140 likes | 543 Views
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. Бетезда тогтолцоо 2001.
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ Бетезда тогтолцоо 2001
1950 оноос эхлэн үтрээ умайн хүзүүний эсзүйн шинжилгээ олон удаа шинэчлэгдсэн бөгөөд Папаниколаоу анхны эх ангиллыг хийж эхэлжээ. Энэ үеэс эхлэн умайн хүзүүний эсзүйн скрининг шинжилгээ өргөн хэмжээгээр хийгдэх болсон байна. Судлаачид хавдрын урьтал эмгэг, халдвар, хоргүй ба урвалт өөрчлөлтүүдийг харгалзан эсзүйн ангиллыг өөр өөр хувилбараар шинэчлэн өөрчилжээ. Янз бүрийн лаборатори, эмгэг судлаачдын оношийн дүгнэлт хоёрдмол...
... буюу өөр өөр байдаг нь клиникийн эмч нарт бэрхшээл учруулж байжээ. Ийнхүү оношлогооны нэр томъёо илэрхий өөр өөр байгаа нь 1988 оны 10 сард Bethesda-д Америкийн ХСИ-ын дэмжлэгтэйгээр эмч нарын дугуйлан хурал зөвөлгөөн зохиогдоход хүргэжээ. Энэ зөвөлгөөн нь үтрээ, умайн хүзүүний эс судлал дахь оношлогооны эмх цэгцгүй байдалд анхаарлаа хандуулж нэг мөр зураг тайлбартай оношзүйн нэр томъёоны тогтолцоог буй болгохыг зөвлөмж болгож түүнийг гаргаж ирсэн нь Бетезда тогтолцоо юм.
Papanicolaou classification • Class l, ll, lll, IV, V Modified Papanicolaou classification Dysplasia, carcinoma in situ/CIN 1-3 The Bethesda System 1988 TheBethesda System2001 The Bethesda System 1991
Дүгнэх загвар ҮНЭЛЭХЭД СОРЬЦ ХАНГАЛТТАЙ ЭСЭХИЙГ тогтоох ЕРӨНХИЙ АНГИЛАЛ клиникийн мэдээлэлд тулгуурлан ТОДОРХОЙ ОНОШ тодорхой тавих
Бетезда тогтолцоо: Хариу өгөх хэлбэр: А. Бэлдмэлийн чанарын үнэлгээ Б. Үндсэн зэрэглэл В. Тодорхой нэр заасан онош Бэлдмэлийн чанарын үнэлгээ: Материал бүрэн хангалттай Материал хангалттгүй Үндсэн зэрэглэл – категори: Хэвийн хэмжээнд Эсийн хоргүй өөрчлөлт Эпителийн эсийн гэмтэл
Бэлдмэлийн чанарын үнэлгээ: Эсзүйн шинжилгээ хангалттай: • Зохих шошго, клиникийн холбогдол бүхий болон магадлан тодруулах мэдээллүүдтэй байна • Наацын талбайн 10 гаруй хувийг тодорхой бүтэц бүхий тод ялгаран харагдах хавтгай эпитель эсүүд бүрхсэн байна • Умайн хүзүүний суваг, хувирах бүсийн эсийн бүрэлдэхүүн доод хэмжээгээр тод ялгарах хүзүүний сувгийн булчирхайлаг буюу хавтгай хувирмал эсүүд тус бүрт 5-аас цөөнгүй эсүүдийн бөөгнөрлөөс бүрдэнэ.
Эсзүйн шинжилгээний хангалтгүй үнэлгээ- unsatisfactory for evaluation”: • Эсзүйн шинжилгээний таньж оношлоход шаардагдах бичиг баримт дутуу байх. • Наац эвдэрхий, сэлбэн засах боломжгүй • Наацанд тодорхой бүтцийн тод харагдах эпитель эсүүд цөөн байгаагаас наацын талбарын 10%-д хүрэхгүй байх. • Наац зузаан, цус, үрэвслийн нэвчдэс эпитель эсийг бүдэгрүүлэх, хэт хатах, хуурмаг зүйлс, бохирдлын улмаас эпитель эсийн ялгаран танигдах хувь 75% буюу түүнээс илүү хувиар буурсан байна. • Энэ үнэлгээ нь умайн хүзүүний гаж өөрчлөлтийг ялган таньж оношлох найдваргүй болсныг харуулж байгаа юм.
Үндсэн зэрэглэл-категори. Эсийн хоргүй өөрчлөлт: Халдварууд: трихомонад кандида кокк, бацилл actinomyces вирусын халдварууд Урвалт өөрчлөлтүүд: үрэвсэл үрэвсэлтэй хатингиршил туяа эмчилгээний дараах өөрчлөлт IUD бусад
Эпитель эсийн эмгэг: Хавтгай эпитель эсүүдийн эмгэг: • тодорхой хэвшинжгүй хавтгай эсүүд. • хавтгай эпитель эсийн бага илэрлийн эмгэг: LSIL, HPV. • хавтгай эпитель эсийн их эмгэгүүд: HSIL, CIN I, CIN II, CIN III, CIS-carcinoma in situ, SCC. Булчирхайн эпитель эсүүдийн эмгэг: • тодорхой хэвшинжгүй булчирхайлаг эсүүд • умайн хүзүүний гадар дахь булчирхайн өмөн – аденокарцинома • умайн дотровчийн аденокарцинома • умайн гаднах үүсвэрийн аденокарцинома • тодорхой бус эрхтний аденокарцинома • бусад хорт хавдрууд.
Negative result / Сөрөг хариу * Уг тестийн үр дүн нь хадгалагддаг ч гэсэн алдаа гарах магадалтай. * Тухайн үйлчлүүлэгчид ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг байвал тэр даруй нь зөвлөгөө өгч, пап тестийн үр дүнг тоохгүй байж болохгүй гэдгийг сануулах хэрэгтэй.