөвлөнө.
Эрүүл мэндийн ажилтан нь умайн хүзүүний өмөнгийн талаарх сургалт, мэдээллээ үр дүнтэй болгохын тулд: • Умайн хүзүүний өмөнгийн талаарх мэдээлэл, мэдлэгээ байнга баяжуулдаг байхын зэрэгцээ харилцааны өндөр ур чадвартай байх. • Умайн хүзүүний өмөнгийн талаарх мэдээллийг хүмүүсийн боловсрол, уламжлал, соёлын түвшинд нь тохирсон байдлаар, тогтмол түгээнэ. • Умайн хүзүүний өмөн ба ХПВ-ийн халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг зан үйл, бэлгийн амьдралын хэв маягийн талаар ярихдаа тайван, тухтай орчинд өөртөө итгэлтэй байдлаар ярих хэрэгтэй. • Эр, эм бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлахдаа мөн итгэлтэй, тайван, ойлгомжтой ярих. • Өгч буй мэдээлэл үндэсний бодлого хийгээд орон нутгийн нөхцөл байдалд нийцтэй байх ёстой.
Умайн хүзүүний өмөнгийн талаарх гол мэдээллүүд: • Эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь умайн хүзүүний өмөн юм. • Умайн хүзүүний өмөн нь бэлгийн замаар дамждаг, ХПВ-ийн халдвараар үүсгэгддэг. Энэ нь энэ вирүсийн халдварын талаарх ойлголтгүй залуус хүмүүст их тохиолддог. • Бэлгэвч хэрэглэх нь ХПВ-ийн халдвараас зарим талаар хамгаалж, энэ вирүстэй холбоотой үүсэх бэлгийн үү, умайн хүзүүний өмөн зэрэг өвчин үүсэх эрсдлийг бууруулна. • ХПВ-ийн ихэнх хэлбэрийн халдвар тогтвортой биш бөгөөд өмөн үүсгэдэггүй. • Харин ХПВ-ийн цөөн хэлбэрийн халдвар тогтвортой байж, хавдрын урьдал эмгэгүүдийг үүсгэж, эмчлүүлээгүй тохиолдолд өмөнг үүсгэдэг.
ХПВ-ийн халдвар өмөнгийн урьдал эмгэг удаан хугацааны туршид аажим үүсэх ба энэ нь нэлээд удаан хугацааны дараа өмөнд шилждэг. • Эрт илрүүлэлтээр өмөнгийн урьдал эмгэгийг илрүүлдэг, тэдгээрийн ихэнхийг эмчилж болдог. • Залуу эмэгтэйтэй харьцуулахад 30 ба түүнээс дээш насныханд умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг илүү байна. Иймд эмэгтэй хүн 30-60 насны хооронд 3 жил тутам эрт илрүүлэлтийн шинжилгээнд тогтмол орж байх шаардлагатай. • Эрт илрүүлэлтийн үзлэг нь харьцангуй хялбар, хурдан, өвтгөхгүйгээр хийгддэг ажилбар.
Хавдрын урьдал эмгэгийг энгийн аргаар эмчилж болох ба эмнэлэгт хэвтэх шаардлага бараг гардаггүй. • Өмөнг эрт үед нь илрүүлбэл эдгэрдэг. • Үтрээнээс хэвийн бус ялгадас юм уу эсвэл цус гарах, бэлгийн харьцааны дараа, эсвэл цэвэршилтээс хойш цус гарах зэрэг шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Эдгээр нь умайн хүзүүний өмөнгийн шинж байж болно. • Эмэгтэй хүн өөрийн эрүүл мэндийн талаарх шийдвэрийг бие даан (хүсвэл хамтрагч, гэр бүлийнхэн нь оролцож болно) гаргах эрхтэй. Эрт илрүүлэлт ба хяналтын үзлэг хийлгэх нь чухал ач холбогдолтой хэдий ч энэ үед эмэгтэй хүсвэл аливаа шинжилгээ, эмчилгээнээс татгалзаж болно.
Хувь хүний зан үйлийн талаарх мэдээлэл • Анхны бэлгийн харьцаанд хэт эрт орохгүй байх, бэлгийн харьцаанд эрт орвоос ХПВ-ийн халдвар авах магадлал өндөршинө. Залуу эмэгтэй нэг удаагийн хавьтлаар халдвар авах эрсдэлтэй. • Хэт залуу насанд жирэмслэхгүй байх. Жирэмсний үеийн зарим даавар умайн хүзүүний өмөн үүсэх эрсдлийг ихэсгэж болно. • Төрөлтийн тоог хязгаарлаж зохицуулах: Тав, түүнээс олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд умайн хүзүүний өмөн үүсэх өндөр эрсдэлтэй. • Бэлгийн хавьтагчийн тоог цөөтгөх. Бэлгийн олон хавьтагчтай байх нь ХПВ, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамжих халдварыг авах эрсдлийг нэмэгдүүлж улмаар өмөн үүсэх хандлагатай байна.
Бэлгийн олон хавьтагчтай хүнээс татгалзах. Эмэгтэйн бэлгийн хавьтагч өмнө нь олон хавьтагчтай байсан тохиолдолд тухайн эмэгтэйд умайн хүзүүний өмөн илүүтэй үүсдэг. • Бэлгэвчийн хэрэглээ. Бэлгэвч нь БЗДХ-аас хамгаалснаар умайн хүзүүний өмөн үүсэх эрсдлийг бууруулна. • Тамхины хэрэглээ. Тамхи татдаг эмэгтэйд умайг хүзүүний өмөнгөөс гадна бусад төрлийн өмөн үүсэх эрсдэл ихтэй байна. • БЗДХ-ын шинж илэрвэл эсвэл БЗДХ-тай хүнтэй хавьтлаа гэж сэжиглэвэл эмнэлэгт яаралтай хандана.
Хэрэв таны нас 30-аас дээш бол эрт илрүүлэлтийн шинжилгээнд хамрагдах нь чухал. Бэлгийн харьцаанд орсон бараг бүх эмэгтэйчүүд ХПВ-ийн халдварт өртсөн байдаг. Эрт илрүүлэлтэнд хамруулсанаар эмгэгийг эрт үед илрүүлж өмөнд шилжихээс нь өмнө эмчлэх боломжтой болно. • Хөвгүүд болон эрчүүдэд өгөх тусгайлсан зөвлөгөө; • бэлгийн хавьтагчдынхаа тоог цөөлж, бэлгэвчийг тогтмол, ялангуяа шинэ хавьтагчтай байхдаа хэрэглэж заншвал та эрүүл байх боломжтойг байнга санаж явахыг зөвлөнө.
Эрүүл мэндийн сургалтад хэрэгтэй хангамж • Эрүүл мэндийн сургалтыг нүүр тулан уулзаж хийх нь хамгийн үр дүнтэй. Нөхцөл, байдалдаа тохируулан дараах материалыг ашиглана: • Олон хуудастай цаасан самбар; • Товхимол; • Слайд үзүүлэх; • Жүжигчилсэн тоглолт; • Дүрс бичлэг; • Радио, телевизийн хөтөлбөр; • Энгийн үг хэллэг хэрэглэн, илтгэл тавих
Эрт илрүүлэлт (Хоёрдогч урьдчилан сэргийлэлт) • Умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлэлтийг гурван аргаар хийнэ. • Эсзүйншинжилгээ - Умайн хүзүүнээс эсийн түрхэц авч шинжлэх • Цууны хүчлийн сорил (ЦХС-VIA) тавьж харж оношлохарга. • ХПВ-ийн шинжилгээг хийх
ПАП шинжилгээний арга • ПАП шинжилгээний арга ньумайнхүзүүнийдоторсуваг, үтрээнийхэсгийгмодонсавхюмуу сойзоор хусч, түрхэц аван тавиур шил дээр түрхэж бэхжүүлэн шинжилдэг арга юм. • Энэ шинжилгээг эс судлаач эмч харж дүгнэнэ. ПАП шинжилгээ нь CIN 2 түүнээс хүнд гэмтцийг илрүүлэх нь 50% буюу дундаж мэдрэг чанартай, 97%-ийн өвөрмөц чанартай. • ПАП шинжилгээ өгсөн эмэгтэй 2-4 долоо хоногийн дараа эргэн ирж шинжилгээний хариугаа аван, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө авах ёстой. Шинжилгээг 3 жил тутам давтана.
Цууны хүчлийн сорил • Цууны хүчлийн сорил (ЦХС-VIA)тавьж, харж шинжлэх аргын үед эсийг усгүйжүүлдэг үйлдэлтэй цууны хүчлийн шингэрүүлсэн (3-5%) уусмалыг ашигладаг. Эсийн цитоплазмтай нь харьцуулахад том бөөмтэй гаж хувирлын эсүүд нь энэ сорилоор цайрч харагддаг. ЦХС-ын ач холбогдол нь хэрэв эмгэг илэрвэл сорил хийлгэсэн даруйдаа эмчилгээ хийлгэж болдог тул цууны хүчлийн сорил нь ач холбогдолтой. Энэ шинжилгээний мэдрэг чанар нь 41%, өвөрмөц чанар нь 95%. ЦХС 35-45 насны буюу шилжилтийн бүс умайн хүзүүний сувгийн гадна талд байгаа эмэгтэйд илүү тохиромжтой.
ХПВ-ийн шинжилгээ • ХПВ-ийн шинжилгээ нь өндөр (90%) мэдрэг чанартай учраас давтан шинжилгээ хийх хугацаа нь 5-8 жил байж болно. Өвөрмөц чанар нь ПАП шинжилгээтэй харьцуулбал арай бага (84%) тул ПАП шинжилгээ хийж, өвчтөнд зөвхөн халдвар эсвэл умайн хүзүүний ноцтой эмгэг байна уу гэдгийг ялгана. ХПВ –ийн түргэвчилсэн шинжилгээ нь харьцангуй өртөг багатай ба хариу нь 2.5 цагийн дотор гардаг. Тиймээс эмэгтэй шинжилгээний хариу, үнэлгээ, эмчилгээг нэг өдөр хийлгэх боломжтой байдаг.
Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээ (Сум, өрхийн эмнэлэг) • ЭМАШТҮТ бүр үйлчлэх хүрээнийхээ эмэгтэйчүүдэд эрт илрүүлэлт хийх үүрэг хүлээнэ. • Эмнэлгийн удирдах ажилтан “Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх” хөтөлбөрийг өөрийн эрүүл мэндийн төв дээрээ хэрэгжүүлнэ. • ЭМАШТҮТ болгонд нийгмийн эрүүл мэндийн ажилтан тэдэнд туслана. Эрүүл мэндийн ажилтан нь айл өрхөөр явж, тухайн өрхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар тэмдэглэл хөтлөж, урьдчилан сэргийлэлтийг сурталчлан ажиллана. • Энэ ажилд эмнэлгийн хөтөлбөр ба нийгмийн эрүүл мэнд хариуцсан ажилтан, туслагч, бусад ажилтан нар баг болж ажиллан, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийн үйлчилгээний хоёр дахь шатлал (аймаг, дүүргийн эмнэлэг) • ЭМАШТҮТ-өөс илгээгдсэн эмэгтэйг хүлээн авч үйлчилнэ. Иймд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг нь шаардагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ёстой. • Эмнэлгийн ажилтнуудаа сургах, бусад оролцогч талуудыг холбож зохицуулах, дүүрэг ба аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрийг хянах үүрэгтэй. • ЭМАШТҮТ-өөс дараагийн шатны үзлэг шинжилгээ, эмчилгээ хяналт хийгдэхээр илгээгдсэн бүх эмэгтэйг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв хүлээн авч үйлчилнэ.
Эмнэлгийн мэргэжилтний үүрэг • Хөтөлбөрийг зохицуулагч буюу нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий гол ажилтан нь (нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, хавдар судлаач эмч, дүүрэг, аймгийн нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх мэт) умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг (УХӨЭИҮХ) хариуцан хэрэгжүүлнэ. Аймаг, дүүргийн эмнэлэгт уг хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч дараах үүрэгтэй:
Хөтөлбөрийн менежерийн хувьд аймаг, дүүргийн эмнэлгийн нөхцөл бололцоог үнэлэн, хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай багаж хэрэгслийг худалдан авч хөтөлбөр хэрэгжүүлэх дэд бүтцийг бий болгоно. • Эрт илрүүлэлтээр эерэг гарч ЭМАШТҮТ-өөс илгээгдсэн эмэгтэйчүүдийг дүүргийн эмнэлэгт бүртгүүлж, чирэгдэлгүйгээр дараагийн үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэх бэлтгэл ажлыг зохион байгуулна. • Үтрээн дурангийн шинжилгээ, шаардлагатай эмчилгээг хийх эмч, туслах ажилтанг томилон тэдэнд зориулж, нэгдсэн сургалт зохион байгуулна. • ЭМАШТҮТ, аймаг, дүүргийн эмнэлэг дээр эрт илрүүлэлтийг хийдэг эмнэлгийн эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулна. • ЭМАШТҮТ, дүүргийн эмнэлэг дээрх тайлан мэдээг нэгтгэн дүн шинжилгээ хийж, дүүргийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт хийнэ. • Чанарын хяналтын үзүүлэлтийг ашиглан, хяналт үнэлгээ хийнэ.
Аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдсон эмч нь сургалтаар бэлтгэгдсэн байх ба өвчтөний оношлогоо эмчилгээг хариуцна. Аймаг, дүүргийн эмнэлэгт умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмч нь дараах үүрэгтэй байна: • Шаардлагатай үед үтрээн дурангийн, эдийн шинжилгээ, цахилгаан гогцоогоор өөлөх эмчилгээг хийж болно. • Үтрээн дурангийн шинжилгээ, эмчилгээг хийлгэх өвчтөнд энэ талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажил хийхэд оролцоно. • Өдөр тутмын ажлын зэрэгцээ сар тутмын тайлан, мэдээг тогтмол гаргана. • Аймаг, дүүргийн эмнэлгийн сургагдсан сувилагч нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцоно. Сувилагч эрт илрүүлэлт, үтрээн дурангийн шинжилгээ, эмчилгээ хийхэд эмчид туслахаас гадна мэдээ бүртгэл явуулахад хамтран ажиллах үүрэгтэй.
Эрт илрүүлэлтийнөмнөхзөвлөгөө • Умайн хүзүүний эсзүйн шинжилгээ хийлгэх эмэгтэйд, өмөн өвчний талаар, шаардлагатай шинжилгээ, дараагийн шатны эмнэлгийн тусламж, эмчилгээний журмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. • Шинжилгээг хэрхэн хийлгэх талаар ойлгуулж, зөвлөгөө өгч, шинжилгээ хяналт хийх зөвшөөрлийн маягт бөглүүлнэ. • Зөвлөгөөг өгөхдөө дараах зүйлсийг онцлон тайлбарлана:
Умайн хүзүүний талаарх ерөнхий ойлголт; • Умайн хүзүүний өмөн гэж юу вэ, хэрхэн яаж илрүүлдэг; • Умайн хүзүүний өмөнгийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс; • Умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, урьдал эмгэг; • Шинжилгээнд хэрэглэдэг сорил ба эмчилгээний тухай
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нь умайн хүзүүний өмөн, түүний эмчилгээний талаар эмэгтэйд энгийн ойлгомжтой үгээр тайлбарлаж ярилцана. • Бүх эмэгтэйд эрт илрүүлэлтийн ач холбогдлыг тайлбарлаж шинжилгээнд хамрагдахыг уриална. • БЗДХ-ыг эмчлэхгүй, оношлохгүй байваас янз бүрийн хүндрэл үүсч, улмаар үхэлд ч хүргэж болох талаар нээлттэй ярилцахдаа дараах нөхцөлийг хангасан байна.
Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн шинжилгээний (ПАП шинжилгээ гэх мэт) хамгийн сүүлийн аргын тухай дэлгэрэнгүй, бүрэн мэдээлэлтэй байх • Өмөнгийн урьдал эмгэг болон өмөнгийн үеийн эмчилгээний хэлбэрийн талаар нарийн мэдээлэлтэй байх • Эмэгтэйчүүдийн итгэлтэй зөвлөгч нь байх харилцааг тогтоож, тэднийг сайн ойлгосон байх
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн үед шинж тэмдэг илэрдэггүйг ойлгож мэдсэн байна. Шинжилгээнд хамрагдаж байгаа ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө эрүүл гэж ойлгодог. Тийм учраас өмөнгөөс сэргийлэхийн тулд шинжилгээ хийлгэх нь чухал гэдгийг ойлгуулна. ЭМАШТҮ-ний хүрээнд (сум, өрх, баг) эмэгтэйчүүдэд эрт илрүүлэлтийн шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үндсэн мэргэжлийн тусламж үзүүлэх аймаг, дүүргийн эмнэлэгт эсзүйн шинжилгээний эерэг хариуны талаарх мэдээлэл, тайлбарыг өгч дараагийн үзлэг, шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан ойлгуулна. Хяналтанд байхыг зөвлөнө. Гуравдугаар шатлалын эмнэлэг (ХСҮТ)-т, яагаад үйлчлүүлэхээр болсон эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Үтрээн дурангийн, ПАП шинжилгээ болон бусад ажилбар, эмчилгээний өмнө өвчтөн зөвшөөрлийн маягт бөглөх ёстой. Ямар шинжилгээ, ажилбар хийгдэх гэж байгаа, түүний эрсдэл, гарч болох хүндрэлийн талаар сайн ойлгуулна. Уг шинжилгээг хийлгэсэн ба хийлгээгүй тохиолдолд ямар эрсдэл хүндрэл гарч болох талаар ярилцаж зөвшилцсөн байна. Үүний дараа шинжилгээ хийлгэх зөвшөөрлөө эмэгтэй өгнө. Шинжилгээ хийлгэхээс татгалзвал ямар нэгэн шийтгэл хариуцлага хүлээхгүй болохыг ойлгуулна.
Эрт илрүүлэлт хийлгэх эмэгтэйн насны бүлэг, үзлэгийн давтамж • Эрт илрүүлэлтийн хөтөлбөрт хамрагдах эмэгтэй • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд 30 – 60 насандаа ПАП шинжилгээ хийлгэнэ. • Эрт илрүүлэлтийн давтамж • Эрт илрүүлэлтээр сөрөг хариу гарснаас хойш 3 жил болмогц давтан шинжилгээнд орно. • Эерэг хариу гарсан эмэгтэй эмчийн зааврыг дагаж мөрдөнө.
Эрт илрүүлэлтээс хасах • 60 насанд хийгдсэн эсзүйн шинжилгээ сөрөг, 3 жилийн өмнөх шинжилгээ нь мөн сөрөг гарсан эмэгтэйг хөтөлбөрөөс хасна. • Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэй • Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйд эрт илрүүлэлтийн шинжилгээ хийхгүй. Гэхдээ ямар нэгэн шинж илэрвэл эмчид хандахыг зөвлөнө. • Түрүүнд нь умай авах (гистерэктоми) мэс засал хийлгэсэн бол • Өмнө нь умайн хүзүүний бус өөр өмөнгийн шалтгаанаар умай авах мэс засал хийлгэсэн бол үтрээнээс эсзүйн шинжилгээ авна. Хариу нь сөрөг гарвал эрт илрүүлэлтээс хасна.
Эсийн шинжилгээ авахад анхаарах зүйлс • Үтрээгээс их хэмжээгээр цус алдаж байгаа үед задарсан өмөнгөөс бусад тохиолдолд цус тогтоох эмчилгээ хийсэний дараа штнжилгээ авна • Биеийн юм ирж байгаа үед түр хойшлуулж дууссанааас хойш 3-5 хоноод шинжилгээ авна. • Үтрээний хурц үрэвсэлтэй, маш их хэмжээний ялгадас гарч байвал эмийн эмчилгээ хийсэний дараа шинжилгээ авбал тохиромжтой. • Үтрээд эмчилгээний лаа хийсэн бол хийсэн өдрөөс хойш 2 –оос доошгүй хоногийн дараа наац авна.
Эсийн наацыг авч байх үедээ аль болохоор эсийг гэмтээлгүй зөөлөн нимгэн жигд тархааж шилний нийт талбайг хамруулан наац бэлдэнэ. • Шинжилгээг солигдох ба гэмтэхээс болгоомжлох хэрэгтэй. • Тээвэрлэх явцад хагарах, гэмтэхээс хамгаалах хэрэгтэй • Агаарт хатааж болохгүй. • Шилийг барихдаа 2 талын захаас болгоомжтой барьж харьцах ба, гадны бохир зүйлс оруулахгүй байх хэрэгтэй.
ПАП шинжилгээний хариу эерэг гарсан эмэгтэйг удирдах хянах арга зүй • ПАП шинжилгээний хариу эерэг гарсан бүх эмэгтэйд хариуг өгнө. • Шинжилгээ эерэг гарсан эмэгтэйд дараагийн шатны шинжилгээ хийлгэхийн ач холбогдлыг ойлгуулна. • ПАП шинжилгээгээр анх удаа ASCUS илэрсэн эмэгтэйд 6 сарын дараа давтан шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. • ПАП шинжилгээгээр ASC-H, LSIL, HSIL эсвэл булчирхайлаг эсийн гэмтэц илэрвэл үтрээн дурангийн шинжилгээ хийнэ. • ПАП шинжилгээгээр үрэвслийн шинж илэрвэл тохирсон эмчилгээг батлагдсан стандартын дагуу хийнэ. • Шинжилгээний хариу чанарын шаардлага хангаагүй бол ПАП шинжилгээг 4-6 сарын дараа давтана. • Умайн хүзүүний өмөн эсвэл БЭБӨ илэрсэн өвчтөнг ХСҮТ-д илгээнэ.
Үтрээн дурангийн шинжилгээг хийхдээ 3-5%-ийн цууны хүчил түрхэж, 5-15 дахин өсгөж харна. • Сэжигтэй өөрчлөлттэй хэсгээс эд авч шинжилнэ. • Эмгэг өөрчлөлт илрэхгүй бол умайн хүзүүний сувгаас хусам авна. • Эмнэлзүйн шинжээр өмөнгийн сэжигтэй, эдийн шинжилгээгээр өмөн илэрсэн үед ХСҮТ-д илгээнэ. • CIN 2, 3 гэмтэц илэрвэл хөлдөөх, цахилгаан гогцоогоор өөлж авах, хутгаар конус хэлбэрээр зүсч, эдийн шинжилгээ авна.
Эсзүйн шинжилгээ • ПАП шинжилгээний эсийн түрхэцийг спиртээр бэхжүүлж, аргачлалын дагуу будна. Шинжилгээнд эсийн технологич Бетесда 2001 шалгуураар дүн шинжилгээ хийнэ . • Хэвийн бус шинжилгээг эсийн эмгэг судлаач эмч дахин шинжилнэ. • Монголын эс судлалын лавлагаа лаборатори нь ХСҮТ-д байдаг.
CIN өөрчлөлттэй өвчтөний хяналт • Эмчилгээ дууссанаас хойш 2-6 долоо хоног болмогц өвчтөн хяналтанд дахин үзүүлнэ. • Үзлэгт хамаарагдах зүйлс: • - Үтрээнд толь тавьж, умайн хүзүүний эдгэрэл хэвийн явагдаж байгаа эсэхийг тодруулна. • - Хяналтанд байхын ач холбогдлыг ойлгуулж зөвлөнө. • - Эмгэг судлалын шинжилгээний хариуг хэлж ярилцана (цахилгаан гогцоогоор өөлөх ба хутгаар конус хэлбэрээр зүсэх эмчилгээ хийгдсэн тохиолдолд). • Хэрэв эмгэгтэй хэсгийг бүрэн авсан тохиолдолд өвчтөн 6 - 12 сарын дараа давтан үзлэгт ирнэ. • Цахилгаан гогцоо ба хутгаар конус хэлбэрээр зүсч авсаны ажилбарын дараа (өмөнгийн урьдал эмгэгийн хувьд) эдийн ирмэг эерэг байвал хяналтын үзлэгт ойрхон ирэх шаардлагатайг зөвлөөд цаашид эмчилгээ хийлгэх хэрэгтэй болох тухай өвчтөнд тайлбарлана.
6-12 сарын дараа хяналтын үзлэгт өвчтөн ирэхэд дурангийн шинжилгээ хийж, байнга байгаа эмгэгээс эдийн шинжилгээ авна. • Эхний дэс дараалсан хяналтын хоёр үзлэгээр эмгэг илрээгүй бол ASCUS, LSIL илэрсэний улмаас эмчилгээ хийлгэсэн өвчтөнг илрүүлэх үзлэгийн хөтөлбөрт буцааж оруулна. • HSIL өөрчлөлтөөс эмчилгээ хийлгэсэн өвчтөн 5 жилийн хугацаанд жил бүр хяналтанд үзүүлж дараагийн илрүүлэх үзлэгийн хөтөлбөрт орно. • Хэрэв эмгэг үргэлжлэн байнга байхад эсвэл даамжирвал эмчилгээнд дахин орно.
Умайн хүзүүний өмөнтэй өвчтөний хяналт • Умайн хүзүүний өмөнгийн эсрэг эмчилгээ хийлгэсэн өвчтөнг хянахдаа өвчний түүхтэй танилцаж, бодит үзлэг (үтрээний толиор, хоёр гарын хавсарсан үзлэгээр, үтрээ-хошногоны шинжилгээ, эгэмний дээд ба цавины тунгалгийн булчирхайг тэмтрэх) хийж, жил бүр эсзүйн шинжилгээ авна. • Эхний нэг жилд гурван сар, хоёр дахь жилд дөрвөн сар, гурав дөрөв дэх жилд 6 сар тутам тус тус хянана. • Үүнээс цааш жил бүр нэг удаа хянаж, арван жилээс хойш шаардлагатай үед үзнэ.
Хяналт ба үнэлгээ • Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, бүртгэл мэдээг зөв хөтөлж, сарын ажлын тайлан, чанарын хяналтыг хариуцан хэрэгжүүлнэ.
Бүртгэл тэмдэглэлийг тогтмол хөтлөх • Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нь эрт илрүүлэлт дууссаны дараа эрт илрүүлэлтийн маягтны бүх хэсгүүд бөглөгдсөн эсэхийг шалгаж нягтлаад эмэгтэйд буцаан өгнө. • Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн тухайн эмэгтэйн талаарх бүх мэдээлэл, ПАП шинжилгээний хариу бичигдсэн эсэхийг шалгана. • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ямар эмчилгээ хийгдсэн, ямар үр дүнтэй болсон гэдгийг сум, өрхийн эмнэлэгт нь мэдэгдэх ба тэмдэглэл хөтөлнө. • Тайланг тусгай маягтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт илгээнэ.