310 likes | 743 Views
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. САЙН ДУРЫН ҮЙЛ ХЭРЭГ БА ФИЛАНТРОПИ. “САЙН ДУРЫН” гэдгийг юу гэж ойлгож байна вэ?. “САЙН ДУРЫН ҮЙЛ ХЭРЭГ” гэж юу вэ?. ТОДОРХОЙЛОЛТ.
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ САЙН ДУРЫН ҮЙЛ ХЭРЭГ БА ФИЛАНТРОПИ
“САЙН ДУРЫН” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? “САЙН ДУРЫН ҮЙЛ ХЭРЭГ” гэж юу вэ?
ТОДОРХОЙЛОЛТ • Бусдынтөлөө,тодорхой шалтгаантайгаар, ямар нэгэн төлбөр, хөлсгүйгээр өөрийн цаг зав, авъяас чадвар, хөдөлмөрөө зарцуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа • Сайн дурын ажилтан байх эсвэл олон нийтэд чиглэсэн ажилд сайн дурынхныг ажиллуулах туршлага, үйл ажиллагаа, онол
ТОДОРХОЙЛОЛТ • Цалин хөлс, төлбөр мөнгө, материаллаг ашиг сонирхолгүйгээр бусдын өмнөөс ажиллах эсвэл бусдад туслах хүмүүсийн хүсэл эрмэлзэл • Эн тэргүүнд бусдын аз жаргал, сайн сайхныг бодох хандлага • Хувиа бодох үзэлгүй, нийтэч, энэрэнгүй сэтгэлгээтэй өглөг буяны нэг хэлбэр
“VOLUNTEERISM”хэмээх нэр томъёоны тухай • Анх VOLUNTARISM гэдэг нэр томъёогоор ашиглагддаг байсан. • Харриет Нейлор гэдэг хүн анх “volunteerism”хэмээх үгийг гаргаж ирсэн. • 1970 онд Иван Шайер гэдэг хүн байгууллагаа төлөөлөх нэр болгон хэрэглэсэн. (Сайн Дурын Үйлсийн талаарх Үндэсний Мэдээллийн Төв) • “Volunteerism”гэдэг нь биеэр хийж гүйцэтгэх үйл ажиллагаанд үндэслэсэн утгатай үг.
ТҮҮХЭН ХӨГЖИЛ • 18-р зууны сүүл үеэс Буяны байгууллагууд байгуулагдаж эхэлсэн ба зарим орны ЗГ ядуучууддаа туслах арга хэмжээ авч эхэлсэн. • 20-р зууны эхэн үеэс Rotary, Lionsclub гэх мэт сайн дурын байгууллагууд байгуулагдаж эхэлсэн. 1940 он гэхэд АНУ-ын 28 хот сайн дурын байгууллагуудтай болсон. • Дэлхийн II дайны үед энэ үйл хэрэг улам хүчээ авсан. Армийнхан болон шархадсан цэргүүд, тэдний гэр бүлийнхэнд туслах сайн дурын бүлгүүд олноор байгуулагдсан.
ТҮҮХЭН ХӨГЖИЛ • Дайны дараа улам хүрээгээ тэлж ядуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад байгаа хүмүүст туслах үйл ажиллагаанууд эрчимжсэн. Ж,нь: 1960 онд Peace Corps байгуулагдсан. • Одоог хүртэл улам хэлбэржиж, шинэ шинэ арга замуудтай болж, хүн төрөлхтний соёл болтлоо хөгжсөн.
ОНЦЛОГ ЖАМ ЁСНЫ - Хувь хүний бие биенээ дэмжин амьдрах гүн хүсэл, эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл болсон байгалиас заяасан, жам ёсны мөн чанар САЛШГҮЙ - Бүх соёл иргэншилт нийгмийн салшгүй нэг хэсэг УЯН ХАТАН – Ямар нөхцөлд, ямар орчинд явуулж байгаагаас шалтгаалан өөр өөр хэлбэр, ангилалтай байна.
ШИНЖ ЧАНАР • Санхүүгийн шагнал урамшуулал авах зорилгын үүднээс бус, • Сайн дураараа, хэн нэгний шахалт, дарамтын дор бус, хувь хүний өөрийн хүсэл зорилгын үүднээс, • Өөр хэн нэгэнд ашиг, олз авчрах зорилгогүй, • Зөвхөн СДА-танд тодорхой хэмжээний ач холбогдолтой, үр нөлөөтэй байх.
ХЭЛБЭР • Харилцан туслалцаа үзүүлэх буюу өөртөө туслах • Бусдад энэрэн нигүүлсэх үйлсийн үйлчилгээ үзүүлэх • Нийгмийн төлөөх аливаа үйл ажиллагаанд оролцох • Бусдыг өмгөөлж, тэднийг хамгаалах, кампанит ажилд оролцох.
АЛСЫН ХАРАА Сайн дурын үйл хэрэг нь: • Нийгмийг өөрчлөх, • Ядуурлыг бууруулах, • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн 3 ерөнхий зорилгыг агуулдаг.
АЧ ХОЛБОГДОЛ Сайн дурын үйл хэрэг нь хувь хүнд төдийгүй нийгэмд ач холбогдолтой. • Нийгэмд ЭЗ-ийн чухал хувь нэмэртэй • Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх • Хувь хүний үнэлэмжийг дээшлүүлэх • Ажлын байр нэмэгдүүлэх • Бусад...
ФИЛАНТРОПИ,САЙН ДУРЫН ҮЙЛ ХЭРЭГ хоорондоо ялгаатай юу?
ФИЛАНТРОПИ гэж юу вэ? • ФИЛ-хайр, АНТРОП-хүн, ФИЛАНТРОПИ-хүнийгхайрлаххайргэсэнГрекгаралтайүг. • Орчинүед“нийгмийн хөгжлийн төлөө бусдыг хайрлаж тэтгэн туслахын тулд хандив өргөх”гэсэнутгаар хэрэглэгддэг.Ө/х, бэрхшээлтэй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд мөнгө болон эд зүйл бэлэглэх гэсэн ухагдахуун.
Үргэлжлэл... • Филантропи үйлс хийхийн тулд тийм зүйл хийх ёстой, ийм хэмжээний хандив өргөх ёстой гэсэн хэмжээс байдаггүй. • Санаа зовж байгаа зүйлийн төлөө тогтмол, давтамжтай хэлбэрээр мөнгө, хөрөнгө хандивлавал филантропи сэтгэлгээний гүнзгийрэл болно. • Филантропи бол хүсэл мөрөөдлийн илэрхийлэл, үйл ажиллагаа, үр дүн юм. • Филантропи бол нэр хүндийн төлөөх амбиц биш.
Та ФИЛАНТРОПЧ уу эсвэл СДА-тан уу? • ФИЛАНТРОПЧ - нийгмийн хөгжлийн төлөө, цаг зав, оюун ухаан, хөдөлмөр, хөрөнгө мөнгөө хандивлах “ХАНДИВЛАГЧ”-ийг хэлнэ. • СДАжилтан - Цалин хөлс эсвэл материаллаг ашиг сонирхолгүйгээр бусдын төлөө цаг зав, хөдөлмөр, авъяас чадвараа зарцуулж буй хүнийг хэлнэ.
ИЖИЛ ТӨСТЭЙ ТАЛУУД • “Нийгмийн сайн сайхан, бусдын төлөө” гэсэн хувь хүний хүсэл эрмэлзэл • Сайн үйлс хийх болсон шалтгаан
Өөрөөсөө асуух асуултууд • Би яагаад СДҮХ-т оролцох ёстой гэж? • Ямар шалтгааны улмаас? • Надад ямар ажил тохирох вэ? Надад тохирно гэдгийг би яаж мэдэх вэ? • Надад ямар асуудал илүү сонирхолтой вэ? Би нийгмийн ямар асуудалд илүү санаа зовдог вэ? • Би юунд суралцахыг хүсч байна вэ? • Би ямар зүйлийг хийхийг хүсэхгүй байна вэ? • Би хэр удаан ажиллах вэ? • Мэдээлэл хаанаас олж авч болох вэ? • Өөр хэн надтай хамтрах бол? гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан гэх мэт
СДҮХ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРНУУДАД Австрали 1993 онд Австралийн биеийн тамирын хороо, нийгэмлэгүүд хамтран СДА-дад зориулсан Үндэсний хөтөлбөр боловсруулжээ. Үүний үр дүнд сайн дурынхны дэмжлэгтэйгээр биеийн тамирын байгууллага, агентлагуудын тогтвортой хөгжил хангагдсан.
СДҮХ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРНУУДАД АНУ ТББ-ууд, сайн дурынхан олон нийтэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд онцгой чухал үүрэгтэй. Санхүүгийн эх сурвалжийн ихэнх хувийг сайн дурынхны оролцоотойгоор хувийн хэвшлийн салбаруудаас бүрдүүлдэг. Хөрөнгө босгох үйл ажиллагаанд сайн дурынхны хүчийг дайчилдаг.
СДҮХ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРНУУДАД Леван СДҮХ Леванчуудын хувьд амьдралынх нь хэв маяг, амьдрах соёл болтлоо хөгжсөн. Бусдад туслахын тулд аливаа сайн санааны үйл ажиллагаанд сайн дураараа ажиллана гэдэг нь зуршил болсон зүйл. ЗГ нь Сайн дурын үйл ажиллагааг дэмжих Сайн дурынхны үндэсний хороог байгуулсан. Тусгай стратеги, хөтөлбөрийн дагуу явагддаг.
СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ • Нийт хүн амд эзлэх Филантропчдын хувь Англи – 65%, Канад – 62%, Франц – 27%, Испани – 71%, АНУ – 55% • СДҮХ-т оролцдог хүний эзлэх хувь Англи – 15%, Канад – 25%, Франц – 10%, Испани – 11%, АНУ – 20% • 1 хүний 1 сард сайн дураар ажилладаг дундаж цаг Англи – 1.8, Канад – 5.2, Франц – 1.6, Испани – 1.6, АНУ – 2.2%
СДҮХ МОНГОЛД • Уламжлал байдаг хэдий ч ОУ-ын түвшинд ойлгогддог хэлбэрээр хөгжөөгүй. • ОУБ-ууд болон ТББ-уудад түшиглэсэн хэлбэртэй. Гэхдээ хөгжиж, сайжирч, улам хэлбэржиж байгаа. • Олон нийтийн дунд ойлголт мэдлэг тийм ч хангалттай бус. • Хэрэгцээ шардлага их. • Төр, засгийн зүгээс одоогийн байдлаар тодорхой анхаараагүй.
Олон нийтийг СДҮХ-т татан оролцуулах нь • Ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, ухамсарт суулгах, • Нэг зорилгод нэгтгэх, • Стратеги зорилготой байх, • Хөтөлбөртэй байх, • Урамшууллын маш сайн тогтолцоотой байх, • Дэмжлэгийн тогтолцоо сайтай байх,